2016 оны 1-р сарын 15
22 цаг 02 минут

Б.Ринчен: “Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо”

Б.Ринчен гуайг ходоодны хэцүү нэрт өвчин тусаад Монголд эмчилгээгүй болсоныг нь мэдмэгц ууган охин, ардын эмч Р.Нямаа нь горьдлого тээн ЗХУ-руу эмчлүүлэхээр авч явж байсан бол, тэнгэрт халихынх нь өмнө дунд охин, гавьяат багш Р.Индра нь дэргэд нь байж асарч халамжлан, өргөж тээж байжээ.

Ринчений Индра
Аав Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхад манайх тарчиг ядуухан л аж төрдөг байсан. Хувцас хунар муухан өлөн зөлмөгхөн л байдаг байсан. Сонгинын булан, Чингэлтэй, Зайсанд зусланд гардаг байлаа. Аавыг баригдахын өмнө Хүүшийн аманд зуссан. Зусланд нэг цагаан морьтой, Шейк гэдэг нохойтой, хоёр опел дугуйтай байдаг байв. Орос цэргийн даргаас худалдаж авсан цагаан морь их гүйнэ ээ, байсхийгээд л алга болно. Нэг наадмаар алдагдаад дахиж олдоогүй.

Аав цалингаа буухад бидэнд нэг нэг ёотон авч өгнө. Сургуулийн хувцас маань сангийнх. Даалимбан дээл, бахиал гутал тавьж өгдөг байж. Нэг удаа гоё бөмбөгөн гутал хоршоонд гарав аа. Аавыг авч өгөөч гэж шалгасанд олон хүүхэд өмсч байна уу? гэж асуулаа.Цөөхөөн гэсэнд тэгвэл хэрэггүй биз, жирийн олныхоо л жишиг яв гэсэн. Бид хөл нүцгэн гүйж, хөдөөгийн хүүхэдтэй л адил үхрийн баасанд хөлөө дүрж дулаацуулаад харайлгаж явлаа. Арван нас хүртэл минь миний үсийг авсдаг байсан. Нэг удаа үсний маань талыг аваад, талыг нь үлдээчихлээ. Бүтэн аваад аль гэж аавыг гуйгаад байдаг, аав авч өгдөггүй, бүүр орой болсон хойно хоёр өвдөгнийхөө завсар намайг хавчуулж суулгаж байгаад авч өгсөн. Биднээр тэгэж тоглоом хийх юм бодож олохдоо гаргууд.

Биднийг хатуужилтай, зоригтой болгох гэж их хичээдэг байсан. Бидэнд одоогийн каратегийн маягийн юм заана. Гадаа турнюктэй.Тэнд үргэлж хичээллүүлнэ. Бид үлгэр яриулах дуртай. Гэтэл дандаа чөтгөртэй, аймаар үлгэр хэлнэ. Нэгээс нь хэлэхэд, нэг морьтой хүн даваа давж явж гэнээ. Тэгтэл нэг хүн дайралдаад, “ Сундлаад яваач” гэхэд түүнийг араараа сундлаад явж дээ. Нөгөө хүн цаашихнаа явж байснаа өврөөсөө ааруул гаргаад идтэл “ Ааруулаасаа” гээд л мөрөн дээгүүр нь ясан гар орж ирсэнд, эргээд харвал ард нь араг яс сундалдчихсан байжээ гээд л ярина. Бидний ухаангүй айхыг хэлэх үү.
Аав хэвлэх үйлдвэрт ажиллаж байгаад баригдсан юм даг. Аавыг шоронд байхад хэцүү байсан. Нямааг сургуулиас хөөчихсөн. Барс нялх. Нэг удаа хэвлэх үйлдвэрийн хашаанд очоод түлээ гуйдаг юм байна. Гэтэл манаач нь “Ринчений бэлтрэгнүүд явж байна. Нүдий нь хараач!” гээд л загнаж гарлаа. Тэгээд хоёр хэрчим түлээ авсан. Маргааш нь дахиад л очдог юм байна. Тэгтэл манаач “нөгөө буржгар бэлтрэг явж байна, буудах юмсан гэж аашлахад нь “ Та бууд бууд!” гээд бас хоёр хэрчим түлээ аваад зугтсан.
Өвөл Барс, Шанз хоёр дундаа нэг гуталтай, орон дээрээ л сууж байна. Би гадаа гүйж, нүүрс хулгайлна. Галт тэргэн дээр гарч нүүрс унагана.Бас зомгол түүнэ. Зомгол дээр ч чавганц нартай үзэж гарна даа. “Нөгөө буржгар толгойт ирж, наадахыгаа хөө, бүү ойртуул” гэж ирээд чавганц нар намайг хажиглана. Хоноц хоноцдоо дургүй гэж тэр.

Аав үхсэн амьд нь мэдэгдэхгүй. Нэг өдөр манайд дээлээ хөөргөсөн хүн орж ирээд “ Би Пэрлээ мөн шаа. Ээжийдээ намайг ирээд явлаа гээрэй” гэсэн. Хөдөөгийн Пэрлээ гуай аавыг амьд мэнд байна гэж мэдэгдэж байгаа тэр байсан юмсанж. Аавыг нэг шөнө суллагдаад орж ирэхэд бидний нар гарсан даа.
Аав маань могой жилтэй юмсан. Нүхтийн аманд зусч байхад орон дор могой үргэлж байна. Аав дийзэнд сүү хийж өгөөд могойд дандаа тавьж өгнө.

Нүхтэд байхад Австрийн Бешофф гүн аавтай уулзана гэж манайд ирдэг юм байна. Гүн аавыг хоймортоо хөл нүцгэн сууж байгааг шагайж харчихаад, гадаа гутлаа тайлаад орж ирлээ. Нямаа бид хоёр гүнтэнг шоолоод үхтлээ хөхрөв өө. Бешофф аавтай алмас ярьж байснаа “ямархуу үстэй амьтан юм дээ?” гэж асуухад аав өөрийнх нь бугуйг заагаад “иймэрхүү л үстэй юм даа” гэдэг байгаа. Бид хоёр түс хийтэл инээд алдаж, ээжид “аальгүйтлээ” гэж загнуулсан.

Яагаад аавынхаа мэргэжлийг аваагүй юм бэ? гэж биднээс хүн их асуудаг. Үнэндээ гэхэд монгол хэл гэдэг чинь улс төр юм байна гэж ойлгосон. Аав шиг хүн энэ мэргэжлээс болж ингэж зовж байхад бид бол давахгүй гэж бодсон. Тэгээд Ринчений удмыг авч үлдъе гэвэл энэ монгол хэл гэдгээс холхон байя гэж шийдсэн юм даа. Аав ч биднийг заавал монгол хэлний мэргэжилтэн болгох гэж зүтгээгүй. 53 онд Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байхдаа би намд элссэн юм. Гэтэл хуралдагсад феодалын хуучин бичгээр ном уншдаг уу гэж надаас асууж байсан. Уншдаг гэвэл намд авахгүй байсан тул би мэдэхгүй лгэж хариулсан.

