4-р сарын 9
9 цаг 50 минут

Л.Баярцэцэг: Дөрвөн үрдээ, нөхөртөө санаа зовоод, хоргодоод байх юм

Хэлж ирдэггүй хийсч ирдэг аймшигт өвчин тусч арга барагдаад буй Л.Баярцэцэгтэй ярилцлаа.

-Та уншигч олонд өөрийгөө танилцуулаач?

-Би 33 настай. Ховд аймгийн Дарви суманд төрж, өссөн. Нөхөр дөрвөн хүүхдийнхээ хамт сумандаа амьдардаг. Сумынхаа Эрүүл мэндийн төвд бага эмч, сувилагчаар ажилладаг.

-Хүүхдүүд нь хэдээс хэдэн настай вэ?

-Гурван хүү, нэг охинтой. Том маань арван настай. Хамгийн бага маань охин8 гурван настай.

-Та өвдсөн даруйдаа эмнэлэгт шуурхай хандаж чадсан уу. Эмч нар ямар өвчин гэж оношилсон бэ?

-2017 оны арванхоёрдугаар сарын 24-нд ажлаа хийгээд байж байтал гэв гэнэт хөл өвдөөд алхаж чадахаа больсон. Тэгээд аймгийн төв орж эмнэлэгт үзүүлсэн ч онош нь тодроогүй. Дараа нь Улаанбаатар хотод ирж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт ирж үзүүлтэл Уушгины артер, доод мөчний, зүүн хөлийн гүний венийн бүлэнт бөглөрөл гэсэн онош тавьсан. Эмч нар Монголд энэ төрлийн өвчнийг эмчлэх мэс засал хийх ямар ч боломжгүй байхгүй гэсэн хариу өгсөн. Онош гарснаас хойш жил гаруйн хугацаанд эмчийн хяналтан дор эмчилгээ хийлгэж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан гээд групп тогтоолгосон. Өмнө нь зургаан сар хэвтрийн дэглэмтэй хотод эмнэлэгт хэвтсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ахин хотод ирсэн.

-Сар бүр өндөр үнэтэй эм, тариа хэрэглэж байгаа гэсэн. Нийт хэдий хэрийн мөнгө эм, тариандаа зарцуулсан бэ?

-Сардаа 950 мянгаас 1.2 сая төгрөгийн үнэтэй эм, тариа хэрэглэж байгаа. Нийтдээ 13-14 сая төгрөгийг эм, тариандаа зарцуулсан.

-Гэр бүлийн тань хүн ямар ажил эрхэлдэг вэ?

-Манай нөхөр Хөшөөтийн уурхайд ахлах нярав хийдэг. Бид зургаа ирж, очин байгаа. Хань минь надтай байнга хамт байсан. Хүүхдүүд минь Улаанбаатар хот, Дарви сум хоёрын хооронд байнга ирж, очиж байгаа.

-Таны туссан өвчнийг аль улсад эмчлэх боломжтой гэсэн бэ. Мэс засалд орлоо гэхэд хэр өндөр эрсдэлтэй вэ?

-БНХАУ, Япон, БНСУ-ын эмнэлэг рүү өвчний онол, шинжилгээний хариугаа явуулаад эмчлэх боломж бий юу гэж сураг тавьсан. Япон болон Өмнөд Солонгосын эмнэлгээс нааштай хариу ирсэн. Японы эмнэлгүүдээс энэ төрлийн хагалгааг лазер аргаар хийнэ гэсэн хариу ирсэн ч эмчилгээний зардал нь дэндүү өндөр монгол мөнгөөр 290 гаруй сая төгрөг болох юм билээ. Харин БНСУ-ын Асан эмнэлэг 170 сая төгрөгийн төлбөртэй судас орлуулах мэс засал хийх боломжтой гэсэн. Төлбөрөө байршуулаад мэс засалдаа орсон тохиолдолд эдгэнэ гэсэн хариу өгсөн.

