4-р сарын 10
14 цаг 50 минут

Ги дө Мопассан: Коко

Улс даяар Лукасынхны фермийг “Хамтрал” гэж нэрлэнэ. Яагаад ингэж нэрлэх болсныг мэдэхгүй ч тариачдад “Хамтрал” гэх энэ үг эд баялаг, эрх мэдлийг санагдуулдаг нь эргэлзээгүй юм. Учир нь, энэ ферм тэр хавийнхаа хамгийн том, үржил шимтэй, тун ч эмх замбараатай газар ажгуу.
Талбай нь өргөн уудам агаад таван эгнээ болгон тарьсан сайхан модод алимны бүдүүн авч эмзэгхэн модыг хүчит салхинаас хамгаалж, вааран дээвэртэй урт байшинд малын тэжээл, үр тариа цоожтой байх ажээ. Мөн цахиур чулуугаар барьсан гучин морьд багтахуйц гоёмсог сайхан жүчээ, бяцхан цайз адил улаан тоосгон байшин бий.

Сайтар бордсон хөрстэйн дээр хоточ ноход нь тохилог үүрэнд амьдарч, тахиан сүрэг өндөр өвсөн дундуур тонголзон алхана. Өдөр бүр эзэн, зарц, үйлчлэгч нийлсэн арвантаван хүн урт ширээг тойрч суугаад цэнхэр цэцэгтэй шавран ваарнаас уур савсуулсан халуун шөл уудаг байв. Морь, үхэр, гахай, хонь гээд энэ фермийн бүхий л амьтад тарга тэвээрэг сайтай. Тэдний эзэн болох лагс том биетэй Лукас өдөртөө гурван удаа фермээ эргэж, бүх зүйлийг нь шалгаж, нягталдаг билээ. 
Жүчээний хамгийн мухарт эзэгтэйн жам ёсоороо үхэх хүртэл нь тэжээхээр шийдсэн нэгэн хөгшин цагаан морь зогсож буй. Энэ морь хэдий хэрэгцээнээс гарсан ч цагтаа үнэнч зүтгэдэг байсны дээр эзэгтэйд олон сайхан дурсамжийг нь санагдуулдаг байлаа. 

Изидор Дувал гэх 15 настай тариачин хүүг тосгоны хүмүүс Зидор гэж дууддаг ажээ. Тариачин хүү хэрэгцээгүй болсон хөгшин адгуусыг өвлийн турш өөрт байсан овьёос, тэжээлээрээ бордож, зун болоход өдөрт дөрвөн удаа өвстэй газар аваачдаг байснаа эцэст нь шинэхэн өвсөн дунд орхиод явжээ. Харин өнөөх адгуус бараг доголон агаад хүнд том хөлөө зовлонтойёо хөдөлгөх аж. Хамаг үс нь халцарснаас цагаан зүстэй болж, урт сормуустай нүд нь гунигтайхан харагдана. 
Энэ морь арайхийн алхдаг учир Зидор түүнийг өвстэй газар аваачихдаа хазаарнаас нь чирч явлаа. Байдгаараа бөгтийж, амьсгаадсан хүү хөгшин адсагыг харж, хандах шаардлагатай болсондоо тун их цухалдаж байв. Фермийн хүмүүс Зидорыг Кокод уурлаж байгааг хөгжилдөн харж, мөнөөх морины тухай тасралтгүй ярьж, жаалхүүг улам бүр бухимдуулна. Нөхөд нь хүүгээр даажигнан, тосгон дотроо түүнийг Коко Зидор хэмээн дуудна.
Хөгшин адгууснаас болж тоглоом шоглоомны бай болсондоо хүү маш их уурсан, моринд шанг нь хүртээх хүсэл дотор нь оволзох аж. Жаалхүүгийн байр байдлыг дурдвал урт хөлтэй, яс арьс болсон туранхай, тун чиг бохироос гадна тааран тамтаг өмсөж, үс нь өрвийжээ. Түүний ээрч мууран эцэс төгсгөлгүй ярих нь бусдад тэнэг хүн шиг санагдуулах агаад юу ярьж буйгаа өөрөө ч ойлгодоггүй мэт. 