Аав биеэ оторлохыг ер боддоггүй. Нэг нимгэн ноосон хөнжилтэй, дандаа түүгээрээ хучиж унтана. Бие нь муудсан хойноо ч түүгээрээ л хучдаг байлаа. Аав аа, та даарчихна, өөр дулаан юмаар хучина уу гэхэд дулаан юманд дасчихна аа, хүүхээ гэж билээ. Хэдхэн хоногийн настай байж гэж бодохоос хөөрхий муу аавыгаа хичнээн өрөвдсөн гээ.
Аав минь нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө “Аав нь Монголоо гэсээр яваад ийм боллоо доо” гэж нэг хэлсэн. Ингэж хэлэх нь ч аргагүй байсан даа.

128
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

128 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.20.235БИМОН   • 9 сарын 30. 19 цаг 43 минут

70 насанд даруулга хэрэгтэй гэдэг үгийн хэлсэн зохиолч бол удирдах албан хүмүүст зусардаж үйлчилдэг тийм хүн тэр үед бас ч гэж цөөн байсан даа одоо харин ухамсар муу шунал их удирдах албаны түшээд тэр үеээ хавгүй олон болсон цөвүүн цаг болж дээ хэзээ нэг цагт оюуныг дээдлэх шудрага ёс ирэх л болно

64.119.20.235БИМОН   • 9 сарын 30. 19 цаг 35 минут

1970 онд УБДС-ийн оюутан болоод байхад Сэлэнгэ аймгийн оюутнууд аймагаа сурталчлах үдэшлэгт Ри багшийг урьж ороцуулах үеээр Шатрын тэмцээний тухай яриа болж байсан тэр үед шатар бол монголоос үүсэлтэй түүний үүсэл Хүнүү гүрэний үеэс үзэж судлах хэрэгтэй гэж байсан юм , мөнч мундаг хүн дээ Түүний үнэн үг хошигнож эгдүүтэй хэлдэгт нь зарим хүнд таалагдадгүй байсан бололтой хамгийн гол нь Муу зүйлээсээ сургамж авч засах хэрэгтэйг анхааруулсан зүйлийг ойлгох ухаан дутуу удирдах албанд байгаа хүмүүс их эрдэмтэнийг мөнч их зовоосон доо

103.26.194.116Зочин   • 2017, 1 сарын 17. 0 цаг 44 минут

энэ ухаант хүнииг бид зүрх сэтгэлдээ тээж явах учиртай

202.21.106.101asdfghjk   • 2017, 1 сарын 16. 18 цаг 13 минут

http://Cash4Visits.com/ref.php?refld=344356

202.21.106.101asdfghjk   • 2017, 1 сарын 16. 18 цаг 10 минут

http://Cash4Visits.com/ref.php?refld=344356

202.9.41.30Zochin   • 2017, 1 сарын 16. 10 цаг 33 минут

Indra bagsh ooroo uneheer ssihan hun shu.argagui l saihan hunii ur ym daa

71.57.94.169Монгол хүн   • 2017, 1 сарын 16. 8 цаг 26 минут

Хүнийг дурсаж болно харин хүмүүсийг яс үндэсээр нь ялгаж үл болно монгол маань олон ястны өлгий нутаг бид бие биен ээ яс үндэсээр нь ялгаад ялгаварлаад ихэлбэл монгол улс маань өөр улсын олз болж мөхөл рүү гээ гулсах байхдаа монголчуудаа .

66.181.185.77Зочин   • 2017, 1 сарын 16. 1 цаг 04 минут

Хас банкны ерөнхий захирал Амартүвшин ач гэлүү зээ хүү нь гэсэн сайн хүний удам өөр байх юм гэж мэддэг хүмүүс ярьж байхыг нь сонссон юм бна мундаг ч боловсролтой залуу байдаг юм бна лээ

103.212.119.238хихи   • 2017, 1 сарын 15. 23 цаг 13 минут

Сурвалжлагч гуай үгийн алдаагаа сайн хар орсоор турник гэж бичдэгийн.найруулга муу бна даа ийм сайхан хүний тухай бичиж байж бодмоордоо...

139.5.219.121Зочин   • 2017, 1 сарын 17. 21 цаг 41 минут

Сүрхий хүн болох гэж битгий яддаа чи.

122.254.126.2Зочин   • 2016, 7 сарын 21. 16 цаг 18 минут

Б.Ринчен гуайн тухай кино бүтээл байдаггүй байх аа

59.153.114.117УУЧ   • 2016, 4 сарын 19. 18 цаг 49 минут

ХӨӨРХИЙГ ГУРВАН УДАА ЦААЗААР АВАХ ЗАРЛИГ ГАРЧ БЙСАН ГЭДЭГ.......

43.242.243.207п   • 2016, 4 сарын 13. 18 цаг 10 минут

алтан ургын хүн байсан юм билээ хөөрхий дээдэс нь хойшоо нүүж амь гарсан гэдэг

202.179.27.254Зочин   • 2017, 1 сарын 16. 10 цаг 07 минут

Еншөөбү

202.21.115.165Зочин   • 2017, 1 сарын 18. 9 цаг 41 минут

Алтан ургынх тэр тусмаа Цогт тайжын удамын хүн.

49.0.186.178Зочин   • 2017, 1 сарын 16. 12 цаг 11 минут

сайхан залах юмаа 1937 онд төрд тэрсэлсэн болгон "алтан ураг" байх уу амнаасаа болоод л аавынхруу явсан гэсэн шдээ

66.181.188.199Зочин   • 2017, 1 сарын 19. 16 цаг 41 минут

chi bitgii huts za yu ch medehgui yum bj

202.72.245.122ё   • 2016, 3 сарын 9. 9 цаг 27 минут

Хэн хэнийг годоох нт хамаагүй Өнөөдө та бүхэн ч хэлийг хамгийн сүүлд тавиад байгаа шүү

202.179.25.155Зочин   • 2016, 3 сарын 5. 19 цаг 35 минут

Ухаантай хүмүүсийг уландаа гишгэдэг төр Улс монголд олон жил ноёрхолоо Улсын эрх ашгийг урдаа тавиагүйгээс Улс орон минь яаж хөгжих билээ дээ

122.201.31.19Зочин   • 2016, 3 сарын 5. 14 цаг 03 минут

увсынхан их амиа бодсон улсууд л бодогддог Өөртөө ашигтай нөхцөлд бөгс долооноо

103.212.119.238хаха   • 2017, 1 сарын 15. 23 цаг 14 минут

Ийм хүмүүс Увс гэлтгүй бүх аймаг суманд бдгийн биш үү!

