4-р сарын 15
16 цаг 13 минут

Бүсгүй ээжийнхээ хэлсэнийг сонсоод "Ямар инээдтэй зөвлөгөө вэ?" хэмээн боджээ

Саяхан нөхөрт гарч, өрх тусгаарласан, залуу бүсгүй төрсөн гэртээ ирж, ээжтэйгээ хууч хөөрч байлаа. Тэд гэр бүлийн амьдрал, хүн бүрийн үүрэг хариуцлагын тухай ярилцана. Ээж нь:

- Чи эгч дүүсээсээ битгий хөндийрөөрэй! Чамайг зовох цагт тэд дэм улам хэрэгтэй хүмүүс болдог юм. Нөхөр болон үр хүүхэд чинь чамайг хичнээн их хайрладаг байсан ч, хэзээ ч эгч дүүсийг чинь гүйцдэггүй юм. Мөн амьдралд эгч дүүс шиг чинь сайн найз нөхөд байдаг. Өнөөдрөөс эхлээд тэдэнтэйгээ байнга уулзаж тэднийхээ төлөө ямар нэг зүйл хийж байгаарай! гэж захижээ.

Үүнийг сонсоод, залуу бүсгүй:

- Ямар инээдтэй зөвлөгөө вэ? Би чинь дөнгөж гэрлэсэн шүү дээ. Миний хувьд хань ижил, үр хүүхэдтэй болсон хүн. Тэд нар л миний амьдралд хамгийн хэрэгтэй бүхнийг өгөх болно гэж дотроо бодов.

Гэсэн хэдий ч тэр бүсгүй ухаалаг учраас ээжийнхээ үгийг сонсчээ. Эгч дүүстэйгээ цаг үргэлж холбоотой амьдрах болов. Он жил хөвөрсөөр, нэг л мэдэхэд бүсгүй тавин нас хүрсэн байлаа. Олон жилийн өмнө түүнд ээжийнх нь захиж хэлсэн үгийн учрыг аажмаар ойлгож эхэлсэн байна. Үүнд:

1. Цаг хугацаа урсан одно
2. Амьдралд олон зүйлс тохиолддог
3. Хүмүүс бие биенээсээ хөндийрч, салж оддог
4. Үр хүүхэд өсөж том болдог
5. Ажил төрөл байнга солигдож, өөрчлөгдөж байдаг
6. Хайр сэтгэлтэй учирч, алдаж байдаг
7. Эрчүүд утасдана гэж хэлчихээд, хэлсэн үгэндээ хүрдэггүй
8. Сэтгэл зүрх шархлана
9. Эцэг эх нас барна
10. Хамт олон өөрийнх нь төлөө санаа тавихаа мартна
11. Ажил төрөл өөдөлж, уруудна

Гэхдээ л... хүний төрсөн эгч дүүс болон сайн найз нөхөд байгаа цагт тэдэнд хичнээн бага хугацаа зарцуулж, алс хол байсан ч тэдний зүрх сэтгэл чамтай л хамт байдаг.

Өөрийг тань ганцаардлын хөндийгөөр алхах болоход, эгч дүүс чинь хажуугийн ирмэгээр даган явж, чамайг урмаар дэмжин хөгжөөж, чиний төлөө залбирч, уруудсан үед чинь өөд нь татаж, чиний өмнөөс гүйж, хөндийн эцэс дээр чимээ чагнан хүлээж зогсдог. Заримдаа тэд өөрсдийгөө мартан, бүх зүйлээ хаяад, чамайг л гэсээр ирж, зовлонг чинь хуваалцахын тулд өөрийг тань үүрээд зүтгэх нь бий.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.42Зочин   • 4 сарын 13. 23 цаг 28 минут

Нэгэнт амьдрал зохиосон бол хуучин гэр бүлээ орхиж тууштай байх нь дээр. Ах дүүс, эцэг эх, найз нөхдөө гэр бүлийн харилцаанаас тусгаарлаж байж хувийн амьдрал чинь жинхэнэ утгаараа өрнөнө. Хүн бүр янз бүр л дээ. Гэхдээ гэр бүл бол хүн бүрт нийтлэг зүйл.

24.9.102.210zochin   • 4 сарын 13. 22 цаг 55 минут

gehdee mongol khunteigee suusan l daa,khuukhduud uy ch oilgohgui,mongoloor ch yarij chadahgui,ingej yabsaar 20 iod jil boljee,egch,duu 2 toigoo luulzmaar ,yarij khuurmuur sanagddag bolloo

24.9.102.210zochin   • 4 сарын 13. 22 цаг 52 минут

za ene ch unen shuu,gadaadad olon jil bolloo,zaluudaa ireed end khuntei suuj khuukhedtei bolloo,aab,eej maani ungurchluu,nas ch 40 garaad yabchlaa,bie ubddug bolloo.odoo mongold baigaa egch ,emegtei duu 2 oos oor tusalj,yarij khuuruh ch khun alga,akh nar utsaa ch abahgui tag boldgiin bna lee ,kkk

