2019 оны 4-р сарын 10
10 цаг 00 минут

Нялх халгайтай хуушуур ядаргаа тайлах увидастай

Хаврын цагт ядаргааг гадагшлуулж, алжаал тайлахад монгол хоолны орц ихээхэн чухал үүрэгтэй байжээ. Биеийн хүч, дархлаа сэргээх уламжлалт хоолны тухай үндэсний зан заншил судлаач Б.Адьяасүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна. 
 
Нялх халгайтай хуушуур
 
-Хаврын улиралд хүмүүс нозоорч, ядарч, өөрийн эрхгүй бие нь сулардаг. Тиймээс эрч хүч нэмэх, амин дэмтэй хоол хүнс хэрэглээрэй. Дөнгөж ногоо цухуйж, өвс ногоорох цагаар нялх халгай түүж, хүнсэндээ хэрэглэвэл тамир тэнхээ сайжирдаг ажээ. Гэхдээ түүсэн халгайгаа шинээр нь буюу тухайн өдөртөө хэрэглээрэй. Энэ ургамал халуун чанар, шим шүүсээ хурдан алддаг учир дөнгөж таслаад хүйтэн усанд сайтар угаасны дараа шөлтэй хоолонд сонгины оронд орлуулж болно. Мөн жижиглэж хэрчээд махтай амтлан хуушуур хийж идээрэй. Халуун хуушуурыг дундуур нь хувааж, шинэхэн халгайны хамар цоргим уураар битүү утахад ядаргаа тайлагддаг ажээ. Мөн хуушуураа шар тосонд хоёр талаас нь зөөлөн галаар хайрч болгоод хурууны өндөг болон биеийн цэгүүддээ бүлээн жин тавьбал илүү үр дүнтэй. Нялх халгай нь цусны эргэлтийг сайжруулж, хаван буулгах, хөхүүл эхэд сүү оруулж, цус алдалтыг зогсоодог ажээ.
 
Цайнд чанасан хонины толгой
 
 
 
-Монголчуудын хаврын цагт иддэг уламжлалт хоолны нэг нь хуйхалсан хонины толгой. Хуйхлахад гарч буй хиншүү, хярвас нь хүний биед хуримтлагдсан хий хуйг дардаг ажээ. Ялангуяа битүү чанагчинд чанаад, халуун уураар нь утахад өөрийн эрхгүй алжаал тайлагдаж, бие тавирдаг. Үүнээс гадна мөлжсөн ясаа сайтар цэвэрлэснийхээ дараа хамар нармайг нь хаяад буцалж буй сүүтэй цайндаа хийгээрэй. Чанахад үлдсэн шөлнөөсөө бага зэргийг хийж, арвай нэмж сайтар самарснаар дахин давтагдашгүй амттай, хөлс гаргам амттай цай бэлэн болно. Хөлөрвөл нь сэвэлгүйгээр битүү хучиж унтвал нойр хоолондоо сайжирч ядаргаа тайлагдана. Мөн ясны сийрэгжилтийг ч төгс эмчилдэг. Хуйх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдэсний ханыг цэвэрлэх үйлчилгээтэй.
 
Шинэ хонины шөл
 
 
-Тамирдаж, ядарсан үед монголчууд хонь гаргаж, шинэ шөл уудаг уламжлалтай. Гэдэсний шөлийг халуунаар нь уухад монгол хүний бие ашигтай бүхий л амин дэмээ авдаг ажээ. Үүнээс гадна малыг дөнгөж төхөөрөхөд гол махыг нь авч, хар шөл, гурилтай хоол хийж идэхэд эрч хүч сэлбэгддэг. Дотор маханд хаях зүйл байдаггүй. Элгийг нь сэмжинд нь ороож, дутуу шарахад, цутгасан цусыг чанаж идэхэд цус төлждөг. Мөн хөрсөн даруйд нь жижиглэж хэрчээд, бууз, хуушуур хийж идэхэд нэн тохиромжтой. Мөн хонины шинэхэн шөлөнд бага насны хүүхдийг усанд оруулдаг уламжлал бий.
 
