4-р сарын 9
8 цаг 30 минут

ГХЯ: БНСУ-ын гал гарсан хотод 15 монгол амьдардаг ч азаар гэмтэж бэртсэн мэдээлэл ирээгүй

Энэ сарын 4-ний өдөр БНСУ-ын зүүн хойд хэсэгт буюу Ганвөн мужид их хэмжээний ойн түймэр дэгдэж, олон га газар, ой модтой ойр орших иргэдийг галын аюулаас хамгаалж нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Онцгой байдал болон цагдаагийн алба хаагчдыг дайчлан шуурхай ажиллуулж гал түймрийг аюулгүй болгосон байна.

Энэ талаар болон энэхүү гал гарсан мужид Монголчууд хэр их байдаг эсэх талаар Консулын газрын дэд захирал Б.Тэнүүнээс тодрууллаа. 

-БНСУ-д гарсан ойн түймрийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Гал гарсан шалтгаан нь юу байв?

-Солонгосын Элчин сайдын яамнаас авсан сүүлийн үеийн мэдээгээр Солонгосын Ганвөн мужийн Кусон суманд дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 17.00 цагт цахилгааны гал хамгаалагчаас үүдэж гарсан гал уулруу өргөжиж их хэмжээний ойн түймэр гарсан. Тухайн үед 20-30 метр секундийн хүчтэй салхитай байсан учир хаврын хуурайшилтын үед гарсан гал түймэр өргөн цар хүрээнд тархсан гэсэн мэдээлэл өгсөн.

-Хүний амь эрсэдсэн мэдээлэл байсан. Галын аюулд хичнээн га ой шатаж, хэр хохирол учирсан бэ?

-Ойн түймэрт нэг иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж бэртсэн. Ой модтой ойр орших 125 айлын орон сууц, 11 хүлэмж шатсан. Энэ газар нутгийн 60-70 хувь нь ой мод байдаг. Гал түймрийн улмаас 250-300 га ой шатсан мэдээлэл байна.  Мөн 3100 иргэн, цэргийн ангийн 2500 орчим албан хаагч аюулгийг аюулгүй газарт нүүлгэх арга хэмжээ авагдсан.

-Гал түймрийг хурдан унтраах ямар арга хэмжээ авч ажилласан бэ. Хүн, техникийн хүч их байсан гэсэн?

-Гал унтраахад 45 нисдэг тэрэг, 18 мянган гал унтраагч, цагдаагийн албан хаагчдыг дайчилж, өглөөний 8 цагийн байдлаар гал түймрийн 80 хувийг цурманд оруулсан. Тухайн үед  төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, зарим автозамыг хааж, түймэрт өртсөн орон нутгийн ЕБС-уудын хичээлийг хаасан гэсэн мэдээлэл өгсөн. Мөн гал түймрийн үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 23 цагийн турш онцгой байдлынхаа төвд ажилласан. Тэрбээр нөхцөл байдалтай танилцаж, нэн түрүүнд иргэдийн амь насыг хамгаалах, нүүлгэн шилжүүлэхэд гол анхаарал тавьж, чиглэл өгч ажилласан. Засаг захиргааны сайд ч газар дээр нь ажиллаж, тухайн өдрийн өглөөний 8.30 цагт Ерөнхий сайд онцгой байдлыг комиссыг хуралдуулсан.

-Гал гарсан бүс нутагт хичнээн Монгол хүн амьдарч байна вэ. Гэмтэж бэртсэн зүйл байхгүй биздээ?

-Манай улсын 617 иргэн Ганвөн мужид байдгаас Согчу хотод 15 монгол иргэн албан ёсоор оршин сууж байна. Энд манай иргэн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл ирээгүй.

Согчу хотод Ёндан их сургуулийн гадаад оюутнуудын дотуур байр шатсан гэсэн мэдээллийн дагуу манай Элчин сайдын яамнаас гадаад оюутнуудын эрхлэгчтэй холбогдоход “Манай сургуульд монгол оюутан байхгүй. Нэг оюутан байсан хэдий ч төгсөөд явсан” гэсэн мэдээлэл өгсөн.

Тухайн үед манай консулын хэлтсийн дарга Сөүл хотын цагдаагийн газартай шуурхай холбогдож, манай иргэдийн гэмтэж бэртсэн мэдээлэл байвал шуурхай мэдэгдэхийг хүссэн хүсэлт өгсөн. Монгол иргэн хохирсон гэсэн мэдээлэл ирээгүй. 

