4-р сарын 10
14 цаг 20 минут

Амьдрах орчны судалгааг ухаалаг утасны аппликейшн ашиглан хийнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдрах орчны судалгааг эхлүүллээ. Судалгаа хийх ажилтнуудыг нийт 4 түвшинд хувааж 4208 судлаач нийслэлийн гэр хорооллын 97 хорооны 230 мянган өрхөөс судалгааг авна. Эхний түвшинд салбарын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байх бол хоёрдугаар түвшинд тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн Хурлын төлөөлөгч хамрагдах аж. Гуравдугаар түвшинд хянагчаар оролцогч хорооны Засаг дарга, тухайн дүүргийн холбогдох мэргэжилтнүүд орох бол сүүлийн түвшинд судалгаа хийх ажилтнууд байх юм байна. Судалгаа энэ сарын 10-аас ирэх 6-р сарын 10-ны хооронд явагдана.

Судалгааг авахдаа судалгаа хийх ажилтнууд нь уламжлалт цаасан суурьт технологиор бус ухаалаг гар утасны аппликейшныг ашиглах юм. Уг апплликейшн нь “Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сан”-д суурилсан байна. Судалгаагаар нийслэлийн гэр хорооллын иргэдийн орон сууцны төрөл, дулаан алдагдал, халаалтаа шийдсэн хэлбэр, цахилгааны хэрэглээ, цахилгааны аюулгүй байдал,  сайжруулсан зуух хэрэглэдэг эсэх, түлшний хэрэглээ, үнс болон хаягдлыг хэрхэн зайлуулдаг, жорлонгийн төрөл, тоо, хашаандаа бохирын цооногтой эсэх зэрэг амьдрах орчны мэдээ мэдээллийг цуглуулах юм.  

Энэхүү аппликейшны давуу тал нь орон зайн байршлыг тодорхойлон, бүртгэл хийх, өгөгдөл мэдээллийг хурдан шуурхай дамжуулах, мэдээллийн сан руу шууд хандах, өгөгдөл мэдээлэл оруулах ажиллах хүчнийг хэмнэх, цаасан суурьт хэвлэлийн зардлыг хэмнэж судалгаа авсан ажилтнуудын оруулсан судалгааны өгөгдөл, мэдээллийг нэгтгэн дүгнэж, график, диаграмм, тоон үзүүлэлт зэргээр үр дүнг харуулах бодит судалгаа гарах боломжийг бүрдүүлсэн байна.

Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт энэхүү судалгааг хийхээр төлөвлөж байгаа аж. Амьдрах орчны судалгаа хийх энэхүү аппликейшныг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Статистикийн газартай хамтран хийж, ашиглахад бэлэн болгожээ гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.



 
 
 
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.164.171Ажилд нь амжилт   • 4 сарын 16. 10 цаг 00 минут

зочин

Шинэ мэдээ

Том цолтонгууд бүгд өвдөг шороодож башёг улам ширүүн өрсөлдөөнтэй болголоо5 сар 22. 19:09"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн 20 нас хүрлээ5 сар 22. 18:51Малчид, иргэдийн анхааралд5 сар 22. 18:10Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 18:00ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ5 сар 22. 17:55"Ард түмний зарц" В.Зеленскийгийн зоримог шийдвэрүүд5 сар 22. 17:54Сургамжит түүх: Нөхрийн гомдол5 сар 22. 17:50Хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа нуруундаа үүрч дэлхийгээр аялж буй залуус5 сар 22. 17:45Архинаас татгалзах шалтгаан5 сар 22. 17:40Хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийг нэрлэжээ5 сар 22. 17:35Академик хотын тухай тэмдэглэл5 сар 22. 17:30Төвдийн залуужуулах 5 дасгал5 сар 22. 17:27Бусдын харцыг булаасан төгс бүсгүй болох есөн алхам5 сар 22. 17:2517 настай хүү ахлах ангиа төгсөхдөө Харвардын диплом давхар өвөртөлжээ5 сар 22. 17:20Харааны өнгө ялгах чадварыг шалгах тест5 сар 22. 17:15Ц.Алтантөгс: Монгол Улс анх удаагаа Азийн АШТ хүлээж авна5 сар 22. 17:10“Tencent” компанийн серверийн тоо нэг сая давжээ5 сар 22. 17:05ОХУ-ын хоккейчид хасагдах шатанд АНУ багтай таарлаа5 сар 22. 17:00Хаврын тариалалт 10 гаруй хувьтай байна5 сар 22. 16:55Яагаад би ингэж боддоггүй байсан юм бол оо5 сар 22. 16:50Аргамаг хүлэг адил ардынхаа дунд алдаршсан гавьяат5 сар 22. 16:45Иран яасан ч Америкийн өмнө өвдөг сөгдөхгүй5 сар 22. 16:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №110 Van Morrison, ‘Brown Eyed Girl’5 сар 22. 16:35Зээргэнтийн гол (Өгүүллэг)5 сар 22. 16:30Бодибилдингийн “IFBB Arnold Classic Africa” тэмцээнээс Б.Энхбат алтан медаль хүртжээ5 сар 22. 16:27Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 22. 16:25“Huawei” компани үйлдлийн системээ намар зах зээлд гаргаж магадгүй5 сар 22. 16:20Гомдолтой яваа Амай таксинд цаг гарздав5 сар 22. 16:15“Хаадын тоглоом”-ын эмэгтэй дүрүүд хэр их үг хэлдэг вэ5 сар 22. 16:10Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрээс 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн5 сар 22. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.