4-р сарын 12
11 цаг 55 минут

Мөөеө аваргын хөгтэй, хөгжилтэй явдлаас дурсахуй

Мөөеө аварга Баянаа аварга хоёр архи ууж байгаад нөгөө архи нь ч дуусч, Баянаа аварга ч;

-За явья даа гэсэн чинь Мөөеө аварга
– Хүлээжий, цавь илнэ. Сэлэм босно гээд байлгаад байж. Тэгсэн тэр нь “Шавь ирнэ. Шил юм босно” гэсэн үг байсан гэнэ лээ.

---------------------------------------

Мөөеө аварга нэг залуу бөхтөй тааралдаад чи яагаад барилдахгүй байнаа гэж асууж. Нөгөөх нь:
-Аваргаа миний даралт ихдээд, зүрх дэлсээд болохгүй байнаа гэж.. Тэгсэн чинь аварга ярвайгаад:
-Хмм, чи чинь яасан хөгшин хүний өвчин ярьж явдаг пидда бэ? залуу хүн байж заг хүйтэн, тэмбүү мэмбүү гэж яриач чи гэжээ…

-------------------------------------
Мөөеө аварга Төв аймгийн нутгийн зөвлөлийн хуралд уригдаж очоод хурал эхлэх цаг нь өнгөрөөд удсан чинь шууд босоод л өлгүүрээс пальтогоо аваад өмсөж гэнэ.
-Мөөеө аваргаа та жаахан хүлээ л дээ, манайхан одоо цугларах юм шиг байна гэсэн чинь аварга их муухай харснаа:
-Манай Төв аймагт олигтой пидда байхгүй л дээ. Дээр үед Богдод мөргөх гэж ирээд буцах зардалгүй пиздукууд л Төв аймагт үлдчихсэн байдаг юм…

-----------------------------------------

Улсын заан том Санжаа:
-Тэр жил би тав давчихаад чадвал заан болчих санаатай сууж байв. Зургаагийн даваанд аанай л Баянаа аварга амлаад авчихлаа. Яаж шуухан барилдана даа гээд бодоод сууж байтал Мөөеө аварга хүрээд ирлээ.
-За яагаад өр алдсан хужаа шиг урвайчихаа вэ? Аваргад яаж унахаа бодож сууна уу? гэснээ
-Би чамд яаж хаях арга зааж өгье. Чи хар даа. Баянаагийн хүзүүн дээр нэг том хатиг гарчихаж. Өглөөнөөс хойш хараад байсан чинь эмзэглээд байгаа бололтой харагдана. Шууд очоод тэрнээс нь базаад авчих, бараг өөрөө сөхрөөд өгнө. Тэгэхээр нь гуядчих гэдэг юм байна.
-Арай ч муухай юм биш үү гэсэнд
– Өө, мангар нэрэндээ таарсан золиг чамайг гээд яваад өгөв. Тэгээд яахав нэлээд үзлээ. Олон жил аваргын бэлтгэл хангагчаар чөлөөт, самбо барилдаж энэ хүнд чихээ боорцог болтлоо нухлуулснаа санаж уур ч хүрч байна. Мөөеө аваргын хэлсэн үг санаанд орж хүзүүнээс нь атгаж аваад татчихав. Тэгсэн мань эр сөхрөх нь бүү хэл арагш цахалж гар тавиулаад:
-Чи яасан муу санаатай новш вэ гээд тас буутал алгадаад авдаг байгаа.
-Би ямар санаатай тэгсэн юм уу гэж гөжтөл өөдөөс
-Тийм байх аа чи. Чамайг ийм мэх боловсруулаад сууж байна гэж Мөөеө хэлэхээр нь үнэмшээгүй юм гэдэг байгаа. Цаана нь учраагаа давсан Мөнхбат аварга бид хоёрыг хараад байдгаараа инээчихсэн явж харагдлаа.

--------------------------------------------------

Наадмын бэлтгэлд гарсан бөхчүүд бэлтгэлээ хийхээр газраа сонгож байтал Мөөеө аварга ирж;
Аваргаа энэ дэнж дээр бэлтгэл хийвэл жаахан овгор товгор байна уу? гэтэл Мөөеө аварга;
Дэнж голох нь яахав ээ пидда нар минь дээр нь тогтохоо бодоцгоо гэсэн гэнэ.

