4-р сарын 9
11 цаг 50 минут

Ё.Баатарбилэг: Зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэхгүй

Тухайн ондоо 72 сар хүрэх хүүхдүүдээс бусад зургаан настнуудыг нэгдүгээр ангид элсүүлэхийг хориглолоо

Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон яамны мэргэжилтнүүд, багш нарын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, "Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Багш нарын VII их хурлыг дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулах шийдвэр гарч, яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан байна. Тэгвэл 6 дахь их хурлаас хойш 23 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 25 дугаар захирамжаар Монголын багш нарын VII их хурлыг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-12-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, Засгийн газар болон холбогдох яамдад ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. 

Монголын багш нарын VII их хуралд хот, хөдөөгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн 47.6 мянган багшийг төлөөлж, 800 багш, удирдах ажилтан оролцоно.

Энэ удаагийн хурлаар шинэ цаг үе, нийгмийн шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх /2030 оны иргэн/, тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилгыг тодорхойлох, багш бэлтгэх тогтолцооны гажуудал, багш бэлтгэх бодлогын үр ашигтай хувилбарыг хэлэлцэх зорилго агуулж байгаа юм. Мөн багш нарын хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулах сэдэв болгон ярилцаж, шийдлүүд гаргана. Багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлт, багшийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх боломжийг мөн хэлэлцэнэ. Ямартай ч ирэх есдүгээр сарын 1-н гэхэд багш нарын ачаалал нэлээдгүй хувиар буурсан байх болно" гэлээ.

Түүнчлэн "Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болчихоод байгаа юм. 1000 орчим хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл их байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр дөнгөж цэцэрлэгээ төгсөж байгаа зургаан настай хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Дээрээс нь зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх тушаал гарсан. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд аль алинд нь хэрэгтэй. Харин тухайн ондоо 72 сар хүрэх хүүхдийг элсүүлнэ" хэмээн онцоллоо.

Тодруулбал, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019.04.05-нд А/200 тоот тушаал гаргажээ. Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалд хэд хэдэн чухал асуудал багтсан байна. Тодруулбал, 

  1. Урлагийн төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиас бусад Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгав.
     
  2. Өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд 6 нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглов.
     
  3. Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинж, сургалтын орчноос хамаарсан чанарын яалгаатай байдлыг арилгах, сургууль бүр сургалтыг чанартай зохион байгуулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгов.
     
  4. Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг бүтээн байгуулалт, аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан, судалгаанд үндэслэн шинэчлэн тогтоох арга хэмжээ авахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, нийслэлийн Боловсролын газрын дарга нар тус тус үүрэг болгожээ.

Т.Гэрэл

 

62
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

62 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.31Зочин   • 4 сарын 18. 10 цаг 03 минут

Угаасаа л авдаггүй ш дээ.

103.14.38.137зочин   • 4 сарын 16. 13 цаг 17 минут

сүүлийг томилогдсон сайд нар багш нарын асуудал гэж ярьсаар байгаад 1.5 жилийн хугацаагаа дуусгаж байна. бусад салбараа анхаарч үнэндээ чадахгүйгээс тэдгээр нь хойт эцэг эхийн хүүхэд шиг, хүчирхийлэлд орж, хүчиндүүлсээр байх юм даа

103.229.123.249Eh   • 4 сарын 15. 17 цаг 47 минут

Minii huu 5-r angi, jin 29. Hicheeliin tsunh ene jil 11kg. Jil ireh tusam tsunh ni 2KG nemegdeed baina. Uuniig anharna uu. Ta buhen sanal neg gej itgej bna.