Элчин сайдын яамны зүгээс олон нийтийн сүлжээ, төрийн бус байгууллага, холбоодоор дамжуулж БНСУ-ын цагдаа, онцгой байдлын газраас өгч байгаа чиглэл, зааврын дагуу нэн түрүүнд орогнох байр руу нүүх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж, элчин сайдын яамтай яаралтай холбогдохыг уриалж арга хэмжээ авч байгаа гэх мэдээлэл ирүүлсэн. Манай консулын газар цаг тухай бүрт Сөүл дэх Монгол улсын Элчин сайдын яамтай холбоотой ажиллаж, заавар чиглэл өгч, мэдээлэл авч байгаа. 

 Б.Анхзаяа: Цахилгааны шонгоос оч үсэрч тэр дороо хуурайшсан модонд гал авалцаж байгаа бичлэг машины камерт бичигдсэн байсан

Харин Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд гал түймрийн талаарх ямар мэдээлэлтэй байсан талаар БНСУ-д суралцдаг оюутан Б.Анхзаяагаас тодрууллаа.

-Канвонду мужид ойн түймэр дэгдэж багагүй хохирол учирчээ. Газар нутгийн хувьд модтой уулархаг бүс байх тийм үү?

-Тиймээ. Аялал жуулчлалын бүс нутаг гэгддэг. Сөүлээс 2-3 цагийн зайтай явдаг газар л даа. Орой 19.00 цагийн үед тэнд гал гарч байгаа тухай анх телевизээр мэдээ гарч байсан. Мэдээгээр л галын талаарх мэдээллийг авч байна.

-Гал гарсан шалтгааныг юу гэж байна вэ?

-Шалтгаан нь сайн тодорхой болоогүй байгаа юм шиг байсан. Машины камерт бичигдсэн бичлэг байсан. Тэр бичлэгт хүчтэй салхины улмаас гэрлийн шонд оч буудаад тэр нь гал болоод салхинд хийсээд ой модонд тэр дороо гал авалцаж байгаа бичлэг байсан. Тэгээд иймэрхүү шалтгаан байж магадгүй гэж үзэж байгаа гэсэн.

-Гал оройн 19.00 цагт эхэлсэн гэсэн үг үү?

-Гал гарсан даруйд хүчтэй салхитай байсан учир тэр оройдоо ямар ч арга хэмжээ авах боломжгүй байсан. Хамгаалах шаардлагатай газраа хамгаалж иргэдийг нүүлгэж байна гэсэн мэдээ гарсан. Харин  тэр шөнөдөө онц байдал зарлаад Солонгосын өнцөг булан бүрээс гал хамгаалагчдыг цуглуулаад 20 гаруй нисдэг тэрэг гаргаж далайгаас үс зөөж гал унтрааж маргааш орой гэхэд цурманд оруулсан. Нэг хүн нас барсан. Олон айлын байшин шатсан гэсэн.

Дээрээс нь аялал жуулчлалын бүс нутаг учир үзмэрүүд галд автсан. Тиймээс тийшээ аялахаар байсан захиалгууд бүгд цуцлагдсан. Иргэд болон томоохон компаниуд хандив өгч, бас тийшээ аялж хөрөнгө оруулахыг уриалж байна лээ.

-Гал түймэр одоо аюулгүй болсон уу?

-Аюулгүй болсон гэж мэдээлж байна лээ. Ер нь бол шуурхай арга хэмжээг авч бүх хүчээ дайчлан галыг унтраасан гал сөнөөгч нарт солонгос даяараа баярласнаа илэрхийлсээр байгаа.

Гал сөнөөгчид гал түймрийн үед хангамж муу байдаг нь ажиглагдсан. Тэд олон цаг нойр хоолгүй ажиллачихаад бэлэн гоймон идээд сууж байсан нь иргэдэд ажиглагдаж, тэдний хангамжийг сайжруулах тал дээр гарын үсэг цуглуулж байгаа. Дөрвөн хоногийн дотор 20 гаруй мянган хүн санал нэгдээд байгаа. 30 хоногийн дотор 20 мянгаас дээш хүн нэг адил санал гаргавал засгийн газар албан ёсоор хэлэлцэж хариу өгдөг юм байна.

