4-р сарын 8
12 цаг 30 минут

Дэлхийн рекордууд шинэчлэгдсэн оюун ухааны УАШТ өндөрлөлөө

Монголын Оюун ухааны академиас санаачлан 2019 оны дөрөвдүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Корпорэйт зочид буудлын хурлын танхимд  Ой тогтоолын улсын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнийг ес дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын мастер ес, Их мастер гурав, Олон улсын их мастер дөрөв буюу нийт 16 Олон улсын цолтой тамирчид оролцсон бөгөөд Геннесийн дээд амжилт эзэмшдэг эгч дүү ихэр тамирчид болох ОУИХ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй 108 тамирчид оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчидаа  шалгарууллаа.

 

 

9 дэх удаагийн Ой тогтоолтын аварга шалгаруулах оюуны спортын тэмцээний 2 дахь төрөл буюу “Хоёртын тоолол” төрлийн дүн гарч бүх нас (бага, өсвөр, насанд хүрэгчид)-ны ангилалд Дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ.

Тодруулбал насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж буй Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУИМ Н.Мөнхшүр 5 минутад 1467 цифр тогтоон алдаагүй санасан бол өсвөр насны ангилалд өрсөлдөж буй Өсвөрийн дэлхийн аварга, ОУИМ, Ажнай Корпорацийн тамирчин Э.Лхагвадулам 1272 цифр, бага насны ангилалд өрсөлдсөн Дэлхийн аваргын алтан медальт Ш.Наранбат 804 цифр тус тус тогтоож алдаагүй санаснаар дэлхийн дээд амжилтуудыг шинэчиллээ.

Монгол Улсын тамирчид ой тогтоолтын спортоор дэлхийд тэргүүлдэг.  Монголын оюун ухааны академи 2010 онд байгуулагдснаас хойш өөрсдийн бэлтгэсэн баг тамирчидаараа олон улсын чанартай тэмцээнд удаа дараалан оролцож,  нийт 39 олон улсын цолтой тамирчдыг төрүүлж, 871  медаль, 76 цом хүртэн, дэлхийн 30 дээд амжилт, Геннисийн гурван дээд амжилтыг эзэмшиж улс орныхоо нэрийг дэлхий дахинд өндөрт өргөж яваа юм.

 

 

Тэмцээний шилдэгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцон баг тамирчидад амжилт хүсэж, үг хэлэхдээ “Оюун Ухааны энэхүү тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа академийн хамт олонд талархалаа илэрхийлье. Тэмцээнд оролцож байгаа хүүхэд залуучууд болон тэднийг дэмжиж тэмцээнд оролцуулж байгаа эцэг эхчүүдэд амжилт хүсье. Монголчууд оюуны спортоор дэлхийд гайхагддаг. Оюун ухааны спорт нь хүн уураг тархиа хөгжүүлж, ухаан бодлоо бүрэн цэгцлэх боломжийг олгодогоороо онцлогтой. Энэ спортыг сонирхож хичээллэх хүүхэд багачуудын тоо өдөр ирэх тутам нэмэгдэх болсон. Хотын удирдлагын зүгээс оюуны спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сургууль цэцэрлэг бүрт хичээллэх бололцоог нь бүрдүүлэх талаар бид анхаарч ажиллана” гэлээ.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.173Зочин   • 4 сарын 11. 14 цаг 26 минут

gaihamshigtai huuhed zaluustaa undruus undur amjilt husie

202.21.100.210ДЭЛХИЙН РЕКОРД!!!   • 4 сарын 8. 13 цаг 20 минут

УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНИЙ СТАТУС БАЙДАГ БОЛСОН ЮМ УУ? ЗӨВХӨН ОЮУНЫ СПОРТ БОЛОХООР БОЛДОГ ЮМ УУ? САЙН ОЙЛГОСОНГҮЙ. ГЭХДЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД БОЛОН ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН БҮХ ТАМИРЧИД, ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД БАЯРЛАА. УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ ЧАНСАА ДЭЛХИЙН ЧАНСААНААС ИЛҮҮ БАЙНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР БАХАРХУУШТАЙ

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.