4-р сарын 11
8 цаг 10 минут

"12 хүртэлх насны хүүхдүүд шүдээ нэг удаа ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлнэ"

Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн 6-8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдсээр байна. Тиймээс 2-12 хүртэлх настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар буюу үнэгүй үзүүлэх шийдвэр эцэг эхчүүдийн дунд хүлээлт ихтэй байсан юм.

Тэгвэл, хүлээлт үүсгээд байсан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн нэрс тодорхой болжээ. 

Тиймээс бид тус эмнэлгүүдээр хэзээнээс эхлэж үйлчлүүлэх боломжтой болох эцэг эхчүүд юун дээр анхаарах ёстой талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн Ж.Энхбилэгтэй уулзаж тодрууллаа.

-2-12 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүйгээр эмчлэх эмнэлгүүдийн нэрс тодорчээ. Иргэд хэзээнээс үйлчилгээгээ авах боломжтой болох вэ?

-Нэр нь тодорхой болсон шүдний эмнэлгүүд хувиарлагдсан хорооныхоо хүүхдүүдэд үйлчлэх ёстой. Бид сонгон шалгаруулалтаа явуулаад, шалгарсан эмнэлгүүдтэйгээ гэрээ байгуулчихсан. Одоо Нийслэлийн эрүүл мэндийн газраас сонгогдсон эмнэлгүүдийг хороодод хувиарлана. Хувиарлалт хийгдсэний дараа хувиарлагдсан эмнэлгүүддээ үзүүлээд үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой болно.

-Тэгэхээр өнөөдөр, маргаашгүй үзүүлэх шаардлагатай хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжгүй гэсэн үг үү?

-Боломжтой. Манайхтай албан ёсоор гэрээгээ хийчихсэн учраас гэрээ бүхий шүдний эмнэлгүүдээс өөрт ойрхоныг нь сонгоод шууд очоод үйлчлүүлж болно. Ямар ч асуудалгүй. Харин хувиарлалт хийгдсэний дараа бол тухайн дүүрэгтээ хувиарлагдсан эмнэлгүүддээ л үзүүлнэ.

-Улсын хэмжээнд нийт 199 эмнэлэгтэй гэрээ хийсэн гэж байсан. Үүний хэд нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг вэ? 

-Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг оролцсон. Үүнээс 199 эмнэлэг сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрээ хийсэн. 115 нь нийслэлд, 84 нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд байгаа. 

-Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60 мянга хүртэлх төгрөгийн шүдний өвчний тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон гэсэн. Энэ мөнгөөр нэг хүүхэд хэдэн удаа ямар ямар үйлчилгээ авах боломжтой юм бэ?

-Нэг хүүхэд нэг л удаа үзүүлж, үйлчилгээ авах боломжтой. Тухайн хүүхдийн шүдний өвчлөлөөс хамаараад урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг шаардлагатай бүх тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх юм.

-Үзүүлээд ямар ч эмчилгээ шаардлагагүй эрүүл байвал яах вэ. Дараа нь шүд нь өвдсөн үед дахиж үзүүлээд 60 мянган төгрөгийнхөө эмчилгээ үйлчилгээг авах боломжтой юу?

-Тийм боломж байхгүй. Нэг хүүхэд нэг л удаа үзүүлэх боломжтой.  Хэрэв тухайн хүүхдийн шүд ямар ч өвчлөлгүй эрүүл бол түрхлэг түрхээд зөвлөгөө өгөөд буцаана. Нэг хүүхдийн шүд эрүүл 60 төгрөгт хүрэхгүй үйлчилгээ авч байхад өөр нэг хүүхдийн шүд маш их өвчлөлтэй, олон шүд цооролтой  шаардлагатай авах тусламж үйлчилгээ нь 60 мянган төгрөгөөс давсан байдаг. Тэгэхээр энэ мөнгө ийм байдлаар нөхөгдөөд явна гэсэн үг. 

-Хүүхдээ үзүүлэх эцэг эхчүүд юун дээр анхаарах ёстой вэ. Ямар нэгэн бичиг баримт шаардах уу?