Хонгорзул цэцэг, цулхиртай цай
 
 
-Бидний өвөг дээдэс эртнээс цайны ач тус, анагаах ухааныг мэддэг байжээ. Тиймээс ч сүүтэй цайгаа дээдэлж, хоол хүнсэндээ байнга хэрэглэсээр ирсэн. Монгол хүн цайгаа уух тусам эрч хүч нэмэгдэж, хэдэн өдрөөр ч өл даах нь бий. Ялангуяа шар тостой цай хүний хийг хөөдөг ажээ. Мөн бидний сайн мэдэх цулхирын гурил нь амин дэмээр баялаг. Гурван литр усанд 150 гр цулхирын гурил хийж, халбага шар тос нэмээрэй. Хатааж нүдсэн хонгорзул цэцгийг нэмж буцалгавал таны ядаргааг тайлахад илүү үр дүнтэй.
 
 
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.7Зочин   • 2019, 4 сарын 16. 19 цаг 34 минут

Bayarlalaa.goyo zuvluguu bna

202.179.8.4Зочин   • 2019, 4 сарын 12. 14 цаг 19 минут

zuv bichee

124.158.110.82Ama   • 2019, 4 сарын 9. 12 цаг 58 минут

.bllaa Saikhan zubulguu baina6

31.173.85.120Амьжилт хусье   • 2019, 4 сарын 8. 16 цаг 28 минут

Ийм гое монгол гоё хоолны нэр зааварчлагаа байнга бичиж байгаачээ.

Шинэ мэдээ

Инстаграмын зурганд хэзээ ч итгэж болохгүйг батлах 24 гэрэл зураг7 цагийн өмнөУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...7 цаг 5 минутын өмнөМакГрегор, Серроне хоёулаа 77 кг7 цаг 10 минутын өмнөТөрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна7 цаг 15 минутын өмнөБ.Клинтоны прокурор Д.Трампыг өмгөөлнө7 цаг 20 минутын өмнө1, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө7 цаг 25 минутын өмнөГерманы хүн амын өсөлт нэмэгдсэн ч удаашралтай байна7 цаг 30 минутын өмнөНийслэлийн цэргийн бүртгэл даваа гарагт эхэлнэ7 цаг 35 минутын өмнө“Алтан хөлтэй” топ-модель7 цаг 40 минутын өмнөУлаан лооль элэг өөхлөх хорт хавдрын эрсдлийг бууруулах ашигтай7 цаг 45 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...7 цаг 50 минутын өмнө2019 оны аваргуудын лигийн мөрөөдлийн баг тодорлоо7 цаг 55 минутын өмнөОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр8 цагийн өмнөЕгипетийн шоронд өлсгөлөн зарласан америк хоригдол нас барлаа8 цаг 5 минутын өмнөАНУ шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хяналтаа чангатгана8 цаг 10 минутын өмнөМашиныг нь “доош хийсэн”-д дуучин А.Хишигдалай бухимджээ8 цаг 15 минутын өмнөХүүхдийн кальци яагаад хэрэгтэй вэ?8 цаг 20 минутын өмнөНью-Орлэйн Паликанс нэмэлт цагт Юта Жаззыг буулгаж авлаа8 цаг 25 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн тойм8 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч Трампад импичмент зарлах эсэх асуудлаарх шүүх хурал сенатын танхимд эхэллээ8 цаг 35 минутын өмнөД.Энхзул: Хүүхдийн харааг зургаан сар тутамд шалгуулах ёстой8 цаг 40 минутын өмнөФото: Хүний гараар бүтээсэн өвөрмөц хөшөөнүүд8 цаг 45 минутын өмнөТрэй Янг Лукаг "чимхэв"8 цаг 50 минутын өмнөОрон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын бүрдүүлэх материалыг авч байна8 цаг 55 минутын өмнөДэлхийн хамгийн жижигхэн хүн нас барлаа9 цагийн өмнөАлдарт эхийн одонгийн материалыг авч байна9 цаг 5 минутын өмнөУкраины Ерөнхий сайд огцрох тухайгаа мэдэгджээ9 цаг 10 минутын өмнөШ.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив9 цаг 15 минутын өмнөӨртөг хамгийн ихтэй хотуудын жагсаалтыг гаргажээ9 цаг 20 минутын өмнөМаргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол орон даяар шууд явагдана9 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.