4-р сарын 12
8 цаг 30 минут

БНСУ-ын визний хариу хойшлогдож байгаад ЭСЯ тайлбар гаргажээ

БНСУ-д зорчих визний хариу хойшлогдож байгаад ЭСЯ тайлбар гаргажээ. Тус улсад оршин суудаг Монгол Улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасантай холбогдуулан ЭСЯ-наас доорх байр суурийг илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

БНСУ-д зорчих визний хариу хойшилж байгаа талаарх ЭСЯ-ны байр суурь 

1. Сүүлийн үед БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний хүсэлтийг шалгахад 10 долоо хоногоос дээш хугацаа зарцуулж байгаа талаар хэсэг бүлэг хүмүүс гомдол гарсан байна. Үүний нэг жишээ нь Солонгос улсад оршин суудаг Монгол улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасан.

2. Одоогийн байдлаар манай элчин сайдын яам нь Солонгос улсын засгийн газраас тогтоосон визний материал шалгах ажилтны хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн ажиллаж, мөн ачаалалтай улиралд бусад хэлтсийн ажилтны талыг түр хугацаар визний материал шалгуулах ажилд томилон ажиллуулаад зогсохгүй, байгууллагын өдөр тутмын зардал(ариун цэврийн цаас, дайллаганы цай ундааны төсөв гэх мэт)-ыг хүртэл ашиглан цагийн ажилтан авч визний материал шалгах ажилд туслуулах зэргээр визний материалыг хурдан шуурхай шалгах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний шалгах хугацаа уртсаж буй гол шалтгаануудыг дор дурьдвал,

Нэгдүгээрт, Солонгос улсад зорчих виз мэдүүлэгчийн тоо маш их байна. Сүүлийн үеийн тоон мэдээнээс харахад, өдөрт 800-1,000 гаруй визний материал хүлээн авч байгаа ба үүнийг долоо хоногоор нь авч үзвэл тухайн улсын нийт хүн амын 0.1%, нэг сараар нь авч үзвэл 0.4%, нэг жилээр нь авч үзвэл 5%-тай тэнцэх иргэд тогтсон нэг улс руу зорчихоор визний хүсэлт гаргаж буй нь магадгүй олон улсад ч тун ховорхон байх. Энэхүү өвөрмөц үзэгдэлийн улмаас манай элчин сайдын яам, визний материалыг хэвийн хугацаанд шалгах боломжгүй болж, шалгах хугацаа хойшилж байна.

Хоёрдугаарт, Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримт дунд хуурамч бичиг баримтын төрөл болон тоо харьцангуй их байна. Хуурамч бичиг баримтын төрлийг урьдчилан таамаглахын аргагүй хэмжээнд хүрсэн бөгөөд тооны хувьд нэг долоо хоногийн хугацаанд хэдэн зуугаар тоологдоход хүрч байна.

Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос Монгол хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн “гэмт хэрэг” тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүйд хүрээд байна. Өнөөдрийг хүртэл шалгагдаж тодорхой болсон хуурамч бичиг баримтын төрөл нь ойролцоогоор 17 төрөл бөгөөд 2018 оны 10-р сараас эхлэн хэрэгжиж байгаа Олон удаагийн визний журмын өөрчлөлттэй холбогдуулан гэрлэлтийн лавлагаа, төрөөгүй хүүхдийг төрсөн болгож харагдуулахаар төрсний бүртгэлийн лавлагаа, улсын байгууллагаас олгодог нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хуурамчаар үйлдэх нь улам нэмэгдсээр байна. Үүнээс үүдэн ЭСЯ-нд мэдүүлсэн визний материалыг шалгах үйл явц хэвийн явагдах боломжгүй болж, бүх материалыг нарийвчлан шалгалт явуулах зайлшгүй шаардлага бий болоод байна.

* Хуурамч бичиг баримтын төрөл болон илэрсэн тохиолдол: OECD гишүүн орнуудын визийг хуурамчаар үйлдэн өмнө нь тэдгээр улсуудад зорчиж байсан мэт харагдах, нийгмийн даатгалын лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, банкны хуулга, 5сая төгрөг байршуулсан гэрээ, түрээсийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, оюутны тодорхойлолт, оюутны төлбөр төлсөн баримт, оюутны дүнгийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, төгсөлтийн диплом, малчны тодорхойлолт

Гуравдугаарт, Солонгос улс руу зорчих виз авч тус улсад зорчсон монгол иргэдийн дунд зорчих зорилго болон хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж буй иргэд их байдаг ба сүүлийн үед түүний эзлэх хувь болон тоо нэмэгдэх хандлагатай байна. 2018 оны байдлаар, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дунд 3 сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувь нь, 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд буюу сар бүр 500-600 хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна. Энэ тоон үзүүлэлтээрээ дэлхийн 170 гаруй улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамдаас Монгол улсад суугаа Солонгосын элчин сайдын яам нь дэлхийд 1-р байранд ордог.

