4-р сарын 8
13 цаг 45 минут

Сонирхогчийн зовнил буюу Монголын жүдо олимпод бэлэн үү!

Уг нь бид энэ спортоор аль 39 жилийн өмнө олимпийн медаль хүртсэн. Гэвч сайн бөхчүүд байсан хэдий ч ямар нэг шалтгаанаар дэлхийд цахиур хагалж чадахгүй явсаар 1996 онд дахин медаль авч жүдо чөлөөт бөх шиг гол найдвараа тавьдаг, хардаг, медаль хүлээдэг спорт болсон. Тэр бүү хэл олимпийн анхны монгол аваргыг төрүүлж, түүхэндээ нэжгээд дэлхийн аваргатай болж, хөгжил нь миний бодлоор 2017 онд оргилдоо хүрсэн билээ. Бидний найдаж, дэмждэг, багийн лидерүүд болох Урнаа, Сумъяа, Амараа, Болдоо нар Бээжингийн олимпийн дараагаас бэлтгэгдсэн 8 жилийн хөдөлмөрийн бүтээгдэхүүн. Сайн бэлтгэсэн, сайн ч үзсэн,дэлхийд танигдсан. Одоо болтол ихэнхи нь дэвжээнээс буугаагүй, Бид ч мөнх настай мэт доо итгэл тавьсаар байгаа ч тэд нас нь аль хэдийн 30 насны босгонд тулж, зарим нь давжээ.Гэтэл тэдэнтэй тулж байгаа залуус 19-20 настайдаа л дэлхийн аварга болчихож байна. Бид хөгшин оддоо дэмжсээр, тэднийг маань дэлхий рентгенд харж байгаа мэт нэвт судалж, үүрүүлдэг өчүүлдэг хүн ч ховор боллоо. Залуусаа дэмжье гээд явууллаа. Явсан ч 1 давж чадахгүй байна. Тооны хувьд нөөц байна. Харин чанар бол үнэхээр муу. Токиод барилдах залуус бол Абе, Цүкаса, Билодид, Климкайт,Дегучи нар шиг аварга нь болоогүй юм гэхэд аранга нь болж одооноос нэрээ зарлаж, томчуудыг айлгаж байх ёстой. Энэ зарчмаар бол бидэнд шинэ нэр ирэх олимпийн өмнө л лав дуулдахгүй нь. 
Байгаа нь жингийнхээ лидерүүдийг бүрэн цуглаагүй ганц нэг тэмцээний завсраар ганц нэг медаль авч, түүгээр нь бид бахархаж, нэр тахалж суух нь бас л өрөөсгөл.Тэртэй тэргүй монголын жүдо иймэрхүү тэмцээнээс медаль хүртэх чансаатай болсон. Гэвч залуу үе маань үүнийг ч баталгаатай хийж чадахгүй байгаа нь асуудал. Гранд слам гран при бол жинхэнэ туршлага суух талбар. Харин ДАШТ, олимпийн наадам бол суусан туршлагаа ашиглах газар. Гэтэл яваад байгаа мөртөө туршлага суудагггүй хүн нь бас байна. 
Яг үнэндээ бид хуучуулынхаа авсан медалиар нүүр тахлаад тайвшираад байх шиг..

Шүүгчид буруутай юу?

Шүүгчид манай эсрэг дайрдаг нь жижиг орны том зовлон. Манай аль ч спортод үеийн үед байсаар ирсэн.Олон ч мундаг тамирчид сайхан боломжүүдаа зөндөө л алдсан. Монголын тамирчныг эхэлж торгуулахгүй тулд бид өөрсдөө хөдөлж, санаачлагатай, идэвхитэй барилдах ёстой. 
Угаас аль орны хөгжөөн дэмжигчдэд шүүгч өөрсдийнх нь эсрэг ажиллаад байгаа юм шиг санагддаг нь бичигдээгүй хууль. Түүнийх нь эсрэг бид шүүгчтэй, үзэгчтэй нь баавартай хождог байх л арга ухаан, сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй. Одоо тэмцээний сугалааг хараад Япон Солонгос, Франц гээд лидер байвал зад даа энэ ч гээд таамаглахад нэг их буруудахгүй л байна.

Олимпод яах вэ?

Шууд хэлэхэд Токиогоос гэрэл харагдахгүй байна. Зарим хүн энэ яасан бараан, билэггүй товарищ вэ гэх л байх. Гэхдээ одоо бол нулимсаа залгиад ч зөвшөөрөхөөс аргагүй байна.
Бид оргил үедээ буюу 13 жинд буюу бараг бүтэн багаар орсон харин одоо.. Үүнийг ч жүдо мэддэг, сонирхдог хүн бүхэн тоолчихно. 
Эрэгтэйчүүд бол чардайж байгаад бүтэн багийн эрх авчих байх. Харин медаль хүртэх үү гэвэл баталгаатай хариулахад хэцүү. 
Эмэгтэй бол ерөөсөө л 48, 57, 63 орно. Харин медальд бол 2 нь зүтгэнэ.
Гэхдээ бас л асуудалтай. Учир нь энэ олимп жүдогийн өлгий нутагт болно. Манай 2 бол Япон бөхчүүдийн толгойны өвчин. Тэд нутагтаа биднийг шүүгчтэйгээ, үзэгчтэйгээ хамжаад ч болтугай хариугаа авч нуга дарахыг л хичээнэ. Үүнээс гарахын тулд, итгэл төгс медальтай байхын тулд бид сургалт, барилдааны тактик, мэх техник гээд л бүх юмаа цогцоор нь өөрчлөх шаардлагатай болжээ. Мэргэжлийн хүмүүс нь маниар хэлүүлтгүй мэдэж байгаа хэмээн найднам.
Энэ бүхнийг эргээд дүгнэхэд Монголын жүдогийн их уналтын жил эхлэж байна уудаа гэж бодном. Аль спортын төрөлд үе шилжихэд уналтын үе тохиодог. Гэвч тэр нь манай хувьд буруу үедээ буюу олимпийн өмнөх энэ цаг үед тохиогоод байх шиг. Хөгжөөн дэмжигчид бид ч эцсээ хүртэл тамирчдаа дэмжиж, горьдлого тээх нь тодорхой. Гэвч нүцгэн үнэнтэй нүүр тулж, нүдээр харах гашуун цаг ойртож байгаа юм биш биз. Хэрэв тийм бол тэр нь олимпийн дараагаас байгаасай.
Н.ЦОГТСАЙХАН.

