4-р сарын 8
14 цаг 36 минут

Б.Цэрэнжамц: Төөрөг

Цуурганы гинж тохуурхалын инээд мэт хүйтэн өнгөөр сэтгэл зурж хар модон хаалга ёолох мэт чихрэн онгойход нарны хугасхан туяаг өвөртлөөд нөмгөндөө тогтоолгүй асгачихвуудаа гэмээр биерхэг том лам эрлэгийн үүдний гишгүүр л ийм байдаг болов уу гэмээр нүхэн шоронгийн шороон шат руу буутай хуягт чичлүүлэн унав. Лхүмбэ японы тагнуул гэх зэрэг зүүдэндээ ч нэрийг нь сонсоогүй олон ялт хэрэгт гүтгэгдэж Чойжоо ламтан энэ өдөр долоо дахь байцаалт долоо дахь тамлалтнаасаа ирж буй нь энээ. Баруун зуу болон Дашчойнхорлон хийдэд шавилан сууж гавьжийн дамжаа барин улмаар шат ахисаар зээрэмбийн зэрэгт хүрсэн томоохон мяндагтны нэгэн билээ. Хэт хувьсгалчдын нугалааны шуурганд жарнаас жаранд бүтээгдсэн Монгол түмний оюун ухааны нандин бүтээл бурхан тахил ном судар сүсэгтэн олны сүлдлэн тахисан сүм дуган төөрөлдсөн мунхагуудын хорслын галд тамхины цаас шиг хайлан шатаж номын мөр хөөсөн мянга мянган лам хуврагууд үүрээ эвдүүлсэн улаан шоргоолж лугаа адил бужигналдаж, амиа хоохойлохын тулд зарим нь уул хаданд бүгэж, зарим нэг нь хар болж зүсээ хувилгасан цөвүүн цагийн хатуу жилүүдсэн. Энэ гашуун хувь тавиланд өртсөн Чойжоо зээрэмбэ Сэлэнгийн сав нутаг гурван голын бэлчир буюу Хужирын голоор нутагтай Лхам авгайг бараадан очиж, гадна нь жижиг дөрвөн ханат босгосон нь учиртай хэрэг юмсанжээ. - Хүрээ орж хүүгээ танд золгуулах гэсээр байгаад амжилгүй цэрэгт мордуулчихсан даа. Цэргийн дарга л болсон сурагтай яах аргагүй л та бидэн хоёрын амь биений бүрдэл юмсан. Энэ олон жил таны алдрыг бодсоор л ус балгачихсан юм шиг өдий хүрлээ дээ. Миний хүү чинь эцэгтэй хүн шүү гэж олон түмэнд ойлгуулмаар санагддаг байсан үе зөндөө тохиолдсон доо хэмээн санаа алдан хэлж суусан Лхамын дүрлэгэр алаг нүд харанхуй шоронг нэвт гийгүүлэн харагдсаар олон хоногийг өнгөрөөсөн сөн. Өндөр гэлэн гуайн удмын Лхам хэмээх шавилхан бор бүсгүй Хүрээнд ирэх болгондоо нутгийн лам гэсээр Чойжоод сүү, цагаан идээ авчирч өгөн хоног төөрүүлэн буцдагсан. Ингэж ирж буцсаар нэг л мэдэхэд хоёулаа хорвоогийн жаргал нүгэлийн хаалгаар эргэлт буцалтгүй орсон байлаа. Вангийн хүрээний урд харагдах Булган уулын шувтарга Байшинт, Өлийн давааны модод үл мэдэг ногоон туяа татан, жаргалтай хосуудын бүлээн амьсгал лугаа адил салхин урхинаар үлээж хөх тэнгэр сайхан бүсгүйн нүд шиг тунгалагханаар мишээсэн хаврын налгар өдөр Лхам тохойн чинээхэн бяцхан үрээ тэвэрсээр хүүдээ нэр хайрла даа гэсээр орж ирсэн сэн. Орооцолдсон хувь тавилангийн үзүүр нүгэл юм шиг атлаа жаргал авчрахын чинээ санаагүй ламтан баярлах догдлохын алган дээр бяцхан үрээ тосон авч удаан ширтсэнээ "Цэнд" хэмээх насан уртын судраар адислан Чойдаш буюу орчуулбал "Номын өлзий" хэмээн өөрийнхөө нэрийг оролцуулсан холбоо нэр хайрласан хоромд жилийн өмнөх явдал өнөөдөр болж өнгөрсөн юм шиг мартахын зүүдэнд арчигдсангүй. Хийдийнхээ лам