-Одоо биед тань ямар зовиур илэрдэг вэ?

-Удаан хугацаагаар алхаж чадахгүй байгаа. Жаахан алхахаар хөл хавдаад, амьсгаадчихдаг. Хөлөө унжуулаад сууж чаддаггүй. Багахан ачаалал авахаар л өвддөг.

-Энэ хэр элбэг тохиолддог өвчин бэ. Яаралтай мэс засалд орохгүй бол таны эрүүл мэндэд ямар эрсдэл тулгарах вэ?

-Монголд маш ховор тохиолддог өвчин гэсэн. Би өмнө нь дунд чөмөгний хагалгаанд орж байсан. Тэгээд дунд чөмгөө хадуулах үеэр судас гэмтсэн байх гэж өөрөө л таамаглаад байгаа. Байнгын зогсоо ажил хийдэг байсан, хөдөө гадаа дуудлагаар даарч явсан нь өвчин хүндрэхэд нөлөөлсөн байх.

Эмч нар венийн бүлэн хаа нэг газраа бөглөрсөн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай гэж хэлсэн. Азаар бүлэн бөглөрөхгүй байлаа гэхэд үе мөчөө тайруулах эрсдэл тулгарна гэсэн.

-Тийм хариу сонсоод танд болон нөхөрт тань хүнд туссан байх?

-Өвчнийхөө оношийг сонсоод яах ч учраа мэдэхээ больсон. Нөхөр бид хоёр амьдралаа жигдрүүлэхгээд чадах чинээгээрээ хөдөлмөрлөөд явж байтал би ингээд хүнд өвчин тусчхаар хоёулаа л шоконд орсон. Сар хэртэй учраа олохгүй байсан. Хэнд, хаана хандахаа, өвчнөө яаж эдгээхээ мэдэхээ больсон. Тэгсэн сумын маань Г.Сум-Очир гээд дүү арван жилийн ангийн хүүхдээс миний тухай сонсоод надтай холбоо барьсан. Танд тусалъя. Та битгий бууж өгөөрэй. Хандивын тоглолт зохион байгуулж, ард түмнээс тусламж хүсье гэж хэлсэн. Тэр дүү маань хэлж ярьснаа ажил хэрэг болгоод надад туслаад явж байгаад нь маш их баярлаж байна. Мөн олон хүмүүс эдгэнэ, эрүүл болно гэсэн урам зориг хайрласан. Бүр эмчилгээгүй өвчин биш эдгээх эмчлэх гарц гаргалгаа байна тиймээс зоригтой бай. Эдгэнэ гэж бод гэсэн. Тэр бүх тусалж дэмжиж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ маш их талархаж байна.

-Хандивын тоглолтын орлого мэс заслын тань зардалд бүрэн хүрэх болов уу?

-Бид зургаа сумандаа нэг хашаа байшинтай. Том оврын ачааны машинтай байсан түүнийгээ зарсан. Байгаа үл хөдлөх хөрөнгөө зараад 70 орчим сая төгрөгөө цуглуулчихна л гэж тооцоолоод байна. Мэс заслын төлбөр 170 сая төгрөгийг олчихвол онгоцны тийз, очоод хагалгаанд орохын өмнөх 7-14 хоног байх эмнэлгийн зардал олдох байх, бүтэх байх л гэж найдаж байгаа.

-Хүүхдүүд тань ээжийгээ хүнд өвчин туссаныг зөн совингоороо мэдэрч байна уу?

-Энэ дөрөвтөө өвдсөн гэдгээ хэлсэн ч амь насанд аюултай гэдгийг нь дуулгаж, ойлгуулаагүй ээ. . Хөвгүүд минь “Эмчийнхээ үгэнд ороод, эмнэлэгтээ сайн хэвтээд хурдан зүгээр бол, эдгэ” гээд л байгаа (уйлав).