-----------------------------------------------

“Аат” аварга Ж.Мөнхбатыг ид барилдаж байх үед наадмыг зохион байгуулж байсан комиссын дарга нь дуудаж “За, хө чи яагаад наадам эхэлсэн хойно ирж, ард түмэн, төр засгийн тэргүүнүүдийг чилээгээд байна” гэхэд хариуд нь “Чи битгий донгос. Хэзээ, хаана, яаж барилдахаа би мэдье. Намайг харах гэж ирсэн 80 мянган хүн дотор чамайг харах гэж ирсэн доголон чавганц ч энд алга байна” хэмээн “томорчээ”.

---------------------------------------------

Мөөеө аварга Хадбаатар аварга хоёр хорио тавигдаагүй байхад Төв аймагт тарвагачилж яваад, эргүүлийнхэнд баригджээ. Тэд дөрвөн тарвага агначихсан, дөрвөн шил архитай, олз омог ихтэй явж байж. Мөөеө аварга сэргэлэнтэх санаатай Хадаадаа хандаж “Нөгөө дөрвийнхөө нэгийг аваад ир” гэжээ. (Уг нь архи авчир гэсэн үг) Тэгсэн Хад аварга удаад л байх юм гэнэ. Тэгж, тэгж “Энэ нь ч арай дээр юм уу даа” гэчихсэн хамгийн том тарвагыг сарвайтал бариад ирж гэнэ. Харин энэ нь бүр сайнаар эргэн, бөөн инээдэм болж, эргүүлийнхэн хоёр аваргын хишгээс хүртэж, шийтгэл торгууль гэлгүй яваад өгчээ.

-----------------------------------------------

ХАМГИЙН ТОМ ШАГНАЛ

/ Ж.Мөнхбат аваргын дурсамжаас/

Хуучин социалист орнуудын нам төр засгийн тэргүүнүүд айлчилж ирэхэд бөх барилдуулдаг байсан. Би ихэнхэд нь турүүлсэн дээ. Тэд голдуу нэрээ бичсэн бугуйн цаг өгдөг байв. Ардчилсан Германы Зиндерманны айлчлалд зориулсан барилдаанд би түрүүллээ. Эрхэм зочин надад одоогоор бол дипломат цүнхэн дээрээ цаг бариад өглөө. Тэр цүнх их хүнд байна. Гэтэл Цэдэнбал дарга,

- Мөнхбатаа наадахыгаа хагалчихав аа, хагалчихав гэлээ. Бай шагналаа авчихаад хувцас солих өрөөнд орохдоо Цэрэн аваргад нөгөө цүнхээ бариуллаа. Тэгсэн чинь Цэрэн аварга өргөж үзэжчихээд задпах уу гэж байна. Хэзээ хувцсаа өмсөөгүй байж шагналаа задалдаг юм. Гэртээ очиж байж... гэлээ.

Гэртээ ирээд Цэрэн аварга бид хоёр нөгөө том цүнхээ задалтал 700 гр-ын найман том архийг дөрөв дөрвөөр нь зөрүүлээд хийчихэж. Нэрийг мэдэхээр нь нэг том вискийг нь онгойлгоод мөнгөн аягаар хоёулаа цохичихжээ.

------------------------------------------

ӨӨ МУУ МОНДИ ЦОЛЛУУЛЖ ДУУСАХЫГ ХҮЛЭЭХЭЭ МЭДДЭГГҮЙ МАНГАР НӨХӨР БОЛ...

Мөөеө аварга олон улсын тэмцээний улаан булангаас гараад өртөл нэвтрүүлэгч шүүгч "Олимпын мөнгө, дэлхийн аваргийн хүрэл медиалт БНМАУ-ын спортын гавъяат мастер Жигжидийн Мөнхбат" гэх зэргээр цоллон танилцуулахад Мөөеө аварга маань цоллуулж дуусангуут өрсөлдөгчөө дайрж дарчихаад дахин бас .............. гэж бодтол өрсөлдөгч нь яах ийхийн зуургүй ялчихаад өөрөөсөө хавьгүй илүү өрсөлдөгчөө гэндүүлсэндээ тэсж ядан баярлаж байгаа өрсөлдөгчөө хараад "Өө муу монди цоллуулж дуусахыг хүлээхээ мэддэггүй мангар нөхөр бол" хэмээн ундууцах аяджээ. Монгол бөх цолоо дуудуулж гараад барилддаг нь /өөр ямар ч ингэдэггүй/ Монголын цуут бөхийн сэтгэхүйд нөлөөлснийг байг гэх аргагүй буй за.