Энэ байдал удтал үргэлжилж, хүү үнэхээр их цухалдаж байсан ч хэрэгцээгүй болсон адгуус Коког алдалгүй сайн харж байсан нь бусдыг гайхшруулж байв. Морь хөгширч, хөдөлж чадахаа болимогц л түүнийг тэжээх шаардлагагүй, эрэмдэг морины тэжээлд мөнгөө зарлагадах нь дэмий зүйл шиг Зидорт санагджээ. Хэдий тэгж бодсон ч хүү Лукас эзэнтний тушаалыг ч үл хайхран авдаг хөлснийхөө талыг морины тэжээлд зориулан хадгалж, хэвтрийг нь цэвэрлэн, хомоолыг нь зөөж байв. Түүний будилж гүйцсэн балчирхан ухаанд тариачдын хувиа хичээсэн зан, башир арга заль, балмад хэрцгий, увайгүй хийгээд хулчгар занг үзэн ядах сэтгэл нэмэгдсээр байлаа. Зун болоход хүү моринд санаа тавихын тулд тэртээд харагдах толгод руу явж байх шаардлагатай болов. Тариачин хүү өглөө бүр ууртай сэрж, хөлөө дэвслэн эрдэнэшишийн талбайгаар явж өнгөрнө. Талбай дээр ажиллаж буй хүмүүс хөгжилтэйхэн түүнийг харж:
- Хөөе, Зидор. Кокод мэндийг минь дамжуулаарай! хэмээн хашгирцгаана.

Хариуд нь хүү юу ч үл дуугарна. Гэвч замдаа тааралдсан мөчрийг хугалан толгодын тэнд байгаа морин дээрээ очиж, идээшлэхийг нь харж байснаа тийм хол явсаных нь төлөөсөнд гуя руу нь хайр найргүй ташуурддаг байжээ. Морь эхлээд захлан зугтаж, өшиглөхийг оролдон, зодуураас бултахаар хичээх боловч эцэст нь хүүгийн ташуурын аяар хөтлүүлсэн мэт явж одно. Хүү түүнийг галзуурсан мэт гуядаж, буцаж гүйн, шүдээ ууртайгаар хавирна.

Зидорыг тийнхүү аашилж байснаа эргэж харалгүй аажуухан алхан одоход хөгшин морь гунигтайхан нүдээр харж зогссоноо хавиргаа хэрзийлгэн амьсгаадсаар хатируулдаг байлаа. Тэгээд залуу тариачны цэнхэр цамц үзэгдэхээ болимогц ясархаг, цагаан толгойгоо хаялан идээшиллээ. Дулаахан шөнө Коког хавцлын ирмэг дэх модны ард хээр хонуулах агаад Зидор түүнийг харахаар өдөрт нэг удаа очно. Хүү морь руу чулуу шидэж зугаацах дуртай байлаа. Чингээд мориноос арван алхмын зайд суугаад урд нь зогсох хөл нь тушаатай дайсныг холдон явах хүртэл нүд салгалгүй харж, хагас цаг хэртэй тасралтгүй чулуу нүүлгэнэ. 

Гэвч тариачин хүүгийн толгойд “Яагаад энэ морийг ямар ч ашиггүй байхад нь тэжээдэг юм бол?” гэх асуулт үргэлж эргэлддэг байв. Зидор хөөрхий адгуусыг бусдын хоолыг хулгайлдаг, тэр ч байтугай хүмүүст байгаа зүйлсийг болон Бурханаас ирэх сайн сайхан хийгээд өөрийнх нь хөдөлмөрлөж олсон бүхнийг ч мөн адил хулгайлж байна хэмээн бодно.
Тиймээс морины бэлчээрийг багасгахын тулд модон шанд татсан олсыг өдөр бүр бага багаар богиносгосоор байлаа. Морь ч турж эцэн, тамирдсаар л... Аргамжаагаа таслах ч чадалгүй турж эцсэн морь толгойгоо өргөж, хажууханд нь ногоорон халиурах өвс рүү хараа бэлчээнэ. Өвсний үнэр хамар цоргих боловч хөөрхий морь түүнд хүрч чадахгүй билээ. Ийнхүү өшөө авах нь Зидорт таатай байсан хэдий ч нэгэн өглөө тэрбээр Коког зовлогоо арайхийн тээж хангалттай удаан амьдарсан учир ахин тарчлаахаа больё гэж бодлоо. 

Түүн рүү Коко түгшсэн аястай харна. Зидор өнөөдөр түүнийг огтхон ч ташуурдсангүй. Харин ч гараа халаасандаа хийчихээд, тойроод л холхиод байлаа. Тэр ч байтугай, түүний байрыг солих гэж байгаа мэт харагдсан ч гадсыг буцааж нүх рүү нь хийгээд ийнхүү хийсэндээ баясан явж одов. Тийнхүү явахыг нь хараад морь буцаан дуудах мэт янцгаасан ч тариачин хүү түүнийг хөндийд гав ганцааранг нь сайн гэгч уяж, амаа хөдөлгөх өвс ч ойртуулалгүй орхиод гүйгээд явчихжээ.

