2019 оны 4-р сарын 8
14 цаг 31 минут

Н.Грэйс: Үр удмаараа ядуу байх хууль

“Хүүхэд насандаа том хүмүүсийн хараагүй байх үед би ангийхнаа хүүхдийн хамт тэдний буйдан дээр дэвхэрдэг байлаа. Биднийг буйдангийн бүлтрэх шахсан пүрш баярлуулж, дэвхрэх үед гарч байгаа тоос нь сэтгэл хөдөлгөдөг байв. Хорин жилийн дараа би ангийнхаа тэр хүүхдийнд дахин ороход хүүхэд байхдаа бидний харайж дэвхэцдэг байсан тэр л буйдан байж байлаа. Миний бодож байгаагаар буйдан бараг өөрчлөгдөөгүй юм шиг байв. Харин би одоо ядуу дорой байдлаас цочирдлоо. Би шинэ буйдан авах мөнгө, тос болсон хоёр сандал, цуураад шоколадын цаасаар тогтоосон толийг солих мөнгө хэд болох бол гэж дотроо тооцоолов. Гэрийн эзэгтэйтэй ярьж байх хоорондоо таазыг будаж, ханын цаасыг сольж байна гэж төсөөллөө. Ялааны баас бүрхсэн цонхыг угааж, буйдан дороос цухуйж буй саваа, картон цаас, уранхай шилэн оймсоор бүрсэн хагархай цэцгийн савыг хаях хүсэл төрөв. “Мөнгө байхгүй бол яахав” гэж би бодсон ч уураг тархи минь эсэргүүцэж, ядаж модны өнгөтэй хуулга авч, ширээг бүрэхийг шаардаж байлаа. Хаашаа ч харсан хугархай хагархай зүйл, хөгц толбо, хог дайралдана. Гэнэт уураг тархи минь ингэж хэлэв: “Ядууралтай цуг хир буртаг үргэлж цуг явдгийг юу гэж бодож байна?”. “Үргэлж” гэдгийг “бараг үргэлж”, “ихэнхдээ” гэж солиод ч нэмэргүй ээ. Хир буртаг нь мөнгөгүй байсны үр дагавар биш, сэтгэлгээний хэв загвар юм. Бодоод үз, хир буртаг нь сэтгэлгээний хэв загвар юм бол, хир буртаг, гуйланчлал хоёр хөршүүд юм бол гуйланчлал гэдэг бол өвөрмөц сэтгэлгээний хэв загвар мөн. Тийм ээ, угаагаагүй толгойд гуйланчлал оршиж байдаг ажээ.

Дунд сургуульд Тамара Григорьевна гэдэг уран зохиолын багш, сүрхий хүүхэн байв. Гярхай, хэрсүү ухаантай багш байлаа. Тэр нэг удаа миний бүхий л амьдралын туршид тогтоосон үг хэлсэн юм. Бэртэгчин үзлийн тухай ярьж байгаад тэр “Бэртэгчин үзэл гэдэг бол шүүгээнд шинэ аяга байсаар байтал эмтэрсэн хуучин аяганаасаа уухыг хэлнэ” гэж билээ. Олон орос айлд ийм юм байсаар байна. Хар өдөр хэрэглэх мөнгө хураасан байна. Шилэн шүүгээнд жаргалтай өдөр хэрэглэх шинэ аяга тавьсан байна. Гэвч жаргалтай өдөр ховорхон тохиолдох бөгөөд амьдрал хар өдрөөр дүүрэн байна.Хэзээ ч юм ирэх хүлээлтээр амьдардаг хүнд ирээдүй байдаггүй юм байна. Гуйлгачин байх, хиртэй байх нь ичгүүртэй болохыг тэгэхэд би ойлгосон юм. Хоосон толгойтой байх ичгүүртэй, тэр тусмаа амьдралд, хүүхдүүдийн сэтгэлгээнд мөрөө үлдээх хоосон толгой бүр ч хэрэггүй.