66.181.161.45Зочин   • 4 сарын 15. 13 цаг 35 минут

12 ANGIAR YADAG YUM YER NI DEER UYEIIN BID NARIIN TOGTOLTSOO IH ZUGEER BAIJ 8 TAI OROOD 18 TAI TUGSUNU 10 JIL HANGALTTAI SUULIIN UYEIIN YUMIIG YERDUU OILGOHGUI YUM

66.181.161.45Зочин   • 4 сарын 15. 13 цаг 33 минут

ZUV ZUV BUR 7 NASTAI ORBOL TAARNA IH BAGA HUUHDUUD TOGLOKH NASAN DEEREE HICHEEL GERIIN DAALGAVAR GEED YADAJ BHAD AIMAR IH DAA;GAVAR UGNU

66.181.179.202зочин   • 4 сарын 15. 9 цаг 02 минут

Хөөе эрхэм САЙД гуай гадаад орнуудын сургалтын арга барилыг судлаач, Цаан чинь хүүхэд сурах хүсэлтэй бол :5 настайдаа, бүр 4 настайдаа хүртэл сургуульд ороод явж байна ш дээ,Насны бүр сарын хязгаар тавиж яаж болгүй шүү дээ

64.119.19.35Зочин   • 4 сарын 13. 20 цаг 50 минут

Huviin surguuliin tulburiig daaj chadah ni medeej huuhdee ugnu.tegeed ch surgalt sain,aav eejii hyanaltand ,tseverhen yostoi amar bdag... medeej sain bagsh,sain orchind ussun sursan huuhediin ireedui bol gereltei saikhan shuu,,,,yagaad bid yduu zuduu amidrah yostoi gej. ... huuhdee chadahaaraa sain surgana ..

122.201.19.99туул   • 4 сарын 13. 12 цаг 51 минут

Чухал зөв шийдвэр гаргаж байна. Хувийн сургуульд хяналт сайн хийж өгнө үү? Давуу тал нь юү байна? Ханиад томуугны үеэр урт амраахад төлбөрөөс хасаж тооцохгүй байна. Хувийн сургуулиас болж нийгмийн өөр өөр давхарга үүсэж байна. Бага ангийн багш нар хичээлээр 6 настай хүүхдийг дарж сайн багш болох гэж зүтгэх юм. 1 ангийн хүүхэд үсэг нүдэлж үг холбон уншиж, 100 дотор тоо бодож сурахад л боллоо. Бусад цагийг сургуулийн орчин хамт олонд дасгаж оруулах хүн болж төлөвших, байгаль орчин хүн хүнээ хайрлах зэрэгт л сургамаар Жигд хүмүүжил, мэдлэг олгомоо

202.179.25.58зочин   • 4 сарын 13. 7 цаг 23 минут

Монгол хүүхэд 6 наснаасаа суралцах бүрэн боломжтой яасан их туйлширдаг улс вэ. харин сургалтын хөтөлбөрийг нь боловсронгуй болгож ачаалалыг зөв хувиарилж өгөх хэрэгтэй

66.181.161.64Зочин   • 4 сарын 12. 16 цаг 17 минут

Ahlah surguuli baga surguuli gej tusdaa baih heregtei. 7-oos ehleed ahlah surguulid ordog. 1-6 anigdaa baga surguulid yavdag. 6 nastaidaa elseed 19 teidee tugsdug bolmoor baina.

66.181.161.64Зочин   • 4 сарын 12. 16 цаг 16 минут

7+12 =19

66.181.161.64Зочин   • 4 сарын 12. 16 цаг 15 минут

7 nastai orood 19 teidee 12 angi tugsdug boloh heregtei baina.

202.126.89.239Irgen   • 4 сарын 11. 20 цаг 27 минут

Olimpiadad oroltsoj medali awahiin tuluu l ajillasan bagsh nar.ajliin gol uzuulelt n ene . Muu huuhedtei ajillaj sain bolgoj bga bagsh l hamgiin sain bagsh gegdmeer yum.hicheeldee taaruu bga huuhedtei ajilladag bagsh gj algaa

103.9.89.18Зочин   • 4 сарын 11. 15 цаг 30 минут

8 наснаас нь 10 жил сургамаар байна. 80-аад оны сурах бичгүүдээ хуулбарлаж хэвлээд ашигламаар байна. 12 жилийн тогтолцоо маш буруу. Бас одоогийн сурах бичиг хэнд хэрэггүй цаасны хог болох зүйл байна.