103.229.123.169Зочин   • 2016, 3 сарын 5. 12 цаг 40 минут

Цэдэнбал дарга Ринчин эрдэмтэн дээр их алдаа хийсээн. Увс аймгийн хан хэцуу. Унэндээ ухэр Монгол гээд биднийгээ идчих гээд байдаг. Ая гуяыг нь олоход тун хэцуу улс гэж зайгаа барьж явдаг шуу. Яагаад дервед хун хун биш дервен шийр мах биш гэсэн нь тун оносон томьео доо. Одоо ч Увс аймгийнхан ХУН - ыг уймуулж бужигнуулах гээд бутсэнгуй. Муулж байгаа юм бишээ, их зальтай, хар амиа бодсон , яаж ч хун залилахаас буцахгуй, хийж байгаа гэнэт заяаад алга болно, их тавьтаргуй, энэ олон жил яагаад хэл нь халх аялгуу ордоггуй хэцуу хэлтэй улс бэ?.

202.21.125.130Золоо   • 2018, 1 сарын 17. 10 цаг 17 минут

халхууд л залилж, урваж явснаас увсынхан ер нь ойрадууд тийм муухай юм хийдэггүй шүү. Наад зах нь оффшүртой увс хүн дуулсан уу. танай халхууд л халхаа идээд дуусаж байнш дээ Үнэн үнээс бүү ай. өөрийн толгой дээрхи эврийг хараагүй байж хүний толгой дээрхи өвсийг харах гэж нэг цэцэн үг бий дээ. Чам шиг тэнэг бодож явахад илүүдэхгүй

103.229.123.169Зочин   • 2016, 3 сарын 5. 12 цаг 32 минут

МАХН- ын хан маш их гомдоосон.Хеерхий Ринчин гуай. Агуу хун . Энэ хуний эрдэм ухааныг гуйцэх хун хир олон байна. Муусайн улстерчид ялангуяа МАХН - ынхан муухай улсууд , ухсэнээ хийж муулдаг байсан юм. Бид даанч залуу байж дээ. Менх амгалан болтугай.

103.26.194.91Зочин   • 2016, 4 сарын 24. 8 цаг 41 минут

Одоо ч бид бие биенээ нам намаа муулсаар байгаа шүү дээ .

202.131.230.238zochin   • 2016, 2 сарын 17. 15 цаг 48 минут

aguu hun baisan ym shuu dee mongoliin ard tumen hairtai shuu dee baharhaj bna daa

150.129.141.100Lkhagva   • 2016, 2 сарын 13. 20 цаг 21 минут

Ih l Saihan Hun baisan bi Udaa az bolj harsan Yostoi surdmeer ch umuu bishermeer umuu ih er busiin Hun shig haragdaj bailaa Ter Hun shig tiim Saihan zuulun dulaan harts garaagui bna tegeheer Yostoi gegeenten baisan baih bi Emch Hun Manai Nyamaa Bagsh bas l Saihan Hun shuu dee

182.160.36.109Жинхэнэ Монголоо гэсэн хүн   • 2016, 2 сарын 13. 15 цаг 55 минут

Оюутан байхдаа хичээл тараад Ринчин гуайг харах гэж Сүхбаатарын талбайн сандал дээр сууж хүлээдэгсэн хааяа. Хүрэн тэрмэн дээлтэй тэгш сайхан нуруутай цагаан сахал үсээ хийсгээд Их сургуулийн чигт байх гэр рүүгээ чиглэн алхах нь бахдамаар сүрдмээр байдагсан

202.72.245.122чч   • 2016, 2 сарын 5. 9 цаг 27 минут

Монгол хэлийг аврах шуурган дундуур сөрж бөхөөгүй тэмцсэн хүн.Гадаад хэлний асар их мэдлэгээ Монгол хэл судлалыг тодотгоход ашигласан.Гадаадаар нэг үг хольж ярьдаггүй Цэцэн ухаант эрдэмтэн байв.

202.179.18.26Зочин   • 2016, 1 сарын 22. 12 цаг 53 минут

ээ дээ Энгүй хүн байсан юм гэнэ лээ. Ри багшийн түншүүр гэдэг номын их уншсан даа амьд ахуйд нь барааг харсан бол яах байсан бол

202.179.28.227туяа   • 2016, 1 сарын 18. 23 цаг 59 минут

би энэ их бичгийн хүнээр бахархдаг,бас шүтдэг

112.72.12.11Гэгээ   • 2016, 1 сарын 18. 1 цаг 32 минут

Би 1980-аад онд дунд сургуульд байсан. Уран зохиолын хичээл дээр ч, аав ахмад хүмүүсийн ярианд ч Ринчен гуайг их хүндэтгэж биширсэн, агуу гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн их л сайхан юмнуудыг ярьдаг байсан даа. Энэ сайхан хүнд бас айхтар хэцүү цаг үе байжээ гэж бодоход ... Аль ч төрийн үед нугалаа, завхрал гаргаж байсан хүмүүс байсан. Одоо ч бас хэдэн зуугаараа байгаа шүү ...

122.201.31.253Зочин   • 2016, 1 сарын 17. 11 цаг 28 минут

Аав минь энэ хунийг их хундэтгэдэг байж билээ их ойр дотно санагддаг юм. Яагаад ч юм уншаад их уйллаа.

103.229.121.156Тод дурсамж үлдээсэн хүн   • 2016, 1 сарын 17. 7 цаг 45 минут

Ринчен гуайг анх Сталины номын сангийн үүдэнд аавтайгаа явж байгаад харсан. Аав тэр хоёр танил хоорондоо цөөхөн хором ярилцахад би түүний хувцсыг л шохоорхон харж байлаа. Тэнгэрийн хөх өнгөтэй дээл, өргөн хүрэн суран бүс, улаан хүрэн өнгийн буриад гутал өмссөн цалин цагаан буурал үс, сахлаа намируулсан их өндөр сайхан хүн байсан. Алхаж байгаа нь ямар гоё хийморьлог байсан гээч. Сүүлд бодох нь ээ аавтай минь юуны тухай ярьсан юм бол оо.

202.21.106.103Зочин   • 2016, 1 сарын 17. 5 цаг 33 минут

Enguunn hun bvdaa 74-75 ond ih surguuliin bagsh nariin bairand bhad ni ih taardag bv, uneheer surdmeer, engin bh tiim aguu ,,,! Unuudur ene deedchuul uneheer uruvdmuur,,, yandaa

122.201.22.122Зочин   • 2016, 1 сарын 16. 21 цаг 40 минут

Saihan bichjee uilchhin shahlaa Burbank mini

59.153.112.75Зочин   • 2016, 1 сарын 16. 21 цаг 09 минут

Aguu ih hun.tanid murgie!!!