Эх сурвалж:
8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.22.148hi   • 4 сарын 10. 0 цаг 08 минут

ih duulga grand slam zereg temtseenuuddee zaluuchuudaa holij yvuulaachee. darhlagdsan yum shig ene hed n yvah yum. tendees medali avahdaa bish daraagiin tom temtseenii dadlaga suulgah n chuhal

202.9.43.0Зочин   • 4 сарын 8. 19 цаг 26 минут

20 мянган хүүхэд хичээллэж бгаа гэхэд сайн тамирчин гарч ирэхгүй бгаа нь зохион байгуулалт, дасгалжуулагчдын ур чадвар, тактикийн арга барилтай холбоотой бх шүү, энэ хүний бичсэнийг сайн бодох хэрэгтэй, зөв шүүмжлэл бичсэн бна

66.181.179.190Зочин   • 4 сарын 8. 17 цаг 55 минут

100% үнэн одоо улсын зардал үрээж явахаа боль

203.91.117.8Зочин   • 4 сарын 8. 15 цаг 47 минут

Холбоо дасгалжуулагч гээд бүгдийг нь солих хэрэгтэй.

103.10.23.235Зочин   • 4 сарын 8. 14 цаг 44 минут

Үнэн л хэлсэн байна.

122.201.23.99Зочин   • 4 сарын 8. 14 цаг 42 минут

Үнэн үнэн. Жудо навс уначихсан байна лээ.

202.179.24.96Хүрэл   • 4 сарын 8. 14 цаг 32 минут

Хүрэл авбал бөөн баяр болсон.удахгүй шагналт байр л оргил болно

117.111.3.49Зочин   • 4 сарын 8. 14 цаг 12 минут

Estoi shal archin. Tuvshinbayriig hasah heregtei .er ni bol tamirchidaa songoh tal anhaarahgui bol.ene sain geed tuilshirdag shu

Шинэ мэдээ

жирэмсэн эмэгтэй цус алдаж байна гэсэн яаралтай дуудлаганд явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөөгүй байна5 цагийн өмнөМакрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй4 сар 24. 18:00Ж.Токаевыг сонгуульд нэр дэвшүүлэхийг санал болгожээ4 сар 24. 17:55Яргуй цэцгийн ач тус болон хор хөнөөл4 сар 24. 17:50Өвлийн дугуйг бүх улиралд ашиглаж болох уу4 сар 24. 17:45“Азийн цагаан & ногоон дагина”4 сар 24. 17:40БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургууль хийж байна4 сар 24. 17:35Костюм пиджакаар бие ээ чимсэн эмэгтэйг ихэмсэг гэж бүү бод4 сар 24. 17:30Террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ4 сар 24. 17:25Жижиг биетэй эрийг захирал нь хүүхэд гэж боджээ4 сар 24. 17:20Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох өдрийг тэмдэглэнэ4 сар 24. 17:15NBA-ын шилдэг 5 үзүүлбэр (19.04.23)4 сар 24. 17:10Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад ажиллалаа4 сар 24. 17:09Худал мэдээллээс айсан Шри Ланк нийгмийн сүлжээг ХОРИГЛОЛОО4 сар 24. 17:05Монголын шигшээ баг аман хүзүүдэв4 сар 24. 17:00ТЦА: Маргааш 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн автозамын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана4 сар 24. 16:58Хүний итгэлийг олж, сэтгэлийг татах сэтгэл зүйн нууцаас4 сар 24. 16:55Хятадын иргэд АНУ-аас нууц мэдээлэл хулгайлсан хэрэгт холбогджээ4 сар 24. 16:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №170 R.E.M., ‘Losing My Religion’4 сар 24. 16:45Мал төллөлт 55 хувьтай байна4 сар 24. 16:40Ж.Баттөмөр: Бүх л аймаг, хотын харваачдад миний урласан нум бий4 сар 24. 16:35VIII БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ ОРШВОЙ4 сар 24. 16:31Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг богино үстэй байхыг шаарджээ4 сар 24. 16:302050 он гэхэд далайн эргийн хотууд усанд автаж, шүрэн арлууд устахаар байна4 сар 24. 16:25Монголын №1 Diss-чин түүнээс авах юм бас их бий4 сар 24. 16:20ОХУ-тай БНАСАУ-ын талаарх байр сууриа ойртуулахаар төлөвлөж байна4 сар 24. 16:15Дональд Трамп Twitter-т анхааруулга өглөө4 сар 24. 16:10Нөөцийн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт4 сар 24. 16:05Динг Нинг 4 дэх түрүүгээ авахын төлөө Будапештэд хүрэлцэн ирсэн4 сар 24. 16:00Ука Цэцэ-гийн фүүзнүүд доор дуулан бүжив4 сар 24. 15:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.