2019 оны 4-р сарын 11
15 цаг 20 минут

Хүний газар байгаа нэгнээ мөнгө таригч шиг битгий хараасай

Би Солонгосд аялах нэрийдлээр ирээд харалсан хөөрхий цалин багатай жирийн л нэгэн Монгол ээж. Хамаг л сайхан залуусаа гэрээний ажилтан нэрээр нүдлүүлж шүдлүүлж гаргадаг нь монгол төрийн эмгэнэл юм даа. Энэ хүмүүсийн цаана хайртай хань ижил үр хүүхэд нь бэтгэрэн байгаа. Үнэндээ томчуудын идсэн дутаасан төсвийн цоорхойг яагаад бид эрүүл мэнд, залуу насаа золин байж нөхөх ёстой юм бэ. Бидний олсон мөнгө монголд баялаг болж очдог гэдэгтэй бүгд санал нэгдэх бизээ. Иргэн чинь үгүй бол төр байгаад хэрэг байна уу. Гэрээ ч бай харалсан ч бай энд байгаа залуус 24 цагийн талд нь ажиллаад салж унах гэсэн биeэ талд нь амрааж, эрүүл мэндээ чимх чимхээр алдан, хайртай бүхнээ санагалзан, хамаг хэрэгцээгээ хорин байж хэдэн төгрөг хураадаг гэдгийг өөрийн биeээр үзээгүй л бол ээж аав нь ч байсан ойлгохгүйээ. Монголоос анх ирсэн хүмүүс их дураараа ажил олоод өг, тосч ав энээ тэрээ гэж нутагтаа байгаа юм шиг сэтгэнэ.

Гэтэл энэ газар бүх юм цаг минутаар яригдана. Сард 2-4 удаа л тогтсон хугацаанд амрах эрхтэй. Ирээд удаагүйчүүд нь хүн тосох нь битгий хэл өөрөө ч төөрөөстэйг мэдэхгүй. Туслаж чадахгүй бол хэдэн төгрөгний бараа хараад хамраа сөхсөн, хүн чанаргүй энэ тэр гэж нөгөө хэдийгээ муулах . Харин ч энд байгаа хүмүүс ихэнх нь 3 сараар ирсэн нэгэндээ ажил олж өгч, хэлмэрч хөтчийг нь хийдэг. Гэр бүлээ санааг нь зовлохгүй гэсэндээ зовлонгоо нууж ажиллаж сурсан, ээж ааваа гэр бүлээ, ах дүүгээ нуруундаа үүрсэн мундаг залуус байдаг юм шүү. Зовон байж олсон мөнгөө өөрөө ч хэрэглэж чадахгүй ар гэрлүүгээ явуулдаг гэдгийг бүгд мэдэхгүй. Нэгэн удаа тун ч үзэгэлэнтэй нэгэн бүсгүйтэй таарсан юм . Энд ирээд арван хэдэн жил ажилласан гэх тэр бүсгүйн гарыг хараад би Монгол эмэгтэйчүүд ямар их тэсвэр тэвчээртэйг гайхсан. Мойныж эвэрштлээ ажиллажээ. Бүсгүй хүний гар гэдэг тухайн эмэгтэйн нэрийн хуудас нь байдаг . Бүсгүй санаандгүй ээжтэйгээ ярьж байхад нь би сонсчилоо

– Ээж нь жаахан массаж иллэг хийлгэдэг юм билүү

– Тэгээч ээжээ …би танд мөнгө явуулъя … Иййшшш охин чинь энд ар гэр лүүгээ ахиухан мөнгө явуулахын тулд бага идэж хувцасны аль хямдыг өмсөж явдаг юм шдээ .. цаг наргүй ажиллахдаа алжаалаа тайлаад өөртөө массаж ч хийлгэж үзээгүйм шдээ гэж хэлмээр санагдав . Хөөрхий тэр ээжийн буруу гэж юу байхав .Төсөөлөлд нь охин нь их сайхан улсад тансаг амьдардаг л гэж бодогдог биз . Найзууд маань надаас ганц л зүйлийг асуудаг . Чи яваад хэдэн сар болжээн,олон сар болжээ….гэнгүүтээ хэцүүдэж байгаам байна даа яаж зохицуулж байна гэж. Миний төлөө санаа зовоод ч байгаа юм шиг хэрэгт дурлаад ч байгаа юм шиг энэ асуултанд нь хариулах хэцүү . Хүн юм чинь хэцүү л байлгүй яахав. Тэглээ гээд бид алдрах эрх байхгүй. Солонгосд ажилласан хүн олон зүйлийг сурдаг . Цагыг ягштал барихыг ажилын эвийг олохыг тэвчээрийг тэвчиж сурдаг . Хамгийн гол нь ажилыг сэтгэл гаргаж хийж сурна . Гадаадад амьдарч буй үр хүүхэд хань ижил ах дүү хамаатан садан тань байдаг бол тэдэндээ сэтгэлийн дэм итгэлийн гал хайрлаж байгаарай . Хайртай охин, хүү, ханийн чинь явуулсан мөнгө ямар их хөлсний үнэ гэдгийг мэдрээсэй. Хардаж сэрдэлгүй ажлыг нь тайван хийлгээсэй. Хүний газар байгаа нэгнээ мөнгө таригч шиг битгий хараасай Нутгаа санасан сэтгэл ганцаардсан нэгнээ халуун дулаан үг урам хайрлаж байгаарай гэсэн үүднээс энэхүү постыг оруулав .