202.170.84.7ok ok ok   • 2016, 1 сарын 16. 20 цаг 02 минут

Estoi setgeld dylaahan myndag hun baisan shuu. Hairalmaar, baharhmaar, ulger dyyrialal bolson hun shuu...

202.9.41.246Зочин   • 2016, 1 сарын 16. 12 цаг 53 минут

Erdemgui munhag Orosin bugs doloogchid ene ih huniig diileegui sh dee hi hi

202.9.41.95Unshigch   • 2016, 1 сарын 16. 10 цаг 56 минут

nvdend xaragdtal saixan yarijee.bayarlalaa

43.242.243.202zochin   • 2016, 1 сарын 16. 10 цаг 25 минут

saikhan dursamj bna.mongolchuud orosiig l baraadsan ni deer dee. sain naimaa( ene bol khyatad khyn) sariin khanilgaatai gej ertnii yg baidag yumdaa.khyatadaas, khyatadiin erliizees yrgelj tservej yavakhiig mongolchuud, khoich ye mine yamagt sanaj makh tsusandd shingeej yavakh yum shyy

202.21.106.112Зочин   • 2016, 1 сарын 16. 10 цаг 03 минут

Хуучин монгол бичиг ч гэх шиг уйгараас зээлсэн бичиг төдий. Одоо крилл бичиг орчин үеийн монголын хөгжилд тохирч байгаа. Уйгаржин бичигтээ эргээд орвол монголын хөгжлийг эргээд зужн жилээр ухраана.

77.101.65.216tanhai emee   • 2017, 1 сарын 18. 22 цаг 54 минут

gutsadag galtar ve...... Mongol bichig ee sergeesen ni deer. hun bur uzej surah heregtei

103.10.20.58Зочин   • 2016, 1 сарын 16. 13 цаг 45 минут

za tiimee. medehgui yumaa boy bich.

202.179.25.19Зочин   • 2016, 1 сарын 16. 9 цаг 46 минут

Одоо та нар хуучин монголоороо бичиж чадаж байна уу.Одоо та нар эх орныхоо төлөө энэ гадаадын түрэмгийлэгчид буюу орчин үеийн дээрэмчид хөрөнгө оруулагчдийн хийж байгаа дээрэмийг ойлгож чадаж байна уу.Үүнийг ойлгож чадахгүй байж яаж тэр олон жилийн түүх болох Хүннүг ойлгох вэ.Яаж Их Монгол улсаа ойлгох вэ.Яаж саяхан 90 онд биднийг ардчиллаар хуурсан энэ гадны гар хөл бологчдийг таних вэ.Яаж жинхэнэ эх ороноо гэсэн баатруудаа таних вэ.Бид эх орныхоо хөгжил сэргэлтийг гадны туршлагаар биш өөрсдөө л хийх учиртай.

59.153.115.175Зочин   • 2016, 1 сарын 16. 9 цаг 15 минут

Unekheer bidnii bakharkhal. Odoo bid bie bienee l khairlaj, negnii zuv oilgoj amidrakh ni chukhal

202.70.46.217Зочин   • 2016, 1 сарын 16. 8 цаг 59 минут

Renchin gaui bol uneheer domog bolson bichigiin hundee. Yadruuhan amidarch baijdee.

202.21.106.101Зочин   • 2016, 1 сарын 17. 11 цаг 01 минут

mongoloo gej yavsaar iim bolloo doo gesen baina shdee bid ingej chadah uu

49.0.160.237Зочин   • 2016, 1 сарын 16. 7 цаг 25 минут

Эх нутгаараа бахархаж өвөг дээдсээ хүндлэж амьдрах хэрэгтэй. Хотоос гараад эрүүл агаарт тэнгэр хараад хэвтэхэд эх нутгаараа, эх орноороо бахархах сэтгэл аргагүй төрдөг юм

202.179.26.122Зочин   • 2016, 1 сарын 16. 5 цаг 33 минут

Сайхан хүний тухай сайхан дурсамж уншиж өглөөг угтлаа. Бидний өвөг дээдэс ямар агуу хүмүүс байсан юм бэ гэж бахархаж байна.

70.197.3.18Mongol   • 2016, 1 сарын 16. 5 цаг 03 минут

Mongoloo gej yavsan tanii zamnaliig urgeljluulne ee!

202.21.106.112Зочин   • 2016, 1 сарын 16. 1 цаг 44 минут

Орос бол монголын тусгаар тогтнолын баталгаа. Оросгүй бол монгол хятадын эрхшээлд лрох нь цаг хугацааны л асуудал шүү. Үүнийг хүсдэг эх орноосоо урвагчдыг олны нүдэн дээр цаазалбал таарна.

202.21.106.133Зочин   • 2017, 1 сарын 16. 20 цаг 54 минут

Зарим талаараа ч үнэн... хятад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байхад Орос хамгаалсны хүчинд тал нь ч гэсэн тусгаар тогтноод үлдсэн гэдэг. /Оюунтан байхдаа 10 гаран жилийн өмнө түүхийн багш маань хичээлээсээ халиад ярьж өгч байж билээ/ Монголчууд ч бид өөрсдөө их хүчин чармайлт гаргасан.

103.10.20.58Зочин   • 2016, 1 сарын 16. 13 цаг 48 минут

za tiimee.haradaach.

202.21.106.112Зочин   • 2016, 1 сарын 16. 1 цаг 41 минут

Курдууд сая сая хүнээ золиослоод ч тусгаар улс болж чадахгүй л байна. Төвдүүд уйгурууд ч олон сая хүнээ алдаад ч тусгаар улс болж чадахгүй байна. Тусгахр тогтнолын төлөө 30 мянган хүн лай байнаа. Одоо үаардлагатай гэвэл ахиад золиос гаргахад ч бэлэн шүү. Олон юм хуцаж байж гай болов доо.

139.5.218.110Зочин   • 2017, 1 сарын 17. 23 цаг 58 минут

үнэн

59.153.112.60Зочин   • 2016, 1 сарын 16. 13 цаг 02 минут

чамшиг гөлөг дуугүй ллллллл боооооовооооооо саагааааал гэвтжииииийх байсииин бишүүүүүүүүү

202.21.106.112Зочин   • 2016, 1 сарын 16. 1 цаг 38 минут

Яаж зовсын жаргаж байсын бишүү. Монголоо хятадаас импорь экспорт нь хятадаас 90хувь хараат болохыг хараагүй харин ч азтай үед төрсөн азтай хүн байж

112.72.12.14Зочин   • 2016, 1 сарын 16. 0 цаг 49 минут

Тэр сайхан хүнийг хэлмэгдүүлж үр хүүхэд ханийг нь тийм зовлонд унагаж байсан тэр цаг үё хэцүү байждээ.Ямар азаар буудуулж орхиогүй юм бол.аз таараагүй хичнээнсайхан хүмүүс буудуулж ар гэрийхэн нь сүйрээ бол!? Бүү март хүмүүсээ.тэр цагаас хойш 100 жил чболоогүй байна.