202.126.89.113Зочин   • 4 сарын 11. 13 цаг 38 минут

Cxd.tsetseplegiin epxlegch nap bvp xypald cyyx gej buun xepvvl zapga bolj zapim ni myy myyda depelxvv gegchiin vlgep bolj zapim ni yaj iij bgaad 1 kbot olno do.yam ybna geed buun yyp byximdal dabxij vcchij ybna gene shvv...amap uym bolox ni shib de...end ezen gej bna yy

202.126.89.113Зочин   • 4 сарын 11. 13 цаг 33 минут

Ene ix xypald cain gexeece ilvvtei cyl.bvp taapyy. Dynd tvbshnii bagsh napiig yagaad caintai ni xolj opyylj boldoggvi uym be...vlgep dyypialal .cetgel zvpx. Xvcel temvvlel.itgel.gedeg chin endeec l gapmaap uym..... xyychincag cetgelgeegee uupchilmuup uym...nuguu l opdog ylig bolcon xugshin emgen ubgunuup dvvpcen xypal bolox bii de...abilgal xeel xaxyyld idegcen xvni amidpalaap togloj idej yyj dyycdaggvi xob ni xytgyyp bolcon apxichingyy xypald cyyj bx uym...1 udup ajil deepee ipeed yaj tomopch yaj dubchinuj uupiiguu nix myndag uym shig.

202.9.43.216Зочин   • 4 сарын 10. 18 цаг 18 минут

Энэ багш нарын ИХ хурлаараа тодорхой нүдэнд үзэгдэх гарт баригдсан түүхэнд үлдэх Төгс өөрчлөлт шинэчлэл хиих хэрэгтэй. Байдаг л нэг хии хоосон хөөрөл магтаал хиигээгүй хиихгүй хиирхэлээр тууз зүүлт алчуур ижилсэлт болцгоож өгөөжгүй цагиин гарз болохгүй гэж найдаж байна.

103.26.195.242Зочин   • 4 сарын 10. 20 цаг 50 минут

Энэ өдрийн мэнд хүргэе. Хувийн сургуулиудийн 1 жилийн төлбөр маш өндөр байна. Их сургуулийн төлбөрөөс хэд дахин их байгаа тул хязгаар тавих хэрэгтэй байна. Хүүхдээ гэсэн эцэг эхчүүдийн сэтгэлээр бизнес хийж хэмжээ хязгааргүй дураараа үнэ тогтоож байгааг болиулах хэрэгтэй. 12 жил сурч ЕБС мэдлэг олох төлбөр их дээд сургуульд сурч амьдралын насан туршийн боловсролоос хэдэн зуу дахин их байна гэдэг байж болшгүй юм.

202.126.89.45 BN   • 4 сарын 12. 16 цаг 19 минут

Бүх хүмүүсийг ядуу болгоод өг гэж гуйвал арай дээр бхаа хаха

202.9.43.216Зочин   • 4 сарын 10. 17 цаг 25 минут

Монгол улс туурга тусгаар улс орон мөн л юм бол монгол бодлого явуулах ёстой.Хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөх үлгэрээр л явсаар боловсрол дампуурчаад байна шүү дээ.Хамгиин эхэнд зөв шиидэл нь 1-р ангид 7настайгаас авч байх.6настанг цэцэрлэгт өгөх.2дох нь 10-р ангиар төгсөх .энэ тогтолцоондоо эргэж ө орох хэрэгтэй юу юугаа ч бэлтгээгүй 12жилиин сургалтанд орсон нь маш том солиорол дампуурал .сүйрэл болсон. Хүүхдүүдээр туршлагын туулай хииж. Хэдхэн балайнууд ном зохиож баяжаад хүнии хүүхдиин ба монголын ард түмэн яах нь хүртээлгүй.хөсөр хаягдсан

202.179.25.216ИРГЭН   • 4 сарын 10. 16 цаг 05 минут

ГАНЦ Ч ГЭСЭН ГАЙГҮЙ ХҮН ЭНЭ САЛБАРЫН САЙД БОЛСОНД БАЯРЛАЖ БАЙНА.БУСАД НЬ АЛИА САЛБАДАЙНУУД.МӨНГӨ ХӨӨСӨН ХУУРАМЧ ХУЛГАЙЧУУД БАЙСАН ДАА.