Х.Соёл

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.64.216zochin   • 4 сарын 9. 13 цаг 26 минут

manaihan utaand baigaad surtsan humuus ym chin ter so utaag toohgui shde

91.79.208.76Зочин   • 4 сарын 9. 11 цаг 58 минут

Энд болсон гамшиг шиг юун юм яриад бвйгаа юм монголчууд ертеегуй гээд л болоо шуу дээ

103.229.122.194Зочин   • 4 сарын 9. 10 цаг 26 минут

Тэнүүн биш солог солонгос улс аюул болоход ерөнхийлөгч юутай хийтээгээ ордог юм бн.ард түмэн нь тв хараад гоймон идэх хангамжын асуудал яригдаж байхад монголд гоймон олдвол дээдийн заяа бас твээр хүн яргалж бн гэхэд огт цочролгүй хээв нэг дор дороо хоохойлоод сууж бгаа ялгаануудаа л мэдрээчээ ард түмэн минь

202.21.113.238Зочин   • 4 сарын 9. 10 цаг 25 минут

азтай ***** вэ

202.179.26.140Зочин   • 4 сарын 9. 10 цаг 21 минут

манайхан юү гэж үхэх вэ, харин ч олз омогтой яваа.

180.149.93.14Зочин   • 4 сарын 9. 9 цаг 34 минут

kim dun han bn shde haha

203.91.115.40Зочин   • 4 сарын 9. 9 цаг 03 минут

Тэнүүн захиралд амжилт. Мундаг даруухан сайн дипламотч хүн дээ

180.149.93.14Зочин   • 4 сарын 9. 9 цаг 13 минут

Битгий пялдагад

103.9.90.98Зочин   • 4 сарын 9. 8 цаг 53 минут

тэнүүн захирал мундаг залуу шүү

Шинэ мэдээ

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030" бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ18 минут 12 секундын өмнөЖингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга28 минут 18 секундын өмнөСургамжит түүх: Нөхрийн гомдол36 минут 40 секундын өмнөОХУ-тай хэлэлцээ хийх талаар санал асуулга явуулахыг эсэргүүцжээ36 минут 45 секундын өмнө“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно44 минут 3 секундын өмнөТерминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа52 минут 1 секундын өмнөБНХАУ-ын ЭСЯ 7 хоногийн гурван өдөр визийн материал хүлээн авна57 минут 55 секундын өмнө"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг58 минут 37 секундын өмнөУушгины хорт хавдар үүсгэгч радоны хий Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт их гарчээ1 цаг 5 минутын өмнөLIVE: Мэргэжлийн сүмогийн Нацү башё1 цаг 10 минутын өмнөБНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар ярилцжээ1 цаг 11 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний газарт шалгалт хийлээ1 цаг 17 минутын өмнөМонгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ1 цаг 23 минутын өмнөГар утсаа өгөхгүй байх шалтгаан1 цаг 29 минутын өмнөШууд: ФИБА 3х3 Азийн АШТ Монгол -БНСУ1 цаг 38 минутын өмнөО.Бямбадорж: Бидний үеийнхэн хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн1 цаг 41 минутын өмнөХандгайн ихэр төлийг аварчээ1 цаг 47 минутын өмнө74 настай жүжигчин Дэннид ”Нохой зээх”-ийн дүрийг санал болгов1 цаг 53 минутын өмнөХогийг эрчим хүч болгох үйлдвэр 2021 онд ашиглалтад орно1 цаг 59 минутын өмнөЛеонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?2 цаг 5 минутын өмнөЯмар багийн ерөнхийлөгч хамгийн баян бэ?2 цаг 11 минутын өмнөУкраин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ2 цаг 17 минутын өмнөШар тосны гайхалтай ид шид2 цаг 23 минутын өмнөИлон Маскийн компани Лас Вегаст автомашины нүхэн гарц барина2 цаг 29 минутын өмнө"Фэйсбүүк" компани 2.2 сая хуурамч хаяг устгажээ2 цаг 35 минутын өмнөМонголын нөлөө бүхий улс төрч Солонгос жүжигчин бүсгүйг баян Хятадтай танилцуулжээ2 цаг 41 минутын өмнөСи Зиньпин авлигыг ялснаа зарлалаа2 цаг 47 минутын өмнөХ.Цагаанбаатар эхнэртээ 2018 оны ”Land Cruiser” бэлэглэжээ2 цаг 52 минутын өмнө‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно2 цаг 59 минутын өмнөГудамжинд амьдардаг хүүхдүүдэд хандив өгөхийг хоригложээ3 цаг 5 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.