139.5.219.121Зочин   • 2017, 1 сарын 17. 22 цаг 01 минут

Гэнэн тэнэг ээ. Ардчилал гэж хоосон юм тарьсан улсын үгээр орж үхэн хэлмэгдэж байгаа өөрсдийгөө мэдэж байна уу. Муу хулгайчууд цаг үеийн алдааг дурсаж өөрсдийгөө өөдлүүлсэн нь таны мэтийн хоосон толгойд сүрхий нөлөө болсон юм. Өнөөдөр буруу ардчилалын гайгаар бүх монгол бүх түмэн чимээгүй заазууранд хяргагдан хэлмэгдэж байна.

103.229.121.156Зочин   • 2016, 1 сарын 17. 7 цаг 49 минут

ховор орчуулагч байсан тулдаа амьд үлдсэн гэж Ногоон нүдэн дээр байна лээ

59.153.85.101zochin   • 2016, 1 сарын 15. 23 цаг 43 минут

odoog hurtel ene hunii tuhai gaihaltai sonin hogjiltei yum zondoo l duuldahiin gaihamshigtai

203.91.115.44Зочин   • 2016, 1 сарын 15. 23 цаг 22 минут

Монголоо гэсэн хугараагүй ноён нуруу даа сайхандурсамж байна.Хойд үе заавал уншаарай

49.0.204.131зочин   • 2016, 1 сарын 15. 22 цаг 24 минут

Сайхан дурсамж байна.Баярлалаа.

150.129.140.7Зочин   • 2016, 1 сарын 15. 22 цаг 22 минут

төрийн дуулал зохиох уед буриад туваа өвөрлөгч нар манайхыг халх монгол гэдэг байж дуулалд халх монголын ариун голомт гэсэн үгтэй байсхыг даяр монголын ариун голомт болгож засуулсан аргагүй их эзний үр сад хугараагүй нугараагүй ноён нуруу

202.21.125.130Золоо   • 2018, 1 сарын 17. 10 цаг 20 минут

өөрөө буриад хүн болохоор аргагүй шүү дээ халх гэдэг чинь манжийн үеийн л нэр шүү дээ халхуудаа

202.131.252.209Зочин   • 2016, 1 сарын 15. 20 цаг 00 минут

emch bolno geed yawj baihad n Cvhbaatar yylzaad oros mongol hvnii bie uur bish bid orosoos olon emch awchirna harin mongoliin tvvh mongol helniii erdemten heregtei gesen gedeg

59.153.112.194Зочин   • 2016, 1 сарын 15. 19 цаг 33 минут

Odoo l neg Orosin zaavraar gej dugarch bgaag unshlaa. Tuunees "an" nar min l ....geed saldaggui nuhud ih shuu. Orosuud odoo ch deerengui bidlogoo urgeljluulj Ukrainig ustgah bodlogoosoo uhraagui l yavna. USA-g uzen yadaad haraagaad baidag ch buh orosuud Amerikt am8drahig muruuddug. Denduu Orosin tald yavjee. Orisig dagasan uls ornuud er uudluhgui baih yum. Europe-n heden oron l ovoo hul deeree bosch bh shig bnadaa

202.9.41.204Халх хүн   • 2016, 1 сарын 15. 18 цаг 56 минут

Үнэндээ Цэдэнбал гуайн буруу байгаагүйг түүх хэлж байгаа ! Тухайн цаг үe аль алинд нь хүнд байсан шүү дээ ! Би баянхонгор аймгийн төв халх хүн гэсэн хэдийч ойрад монголчууд бидний нэг хэсэг мөнөөс мөн . Монгол үндэстний хооронд яс хаях ,хагралдуулах энэ мэт явдал аль 14-15 дугаар зууны үeээс хятад болон манж чин гүрний бодлого байсныг бидний түүх өч дөчнөөгөөр нь бичиж үлдээсэн . Энэ мэт зүйл чалчигчид тэр бодлогыг өртөөлөн авч яваа хятад угсааны хүмүүс гэдэгт би бат мтгэж байна . Харин төр болон намуудын дээгүүр албанд хятад угсааныхан ....!?

202.179.11.107Зочин   • 2016, 1 сарын 15. 18 цаг 29 минут

Монгол хэл соёл заншлыг үзэн яддаг Цэдэнбалд таалагдах гэж бялдуучид Рэнчин гуйаг мөн ч их элдэвэлэж дэд эрдмийн зэрэг ч олгоогүй байхад Унгар улс шууд доктор болгожээ. Түүний олон улсын нэр хүнд л Цэдэнбалтангуудаас аварч байжээ.

202.21.125.130Золоо   • 2018, 1 сарын 17. 10 цаг 22 минут

Цэдэнбал доктор хамгаалуулдаггүй байсан байх харин шинжлэх ухааны академид байсан танай халхын урваач шарваачдын чинь хийсэн ажил тэр үед ШУА-д халхаас өөр хүмүүс авдаггүй байсан юм гэнэлээ

202.179.11.107Зочин   • 2016, 1 сарын 15. 18 цаг 21 минут

До яамныхан аманд нь лоом шургуулж эргүүлснээс болж бүх шүдээ алдсан гэдэг. Харин Үнэн сониныг орос хэл дээр гаргах гэхэд мэдлэгтэй улс бүгд үхсэн байснаас Улаан эрдэмтэн Банзрагч, Б. Рэнчин 2 л шоронд үлдсэн гэхэд Рэнчинг гаргажээ. Үгүй бол бусдын адил үхэх байжээ. Бээжинд гэнэт очиж номын санд нь суух завшаан олоод амрахгүй хэдэн цагаар монголын түүхтэй хобоотой олон баримтыг гараар бичиж хуулж авсан гэдэг. Мөн Цэдэнбал тэргүүтэнгүүд маш их хавчиж Дамдинсүрэнг матуулах гэхэд хөдлөөгүй гэдэг. Үүнээс болоод занаанд орж эрүүл мэнд нь доройтсон

202.21.125.130Золоо   • 2018, 1 сарын 17. 10 цаг 24 минут

Дамдинсүрэн чинь ойрад хүн биш тэхээр Цэдэнбалд ямар хамаа байна. Танай халхуудын нэгнийгээ доош хийдэг хогийн зангаас нь болсон байгаа биз дээ. Бусдаас биш өөрөөсөө буруугаа хай