Өлссөн морь хамрыг нь шүргэх ногоон өвсөнд хүрэхээр тэмүүлэв. Тэр доош өвдөглөөд, хүзүүгээ нугалан, шүлс нь гоожих уруулаа сунгалаа. Ингээд ч нэмэр болсонгүй. Бүхий л өдөржин хөгшин адгуус ямар ч ашиггүй зүйлд хамаг хүчээ баржээ. Өлсгөлөн дотроос нь мэрж эхлэхэд ногоорон харагдах өвсөнд хүрэхээр улам бүр зүтгэв.
Тариачин хүү тэр өдөр эргэж ирсэнгүй. Харин модон дунд моринд орогнох газар хайн тэнүүчилжээ. Зидорыг маргааш нь ирэхэд ядарч туйлдсан Коко унтаж байв. Хүүг хараад тэр босчээ. Хүлээсний эцэст байраа сэлгэжээ. Тариачин хүү өвсөн дээр хэвтэх гадсанд гар ч хүрсэнгүй. Тэрбээр морь руу ойртон ирж, сайтар харж байснаа хамар шүргэм зүлэгтэй газар орхиод исгэрсээр явж одвой.

Түүнийг эргэн харахад морь хөдлөлгүй зогссоор байлаа. Морь хэдийгээр чадахгүй ч гэсэн өвсөнд хүрэхийг хичээсээр хажуулдаж хэвтээд, нүдээ аньжээ.
Маргааш нь Зидор ирсэнгүй. Нөгөөдөр нь түүнийг ирэхэд Коко сунайж хэвтсэн чигээрээ үхчихсэн байлаа. Зидор хийсэн хэргээ сэтгэл хангалуун гэгч нь харж зогсов. Чингээд зогсолгүй хөлөөрөө хүрч үзсэнээ морины нэг хөлийг өргөж буулган дээр нь сууж, зогсож, юу ч бодолгүй өвс тийш хараагаа бэлчээлээ.

Тэрбээр морины байрыг солих нэрийдлээр үе үе дэмий сэлгүүцэж байхыг хүссэн тул ферм дээр эргэж ирээд болсон явдлыг дурссангүй. Маргааш нь буцаж очив. Түүнийг ойртон ирэхэд хэрээнүүд үргэн нислээ. Эргэн тойронд тоо томшгүй олон ялаа дүнгэнэн бужигналдана. Тэрбээр буцаж очоод болсон явдлыг ярьжээ. Морь их хөгшин болсон учир хэн ч гайхсангүй. Эзэн нь хоёр ажилчиндаа хандаж:
- Хүрз авч яваад морины байгаа газар очиж нүх ух! гэж даалгав.
Морийг тэд өлбөрч үхсэн газар нь оршуулжээ. Хөөрхий моринд шим тэжээл болох байсан өвс ногоорон халиурсаар л...
Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан У.Хулан
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа5 цаг 16 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40Монголын хөлбөмбөгчид Европт анх удаа тоглов8 сар 23. 17:35Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ8 сар 23. 17:30Венесуэл БНАСАУ-д Элчин сайдын яамаа нээжээ8 сар 23. 17:25Кантас Эйрвэйс 19 цагийн шууд нислэг туршина8 сар 23. 17:20Та цэнхэр гадил байдаг талаар сонсож байсан уу8 сар 23. 17:15Мохамед Салах VAR-д дургүй8 сар 23. 17:10Загвар өмсөгч О.Билгүүний халуун шивнээ8 сар 23. 17:05Улаан бурханы вакцинжуулалтад хамрагдахыг уриална8 сар 23. 17:00Английн телевиз Владимир Путины тагнуулч байсан үеийн тухай кино бүтээж эхэлжээ8 сар 23. 16:55Ж.Болсонару: Амазоны түймрийг унтраах нөөц бололцоо хомс байна8 сар 23. 16:50Төгс арьстай болох ГАНЦ арга…8 сар 23. 16:45Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой8 сар 23. 16:41Хүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав8 сар 23. 16:40Илон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ8 сар 23. 16:35Дөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино8 сар 23. 16:30“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно8 сар 23. 16:25Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд8 сар 23. 16:20Тейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ8 сар 23. 16:15АНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ8 сар 23. 16:10ФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг8 сар 23. 16:05Эрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"8 сар 23. 16:00Хонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ8 сар 23. 15:55Форбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ8 сар 23. 15:50Б.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ8 сар 23. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.