202.179.26.118Зочин   • 4 сарын 12. 17 цаг 55 минут

ах эгчийн үнэ цэнийг мэддэг хүн бичжээ, эх хүн л хана ч явна агуу, үхтэл үр харам эцэгийн нөмөр лут, ах эгчтэйгээ ойр байвал энд бичсэн таарна, гэхдээ сайн хань бүхий л амьдралын чинь түшиг, муу хань, ах дүүс байна аа, харин муу ээж байдаггүй гэхэд хилсдэхгүй, ганц нэг байдаг нь амьдралд байж л байдаг, эцэст хэлэхэд ямар явах нь хүн танаас өөрөөс чинь шууд шалтгаалдаг хуулийг л ойлго

103.57.93.25Зочин   • 4 сарын 12. 12 цаг 32 минут

uul usnuu oirni gd,,, bdag daa,,theer yu gsn vgvee...sain yavahad ah dvvs olondoo..uvduud yadraad ajilgvi ved utsaar ch yarih hvn bdag bilvv

66.181.168.81Зочин   • 4 сарын 12. 10 цаг 07 минут

Амьдралд юу ч тохиолдож болно.Битгий ийм балай нэг талыг барьсан мэдээ хүргэж байлдаа.Сайхан амьдарч байхад ирж гай болдог ах дүү нар зөндөө байна.Тусалж гэртээ байлгахад гэрээс нь юм хулгайлна.Зүгээр л муу ханьтай сайн ах дүү нартай бол гэж ирээд бичилдээ

202.9.43.154Зочин   • 4 сарын 11. 18 цаг 48 минут

ай мэдэхгүй..

150.129.140.114Зочин   • 4 сарын 11. 14 цаг 39 минут

eej aav, nohor, ehner, huuhed ah egch duu, nz nohod ter ene geltgui bugd heregtei humuus shu dee... hunii amidral bayalag saihan

24.9.102.210zochin   • 4 сарын 11. 12 цаг 13 минут

goe um aa

103.26.194.219Зочин   • 4 сарын 11. 11 цаг 59 минут

Тийм шүү.

Шинэ мэдээ

Г.Анхмаа: Сүрьеэ ядуурлын өвчин юм бол ядуу биш байлга л даа43 минут 2 секундын өмнөЛэнс Стевэнсон MVP болжээ44 минут 52 секундын өмнөД.Хаянхярваа: Монгол Улсын “эцэг” хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэн бүрийн санаа чухал47 минут 20 секундын өмнөБид хэрэгцээт хоол хүнснээсээ 200-300 дахин их хоол хэрэглэж байна49 минут 52 секундын өмнөОСНААГ болон Дайцэцэн ХХК-ийн ажилчид бохирын худагт унаж амиа алдлаа52 минут 34 секундын өмнөАнгараг дээр амьдрал байж магадгүй шинж тэмдгийг илрүүлжээ54 минут 52 секундын өмнөЕвропын зуны спортын гуравдугаар наадам Краковт болно59 минут 52 секундын өмнөБ.Жонсоныг тойрсон дуулиан шуугиан чансааг нь унагаажээ1 цаг 5 минутын өмнө“Сайнцагаан-95” спортын бага наадамд иргэдийн оролцоо сайн байлаа1 цаг 10 минутын өмнөЯг түүн шиг П.Баярцэнгэлийн содон гоёл1 цаг 15 минутын өмнөBox office: "Тоглоомын түүх'' эргэн ирлээ1 цаг 20 минутын өмнөУлсын шалталтад дээд оноо авсан Путин амжилтын нууцаа дэлгэжээ1 цаг 25 минутын өмнөАСЕАН-ы орнууд хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана1 цаг 30 минутын өмнөПарис хот хэт халуунтай хэрхэн тэмцэж байна вэ1 цаг 35 минутын өмнөОросыг буруутгасан дүрс бичлэгт одууд үг хэлжээ1 цаг 40 минутын өмнөӨнөөдөр 32 нас хүрсэн Лионель Мессигийн амьдралын дүрэм1 цаг 45 минутын өмнөЭнэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ1 цаг 50 минутын өмнөЭ.Батзаяа: Талын тайга нохой миний үнэнч анд1 цаг 55 минутын өмнөАвстралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв Австралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв2 цагийн өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 5 минутын өмнөШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын 1.4 тэрбумын хаусыг албадан чөлөөллөө2 цаг 8 минутын өмнөСур харвааны төрлийн тухайд ...2 цаг 10 минутын өмнөЯмар ч бичиг баримтгүй 16 шуудай химийн бодис нэвтрүүлэхийг завджээ2 цаг 15 минутын өмнө“Boeing” компанийн эсрэг 400 гаруй нисгэгч гомдол мэдүүлжээ2 цаг 15 минутын өмнөЭмэгтэйчүүдийн 1/3 нь үнэгүй хоолны төлөө болзоонд явдаг гэв2 цаг 20 минутын өмнөОсака хотын төмөр замын өртөөнүүдэд хогийн сав, тээш хадгалах хайрцаг ашиглахыг хориглов2 цаг 25 минутын өмнөБатбаяр: Э.Сумьяагаас дэлхийн томчууд жийрхэж байсан2 цаг 30 минутын өмнөАмралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ2 цаг 35 минутын өмнө15-р сургуульд сурч байгаад сүрьеэгээр нас барсан хүүгийн ээж дахин ярилцлага өглөө2 цаг 40 минутын өмнөРоманаас болж ойд амиа хорлох нь ихэсчээ2 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.