64.119.27.45одноо   • 4 сарын 10. 13 цаг 41 минут

7 настайд нь сургуульд оруулж баймаар байна 6 нас арай л жижигдэж байна ямар ч их хичээлийн дарамттай юм хөөрхий бүүр ядарсанчихдаг юм байна лээ

103.9.90.98зочин   • 4 сарын 10. 11 цаг 57 минут

сургуулийн бага ангийн хүүхдүүдийн тоо их байна нэг анги 65-68 хүүхэдтэй байна. багш дунд нь толгойн эргээд, тэгээд юу ч зааж чадахгүй заасан нэртэй..... хүүхэд хохирч байна

103.212.116.114санал   • 4 сарын 10. 11 цаг 40 минут

Сараар нь тооцоод угаасаа 9-сараас хойш торсон хуухдийг дараа онд 6 нас хурсэн гэж 1-р ангид авдаг. харин нь тусгай сургууль гэж еронхий боловсролийг унэ толборгуй олгох Ундсэн хуулийн заалтыг зорчиж ондор толбортэй суурь боловсрол олгодог сургуулиудийг цэгцлэх цаг болсоныг сайд анхаарна уу. Их, дээд сургуулийн толбороос ондор толбортэй еронхий боловсролын толбортэй, баячуудын хуухэд сурдаг сургуулиуд байгаа.

66.181.186.103Зочин   • 4 сарын 10. 11 цаг 29 минут

Зөв шдээ ядаж 7 настайд нь оруулмаар байна,10 жилийн боловсролтой байхад буруудах юм юу байнаа,гадны стандарт энэ тэр гэж хүүхдүүдийг мөн ч их ядрааж байна шдээ,өөрсдийн нөхцөлдөө амьдралаа тохируулмаар байнаа эртэмтэн мэргэд минь ээ,2020 оноос 7 настай болгомоор байна,яг үнэнийг хэлэхэд 6 настнууд үнэхээр балчир байнаа

203.217.139.227eegii33   • 4 сарын 10. 8 цаг 06 минут

huuhduudiig haryalaliinh ni surguulid yawuuldag bolmoor bna, haa baisan hotiin neg zahaas nuguu zahruu huuhed zuuguud yadaraagaad, tugjrel uusgeed, oron too boglood baih yumaa eniig shiideechee, ugluu ert 2-r surguuliin uudend och duuren mashiin, negiin uuden och dan huuhed buulgsan nuhduud. dandaa ariin haalgaar tanil talaar orson nuhduud, yamarch hamaagui ailiin bairnii hayag uguud mongo uguud oruulchihdag gesen odoo boliulaa

203.217.139.225do   • 4 сарын 10. 8 цаг 12 минут

энэ ёстой үнэн үг хэллээ сургууль амрахаар түгжрээ багасаж байна. хорооноос тодорхойлолт авдаг юм билээ түрээсэлдэг гэхэд шууд өгч бх юм. харяалалгүй хүүхдүүд гэхээс бусадыг харяа сур-д нь өг

66.181.184.120bbbnn   • 4 сарын 10. 7 цаг 41 минут

zuv shu. etseg ehchuuud hunees ilu yum gargatsiin shg ert oruulna ert unshij bichuulj surgana gej huuhdiin erh zurchdug.

43.242.243.241зочин   • 4 сарын 9. 22 цаг 11 минут

Зөв шийдвэр байна. Хүүхдээр бизнес хийгээд байгааг хязгаарлах хэрэгтэй байна.

59.153.85.72Зочин   • 4 сарын 9. 21 цаг 38 минут

7 nastai huuhdiig 1 angid burtgej oruulaad - 10 jil bolood tugsuud yavj bolohgui gej uu !!!