Зуслангийн байшин авахын тулд хорин хэдэн жил мөнгө хураасан нэг авгайг мэдэх юм. Тэр авгай хоёр охинтой. Охидууд дан ганц будаа идэж өссөн бөгөөд тэдний ахмад нь өвдгийг нь нөхсөн хуучин өмдтэй гарах ямар ичгүүртэй байсныг ярьж байлаа. Охидууд өсөж томроход илбийн юм шиг түүний өмд нь дагаад том болж байсан юм. Нугалсан өмд нь тавигдахад шинэ гарсан нугалаа нь хуучнаасаа өөр байгаа нь гуйлгачны заль мэхийг илчилж байв. Ийм учраас “Хоосон хүн заль мэхтэй” гэсэн үг гарсан байх. Хангалттай цалин өгөөгүй төрийн тухай би яриагүй байна. Би систем яриагүй, би хүний толгой доторх хоосорсон зүйлийн тухай ярьж байна. Ижил цалинтай мөртлөө нэг нь баян хүн шиг, нэг нь гуйлгачин юм амьдрах юм даа. Энэ авгай эцсийн эцэст зуслангийн байшин авсан боловч хоёр охин нь сонирхсон ч үгүй. Энэ хоёр өсөж том болсон охид ээжийгээ эмэгтэй хүн болгосонгүй гэж эцэс төгсгөлгүй зэмлэж байлаа. Энэ хоёр бүсгүйд Үнсгэлжингийн комплекс (бусдаас хамааралтай байх, идэвхгүй байдал, дадлага туршлага хомс, өөрийгөө үнэлэх өчүүхэн үнэлэмж) бий болжээ. Элэгдэж муудсан сандал, эмтэрсэн аяга таваг, гандаж хуучирсан алчуур, хэдэн жил ч болсон юм бэ пальтог харж өссөн тэд мөнгө зарахаас айдаг болсон байна. Юм худалдаж авах бүрдээ тэд сэтгэл санаа нь тавгүйтэж, шинэ юм авах хувьгүй юм шиг бодогдоно. Энийг бол цусандаа ядууралтай гэж хэлдэг юм аа. Ядуурал бүр бодол ухамсар нь шингэсэн байдаг: эсэнд, цусанд, ясанд байдаг ажээ.

Халцархай хана туурга харж өссөн хүүхдийн дотоод ухамсарт нь ядуурал суусан байдаг. Өсөх явцдаа тэд аль хэдийн ядуурлын дарамтыг мэдэрдэг байна. Бүүр Антон Павлович Чехов халцархай хана, хог шороотой гудам нь оюутны сурах чадварт муугаар нөлөөлдөг гэж бичиж байжээ.Хог шороо, ядуурал нь хүнд дарамт үзүүлж, ядуу дорой байдал нь азгүйтэхийг зөгнөнө. Ядуурлыг үзэн ядах чанар нь зарим хүнд тус болж, мөнгөтэй болохын эх үүсвэр болсон гэж та хэлэх байх. Тэгвэл өшөө олон хүн, маш олон хүн ядуурлын доор дарлуулж яваа шүү гэж би хэлэх байна. Гай зовлонг хөөж гарга. Ядуурлыг ч мөн хөөж гарга. “Баян байх нь оюун санааных юм” гэсэн үг надад таалагддаг юм. Тэгэхээр ядуурал нь оюун санааных билээ.

Зохиогч: Наталья Грэйс

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.212.54Зочин   • 4 сарын 9. 13 цаг 26 минут

tiimbj magdgyi l uym

66.181.164.29зочин   • 4 сарын 9. 10 цаг 28 минут

маш үнэн зүйл

24.9.102.210zochin   • 4 сарын 9. 4 цаг 03 минут

mash saikhan sedeb bna,hariin,kharamch khumuus khetsvv shuu

66.181.165.246Зочин   • 4 сарын 8. 15 цаг 24 минут

Сонирхолтой л сэдэв байна...

202.72.245.122я   • 4 сарын 8. 14 цаг 57 минут

Бид өнөөдөр сургуулийн орчин ямар байна Кятдадууд их дээд сургуулийн орчноо эхлээд маш сайжруулдаг.

103.26.193.138Зочин   • 4 сарын 9. 17 цаг 15 минут

орчноос хамаардаг сэтгэлгээгээ өөрчил гээд бичсэн байна орчноос хамаардаг хүн ядуу орчноос хамаардаггүй хүн баян болно гэж байна даа

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 25 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 28 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 33 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 38 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 43 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 48 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 53 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур7 цаг 58 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй8 цаг 3 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй8 цаг 8 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 13 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 18 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 23 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 28 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 33 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 38 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 43 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 48 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 53 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ8 цаг 58 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ9 цаг 3 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт9 цаг 8 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 13 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 18 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 23 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 28 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 33 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 38 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 43 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 48 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.