-Юу ч шаардлагагүй шууд очоод хүүхдийн регистрийн дугаарыг хэлэхэд л хангалттай. Анхаарах зүйлийн тухайд гэвэл эцэг эхчүүд, эмнэлгүүд хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ нэг удаагийн зүү тариур хэрэглэж байна уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй.

Бид НЭМГ-аас сонгогдсон эмнэлгүүдийг хэзээ хороодод хувиарлахыг тодруулахад, "Хувиарлалт хийх ажил явагдаж байгаа. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Хувиарлалт хийгдээд дууссаны дараа албан ёсоор олон нийтэд мэдээлнэ" гэсэн юм.

Т.Гэрэл

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.174Зочин   • 4 сарын 18. 11 цаг 40 минут

Энэ бол Төрийн зөв бодлого. Гэсэнч доод шатандаа хороо хориноор аль эмнэлэгт хамаарах жагсаалтыг нь удаашруулж энэ насныхан амралтынхаа үеэр үзүүлж чадсангүй. Заавал тийм жагсаалт хэрэгтэй гэнэ. За тийм бол тэр жагсаалтыг нь шуурхай гаргачихаж болмоор л юм. Үгүй ээ заавал амралтын тэр чөлөөтөй үеийг өнгөрөөх л учиртай юм байж

139.5.216.102Зочин   • 4 сарын 18. 9 цаг 48 минут

Дүүргүүдэд хувиарлана гэж юу яриад байгаа юм бэ?Би 2 хүүхдээ байнга үзүүлдэг эмчид нь л үзүүлмээр байна ш дээ.Ядаж арай эмчилгээ үйлчилгээний талаар ойлголттой хүн энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй ш дээ

202.9.43.216Зочин   • 4 сарын 12. 8 цаг 23 минут

тэрбумтан дарга нар тойрон хүрээлэгч эмнэлэгиин дарга нар баяжаад бусад нь ядуу болсон биш үүМэдээлэл сургалтыг ниит эмнэлгиин ажилчдад тэгш хүргэх хэрэгтэй.Жинхэнэ гардаж ажилладаг эмч сувилагч ядуу. дарга нар тэрбумтан байж болохгүй шодоргос биш.энэ журам юмаа эргэж харвал яасан

202.9.43.216Зочин   • 4 сарын 12. 8 цаг 18 минут

ямар арчаагүй царай алдсан шййдвэр гаргадаг юм.Ирээдүй үр хойчоо монгол иргэдээ эрүүл саруул байлгах болгох санаатай юм бол 12хүртлэрээ дахин дахин эмчилсэн ч яадаг юм. Юм бүрииг зоосны нүхээр харж арчаагүйдэх юм. Насаараа ажллаад татвар тѳлсѳн эмнэлэг үйлчилгээ аваагүй олон ахмадын мѳнгѳ байгаа жилд 2сая гаруй мѳнгѳ үлдэж л байгаа. хэд хэдэн жилиинх гээд овоо юм болдог тэрииг хэн идэх гэж иим юм зохиодог юм.хүүхэд хѳгшидииг үнэ тѳлбѳгүй үзэх хууль хэрэгжихгүй хэдэн мэдээлэлд ойр эмнэлгиин дарга нар бусдадаа сургалт юма хэлдэггүй юм байна

103.9.91.40зочин   • 4 сарын 11. 21 цаг 41 минут

өнөөдрийн байдлаар дарханд нэг ч эмнэлэг үзлэг хийж эхлээгүй байна.

77.111.247.83Зочин   • 4 сарын 11. 21 цаг 35 минут

ih yumaar harj uzlee dee archaagui uher mongolchuudiig. yumand huurtahdaa amarhan novshnuud bayrlaad uhne dee odoo