Өвчин гэдэг зүйл чинь хүний биеийг өвтгөхөөс гадна өөрийнх нь болон ойр дотны хүмүүсийнх нь сэтгэл санааг өвтгөдөг юм байна. Өвдөөд орчин тойрныхоо хүмүүсийг зовоох үед эрүүл мэнд, эрүүл байх л хамгийн чухал юм байна гэж бодогддог юм билээ.

-Таны санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл юу вэ. Хандивыэ тоглолт нь удахгүй болох гэж байгаа юм байна?

-Энэ тавдаа л санаа зовож байна. Дөрвөн үрдээ, нөхөртөө санаа зовоод, хоргодоод байх юм. Сайхан сэтгэлтэй ард түмэн минь та бүхэн надад дэм хайрлаж, энэ сарын 12-ны баасан гарагт 19:00 цагт UB паласын Концертын танхимд болох “Сүүн сэтгэл” хандивын тоглолтыг үзээрэй гэж гуйж байна (уйлав).

Дашрамд дуулгахад, Энгэртээ Алдарт эхийн II одонтой, дөрвөн үрийн ээж Л.Баярцэцэгийн мэс заслын зардалд хандив цуглуулах зорилготой “Сүүн сэтгэл” тоглолтод гавьяат жүжигчин, дуучин Э.Бүрнээбаяр, Ж.Одмаа, Ж.Үнэнхүү, Б.Ганчимэг, Ч.Баярмаа, Б.Батбаатар, соёлын тэргүүний ажилтан, “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай болон Ч.Батцэнгэл, Л.Нарантуяа, Ч.Алтантүлхүүр, Н.Мөнгөншагай, Б.Мөнгөнчимэг, Б.Чанцалдулам, Ё.Батмөнх, дуучин Б.Октябрь, А.Баасандэлгэр, Т.Үүрийнтуяа, Г.Гандөл, Г.Дорждэрэм, М.Ариун-Эрдэнэ, Ж.Диваа, Н.Эрдэнэсүх, Б.Энх-Амар нар оролцоно.

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.98Зочин   • 4 сарын 18. 12 цаг 51 минут

Хандивын тоглолтод оролцсон дуучдад баярлалаа. Манай алдар цолт манлай дуучдад сэтгэл дундуур байнаа. Олны дэмээр хурдан эдгээрэй үр хүүхдийн заяа түших болтугай

124.158.95.138ZOCHIN   • 4 сарын 17. 9 цаг 42 минут

Byambatsogt tuslaachee.Buh teh humuust land ugdug biz dee

183.81.171.2иргэн   • 4 сарын 16. 11 цаг 34 минут

Ховдоос гарсан УИХ-ын гишүүд туслалцаа үзүүлмээр юм.Сонгууль болохоор бид нараас гуйдаг биз дээ ялгаа юу байна.

64.119.21.118зочин   • 4 сарын 15. 10 цаг 32 минут

Ховдын их хурлын гишүүдэд ханд . Ийм л энэрэнгүй нийгэмийг Ховдын Элбэгдорж АНУ-гаас чирч ирж өөрөө баяжжээ. Чөлөөтэй чалчих эрх амьдрал мөн үү.

112.72.11.114ф   • 4 сарын 15. 6 цаг 55 минут

харилцахдаа тэрбумтай хүмүүсээ туслаарай надад бол сэтгэл байсан ч цалингийн зээл хугацаа хэтэрсэн тийм л санхүүтэй хүн ѳрѳвдѳлтэй вм

182.160.32.51Зочин   • 4 сарын 14. 10 цаг 15 минут

Энэ урлагийнхан л дандаа хандивын тоглоолт хийж ядарсан хүмүүс туслах юм. Идэж ууж байгаа Ундармаа, Алтан нар туслан буян үйлдээч. Нүгэл чинь тодорхой хэмжээнд ч нимгэрэх болно шүү

150.129.140.163зочин   • 4 сарын 13. 15 цаг 14 минут

Элбэгдорж ховдын хүн дэмжлэг туслалцаа үзүүлээч үнэт ховор хулгайлсан зурагтай гээ биздээ