Уг нөхцөл байдал даамжирвал цаашлаад Солонгос улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх, Солонгосын хөдөлмөрийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй тул визний материалыг нарийвчлан шалгахаас өөр аргагүйд хүрч байна.

Дөрөвдүгээрт, Солонгос болон Монгол улс нь ‘Соёл иргэншилт нийгэм’тэй, 'Хууль журамт улс’ болохынхоо хувьд, улсын болон засгийн газрын байгууллагад чиглэсэн 'хууль бус үйлдэл'-д хатуу арга хэмжээ авах үндсэн зарчимтай. Иймд манай ЭСЯ нь Монгол улсын хууль хяналтын байгууллагад өнгөрсөн хугацаанд хуурамч бичиг баримт мэдүүлсэн иргэд болон визний брокерийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хууль ёсны хариуцлага хүлээлгэхээр албан хүсэлтээ илгээсэн бөгөөд цаашид мөн адил хүргүүлсээр байх болно. Энэхүү үндсэн зарчмыг даган мөрдөх нь Солонгос болон Монгол улсын хоорондын харилцааг урт хугацаанд хөгжүүлэхэд тустай хэрэг юм. Гэвч, өнөөг хүртэл манай элчин сайдын яамнаас шалгуулахаар хүргүүлсэн хүсэлтийн эцсийн үр дүнгийн мэдэгдэл удаашралтай байгаа учир виз мэдүүлгийн бичиг баримтыг улам нягтлан шалгах шаардлага үүсч байна.

3. Олон улс, даяарчлалын эрин үед аливаа улс орны хил хязгаарыг давсан “ард иргэдийн шилжих хөдөлгөөн” нь цаанаасаа урган гарч буй зайлшгүй хэрэгцээ болоод байна. Гэхдээ хилийн дээсийг давахын тулд дүрэм журмын дагуу визээ мэдүүлэх хэрэгтэй байдаг ба хоёр орны харилцаа(гэрээ хэлэлцээр)-ны дагуу визгүй зорчих тохиолдлууд ч байдаг. Энэ мэт гадаад иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх үүднээс зөвшөөрөл олгодог шалган нэвтрүүлэх ажил(визний материалыг шалгах, виз олгох, онгоцны буудал дээр хилийн шалганаар нэвтрүүлэх, оршин суух визийг шалгах, сунгах зэрэг)нь тухайн гадаад иргэнийг хүлээн авч буй(хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн) тухайн улсын бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Виз нь виз мэдүүлж буй гадаад иргэн болон БНСУ-ын засгийн газар хоорондын “итгэлцлийн тэмдэг” юм. Тухайлбал, виз нь “Та БНСУ руу зорчихоор виз мэдүүлсэн тохиолдолд таны бүрдүүлсэн бичиг баримтанд итгэж хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгоно. Та БНСУ-ын газар нутагруу орсноос эхлэн визэн дээр хэвлэгдсэн визний зорилго болон хугацаа мөн БНСУ-ын хууль дүрмийг чандлан сахина хэмээн итгэж байна” гэсэн утгыг агуулж байдаг.

Гэсэн хэдий ч энэ итгэлийг эвдэх тохиолдол нэмэгдсээр байвал үүнтэй тэмцэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл “итгэл алдсан тэдгээр хүмүүст болон бусад хэнд ч гэрийнхээ үүдийг нээж дураар нь оруулж гаргах боломжүй” гэдэгтэй утга нэг юм.

4. Солонгос, Монгол манай хоёр улс нь 1990 онд түүхэн найрамдалт харилцаа тогтоосноос хойш ойр дотно найрамдалт улсууд болсноороо хамтын харилцаагаа гайхалтайгаар хөгжүүлж ирсэн. Цаашдаа ч иргэд хоорондын солилцоо төдийгүй бүхий л салбар улам өргөжин хөгжих хэрэгтэй байна. Гэхдээ хууль эрхзүй, дэг журам мөрдөгдөн сахигдаж байж харилцаа хамтын ажиллагаа улам батжин бэхжих ёстой.

Манай ЭСЯ нь “ахан дүүс үндэстэн” болох монгол иргэдийн Солонгос улс руу хувийн шалтгаанаар зорчих визний мэдүүлгэд халуун дулаанаар хандан, “хүмүүнлэгийн” болоод “улс орны эрх ашгийн” үүднээс хамгийн аядуу зөөлөн байдлаар шийдэж ирсэн ба яаралтай хагалгаанд орох, суралцах зорилгоор их, дээд сургуульд элсэн орох зэрэг тохиолдолд виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас олгож буй “визний яаралтай шийдвэрлэх хүсэлт”-д тулгуурлан визний яаралтай шийдвэрлэх тогтолцоог хэрэгжүүлж байна.

Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, БНСУ –д ойролцоогоор 20,000 гаруй хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн.

Хэдий тийм ч БНСУ-ын хууль дүрмийг зөрчин хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэх зэрэг хууль бус үйлдэлд нааштайгаар хандах боломжгүй юм. Энэ асуудал нь манай хоёр улсын харилцаа урт хугацаанд эрүүлээр хөгжихөд саад болох учир зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал юм.