203.91.115.43БАНТАН   • 4 сарын 11. 18 цаг 08 минут

БАНТАН, ШҮД ХҮРТЭЛ УЛС ТӨРЧДИЙН МӨНГӨ УГААХ АРГА БОЛСОН.ДЭЭГҮҮРЭЭ ЭНЭ ТЭГСГЭЭД ДУУСНА.ОДОО ШАЛГАРУУЛТАД ОРЧООД АВАХ ЮМСАН ГЭСЭН ЭМНЭЛГҮҮД ЭХНЭЭСЭЭ БОЛЬЁ ШАЛ ХУДЛАА ЮМ БАЙНА ГЭЭД ОЙЛГОЦОН БАЙНА.АМАРСАЙХАН ГЭЭД ШҮДНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ХОЛБООНЫ, ТҮҮНИЙ ЗОХИОСОН УЛС ТӨРИЙН ТОГЛООМ,ОДОО ИЙМ ЮМАА БОЛИОСОЙ, ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ӨӨРЧЛӨГДСӨН

202.180.220.172Зочин   • 4 сарын 11. 16 цаг 26 минут

хамгийн гол нь шүдний материал эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа юу, хадгалалт, хугацаа хангаж байгаа юу гэдэгийг шалгадаг газар байна уу. Хэрэггүй юманд мөнгө зарцуулаад байхын .

202.126.89.189baatar   • 4 сарын 11. 13 цаг 47 минут

niislel gen uu? ulaabaatar gedeg yum

61.8.90.140zochin   • 4 сарын 11. 13 цаг 21 минут

"une tulburgui" bish shuudee!!!, mungu garch bgaa shuudee, gol ni chanar, ur dun garsan l baih estoi

202.126.89.201Jjjjjj   • 4 сарын 11. 10 цаг 51 минут

Govisumber aimgiin hvvhdvvd haana emchlvvleh we

202.179.27.221TJ   • 4 сарын 11. 10 цаг 02 минут

ХОПЕ ЗӨВХӨН ҮЗЛЭГ ҮНЭГҮЙ. ЭМЧИЛГЭЭ ТӨЛБӨРТЭЙ ГЭЖ БАЙНА. ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАВИХАА БОЛИМООР ЮМ.

202.131.254.46Зочин   • 4 сарын 11. 9 цаг 37 минут

ЮУН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ВЭ? ТӨЛБӨРГҮЙ ЮМНЫ ЧАНАР ЯМАР БАЙХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. МӨН ТӨСВИЙН ТЭР ИХ МӨНГИЙГ ХУВААГААД ХУСЧ БАЙГАА ЮМ БАЙНА. Л ДАА.

139.5.217.123Ээжин   • 4 сарын 11. 9 цаг 32 минут

Мөнгө угаах арга өөрийнхөө хувийн эмнэлэгт

139.5.217.123Зочин   • 4 сарын 11. 9 цаг 30 минут

САЙД ХҮҮХДИЙН ШҮД ЭМЧЛҮҮЛСЭН НЭРЭЭР ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЭ НИЙЛЖ МӨНГӨ УГААЖ БАЙНА.

139.5.219.116зөв бодлого хэрэгтэй   • 4 сарын 11. 8 цаг 30 минут

хувийн эмнэлгийг улсын төсвөөс дэмжих арга юмуудаа. Сарангэрэл сайд өөрөө шүдний эмнэлэгтэй учраас буруу бодлого барьж байна. Харин эцэг эхгүй эмээ өвөө дээрээ байгаа болон өнчин хүүхдүүдийг л хамруулах хэрэгтэй. хавтгайрсан халамж шүүдээ. МЭН ийм л юм хийхдээ гаргуу

203.217.138.1йыбахролдп\   • 4 сарын 11. 8 цаг 21 минут

энэ чинь хувийн эмнэлэгийн нэг шүдний ломбонд ч хүрэхгүй мөнгө шүү дээ. нэг шүд эмчлүүлэх гэж 2-3 удаа очдог шүү дээ. цаашид анхаарах хэрэгтэй

Шинэ мэдээ

 Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ7 минут 21 секундын өмнөАварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав9 минут 7 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв13 минут 38 секундын өмнөНийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудасны нууц үгийг эцэг эх яагаад өөрчилж, устгаж болохгүй вэ?18 минут 59 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд19 минут 18 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ24 минут 15 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана35 минут 40 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна46 минут 23 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно53 минут 3 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 14 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 32 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 39 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 50 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 2 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 15 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 19 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 31 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 36 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 41 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 55 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 8 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 39 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 49 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 34 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 50 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.