66.181.176.119Зочин   • 4 сарын 13. 1 цаг 26 минут

SOLONGOS HUDLAA SHUUU

202.126.89.21Зочин   • 4 сарын 12. 15 цаг 58 минут

Сайн бна уу билетийг нь хаанас авах вэ

202.9.45.16Зочин   • 4 сарын 12. 13 цаг 59 минут

Тэрбумтан Элбэгдорж гэдэг хүн чинь Ховдын Дарви сумын хүн. Олон тэрбумтай хүнд 170 сая бол юу биш байхаа. Ядарсан зовсон хүнд гаргаад өгөх байлгүй дээ. Харин хятад хүн гэдэг нь үнэн бол сохор зоос ч өгөхгүй л дээ.

202.131.245.125Зочин   • 4 сарын 12. 12 цаг 26 минут

Zaawal Ochij uznee

103.194.176.116Зочин   • 4 сарын 12. 10 цаг 35 минут

ЦӨӨХӨН ХЭДЭН МОНГОЛЧУУД УЧИР БИТҮҮЛЭГ ӨВДӨӨД Л БАЙХЫН АРДЧИЛСАН НАМ ГАРСАН ҮЕЭС ЭНЭ ОДОО ЮУ ИДЭЖ УУГААД ИЙМ БОЛООД БАЙГААГ СУДАЛЖ СУДАЛГАА ГАРГАСАН ЭРДЭМТЭН МЭРГЭД ЯАМ ТАМГЫН АЖИЛТАН БАЙЖ Л ТААРААА ДЭЭР НЬ СУУЖ БАЙГАА ДАРГА ТҮШМЭД Л ҮҮНИЙГ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ЦАРАЙЛААД ДАРААД СУУГААД Л БАЙНА. МОНГОЛЧУУД ОРШИХ УУ ЭС ОРШИХ УУ БОЛЖ

202.9.43.43ЗОЧИН   • 4 сарын 11. 15 цаг 48 минут

УУЛ НЬ ХОВДЫН УИХын ГИШҮҮД НИЙЛЭЭД ӨГВӨЛ ЮЦУХАН БАЙХАВ ДЭЭ??? БЯМБАЦОГТ НЭГ ЖИШИГ ТОГТООХ БАЙЛГҮЙ ДЭЭ????

202.179.18.12Зочин   • 4 сарын 10. 15 цаг 58 минут

Дансаа бичвэл

107.77.90.127Зочин   • 4 сарын 10. 14 цаг 58 минут

Ideechingyyd yu hiij bnaa

202.131.243.190инженер   • 4 сарын 10. 8 цаг 33 минут

сэтгэлийн тэнхээтэй байж хурдан эдгээрэй хүүхдүүдийн заяа түшнээ хо үйлс бүтэг

202.21.100.210Зочин   • 4 сарын 9. 15 цаг 50 минут

Хүндэт ЖДҮ-чидээ энэ бүлтэгнэсэн 4 хүүхэд ядарсан эмэгтэйд хулгайн мөнгөнөөсөө нэг нэг саяыг өгч нүглээ нимгэлээч

49.0.212.54Зочин   • 4 сарын 9. 14 цаг 27 минут

iim xvmyysiig ebrpiin ornuudad hsyyd tor zasag ni ibeeldee abcn ynegyi emcnilgee xiideg gej sonsson uym bna mongol bol xarin esergeeree byx uym ni mongoor xemjigdeed xetsyy tsag irsen ni oilgomjtoi ingej bodoxoor mongold oo bx xetsyy uym hsig sanagddag gadnii ebrop jihsee ni angli baryynii ornuud hsinjilgee ogg lbol eo gex obcngyi bolgodog xvnii erxiig deed zergeer xamgaaldag xvn amid bx exiig nen tyryynd olgogog gej bgaa mongol bo ug ni ix baualagati ard tymen iim uymand deer l ard tymen yadarsan 1 nee xarj xanddag cn boloosoi tiim

66.181.178.117Зочин   • 4 сарын 9. 11 цаг 01 минут

Yr ni ene niigmin daatgal eruul mendiin daatgal ogoh hereg bn uu zugeer l heden balaa tsadahaa medehgui toriin alban haagchdiig l tejeej bn

203.91.114.244Зочин   • 4 сарын 9. 10 цаг 35 минут

хурдан эдгээрэй.