Хойтон жил нь өнөөх өрсөлдөгчөө минут хүрэхгүй хугацаанд ялсаныг уншигч та мартаагүй биз ээ.

-------------------------------------------------

"Битгий уулз гэж багш хэлсэн"

Хадбаатар аварга гэж хүүхэд шиг гэнэн хөнгөн сэтгэлтэй хэнэггүй, гудиггүй их хүчтэн байсан билээ. Тэрбээр цаг үргэлж хүүхэн шуухантай орооцолдчихдог баахан үйлтэй нэгэн байлаа. Нэг өдөр Хадааг хайгаад шинэ хуучин хоёр авгай нь спортын төв ордонд иржээ. Тэгсэн Хадаа тэднээс нуугдаж Мөнхбат аваргын өрөөнд орж ирүүт дотроос нь цоожилчихож. Нөгөө хоёр авгай нь гаднаас орилолдоод гараад ир гэж байна гэнэ. Гэтэл Хадаа “Та нар явцгаа. Мөөеө багш та нар шиг банзлуудтай битгий уулз” гэсэн гээд хэлжээ. Үүнийг дуулсан Мөөеө аваргын нүүр нь халуу шатаад жигтэйхэн “Айсан” гэнэ.

------------------------------

Ж.Мөнхбат аварга ид байхдаа өвлийн хүйтэнд пальтоныхоо энгэр заамыг товчлохгүй задгай явдаг байжээ. Аварга та яаж явнаа гэхэд өөдөөс нь бяр амтагдаад, гудамж нарийсаад байх юм чинь гэж хариулсан гэдэг.

--------------------------------------

“Галзуу” явахад хөлөө өргөхөд

Ж.Мөнхбат аваргыг ид аархаж омголон явах үед нь хөлөө өргөхөд машин зогсдог байж, хариад ирэхийн цагт… хөлөөрөө биш бүхэл биеэрээ хаагаад ч дайраад алчих дөхөх юм гэж гутрангүй өгүүлдэгсэн.

---------------------------------

Ж.Мөнхбат аваргыг салам зодно

Ж.Мөнхбат аварга ид байхдаа улсын баяр наадамд Булганы “дүүгүүр” хэмээх Д.Гомбосүрэнг 2-3 удаа амлаад хаячихсан гэдэг юм. Хамгийн сүүлд гэхэд 1965 онд ардын хувьсгалын 44 жилийн ойгоор 6-гийн даваанд начинг амлаж хаяяихаад тахимаа авсан чинь “чамайг салам зодно доо” гээд тахимаа өгч дээ. Тэгтэл тэр жилийн наадамдаа аварга мөн л түрүүлж нөгөө ална зодно гээд байсан Д.Гомбосүрэн начин жаахан халчихсан Ж.Мөнхбат аваргыг татаж үнсэн баяр хүргээд: “ийм сайхан амьтныг хаана нь зодох билээ” гээд: “өвгөнийгөө уучил, уучил!” гэж байсан гэдэг. Бөх хүн гэж ийм .талбиун сайхан улсуудыг хэлдэг аж.

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.186Зочин   • 4 сарын 15. 9 цаг 39 минут

Сайхан найз нөхдүүд,эрчүүдийн дунд байдаг хатуу тоглоом байна.баярлалаа,

202.55.191.194зочин   • 4 сарын 14. 10 цаг 27 минут

Жаахан инээгээд сайхан болчихлоо. Баярлалаа хө.

182.160.32.202Хосоо   • 4 сарын 14. 8 цаг 04 минут

Аргагүй л амралтын өдрөөр уншдаг дурсамж байна даа

202.179.26.61Дашням   • 4 сарын 13. 14 цаг 25 минут

Дурсамжтай юм. сайхан сэтгэл төрж, аваргаа дурсан дүүрэн баяраар сэтгэл амарлаа.