66.181.180.109Zochun   • 4 сарын 9. 21 цаг 26 минут

Huviin surguuluudin 6 nastai huuhduudiig tamiriig tasarch ydargaand ortol 7, 8 tsagiin hicheel ordogiig boliulmaar bna saida

112.72.12.8Зочин   • 4 сарын 14. 8 цаг 02 минут

Бэлтгэл анги гэж төлбөр авч хичээллүлж байгаа сургуулиудыг болимоор юм, сайд аа

66.181.176.222Зочин   • 4 сарын 9. 19 цаг 58 минут

facebookiin commentoor ajilaa hiideg um uu haishaa um be...oligtoi urt nastai bolovsroliin bodlogo heregtei bna.....

66.181.184.120vbb   • 4 сарын 10. 7 цаг 42 минут

bitgi hutsaad bai chi myy baas. end huuhdin erh ashig bolood dald biznes ged bodlogiin asyydal yarij bn. hashani banhar chn

64.119.26.195Зочин   • 4 сарын 9. 18 цаг 24 минут

7 nastai surguulid oruulj,10 jil suraad bid umnu ni bolood baisan 12 jil ARAI l bna aaaa

202.72.244.172Зочин   • 4 сарын 9. 18 цаг 01 минут

бодлого яриач ээ.чавганцын ажил хийгээд байх юм.яамны хэдэн тэнэгууд нь зааварлаад өгөөч.

103.229.123.171Иргэн   • 4 сарын 9. 17 цаг 43 минут

Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэгчээр Монгол улс бусдыг дуурайж хүүхдээ 6 настайгаас нь сургуульд оруулснаас нийгэмд маш олон зөрчил үүсээд байгаа төдийгүй Монголынхоо ирээдүйг баллаж байна. Үүнд: 1.Өөрөө хувцасаа солиод өмсөж чадахгүй, өмднийхөө тэлээг тайлж чадахгүй, бөгсөө цэвэрхэн арчиж чадахгүй балчирхан амьтаныг аргагүйн эрхэнд эх эцэг нь гараас нь хөтлөж сургуульд нь хүргэн, хөдөө орон нутагт гэр бүл хоёр тасарч эхнэр нь хүүхдээ хараад сумын төвд ирээд суучихдаг боллоо. Зарим суманд гэр бүл салах явдал ч ихсэх хандлагатай.

103.229.123.171Иргэн   • 4 сарын 9. 18 цаг 02 минут

2. 6 настангууд 5-н сард л үсэгээ үзэж дуусгах юм гэнэ. Үзсэн үсэгээ эхнээс нь мартаад үг холбож уншиж чадахгүй байж үсэглэлийн баяртайгаа золгох болоод байна. Сулдаан ганхан жороолоно гэгчээр хайран сайхан цаг хугацааг хий дэмий өнгөрүүлж, дүн тавьж шаардаж шахахгүйгээс хайш яаш, хашин хойрго занд багаас нь дасгаж байгаа үйлдэл монголын ирээдүйд ямархан хохирол учруулах болоо гэдэгт байнга санаа зовдог боллоо. Монголчууд угаасаа бусдаар шаардуулж шахуулж байж цочирдог, сайн муугаа дуудуулж гэмээнэ ухамсрын эд эс нь сэргэж байдаг геньтэй.

103.229.123.171Иргэн   • 4 сарын 9. 18 цаг 14 минут

"Дээлээ даахтайгаа болсныг нь сургууль аваад явчих юм, Дээврээ даахтайгаа болсныг нь цэрэг аваад явчих юм" гэсэн арга ядсан хүний үг байдагдаа. Иймээс боловсролын шинэ сайд маань Монгол хүүхдүүдийг "Дээлээ даахтайгаа болсон" 7 настангуудыг сургуульд оруулж, сургалтын арга барил, чанарт нь өөрчлөлт оруулах цаг болжээ гэдгийг эрхбиш анзаарна гэдэгт итгэж байна. 6 настануудын хичээлийн сургалт, заах арга нэг л биш ээ.