103.26.194.91Зочин   • 2016, 4 сарын 24. 8 цаг 48 минут

Санаагаар бурдаг нөхөр вэ

103.57.93.54Зочин   • 2016, 1 сарын 15. 17 цаг 07 минут

Хараад сэтгэл бахдалаар дуурдэг сэн Индра багшийг хичээл заахад бахархахгуй байхыг аргагуй Сайхан эрхэмсэг эмэгтэй байлаа Ринчин гуай шиг Сайхан мэдлэг боловсрол монголоо гэсэн чин сэтгэлтэнгууд олон терех болтугай

202.126.91.90ттт   • 2016, 1 сарын 15. 16 цаг 46 минут

оюутан байхад төв шуудан орж захиа авахаар очоод Ренчин гуайг явж байвал хойноос нь дагадагсан. Төв шуудангаас гараад талбайгаар дайрч гараад гэр хүртлээ явахдаа барьж байгаа ном сонингоосоо огт хараа салгахгүй явдагсан. манайх хойно нь гэр хороололд байлаа. костюм өмд ботинкан дээр монгол дээлтэй содон сонин харагддаг байжээ. ном уншиж дуурайж явж юм мөргөөд хөглөж л байлаа. агуу хүн шүү

103.229.122.130Зочин   • 2016, 1 сарын 15. 16 цаг 16 минут

ahin mongol nutagtaa turuh boltugai.tsogtiin udam gej mundag shuu,ue udmaaraa mongoliinhoo tuluu yavsan uls baina daa

202.179.24.244Зочин   • 2016, 1 сарын 15. 16 цаг 16 минут

Үнэхээр биширч хүндлэхээс өөр яах билээ. Аав маань амьд сэрүүндээ багш гээд л дандаа бахархаж ярьдагсан. Багш тэгж хэлсэн гэнэлээ, номон дээрээ ингэж бичсэн гээд л... Ийм сайхан хүнийг шүтэж биширч үлгэр дууриал авдаг байсан болохоор миний аав ч бас хүний дээд нь явсан даа

202.131.225.197Дамба гуайд   • 2016, 1 сарын 15. 15 цаг 59 минут

Зүрх нь хаагдаагүй, ходоодны өмөнгөөр өөд болсон. Мөн Монголчууд ямар арав хорь, зуун сая биш ингэж Увсынхан энэ тэр гэж нэгнээ адлаад бидэнд ашиг тус багатай. Атгасан гар шиг эвтэй л байцгаая.

202.9.40.87Зочин   • 2016, 1 сарын 15. 17 цаг 10 минут

Яг үнэн. Монголчууд цөөхүүлэхнээ шүү дээ.

150.129.141.88Дамба   • 2016, 1 сарын 15. 15 цаг 28 минут

Агуу хүн байсан. Түүнийг МАХН /одоогийн МАН-ынхан/ ёстой цусгүй алж байсан даа. 73 жил орох гэж байхад нь Намын үнэн сонинд энэ хүнийг эх орноосоо урвагч, цагаантны хүүхэд энэ тэр гэсэн нэргүй доромжлолын маш том нийтлэл гарч, хөөрхий минь тэр жилдээ тэсэлгүй зүрх нь хаагдсан юм билээ. Бас УТТ-ны ганц нэртэй эрдэмтэн Д.Төмөр-Очир агсаныг гарийн хорионд байлгаж байгаад сүхдэж алсан. Цэдэнбал толгойтой МАХН-ынхан ийм л балагтай нөхөд. Гэтэл Цэдэнбал сайн хүн байсан түүнийг цагаатга гээд л Увсын хэсэг нөхөд хашгараад байгаа чааваас

202.21.125.130Золоо   • 2018, 1 сарын 17. 10 цаг 25 минут

Сайн хүн байсан нь одоогийн танай халхууд төр барьсан сүүлийн 20 гаруй жилээс харагдаж байна.

202.21.125.130subd   • 2016, 1 сарын 18. 14 цаг 36 минут

odoo uls turiin helmegduulel baihgui baigaa yum uu harin ch ih baigaam bish uu Tumurochir orosod negdii gesen urgudul ugugchdiin neg l yum bnaleesh dee Tsedenbaliig Mongol dayar uuruus chini busad ni hairladag ail bolgonii shahuu jaazand zurag ni odoog hurtel bj l bnash dee Tej hun Chi bid 2 shig guzeetei baas bish za ***** ee

202.21.106.112Зочин   • 2016, 1 сарын 16. 1 цаг 28 минут

Өмхий ***** минь ман махн байгаагүй бол өдийд тэр чигээрээ хятадын харъяат байх байлаа үүнийг хүсээ юу чи

59.153.112.191Зочин   • 2016, 1 сарын 15. 18 цаг 20 минут

манайхаан тэр цагийн явдалыг тэр цагтай нь холбож бодол доо бүгд л орсуудын заавар санаачилгаар болж шийдэгдэж байсан шүү дээ зөвхөн бид ч биш бүх л соц улсууд .Бид хоорон доо эв муутайгаасаа болж гадныхний хоол болсоор л байхуу.Одоо ч бас л гадных ны санаа шийдвэрээр яваад л байна шүү дээ.Эвтэй байцгааяаа

203.91.117.4мэнд Ч   • 2016, 1 сарын 15. 15 цаг 23 минут

хүний амьдралын нас богин ч хийсэн бүтээсэн үлдээсэн бүхэн нь амьдралынхан толь болж хойч үедээ үеийн үед мөнхлөн үлдэж байгаа сургамжит сайхан ном болон үлдэж байгаад хоч үе бид бахархах бишрэх сайхан түүхэн хүмүүсийн үр сад байгаадаа азтай

59.153.112.227deegii   • 2016, 1 сарын 15. 15 цаг 13 минут

ih goe ubuu baij bilee huuhed baihad ubliin ubgun aab shigeer tusuulj harj toirch guigeed esbel dagaj ydag baij bilee gadaadiin boltoi humuustei yum yriad l aijuuhan taiban gudmaar alhaj baidag baij bilee huuhed nasand mini ulgeriin ubuu shig ih goe haragddag baijee

112.72.12.19Зочин   • 2016, 1 сарын 15. 14 цаг 34 минут

Эрдэм мэдлэг уудлаад баршгүй гүн, үнэхээр агуу монгол эрдэмтэн дээ

112.72.11.67Зочин   • 2016, 1 сарын 15. 14 цаг 04 минут

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ Сонсох бүр яруу баялагийг гайхан баясч Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтмуу би

124.158.92.27Зочин   • 2016, 1 сарын 15. 14 цаг 04 минут

Чин зоригтой, цогт эх оронч байсан юм. Ийм хүмүүс олон байвал Монгол улс мөн хурдан амархан хөгжинө дөө.