192.82.65.182bat   • 4 сарын 12. 14 цаг 28 минут

mooeo avarga ih uhaantai,horjoontoi hun baisan.neg jiliin naadmaar govi-altain otgonbayar gedeg boh nachin boloh geed mongoo tolood avah hunteigee tohirson baihad ni mooeo mongotei gedgiig ni medeed bat-erdene avargad,,iim chavgants shig yum nachin bolood baival bidnii nerend muuhai,teriig av,, gej hatgaad avahuuljee.harin daraa jil ni nogoo chavgantsaa ooroo daguulj bohiin buh galaar orood,,ene minii barag ,,otgonbayar,,boloh biz,,gej heleed teriig ni hench amlalgui yavsaar tavin davaand ooroo nachin bolgoson bilee.uhaan bish geh uu.

66.181.179.254Зочин   • 4 сарын 12. 12 цаг 08 минут

утга нь сайн эрийн тухай болхоор анхаарал талаа,одоо чсайн эрчүүд байна шүү

66.181.182.18Зочин   • 4 сарын 12. 8 цаг 27 минут

ЭНЭ ДОТОР ҮНЭН ЮМ ХОВОР БАЙНА ХУДАЛ ЮМ ЗОХИОЖ БИЧИХЭЭ БОЛЬ П...

192.82.65.224Зочин   • 4 сарын 11. 16 цаг 49 минут

UBS uudiig davraaj bolohgui gedgiig beddeg l bsan avarga da. odoo buur oodorch bgaa ed nar

202.179.31.39Зочин   • 4 сарын 11. 18 цаг 22 минут

Харин тх хүн биш юм тэд, өвгөдийн үг үнэн санж. Дөрвөд хүн биш.дөрвөн шийр.мах биш

192.82.65.224Зочин   • 4 сарын 11. 16 цаг 48 минут

holch uhaantai saihan barga baisan da. odoonii avarguud dotor aatai hernee uhaantai hun bna uu..

202.21.98.166Зочин   • 4 сарын 11. 14 цаг 17 минут

ШҮҮГЧ ЦОЛ ДУУДАЖ, ТАНИЛЦУУЛДАГГҮЙ Л ДЭЭ. УГ НЬ НЭВТРҮҮЛЭГЧ, ЭСВЭЛ ДЭВЖЭЭН ДЭЭР ТАЙЛБАРЛАГЧ. БИЧИЖ БАЙГАА ЗҮЙЛИЙНХЭЭ УТГА АГУУЛГЫГ ЖААХАН Ч АТУГАЙ БОДМООР ЮМ. БОДООД Ч УХААРДАГГҮЙ ЮМ БОЛОВ УУ

Шинэ мэдээ

Роботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно34 минут 14 секундын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь39 минут 14 секундын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина44 минут 14 секундын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт49 минут 14 секундын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна54 минут 14 секундын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна59 минут 14 секундын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 5 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 10 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 15 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 20 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 25 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов1 цаг 30 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд1 цаг 35 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө1 цаг 40 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ1 цаг 45 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав1 цаг 50 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ1 цаг 55 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов2 цагийн өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 5 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 10 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 212 газар, 28085 иргэнд танилцуулаад байна2 цаг 15 минутын өмнөНобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэн2 цаг 20 минутын өмнөШведийн гүнж Кейт Мидлтон, Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил хувцас өмсчээ2 цаг 25 минутын өмнөХар тамхи таниас хайртай бүхнийг чинь авна!2 цаг 30 минутын өмнөАжил дээрээ аз жаргалтай байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлье2 цаг 35 минутын өмнөДэлхийн нийтийг шимшрүүлж буй дүрвэгч аав, охин хоёрын зураг2 цаг 40 минутын өмнө“Falcon Heavy” пуужингаар хиймэл дагуулууд хөөргөжээ2 цаг 45 минутын өмнөФранцын “Миразур” дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарлаа2 цаг 50 минутын өмнөФото: Тэд бол "HIME style" түгээгчид2 цаг 55 минутын өмнөКанадын гахайн махны импортод түр хугацаанд хориг тавьжээ3 цагийн өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.