103.229.123.171Иргэн   • 4 сарын 9. 18 цаг 29 минут

"Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж" 6 настануудыг сургах сургууль, анги танхимаа бэлдээгүй байж бусдыг дуурайх нь хэр оновчтой юм бол. Улс орны эдийн засгийн чадавхи сул, өр зээл ихтэй үед бага сургуулийг олноор нь барьж байгуулна гэдэг ахадсан зүйл биш үү. Бас л долоо хэмжиж нэг огтлох л асуудал мөнөөс мөн дөө.

202.70.34.98зочин   • 4 сарын 9. 17 цаг 04 минут

ХҮҮХДИЙГ 7 НАСНААС ЭХЭЛЖ Л СУРГУУЛЬД АВАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНАА

185.75.139.253Shar tohoi .   • 4 сарын 9. 16 цаг 48 минут

Hyniig yalgvarlan niigemiig 2 hyvaadag jisheg .Mongold orshin togtonood bna . Bagaas ni hyviin syrgyyli yntei syrgyyli gedeg ni ard tymeniig baga balchiraas ni yalgvarlan gadyyrhadag togtoltsoog ystagah heregtei .Hyviin syrgyyli ba emnelgyydyyg bygediig ni boliylah heregtei .Jil bolgon syrgaltiin nomiig uurchildugiig boliylah heregtei bas neg jishee.Evropiin ylsyyd shig eh etsegiig ni irj avtal syrgyyli deeree hicheel taraad heges tsetserlegchiltei bolgoh ni chyhal .Tsaaval ger orniih ni hen negend hyleelgen ugdug bolgoh .

202.9.43.216Зочин   • 4 сарын 9. 16 цаг 39 минут

Монгол улсын ирээдүйг 6настай хүүхдииг сургуульд авсан.Хувиин бага сургууль гэдэг 2зүйл устгаж сөнөөж ирээдүйг АЛЖ байнаа.Энэ 2-ииг болиулбал монгол байна.Энэ2-ыг засахгүй бол улс дууслаа. Анхааралдаа аваач шинэ сайдаа

202.9.43.216Зочин   • 4 сарын 9. 16 цаг 33 минут

Энэ сайд .юм хиих гээд байх шиг байна 6настанг цэцэрлэгт өгөөд 7 настайгаасvсургуульдсявдаг болгох хэрэгтэй .дэндүү багаас нь хэт ачаалал өгч хатингар өсөлтгүй эрүүл мэндээр хохироож байна .Цөөхөн тооны хүүхдүүд бусдаас илүү оюун ухаанаар хөгжилтэый байдагшдээ.Бага ангиин багш нар тулдаа сургаж байнаа.Ядаж байхад сургууль хүрэлцэхгүй сургуулиа бариагүй байж 6настангуудыг авч эхэлсэн анги дүүргэлт 50-60хүүхэд яаж болох вэ.1ангид 25хүүхэд байхад хангалттай стандарт шүү дээ.Эдгээр элдэв гажуудлыг хурдан засаачээ.

202.21.98.166Зочин   • 4 сарын 9. 15 цаг 45 минут

7 НАС ХҮРГЭЖ БАЙЖ ОРУУЛАХ НЬ ЗӨВ ӨӨ. 6 НАС МОНГОЛЫН НИЙГЭМД БАЛЧИРДАЖ БАЙГААГ ОЛОН ЖИЛ ХАРЛАА ШҮҮ ДЭЭ

103.212.117.187Оогий   • 4 сарын 9. 14 цаг 11 минут

Хувийн сургууль нэртэй өндөр төлбөртэй сургуульд ямар их өндөр босготой юмвэ 6настай хүүхдээс11шалгууртай шалгалт авч байна үүнийг болиулах хэрэгтэй хөөрхий юугаач мэдэхгүй хүүхдүүдийн зүрхийг үхүүлэх болохгүй шүү

43.228.129.229Зочин   • 4 сарын 9. 14 цаг 02 минут

ystoi shan medee bna ertnees ingeh bsan ym. sain hun garchee

202.126.89.81Зочин   • 4 сарын 9. 13 цаг 28 минут

Tsetsepleg ymap ix mungu xypaadag uym be...eooooooooooobolimoop uym....aaaaa...ene tsetseplegiin dapga napiig anxaapaldaa abaachee caidaa