124.158.92.27Зочин   • 2016, 1 сарын 15. 14 цаг 02 минут

Гайхамшигтай. Энэ агуу хүний алс холоос хүүхдүүддээ зориулсан шүлгийг би уншсан. Үр хүүхдээ хүн тэгж л хайрлан, санаж явдаг даа. Аавууд гэж бас л агуу улс шүү.

150.129.140.141Зочин   • 2016, 1 сарын 15. 13 цаг 57 минут

Үе үеийн өвөг дээдэс ингэж тэмцсээр энэ улсыг бидэнд үлдээж өгчээ . Одоо бид юу үлдээх вэ

202.72.245.122ё   • 2016, 1 сарын 15. 13 цаг 53 минут

Рэнчин гуай насжих тусмаа илүү сүрлэг сайхан болоод байсан.

103.9.91.214Зочин   • 2016, 1 сарын 15. 13 цаг 35 минут

Аугаа их хүн шүү дээ. Маш их бахархаж байна.

202.72.245.122ыы   • 2016, 1 сарын 15. 13 цаг 27 минут

Хятадууд мөн адил, Энэ хүн чинь Мао даргад ӨвөрМонголд уйгаржин бичиг усгаж болохгйү талаар захидал бичээд маш их хэлмэгдсэн.

202.179.28.127монгол   • 2016, 1 сарын 15. 13 цаг 12 минут

оросууд монголчуудыг мохоож үндэсний хэл соёл түүхийг нь мартуулж хаад ноёд язгууртан дээдсүүдийг нь устгаж ер нь монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээс арилгах гэж хорон муу санаатай далд бодлого явуулж ахуй дор өөрийн зөн билгэ ухаанаараа ойлгож мэдээд чадлын хирээр тэмцэж явсан үнэхээр хайрлаж хүндэлмээр агуу их хүн шүү.

59.153.115.95Зочин   • 2016, 1 сарын 15. 12 цаг 46 минут

хамгийн хүнд үед л агуу хүний мөр түүх, түүхийн туг болон үлддэг юм байна Бусад нь дууриан далдагнагчид

103.26.192.190Б.Ринчин   • 2016, 1 сарын 15. 12 цаг 43 минут

"Мундашгүй эрдэмийг сурахад Насан даанч богино Мунхагуудын дунд амьдрахад Насан даанч урт" гэж байсан юм гэнэ лээ.

103.57.95.145Зочин   • 2016, 1 сарын 15. 12 цаг 40 минут

Nomnuudiig n avch unshya ahiad. Fb s l deer bhdaa

202.21.125.130Золоо   • 2018, 1 сарын 17. 10 цаг 27 минут

та нар одоо тэнэгтэхээ болиоч алтан ургийн бичиг нь хаана байгаан. Буриад хүн байсныг монгол даяараа мэднэ шүү дээ тэнэгээ

150.129.140.7Зочин   • 2016, 1 сарын 15. 12 цаг 38 минут

хөөрхий дө алтан ургийн хүн байсан юм билээ тэгээд л хавчигдаад тэмцээд эх орноо эх хэлээ гэсээр дууссан юм бн да

122.201.31.140ЗОЧИН   • 2016, 1 сарын 15. 12 цаг 32 минут

САНАЛ БАЙНА РИНЧЕН АГСНЫ ҮҮРИЙН ТУЯА РОМАНЫГ ХААНА ДАХИН ХЭВЛЭЛТЭНД ОРСОН БЭ ХЭЛЖ ӨГӨӨЧ АВМААР БАЙНА

124.158.112.79Зочин   • 2016, 1 сарын 15. 15 цаг 45 минут

Мөнхийн үсэг азхур хэвлэсэн бсан асуу да

49.0.136.18Би   • 2016, 1 сарын 15. 12 цаг 41 минут

Непко хэвлэлийн компани Ринчен гуайн 10 цуврал номыг хэвлээд өөрсдөө түгээлт хийж байгаа. Тэр цуврал дотор нь Үүрийн туяа роман нь байгаа.

202.170.68.19Зочин   • 2016, 1 сарын 15. 12 цаг 21 минут

Агуу хүн байждээ

124.158.77.9Зочин   • 2016, 1 сарын 15. 12 цаг 19 минут

ГАЙХАЛТАЙ ХҮН БАЙСАН. ДАХИАД ИЙМ ХҮМҮҮС ХОВОР Л ТӨРӨХ ЮМ ДАА

202.179.17.186Зочин   • 2016, 1 сарын 15. 12 цаг 16 минут

Huuchin niigmee sanagalzagchid unshaasai,

103.57.93.252Зочин   • 2016, 1 сарын 15. 12 цаг 14 минут

МОНГОЛЫН ТӨЛӨӨ ГЭСЭН Н.ЭНХБАЯР, НҮҮРСНИЙ ГАНСҮХ НАР Ч МӨН АДИЛ.

183.177.98.106Зочин   • 2016, 1 сарын 15. 11 цаг 29 минут

БИД ЯМАР НИЙГЭМД БАЙСАН ТЭР НИЙГЭМДЭЭ ДАХИАД ТҮР ОЧИХ ШИГ Л БОЛЛОО,ҮС БОСЧ БАЙНА ЯМАР АЙМШИГТАЙ,ГУНИГТАЙ,ҮНЭН АМЬДРАЛ БЭ, ГЭХДЭЭ ТЭР ҮНЭНЧ ШУДАРГА АГУУ ХҮНИЙ АЧ БУЯНААР ҮР ХҮҮХДҮҮД,АЧ,ЗЭЭ НАР НЬ САЙН ЯВАА БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА.ТА,ТАНЫ ГЭР БҮЛД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

202.72.245.122бб   • 2016, 1 сарын 15. 11 цаг 01 минут

өөрсдийгөө элит гэж нэрлэдэг хуучин сэхээтний виски шимэх,машин сонгохоос өөр гавьяагүй нөхдүүдийн хүүхдүүд бол өнөөдөр Монголыг худалдах өрсөлдөж ,шоронд ороод худлөө өвдөн яо наймаалцаж Монголыг аажмаар мөхөөж байна. Рэнчин гуай бол мэдлэгээрээ хатуужлаараа тэмцээгүй бол Монгол үгийн 60-80хувь Оросжиж өнөөгийн Буриад болох байв

124.158.109.201далай   • 2016, 1 сарын 15. 10 цаг 57 минут

өвөг дээдсийн мин амьдрал хатуу байж дээ үр хүүхдүүд бид энэ мэт сургаал цаг үргэлж сануулаж байх естой юм байна даа

202.170.84.231жирийн иргэн   • 2016, 1 сарын 15. 10 цаг 56 минут

ахмад үе маань өлсөж, даарч хөрөн их л олон зовлон бэрхшээл туулж өнөөгийн бидэнд эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирч өгсөн буянтай хүмүүс шүү.Харин бид, бидний хойч үе маань энэхүү тусгаар тогтнолыг бататган авч явахад эх монгол хэлээ гадны хэлтэй хольж саармагжуулахгүй, усгахгүй байх хэрэгтэй.Сүүлийн үед 2-3 үгний 1 нь англи хэл хэлэгдэж, хотын бүх хаяг англи хэлээр бичигдэж байгаад харамсаж байна.Хуучин босоо бичгээр хаягаа, нэрээ тавимаар байна.Хуучин бол орос үг тийм байлаа. Бид яагаад заавал гадны хэлийг өөрийнхөөсөө дээрд үзэх болвоо...?