Өнөөдөр Солонгосын визний шалгах хугацаа удааширч байгаа хамгийн том, үндсэн шалтгаан болох монголын эдийн засгийн хямрал намжвал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор виз мэдүүлж буй иргэдийн тоо багасах хэдий ч, дипломат байгууллагад хууль бус хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэгчийн асуудлыг үндсээр нь устгах, энэ асуудалд Монгол улсын харьяа засгийн газрын байгууллагууд хууль хяналтаа чангатгах зэргээр хамтран ажиллахгүй тохиолдолд, ойрын хугацаанд виз шалгах хугацааг түргэвчлэх боломжгүй юм. Түүнчлэн Монгол улсын засгийн газрын хүсэж буй Монгол Солонгосын хоорондын “визгүй зорчих хэлэлцээр”-ийн талаар нухацтай хэлэлцэхэд ч сөрөг нөлөө үзүүлэх талтай.

5. БНСУ-ын виз нь БНСУ-ын холбогдох хууль, дүрэм журамд тусгагдсан шат дараалалд үндэслэн шалгагддаг. Түүнээс солонгос танилтай эсвэл ЭСЯ-нд ажилладаг танилтай гээд хууль бусаар шалгагдах эсвэл виз олгогддоггүй болохыг мэдэгдэж байна. Солонгосын визтэй холбоотой визний брокер болон визний залиланд анхаарал сэрэмжтэй байж, хувь виз зуучлалын газар, хувь Солонгосын лавлах үйлчилгээний төв(Call Center) зэрэгт төөрөгдөн хууль бус үйлдэлд холбогдохгүй байхыг хүсэж байна.

Манай ЭСЯ нь хууль бус үйлдэлтэй холбоотой асуудалд БНСУ-ын хууль, Монгол улсын хууль тогтоомжийн дагуу монгол, солонгос иргэнд адил тэгш хатуу чанга арга хэмжээ авах болно. Мөн сэжиг бүхий этгээдийн талаар манай ЭСЯ-ны мэйл хаяг(kormg2@mofa.go.kr)-руу мэдээллэхийг хүсье.

Монголын нийгэм, хоёр орны холбогдох хууль дүрмийг чандлан сахин, энэ мэт хууль бус үйлдэлд ажиглагчийн байр суурьнаас идэвхитэй хандаж, хууль бус үйлдлээс үүдэн гэм зэмгүй энгийн монгол иргэн хохирол амсахгүй болж, хоёр орны итгэлцэл сэргэн ирээдүйд чиглэсэн найрамдалт харилцаагаа өргөжүүлэн батжуулахад та бүхнээс хамтран ажиллахыг хүсье.

 
 
 
 

 

41
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

41 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.215Зочин   • 4 сарын 15. 12 цаг 24 минут

Угаасаа шалгаж шалгаж галгаж Дандаа хүнд гаруудынх нь визийг нь өгөөд явуулдан нь ямар худлаа биш дээ.

150.129.141.136Зочин   • 4 сарын 12. 17 цаг 12 минут

Mongolchuud arai denduu baigaa ni unen. Hunii nutagt ochood hereg tuvuh udna, huuli zurchinu. Ner turuu hicheej amidarch chaddaggui archaagui yumnuudaas bolj engiin humuus tsaashilbal ulsiin ner hund hetsuu bna

202.131.241.70Бат   • 4 сарын 12. 16 цаг 18 минут

Ингэж нуршсан худлаа хийдүүлсэн тайлбар тавьж байхаар өдөрт хүлээн авах визний материал, тоо хэмжээгээ эмх цэгцтэй болгочих хэрэгтэйшд. АНУ-ын ЭСЯ-наас суралцалдаа. Бусад улс орон тэгж болоод байхад танайх л гэж хэдэн төгрөг хураах санаатай шуналтаад байгаа байж.

64.119.17.189зочин   • 4 сарын 12. 15 цаг 04 минут

Дайн дажингийн дараа солонгос ,мөн хүнд байсан, тэр ,үед ,монгол ,хатуурхаагүй ,дээ. Дандаа ,ядуу ,байхгүй ,байлгүй ,дээ. Тэнд бүүр ,амьдрах Монгол ,байхгүй дээ. Элбэгдоржтонгуудын ,гай.

66.181.191.93БНСУ-ын ЭСЯ-нд   • 4 сарын 12. 14 цаг 34 минут

Шалгаж шалгаж хамгийн болохгүй гаруудынх нь визийг гаргачихдаг юм гэсэн та нар . Ер нь визгүй болчихвол явах хүн бараг байхгүй болноо харж байгаарай танай солонгосчууд манайхныг ажлын мал болгож байж хэдэн вон өгдөг шүү дээ юун хөдөлмөрийн хууль , хүний эрх дээдлэх . Монголчууд тэнд хар цагаанаар ажиллаж Солонгосын хөгжилд маш их хувь нэмэр оруулж байгааг хэлээд хэлээд баршгүй . