2019 оны 5-р сарын 26
18 цаг 31 минут

Цагаан ноёны домог

Тангудын нэгэн хотын дарга хөвгүүнгүй учир нэгэн эмийг татвар эм болгон авчээ. Удалгүй тэр бүсгүй бие давхар болж, хотын дарга эрх мэдлээ алдахаас айж нөгөө татвар эмийг нэг цэргийн даргад нууцаар эм болгон өгчээ. Харин бүсгүйгээс нэгэн хөвгүүн мэндэлсэн нь зүс царай үзэсгэлэнтэй, хүч чадал ихтэй сайхан залуу болжээ. 


Нэг өдөр хүү мал хариулан явахад нь Чингис хаан түүгээр авлан явж байгаад учирчээ. Тэр хөвгүүн малгайгаа газар тавьж сөгдөн мөргөж байв. Чингис энэ байдлыг харж ихэд гайхан юунд малгайндаа мөргөж байгааг асуухад хөвгүүн өгүүлрүүн:

- Ганцаар байхад малгай ах болохын тулд ийнхүү хүндэлж байна. Хоёулаа явбал би насаар ах хүнийг хүндэлнэ. Одоо би ганцаар байгаа тул малгайгаа ийнхүү хүндэлж байна. Манай энд их хүн ирнэ гэж сонсоод, төр ёсонд суралцаж байна гэж хариулав. 

Чингис хаан тэр хүүхдийг хатандаа авчирч өгч асруулжээ. Тэр хөвгүүнийг Цагаан гэж нэрийдэв. Мөн хонгирад аймгийн нэгэн охиныг гэргий болгон өгөв. 

Цагаан нэгэн өдөр хээр явж байгаад алжаан ногоон дээр хэвтээд унтжээ. Нэгэн ууль шувуу дэргэд нь ирээд донгодоход Цагаан түүнийг жигшиж гутлаараа цохив. Гэтэл гутал дотроос нэг могой гарч иржээ. Цагаан гэртээ ирээд энэ тухай Чингис хаанд айлтгав. Хаан түүнийг сонсоод “Уулийг хүн бүхэн жигшдэг билээ. Гэтэл чамд ач тус хүргэжээ. Чи хойч үр ачдаа уулийг бүү алагтун гэж захигтун” гэсэн юм гэдэг. 
Цагаан хожмоо хишигтэн цэрэгт багтаж, Чингисийн аялан явсан газар бүхэнд түүнд бараа болон явжээ. Монголын цэрэг улаагчин нохой жилийн орчим /1226 он/ Кан Чоу хотыг авахаар ирэхэд дарга нь өнөөх татвар эм авсан Цагааны эцэг байжээ. 

Чингис үүнийг мэдэх тул Цагааныг явуулж бууж өгөхийг шаардуулав. Цагаан Чингисийн зарлиг дор бууж өгөхийг тулган шаардсан бичгийг суманд уяж, хотын хэрэм рүү харвав. Хотын дарга Монголын элч төлөөлөгчидтэй учран бууж өгөх талаар болзлыг хэлэлцэн эхлэхэд хотын орлогч дарга үүнийг мэдээд, хотын дарга ба түүний бага хөвгүүнийг Монголын элчийн хамт алж, гучин таван цэргийн дарга нарын хамт хотыг бууж өгөхгүй гэж зарлан мэдэгдэв. 

Чингис хаан сарын турш маш ширүүн байлдан Кан Чоуг эзлэн авчээ. Чингис хотын бүх хүмүүсийг хүйс тэмтрэхийг тушаахад Цагаан Чингис хааныг “Зөвхөн хотын орлогч даргатай нийлсэн хүмүүс буруутай буй заа. Хотын бусад гэмгүй номхон хүний амийг уучлан хэлтрүүлэх болов уу” хэмээн хүчлэн ятгасанд Чингис түүний гуйсан ёсоор болгосон гэдэг.
Эх сурвалж: Түүхч, судлаач С.Оч "Хөх хууч" номоос

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.26.172Khaan Tuuh   • 5 сарын 28. 9 цаг 50 минут

za shaaj ugdug gar yumaa chi. tuuh shaaj bhaar zugeer boli chi za. Chingis khaan neg muu hotiin dargiin amragiin yavdaliig medehuu.neg muu hotiin darga butaj huugiin ugend orohuu.Uuli shuvuu bas dongodoh uu. Mgliig tuuhiig zohioj bichih erhiig hen chamd ugsiin. chi harin mal hariulbal taarna Ochoo

103.111.68.3Зочин   • 5 сарын 27. 8 цаг 15 минут

Энэ сайтнэг лжанхуу бичих болэжж

66.181.161.81Зочин   • 4 сарын 16. 16 цаг 06 минут

хотын дарга нь хүүхэдгүй бол яахаараа хүүхэдтэй татвараа хүнд өгдөг юм ........юуууун пизда шиг түүүх вэээээээ.............хэзээ байхдаа хишигтэн цэргийнхээ үгээр хэрэг шийдэж байлаа.... бас тангуд хүн гэдэг чинь төвд хүн хэзээдээ монголоор яридаг болоод байгаам бээ. тэгээд төвд хишигтэн цэрэг хэзээдээ ноён болоод байггам бээ.

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ12 сар 13. 16:40“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ12 сар 13. 16:35Авто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ12 сар 13. 16:3243 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ12 сар 13. 16:30Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 13. 16:25ТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё12 сар 13. 16:20Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ12 сар 13. 16:19“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа12 сар 13. 16:17Ши Жиньпин Макаод бооцоо тавилаа12 сар 13. 16:15Багийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна12 сар 13. 16:10Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ12 сар 13. 16:05Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв12 сар 13. 16:05“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ12 сар 13. 16:03Оцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ12 сар 13. 16:00ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 13. 15:59Гялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА12 сар 13. 15:55Пол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно12 сар 13. 15:50“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ12 сар 13. 15:45Консерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ12 сар 13. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.