4-р сарын 8
15 цаг 55 минут

Царай зүсээ бүү гол

Ярихдаа хайрын дулаан үгсээр бусдыг дайл. Хаана ч байсан хайрын анхилам үнэрийг эргэн тойрондоо ханхлуул

Царай зүсээ бүү гол

Нүд онигор, хялар, давхраатай, давхраагүй ямар ч хамаагүй харах л зориулалттай. Хамар монхор, сартгар ямар ч хамаагүй үнэрлэх л үүрэгтэй. Чих хулгар, дэлдэн, том жижиг ямар ч хамаагүй сонсох л зориулалттай. Бие тагжгар, бөгтөр тарган туранхай ямар ч хамаагүй мэдрэх л зориулалттай. Өөрийгөө царай зүс хэлбэр галбиртайгаа байнга бүү адилтга.

Өнгө зүс хэлбэр төрх хөөцөлдсөн хүмүүст таалагдах гэж өнгөлөн далдалж өндөрсгөн нарийсгах хэрэггүй. Дотоод сэтгэлээр чинь биш.

Гаднах төрхөөр чинь чамайг сонгож байгаа бол жинхэнэ найз биш. Тийм хүнээс болгоомжил. Хэзээ нэгэн цагт өөр хэлбэр дүрсэнд татагдаад чамайг орхиод одож ч мэднэ. Яаж ч засаж өөрчлөөгүй байгаагаар чинь чамайг сонгож байгаа хүн л чамд хань болно.

Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол. Гаднах хэлбэр дүрсийн уралдаанд өөрийгөө сайн дураараа бүү дэвшүүл.

Бусдад таалагдах гэх нь тийм чухал зүйл биш. Өөртөө таалагдах гэж л ингэдэг гэж бодож байгаа бол та орондоо орохдоо хүртэл гоёж гоодох байсан. Байгаагаараа л бай. Бусадтай бүү харьцуул. Өөрийгөө хэлбэр дүрстэй бүү адилтга. Та бол царай биш ухамсар. Та бол хэлбэр биш гэрэл.

Зовлон бол хайрын эзгүйрэл

Хайрын дулаан илчинд л зовлонгийн цэвдэг мөс хайлж ууршин талийна. Хайрын эзгүйд л зүрх зайрмагтаж цус царцан, зүрх цонхийно. Зовлон хайр хоёр нэг зүрхэнд зэрэг багтах боломжгүй. Зовлон бол харанхуй.

Хайр бол гэрэл. Таныг харанхуй эзэгнэж царай чинь барайн гуниглаж, сэтгэл чинь горойн гансарч байгаа бол та хайрын халуун илчээр дутсаных. Хангалттай хайр үгүйгээс л зовлонгийн түнэр харанхуй зүрх рүү тань нэвчиж түрэмгийлж байгаа юм.

Зүрх сэтгэлдээ хайрыг байнга тээж яв. Хаана ч бүү март. Хэзээ ч бүү орхи. Хайрын анирт л зүрх булиглаж цус буцалдаг юм. Зовлонгийн жихүүнийг сэтгэлдээ шурган орох зай бүү гарга.

Алхахдаа газрыг хөлийнхөө улаар үнсэн бүж. Харахдаа бүхнийг нүдээрээ тэврэн халь. Амьсгалахдаа салхийг таалан хүрт. Ярихдаа хайрын дулаан үгсээр бусдыг дайл. Хаана ч байсан хайрын анхилам үнэрийг эргэн тойрондоо ханхлуул. Хайранд өөрийгөө эзэгнүүлбэл зовлон дайжих нь гарцаагүй.

Аз жаргал хаана байдаг вэ?

Аз жаргалд хүрч очиж болдог зүйл биш юм. Аз жаргалд хүрч очих боломжгүй. Харин нээж илрүүлэх л боломжтой. Хүрч очно гэдэг нь танд байхгүй ямар нэг зүйлд та хүрч очихын нэр юм. Нээж илрүүлнэ гэдэг нь аль хэдийнээ танд байсан зүйлсийг нээж илрүүлэхийн нэр юм. Байгаа зүйлээ илрүүлэх, байхгүй зүйлээ олж авах хоёрын хооронд маш том ялгаа бий. Нэг нь гэр лүүгээ буцах нөгөө нь гэрээсээ явахтай л адил. Угаасаа танд байсан юм чинь хайхын хэрэггүй болж байна гэсэн үг. Энэ бол аз жаргалд хүрэх боломжгүй.

Аз жаргалгүйгээс гарах боломжтой гэсэн үг. Аз жаргалд саад болдог мунхаг буруу үзэл бодол, уур хилэн, шуналын хир буртаг арилахад л аз жаргалын хурц гэрэл таны дотроос гэрэлтэх болно гэсэн үг. Та аз жаргалыг буруу зүгээс хайгаад байгаа юм биш биз?

Х.Баасансүрэн. Эрдэнэзуу хийдийн хамба лам

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.155Зочин   • 4 сарын 19. 9 цаг 20 минут

Таныг хүндэтгэн мөргөмүү. Та их залуу хүн. Энэ ихунаан, түмний төлөө үйлс тань улам дэлгэрэх болтугай. Таны оуюны энэ их эрч хүч улам бадраг ээ.

202.21.108.185Зочин   • 4 сарын 9. 21 цаг 37 минут

eedee mon goe heljee bayrlalaa bagshaaa

202.179.24.161Зочин   • 4 сарын 9. 16 цаг 49 минут

GOMO

203.217.139.225irgen   • 4 сарын 9. 11 цаг 13 минут

оновчтой сайхан хэлж ярьдаг хүн шүү

66.181.161.18Зочин   • 4 сарын 9. 10 цаг 42 минут

Эцэг эхээс заяасан биeийг голоод өөрийн биедээ мэс хүргэх дэмий л байх даа аав ээж минь гомдох байлгүй дээ эрхтэн бүтэн төрүүлсэн аав ээждээ баярлаж явах хэрэгтэй

202.9.44.116зочин   • 4 сарын 8. 18 цаг 14 минут

Сайхан хэлжээ.

Шинэ мэдээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл15 минут 27 секундын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ54 минут 47 секундын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 5 минутын өмнөӨнгөрөгч  6 дугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ1 цаг 25 минутын өмнө11 жил морь дагасан мотоцикльтой цагдаа1 цаг 35 минутын өмнөӨнөөдрийн зурхай1 цаг 50 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 5 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.