Ялгах салгахын ухаанаар хандана биз дээ. Эцэст нь хэлэхэд

МОНГОЛЧУУД ХЭНЭЭС Ч ДУТАХГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА. БИДНИЙГ ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙНХЭЭ ХАЖУУД ХАНГАЛТТАЙ ЦАЛИН ӨГӨӨД ИНГЭЖ АЖИЛЛУУЛААД ӨГӨӨЧ ТӨР ЗАСАГ МИНЬ.
2017″08″17 Өмнөд Солонгос улс Г.ТЭС

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.177.28Зочин   • 4 сарын 16. 14 цаг 05 минут

Yag unendee gadaadad baigaa ajillaj baigaa 200000 hun sar 500-1000s mongol ruu ybuuldag sard 2000000 dollar mongol ulsad orj irdeg.1hunii ard 5 hun tejeej baigaa gej bodhoor 1say hun mongoliin tord daramt bolohgui bor zurheeree amdarch baigaa shuu dee

122.201.23.84зочин   • 4 сарын 12. 14 цаг 58 минут

Солонгост ажиллаж мөнгө олох тун хэцүү харь хүний дарамтан дор гэлээ гээд яах вэ. дээ

202.126.89.115Зочин   • 4 сарын 12. 10 цаг 55 минут

Гадаадад ажиллаж эх орон руугаа бага ч болов валют шилжүүлж , хэдэн жил ажиллаад Монголдоо ирж ажиллаж амьдарч бгаа мундаг залуус зөндөө. Тэднээр маш их бахархдаг. Харин Америк ч юмуу нэг оронд амьдарч харь орны хөгжилд нэг насаа зориулж удсынраа төлөө нэг ч цаг ажиллаж , бага ч болов татвар төлж үзээгүй мөртлөө хариас эх орноо шүүмжилж том том бүлт үсэрч суудаг харь элэгтэн мэр сэр бас байх юм.

66.181.189.90Zochin   • 4 сарын 11. 19 цаг 29 минут

Booliin hodolmor tsag nargui ajilladag l geed bdgiin. Ugui shde bid nar uildveriin ajilchdaa bool gej uzdeg u ugui biz de. Yu ni yalgaatai bnaa tend uildvert ajillaj bgaa hun end ajillaj bgaa hun 2. Iluu tsag ajillaad iluu sain mongo avdgiin tegeed l ter. Humuus yagaad tiishee zutgeed bna ve? Mongo sain olno yumnii une hyamd hamgiin gol ni amidrah orchin tseverhen tohitoi, amar amgalan, humuusiin amraltaa ongorooh gazar uzej harah yum ihtei. Manaid zundaa hodoo yavj yum uzehees oor songolt bhgui.

182.160.39.127Зочин   • 4 сарын 11. 18 цаг 55 минут

ардчилал гэж хар гай мөн ч олон айлыг самарсан даа. зөв ардчилал хэзээ вэ? ардчилсан үхээрүүд ээ?

202.131.243.190Zochin   • 4 сарын 11. 16 цаг 16 минут

Hangalttai tsalin ogood l gej gadagshaa garsan buh hun l yarij bichih yum. Solongosiin amidral, Mongol ornii mini amidral 2 oor sh dee. medeej sain saihan amidrahad mongo chuhal gedeg ni oilgomjtoi. Ulsiinhaa hogjliin yalgaag oilgohgui humuus diilenh ni bgaa. Tend mongonii toloo tsag nargui booliin hodolmor erhelj bgaa humuusiig buruutgah gesengui. Tend chni jinhene kapitalist niigem shuu dee. Ogloonoos oroi boltol ajillaj baij mongol mongoor tsootsvol ovoo yum avdag baih. Mongoldoo ajillaj bgaa humuus tegj mongonii toloo bool shig ajiladagui

66.181.167.171зочин   • 4 сарын 11. 15 цаг 46 минут

Хэцүү хэцүү.Олон гэр бүл үүнээс болж салж олон ч хүүхдүүд өнчирсөн дөө.Нутгаа, ханиа, үр хүүхдээ санахын зовлонг эх орондоо байгаа хувалзнууд хэзээ ч ойлгохгүй.Нөгөөх нь энд нэг тэврээд мөнгө нэхээд шоудаад сда.

202.131.243.186erdenee   • 4 сарын 11. 15 цаг 32 минут

ok

66.181.164.43Зочин   • 4 сарын 11. 15 цаг 31 минут

Ардчилал нэрээр баахан хулгайч луйварчид нь төрийн толгойд гарч идэж уугаад ханаж цадахаа мэдэхгүй харин ард иргэд нь харьд боолын хөдөлмөр эрхлэх нь эрхэлж биеэ үнэлдэх нь үнэлж хулгай хийх нь хийж үнэхээр өвөг дээдэс Чингис хаан минь босож ирээд үг хэлж чаддаг бол миний үлдээсэн газар нутаг ард түмнийг минь яаж орхих нь энэ вэ буруутныг бүгдийг нь Их засаг хуулиар цаазалсугай хэмээх байсан биз. Буруутан хувалзнуудад арга хэмжжэ авч улс орноо мөхлөөс аврах цаг нэгэнт болжээ

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.