4-р сарын 8
14 цаг 39 минут

Ширхэг тамхи амьдралын тань 11 минутыг “хулгайлна”

Та тамхи татдаг уу? эсвэл та тамхичин уу? гэсэн асуултын алинд нь та хамаарах вэ?

Хааяа нэг, баяр ёслолоор, найзуудтайгаа уулзах үедээ, гадуур үдэшлэг цэнгүүн зэрэг хаа нэг тамхилдаг гэсэн хариулт өгөх аваас үүнийг зайлшгүй уншаарай.

 Их Британийн насанд хүрэгчдийн хоёр хувь нь "хааяа” тамхи татдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд өдөрт нэгээс илүү тамхи татдаггүй аж.

 

Өдөрт тамхийг хэдэн ширхгээр нь угсруулж татдаг архаг тамхичдыг бодвол хааяа нэг тамхи татах нь эрүүл мэндэд тийм ч их хор нөлөөгүй гэж бодвол том андуурч байна шүү.

 

Өнгөрсөн сард Их Британид хийгдсэн судалгаагаар өдөрт 20 ширхгээс их тамхи татдаг 65 мянган хүн  тархины цусан хангамж дутагдсаны улмаас  цус харвах өндөр эрсдэлтэй гэдгийг дахин баталжээ.

Архаг тамхичдын хувьд тамхинаас болж нас барах магадлал ихэсдэг бол "хааяа” нэг тамхи татдаг хүмүүст ч мөн адил эрүүл мэндийн сөрөг нөлөөтэйг илрүүлжээ.

 

 

"Stroke” сэтгүүлд бичсэнээр байнгын бус хааяа тамхи татдаг хүмүүс цус харвах магадлал энгийн хүнтэй харьцуулбал гурав дахин их байдаг байна.

Ялангуяа  эмэгтэйчүүдэд тамхи эрчүүдийг бодвол илүүтэйгээр заналхийлдэг байна. Тамхи татсанаар эмэгтэй хүний дааврын хэмжээ буурч, арьс цусанд байх коллагеныг ялгарахыг багасгадаг аж. Ингэснээр арьс хөгширч, эмэгтэйчүүд наснаасаа овортой харагддаг.

 2014 оны судалгаагаар Их Британийн 1,1 сая хүн "хааяа” тамхи татдаг гэсэн үзүүлэлт гарсан бөгөөд хамгийн гол асуудал бол тэдгээр хүмүүс өдөрт ганц хоёр ширхэг тамхи татах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж боддог гэж Royal Devon & Exeter Hospital-н доктор Мартин Жеймс хэлж байна.

2000 онд хэвлэгдсэн "BMJ” сэтгүүлд гарсан судалгаагаар нэг ширхэг тамхи таны амьдралын 11 минутыг үгүй хийдэг гэсэн байдаг.

 Архаг тамхичдын хувьд өдөрт 20-с их тамхи татдаг бол 10 жилээр амь насаа богиносгож байна гэсэн үг.  Харин өдөрт таван ширхгээс бага тамхи татаж буй бол дөрвөөс зургаан жилийг алдаж байгаа юм.

Тамхи таван нас, архи арван нас гэсэн үг Монгол хэлэнд бий. Эрүүл мэндээ бодоорой.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Аймгуудын наадамд хэн түрүүлэв1 минут 26 секундын өмнөНийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудасны нууц үгийг эцэг эх яагаад өөрчилж, устгаж болохгүй вэ?6 минут 47 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ12 минут 3 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана23 минут 28 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна34 минут 11 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно40 минут 51 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 2 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 20 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 27 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 37 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ1 цаг 50 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 3 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 7 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 19 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 24 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 29 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 42 минутын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд2 цаг 48 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай2 цаг 55 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 27 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 37 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 22 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 37 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.