4-р сарын 10
8 цаг 30 минут

Төрийн албаныхан ажлын байран дээрээ архиддаг хэвээрээ л байгаа юм байна


Нийслэлийн нэгэн дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга хүчингийн хэрэгт нэр холбогдсон тухай мэдээлэл тархснаа төдхөн дарга биш мэргэжилтэн болж өөрчдөгдөв. Бүр сүүлдээ хүчиндэхийг завдсан явдал байхгүй, зүгээр л ажлын байран дээрээ архидсан, халамцуу хүмүүсийн явдал болж хувираад хэргийг хаах тухай санал гараад байгаа аж.

Дүүргийн мэргэжлийн хяналтын газар гэдэг бол хяналт шалгалтыг хэрэгжүүлэх төрийн том төлөөлөл  болж ханхайж байх ёстой  газар. Тэр утгаараа  ёс зүйтэй, хормой хотны явдал байтугай  архи дарсны  сураг чимээ ч тэндээс дуулдах учиргүй мэт.

Төрийн байгууллагад нүүрлэсэн ажлын байран дээрхи архидалт араасаа ямар гай  балаг чирдэгийн нэг жишээ гэвэл Зам Тээврийн Хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг.  Энэ хар усны балгаар  төрийн яамны хоёр даргын нэг нь газарт булагдаж, нөгөө нь дээлээ толгой дээгүүрээ нөмрөөд байгаа. 

Хэдэн жилийн өмнө хөдөөгийн нэгэн аймагт согтуу эмч төрөлт нь эхэлж байсан  жирэмсэн бүсгүйд нойрсуулах тариа хийсний улмаас хүүхэд нь насан туршийн эмгэгтэй болсон тухай яригдаж байв.  Энэ мэт  жишээ алийг тэр гэхэв.

ЗТХЯ-ны сургамжийн дараа Засгийн газраас  дэг журмыг чангатгах, сахилгын тогтоол гаргаж байсан  бөгөөд цаг хугацаагаар нь  жишихэд бэх нь хатаж амжаагүй шинэхэн тогтоол гэж тодотгож болмоор. Тэрхүү тогтоолоор  ажлын байранд архи уусан төрийн албан хаагчийг хэн байвч ажлаас нь чөлөөлөх сахилгын арга хэмжээ авч байхыг Ерөнхий сайд үүрэг болгож байсан санагдана.

Хэрэв Ерөнхий сайдын энэ үүрэг  “шоу” биш л юм бол ажлын байран дээрээ архидсан Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын нөхөд ажлаас халагдах болзлоо хангачихлаа гэсэн үг.

Үглэж сургахаас үлгэрлэж сурга гэж үг бий.  УИХ-ын танхимд халамцуу гөлөмцүү орж ирээд халуурч хадуурч  ярьдаг төрийн түшээ ганц Н.Батбаяр байсан гэвэл эндүүрэл болно. Өнөөгийн хууль тогтоогчдын дунд чуулганы танхимд “халаалалттай” орж ирж суудлаа андуурахаас эхлээд  бөлдөг, гөлөг ярьдаг түшээ ч бас бий. Тэд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх байтугай сонгогчдоосоо уучлалт гуйж байсан нь үгүй. Төрийн төлөөлөл болсон  хүмүүсийн иймэрхүү үлгэрлэл нийгэмд маш таагүй жишээ болж,  ажлын байран дээрхи архидалтыг өдөөгч нь болж байна.

Ерөнхий сайд үнэхээр төрийн албыг ёс зүйтэй, хариуцлагатай болгоё гэж зорьж байгаа л бол  хэлсэн үгэндээ эзэн болж  ажлын байран дээрх архидалтын толгойг нь илж өнгөрөөмөөргүй байна.

Г.Хан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй8 сар 17. 20:16Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 15:00Хонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна8 сар 17. 14:5568 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв8 сар 17. 14:50Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай8 сар 17. 14:45Эртний очир алмааз олжээ8 сар 17. 14:40Биеэс давс гадагшлуулах арга8 сар 17. 14:35Их мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг8 сар 17. 14:3061 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм8 сар 17. 14:25Токио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити8 сар 17. 14:20ОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ8 сар 17. 14:15Зүүдний тухай сонирхолтой 10 баримт8 сар 17. 14:10Нөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв8 сар 17. 14:05Заанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар8 сар 17. 14:00Нил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ8 сар 17. 13:55Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ8 сар 17. 13:50Фото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин8 сар 17. 13:45Залуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт8 сар 17. 13:40Казах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 сар 17. 13:35Хомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 сар 17. 13:30Мессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 сар 17. 13:25Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 сар 17. 13:20Конор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 сар 17. 13:15Ховд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 сар 17. 13:10“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 сар 17. 13:05Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 сар 17. 13:00Монгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 сар 17. 12:55“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 сар 17. 12:50Японы импортын хаягдлын хяналтыг чангатгана8 сар 17. 12:45Домог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 сар 17. 12:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.