нар болон хүрээний олны хэл амнаас цэрвэн нууж, нөгөө талаар би чинь бас хорвоод өөрийнхөө удмын үргэлжлэлийг үлдээсэн хүн шүү гэсэн бахархалтай бодлоор сэтгэл өегшин явсан сан. Ганц бие хүнд аминаас өөр, ус нутаг, эрх чөлөөнөөс өөр хоргодох зүйл ховорхон байдаг бол нүглийн хаалга тоссон замаар жадтай бууны дор туугдаж явахдаа би чинь бас үртэй хүн дээ хаана явдаг бол доо зайлуул юутай ч гэсэн жаал зугаа хатуу эдлэлээ тэр хоёртоо үлдээж амжсан нь боллоо. Амьжиргаанд нь хэрэг болог доо гэсэн нэгэн дулаахан шинэлэг бодлоор өөрийгөө зоригжуулан насны цулбуураа эвхэж яваагаа яахан мэдэх билээ.
“ “ “
Лхам хэлэхдээ хүү чинь нүднийхээ доохон буланд жижигхэн төд хар мэнгэтэй юм билээ гэж хэлж байсан сан. Энэ шинээр солигдсон байцаагч хүүгийн эвдрээгүй зан чанарыг харахад энэ ажилд удаагүй л болов уу? Санаа дагаад ч тэрүү зүс царай нь хүртэл мөн ч юм шиг гэж дотор бодолдоо горьдолын сүүдэр манантуулсан зөн совингийн хаалганы цаана бөртөлзөн суусан өвгөн лам - Хүү минь чи аль нутгийн хүүхэд вэ? гээд тэссэнгүй асууж орхив. - Наад сандал дээрээс чинь хүн байцаадаггүй юм аа. Энэ өдрөөс хойш миний асуултанд үнэн зөв хариулах тань танд өлзий болно гэж хэлж суугаа булбарай шинэ байцаагчийн хүүхдэрхэг шингэн дууны нь өнөө Лхамын дуутай адилхан ч юм шиг санагдлаа.
Энэ үеэр хоригдлуудын дунд 'Араатан хар" гэж алдаршсан эрүү нь зуурчихсан юм
шиг шүдээ байнга зууж ярьдаг Хар Даваа орж ирэв.
- Чойдашаа би наад феодалыг чинь харзнаж байя. Хашааны үүдэнд ээж чинь бололтой холын хүн ирчихэж чи уулзаж ирээд байцаалтаа үргэлжлүүл гэх нь тэр. Энэхэн хоромд өвгөн ламын нүдэнд олон жил зүсийг нь хараагүй төрсөн үрээ таньсны баярын оч гялсхийхийн зэрэгцээ үзэн ядахуйн хар нөмрөгт хүлүүлсэн орчлон даан ч бачуухан санагдаж баяр харууслын гунигт агшинд цохигдон алмайрав.
- Төрсөн эцгийнхээ зүс царайг төөрөлдсөн үр минь таньж хоцрох л учиртай. Лхам минь хүүд минь намайг ямар ч гэмгүйг ойлгуулах ёстойсон. Төрсөн хүү Чойдашийн минь буруу биш, төр засгийн цэвэр алдаа ... Хорвоогийн хамгийн дотно хоёр хүнтэйгээ уулзах юм шиг ийнхүү бодол сэтгэлээ цэгцэлж ядан байхуйд "Араатан" хэмээх Даваагийн ташуурын сур нүүрэн дундуур нь аянгын гялбаа шиг татлаа. “ “ “
Ламтан арай гэж босоод эрлэгийн нүхэн зоорь луу зоримог гэгч алхалсан боловч өдөр өдрийн тамлалд өртсөн эд эс нь эрдэнэт биеэ эс даан унав. Сүүлчийнхээ амьсгалд багтаан номын тарни хэлэв үү? Ачлал төгс багшийгаа дуудав уу? Эсвэл мянган зулын бадран цацрах гэрэлд сүр сулд төгөлдөр амирлангуй их бурхаддаа болоод хөлгөн их судрууддаа сүүлчийн залбирлаа үйлдэв үү? Ам нь өмөлзөн шивнэн шивнэсээр юу ч болоогүй юм шиг царайгаа улам ч төв болгон аниргүйн ертөнцөд одлоо..

1995он Зохиолч: БАНЗРАГЧИЙН ЦЭРЭНЖАМЦ
/МЗЭ-ийн шагналт/

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ33 минут 10 секундын өмнөЭ.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.