202.21.125.2Зочин   • 2016, 1 сарын 15. 10 цаг 55 минут

жинхэнэ цөлх монгол эр байжээ. Тийм байсан гэдэг нь зохиолоос нь хүмүүсийн ам дамжсан ярианаас мэдрэгддэг юмдаа ийм агуу хүмүүсийн үр сад өнөөдөр бип ямар болсоноо эргээд нэг хардаг болоосой

202.72.245.122бб   • 2016, 1 сарын 15. 10 цаг 48 минут

ингэж өөрийгөө золиож тэмцээгүй бол Буриад шиг л болох байв.Монгорл хэлний 50-80 хувь нь Орос гадаад үг

103.26.195.169zan   • 2016, 1 сарын 15. 10 цаг 44 минут

odoo ch bid sain xymyysee gomdooj bgaa baixaa

103.26.193.19Зочин   • 2016, 1 сарын 15. 20 цаг 29 минут

харин тийм Арго энэ тэр гээд л

202.21.113.22Зочин   • 2016, 1 сарын 15. 17 цаг 26 минут

Агуу хүмүүс өчүүхэн хүмүүст гомддоггүй юм.

202.21.113.22Зочин   • 2016, 1 сарын 15. 17 цаг 26 минут

Тэд чимээгүй л хийдгээ хийгээд яваа. Би харж л байна.

202.21.100.162Зочин   • 2016, 1 сарын 15. 17 цаг 45 минут

Би ч бас харж Бүх цаг үед агуу хүмүүс амьдарч байдаг юм

202.179.11.186Зочин   • 2016, 1 сарын 15. 10 цаг 44 минут

ээ бурхан минь сайн төрөл олоод явж байгаа байх

103.194.176.5Зочин   • 2016, 1 сарын 15. 10 цаг 43 минут

БИДНИЙ АХМАД ҮЕ ИНГЭЖ Л БЭРХШЭЭЛИЙГ СӨРЖ ЯВСАН ЮМ БАЙНА ДАА ҮНЭХЭЭР АГУУ ХҮН БАЙЖЭЭ

202.9.41.192Зочин   • 2016, 1 сарын 15. 10 цаг 33 минут

Bid aguu erdemtnee gold n ortol gomdoosn doo.

202.72.245.122Зочин   • 2016, 1 сарын 15. 10 цаг 30 минут

Бурхан минь.........

150.129.140.38Zorge !   • 2016, 1 сарын 15. 23 цаг 47 минут

Mongol deeltei ! Tsagaan buural tolgoitoi ! Ih surleg hun baisan ! Tov shuudangiin omno dandaa taaralddag baij bilee ! 1957 onii tahia jilten bna ! 70 aad onii eheer l baihdaa ! Hun bolgon l ih hundetgeltei handdag baisan sanagddag ym !

202.131.229.58pamaa   • 2016, 1 сарын 16. 10 цаг 17 минут

үнэхээр мундаг хүн байж.

73.223.48.159Зочин   • 2016, 1 сарын 20. 2 цаг 10 минут

1975 оны үед миний бие Их эрдэмтэнтэй таарч түүнээс "Филигрань" гэдэг үгийн тухай асуухад минь тэр - За надад утасныхаа дугаарыг өгөө.Би тэр үгийн тухайд сурвалжлая гэж билээ.Хэд хоногийн дараа Б.Ринчин гуай "Филигрань" гэдэг үг италиар ,франц хэлэнд ийм ийм утгатай гэх мэтчилэнгээр нарийн тайлбарлаж өгсөнийг эдүүгээ санаж явдаг бөлгөө.Миний бие 1962 онд Шаазангийн үйлдвэрийн барималын тасагт ажиллаж байхад барималчин Лхагваа гуай Чингис хааны хөрөг барималыг бүтээж байсан юм.Тухайн үед Б.Ринчин гуай байнга ирж уг хөргийг ажин с

150.129.141.42Зочин   • 2017, 1 сарын 15. 21 цаг 27 минут

ховор монгол

92.167.222.150Зочин   • 2016, 10 сарын 9. 2 цаг 15 минут

Renchin gyaig teb syydangaas hoid zygryy alhahad nibid dagaad alhadag asan,Ter hynii yabj baigaa ni chag yeiinhee esreg l baisan ni syyld sanahad ilt baidag,Saihan hyren termen mongol deeltei her ni kostyum emseed syran byseer goychihson yabna!ys ni byyral syychihsan ergen halimagtai chagaan yseen namiryylan alhah ni syrteisen!!!

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ1 цаг 1 минутын өмнөБагш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл1 цаг 5 минутын өмнөБ.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа1 цаг 8 минутын өмнөЯпон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо1 цаг 9 минутын өмнөТасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй1 цаг 10 минутын өмнөМарк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана1 цаг 15 минутын өмнөВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан1 цаг 20 минутын өмнөЛэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан1 цаг 25 минутын өмнөХ.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон1 цаг 26 минутын өмнөХөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ1 цаг 30 минутын өмнөАНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ1 цаг 35 минутын өмнөАзтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ1 цаг 40 минутын өмнө“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ1 цаг 45 минутын өмнөАвто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ1 цаг 48 минутын өмнө43 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ1 цаг 50 минутын өмнөХартай эхнэрийн хачин үйлдэл1 цаг 55 минутын өмнөТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё2 цагийн өмнөУлаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ2 цагийн өмнө“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа2 цаг 3 минутын өмнөШи Жиньпин Макаод бооцоо тавилаа2 цаг 5 минутын өмнөБагийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна2 цаг 10 минутын өмнөЦагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ2 цаг 15 минутын өмнөХойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв2 цаг 15 минутын өмнө“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ2 цаг 17 минутын өмнөОцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ2 цаг 20 минутын өмнөХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв2 цаг 21 минутын өмнөГялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА2 цаг 25 минутын өмнөПол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно2 цаг 30 минутын өмнө“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ2 цаг 35 минутын өмнөКонсерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ2 цаг 35 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.