2019 оны 5-р сарын 26
18 цаг 33 минут

Мунагийг номхотгосон нь

Нэгэнтээ Говь мэргэн вангийн харцуул жигтэйхэн мунагтай болцгоожээ. Ерөөс садар самуун явдал дэлгэрч, нийтээр шахам согтуу хөлчүү явах болжээ. Энэ байдлыг засах аргаа олж ядаад хошуу ноён Амгаабазар тавдугаар хутагтад “Таны олон шавь нар эмс охидыг гадаа, хөдөө шоглох болов. Бас архи дарс уун, нанчилдах нь урьд үзэгдээгүй байдалд хүрэв. Энэ байдлыг та засах уу? Би засах уу?” гэжээ. 
“Жа, би засах гээд үзье” хэмээн хутагт хэлжээ. “Хошууны бүх насанд хүрсэн эрчүүл цугла! Хутагтын айлдвар үзүүлбэртэй” хэмээн зар тараажээ. Зарын дагуу эрчүүд толгой дараалан цугларчээ. Хутагт хэзээ ч олныг цуглуулж чирэгдүүлдэггүй байсан болохоор харцууд ихэд гайхаж байж. 
Бас хутагт гайхам цэцэн билиг төгс, үлэмж их шидтэй тул түүний айлдвар, үзүүлбэрийг тэсэж ядан хүлээж байв гэнэ. 
Гэтэл хутагт нэгэн сүмийн дээвэрт гарч шингэлснээ газарт хүрэхээс нь өмнө буугаад татчихаж гэнэ. Үзсэн олон гайхан дуу алдацгаажээ.
Хутагт “Та нараас хэн чинь ингэж чадах вэ? Алив нааш гараад ир” гэж хэдэнтээ шаарджээ. Хэн ч гарсангүй. 
“Та нар ийм атал юунд мунагаж донтов? Юунд намрын ухна мэт авирлав. Юуны учир эр нохой мэт сагсалзав? Хүчин мөхөс гэдгээ мэдсэн бол эмс охид оролдохоо даруй больцгоо!” гэжээ. Хутагтын айлдвар даруй хэрэгжиж үүнээс хойш садар самуун явдал зогсчээ. Хутагт удалгүй архичин харцуулыг цуглуулав. Тэдний дотор цөөн боловч лам хүн байжээ. Тэдэнд нэг нэг аяга бариулан дотор нь нохойн гарьдас шээс мэт бохир заваан юм дүүргэжээ. Тэгээд “Ид! Уу!” хэмээн шахаж гэнэ. Нөгөөдүүл нь пай пүү гээд юун идэхтэй манатай болцгоож. Хутагт хилэгнэв гэнэ. 
“Та нар архидан согтуурч нохой мэт явдаг бус уу? Юу тааралдсанаа идэж, ууж, эрхэм биеэ эвдэж, энэ насаа хороодог бус уу? Ийм байтал одоо юунд сэжиглэж цамаархав? Ийм усан нүдтэй, цусан зүрхтэйгээ мэдсэн аваас ахин архи сархад бүү амс” хэмээн айлджээ. 
Тэгээд “янлай” уншаад үлээтэл нөгөө аягатай нь жигтэйхэн сайхан амт, үнэртэй идээ болчихож. Хутагт нүд урвуулах шидтэй байсан нь энэ болой. Тэрбээр дуртай цагтаа сайхныг муухай, муухайг сайхан болгож харагдуулдаг байжээ. 

Түүх судлаач С.Оч "Үдшийн хууч" номоос
14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.190ааө   • 5 сарын 27. 9 цаг 02 минут

Үлгэр л юм даа

103.111.68.3Зочин   • 5 сарын 27. 8 цаг 09 минут

шал худлаа юм бичих ээ болио

139.5.217.160Зочин   • 5 сарын 26. 22 цаг 23 минут

хаха

202.9.43.193Зочин   • 5 сарын 26. 20 цаг 51 минут

ховсддог гэсэн үг

202.21.107.103Зочин   • 5 сарын 26. 20 цаг 20 минут

orchin ued iim yaria gaza avahgui ee

66.181.188.104Зочин   • 5 сарын 26. 19 цаг 41 минут

Нүд урвуулах шид ч гэх шиг. Дээр үеийн хүмүүс иймэрхүү ярианд итгээд л мунхраад явдаг байж дээ. Одоо харин хэдэн он билээ? Ийм эргүү үлгэрээ больвол яасан юм?

202.131.227.178Зочин   • 5 сарын 27. 8 цаг 36 минут

чи илбэ үзээд итгэдэг биз дээ. тэр чинь шүү дээ.

66.181.161.81ямар новш нь вээ   • 4 сарын 16. 16 цаг 12 минут

энэ мунхрууллалд одоо итгэх хүн байвал ......зүгээр лам бол

66.181.161.81Зочин   • 4 сарын 16. 16 цаг 10 минут

түүх судлаач Очын 2ч нийтлэлийг уншлаа ямар новшоо бичээд нийт монголчуудыг доромжлоод байгаам бээ. наад үдшийн хууч гээд номыг чинь унших гэхээр үнэн ой гутаж байна.

66.181.182.110Зочин   • 4 сарын 10. 15 цаг 37 минут

хаха

66.181.161.83Зочин   • 4 сарын 10. 12 цаг 11 минут

Мэргэн гүн байхаа юун ван

112.72.12.14sda   • 4 сарын 10. 11 цаг 59 минут

yu ch oilgosonguu

202.5.194.26Ахмад настан   • 4 сарын 10. 12 цаг 12 минут

Ном уншиж гэгээрцгээв Ийм сайхан утгатай зүйл уншаад ойлгохгүй байгаадаа ичих хэрэгтэй

202.21.100.210Архи уудаггүй залуу   • 4 сарын 10. 12 цаг 41 минут

Архи уудаг ахмадууд л ойлгох байх. Мань мэтэд падлий байхгүй юм байна. Хааяа ч гэсэн ийм сургамжит өгүүллэг уншиж бай л даа

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ12 сар 13. 16:40“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ12 сар 13. 16:35Авто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ12 сар 13. 16:3243 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ12 сар 13. 16:30Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 13. 16:25ТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё12 сар 13. 16:20Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ12 сар 13. 16:19“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа12 сар 13. 16:17Ши Жиньпин Макаод бооцоо тавилаа12 сар 13. 16:15Багийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна12 сар 13. 16:10Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ12 сар 13. 16:05Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв12 сар 13. 16:05“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ12 сар 13. 16:03Оцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ12 сар 13. 16:00ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 13. 15:59Гялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА12 сар 13. 15:55Пол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно12 сар 13. 15:50“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ12 сар 13. 15:45Консерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ12 сар 13. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.