202.126.89.81Зочин   • 4 сарын 9. 13 цаг 26 минут

Xabap boloxoop ene tsrtseplehvvd xvvxdeec zacbapiin mungu gej 500000 aac 60000 tug bvp zapim ni 70000 tug xypaana tegeed tvvniixe xagac mungiig epxlegch ni abaad idne....deep ni ajilchdaacaa bac 60000 tug xypaaj abna ...xyyliig jinxene zabxpyylagchid ni tsetseplegiinxen uym bish vv

202.21.98.166Зочин   • 4 сарын 9. 15 цаг 48 минут

ОРЧУУЛБАЛ: ХАБАР БОЛОХООР ЭНЭ ЦРЦЭПЛЭХҮҮД ХҮҮХДЭЭС ЗАЦБАПЫН МӨНГӨ ГЭЖ 500000 ААС 60 000 ТӨГ БҮП ЗАПИМ НЬ .......ГЭХ МЭТ

202.21.100.210Зочин   • 4 сарын 9. 13 цаг 11 минут

5 настай зарим хүүхэд 6 настай хүүхэд илүү байдаг тийм хүүхэдийг шалгаад авах хэрэгтэй

66.181.161.81Зочин   • 4 сарын 16. 15 цаг 55 минут

тэнэгтээч

59.153.113.147Зочин   • 4 сарын 9. 13 цаг 10 минут

Unen lpizdaa shig pizdaanuudaar ene ulsiig togluulchih yum daa. 71 sartsi huuhed tgd surguulid orj bolohgu, 83 sartai buyu 7 nasandaa oroh bolj bnuu. Jijig yumaar hootsoldoj neg l tom yum yarisan pizdanuud

202.126.89.81Зочин   • 4 сарын 9. 13 цаг 04 минут

Xampan cypgax tpipog togtoox gej bac 1 dampyypcan xyypamch uym bii bolcon...xvvxdiin epx zupchigdcun

66.181.177.200Зочин   • 4 сарын 9. 12 цаг 51 минут

Ene said xarin ajil xiideg said baina daa. Amjilt xusie.

103.240.241.110ИХ ТЭНГРИЙН ЗАЙРАН   • 4 сарын 9. 12 цаг 36 минут

ЖИЛ БҮР 70 МЯНГАН ХҮҮХЭД 6НАСТАЙ СУРГУУЛЬД СУУЖ БАЙГААГААС 99,9 % НЬ ХЭЛ АМГҮЙ ХИЧЭЭЛДЭЭ СУУГААД БОЛЖ БАЙХАД МАШ ЦӨӨХӨН ЭРХИЙН БАЛАЙ ЦУС ОЙРТСОН ЮМ СУРДАГГҮЙ ТЭНЭГ ХҮҮХДЭЭС БОЛЖ БҮГДЭД НЬ МУУ НЭР ӨГЧ БОЛОХГҮЙ 10ЖИЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 12ЖИЛД ХУВААЖ ХИЧЭЭЛ МАШ АМАРХАН БАРАГ ЦЭЦЭРЛЭГИЙН АХЛАХ АНГИЙН ХҮҮХДИЙНХ ШИГ ХИЧЭЭЛ БОЛСОН БАЙХАД ХҮЧРЭХГҮЙ ХҮҮХЭД БОЛ УСАН ТЭНЭГ ЦУС ОЙРТСОН МАЛ МӨН ТУЛ ХУЦАЛГҮЙ ХУРДАН УЛИРААХ ХЭРЭГТЭЙ

112.72.15.78зочин   • 4 сарын 9. 12 цаг 18 минут

Энэ зөв шийдвэр шүү. Хүүхэд найман нас хүрээд хувцасаа өөрөө өмсдөг, хичээлээ өөрөө хийдэг болсон үед нь сургуульд оруулах нь зөв. Хөдөө дотуур байр байсаар байхад ээжүүд хүүхдээ хараад сум дээр ирээд суучихдаг . Тэгээд алсаараа мал маллах хүн ховордох, гэр бүл салах, асуудал ч их гарах болсон