124.158.95.14зочин   • 4 сарын 9. 10 цаг 04 минут

ТЭР ХОВДООС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САРАНГЭРЭЛ НАРТ БАС ХАНДАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ,МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХГҮЙ ГАДААДАД ЭМЧЛЭГДЭХ ӨВЧТӨНД НИЙГМИЙН ДААТГАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС МӨНГӨ ГАРГАДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ ГЭДГИЙГ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ БОЛОВ УУ? ГЭСЭН ЮМ.

202.179.31.1Зочин   • 4 сарын 12. 13 цаг 42 минут

Татварын мөнгөөр хөлжигчидээ энэ айлд туслаач та нарын нүгэл бага ч болов нимгэрлээ шүү.

Шинэ мэдээ

Том цолтонгууд бүгд өвдөг шороодож башёг улам ширүүн өрсөлдөөнтэй болголоо9 цаг 52 минутын өмнө"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн 20 нас хүрлээ5 сар 22. 18:51Малчид, иргэдийн анхааралд5 сар 22. 18:10Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 18:00ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ5 сар 22. 17:55"Ард түмний зарц" В.Зеленскийгийн зоримог шийдвэрүүд5 сар 22. 17:54Сургамжит түүх: Нөхрийн гомдол5 сар 22. 17:50Хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа нуруундаа үүрч дэлхийгээр аялж буй залуус5 сар 22. 17:45Архинаас татгалзах шалтгаан5 сар 22. 17:40Хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийг нэрлэжээ5 сар 22. 17:35Академик хотын тухай тэмдэглэл5 сар 22. 17:30Төвдийн залуужуулах 5 дасгал5 сар 22. 17:27Бусдын харцыг булаасан төгс бүсгүй болох есөн алхам5 сар 22. 17:2517 настай хүү ахлах ангиа төгсөхдөө Харвардын диплом давхар өвөртөлжээ5 сар 22. 17:20Харааны өнгө ялгах чадварыг шалгах тест5 сар 22. 17:15Ц.Алтантөгс: Монгол Улс анх удаагаа Азийн АШТ хүлээж авна5 сар 22. 17:10“Tencent” компанийн серверийн тоо нэг сая давжээ5 сар 22. 17:05ОХУ-ын хоккейчид хасагдах шатанд АНУ багтай таарлаа5 сар 22. 17:00Хаврын тариалалт 10 гаруй хувьтай байна5 сар 22. 16:55Яагаад би ингэж боддоггүй байсан юм бол оо5 сар 22. 16:50Аргамаг хүлэг адил ардынхаа дунд алдаршсан гавьяат5 сар 22. 16:45Иран яасан ч Америкийн өмнө өвдөг сөгдөхгүй5 сар 22. 16:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №110 Van Morrison, ‘Brown Eyed Girl’5 сар 22. 16:35Зээргэнтийн гол (Өгүүллэг)5 сар 22. 16:30Бодибилдингийн “IFBB Arnold Classic Africa” тэмцээнээс Б.Энхбат алтан медаль хүртжээ5 сар 22. 16:27Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 22. 16:25“Huawei” компани үйлдлийн системээ намар зах зээлд гаргаж магадгүй5 сар 22. 16:20Гомдолтой яваа Амай таксинд цаг гарздав5 сар 22. 16:15“Хаадын тоглоом”-ын эмэгтэй дүрүүд хэр их үг хэлдэг вэ5 сар 22. 16:10Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрээс 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн5 сар 22. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.