202.131.245.182zochin   • 4 сарын 9. 11 цаг 56 минут

ene zub shvv surguulid elsvvleh nereer mungu abdag surguuliar biznes hiideg bagsh nariig tsegtsleh heregtei 1.18.24 .11 gm

103.212.119.181zochin   • 4 сарын 9. 11 цаг 53 минут

bolj bna shuu.harin aytaihan medee baih chine

202.179.26.60Иргэн   • 4 сарын 9. 11 цаг 52 минут

Ойр тойрхоны үл бүтэх юм ярьсан хүндхэн гар БСШУС-ын сайд болжээ дээ

66.181.177.200Зочин   • 4 сарын 9. 12 цаг 53 минут

Bidend ter n yamar xamaa baixav, ajilaa l xiij chadaj baival. Said bolxoor n ataarxaj baigaa baix

94.244.158.60Сурэн   • 4 сарын 13. 16 цаг 46 минут

бага ангийн хуухдэд хэтэрхий их даалгавар егч дарамтлахаа болих хэрэгтэй 7 наснаас сургуульд оруулах Сургалтын хуучирсан системээ еерчлех Багаас нь хумуужил дээр сурлаганаас илуугээр анхаарах г.м

Шинэ мэдээ

Том цолтонгууд бүгд өвдөг шороодож башёг улам ширүүн өрсөлдөөнтэй болголоо9 цаг 34 минутын өмнө"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн 20 нас хүрлээ9 цаг 52 минутын өмнөМалчид, иргэдийн анхааралд5 сар 22. 18:10Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 18:00ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ5 сар 22. 17:55"Ард түмний зарц" В.Зеленскийгийн зоримог шийдвэрүүд5 сар 22. 17:54Сургамжит түүх: Нөхрийн гомдол5 сар 22. 17:50Хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа нуруундаа үүрч дэлхийгээр аялж буй залуус5 сар 22. 17:45Архинаас татгалзах шалтгаан5 сар 22. 17:40Хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийг нэрлэжээ5 сар 22. 17:35Академик хотын тухай тэмдэглэл5 сар 22. 17:30Төвдийн залуужуулах 5 дасгал5 сар 22. 17:27Бусдын харцыг булаасан төгс бүсгүй болох есөн алхам5 сар 22. 17:2517 настай хүү ахлах ангиа төгсөхдөө Харвардын диплом давхар өвөртөлжээ5 сар 22. 17:20Харааны өнгө ялгах чадварыг шалгах тест5 сар 22. 17:15Ц.Алтантөгс: Монгол Улс анх удаагаа Азийн АШТ хүлээж авна5 сар 22. 17:10“Tencent” компанийн серверийн тоо нэг сая давжээ5 сар 22. 17:05ОХУ-ын хоккейчид хасагдах шатанд АНУ багтай таарлаа5 сар 22. 17:00Хаврын тариалалт 10 гаруй хувьтай байна5 сар 22. 16:55Яагаад би ингэж боддоггүй байсан юм бол оо5 сар 22. 16:50Аргамаг хүлэг адил ардынхаа дунд алдаршсан гавьяат5 сар 22. 16:45Иран яасан ч Америкийн өмнө өвдөг сөгдөхгүй5 сар 22. 16:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №110 Van Morrison, ‘Brown Eyed Girl’5 сар 22. 16:35Зээргэнтийн гол (Өгүүллэг)5 сар 22. 16:30Бодибилдингийн “IFBB Arnold Classic Africa” тэмцээнээс Б.Энхбат алтан медаль хүртжээ5 сар 22. 16:27Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 22. 16:25“Huawei” компани үйлдлийн системээ намар зах зээлд гаргаж магадгүй5 сар 22. 16:20Гомдолтой яваа Амай таксинд цаг гарздав5 сар 22. 16:15“Хаадын тоглоом”-ын эмэгтэй дүрүүд хэр их үг хэлдэг вэ5 сар 22. 16:10Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрээс 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн5 сар 22. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.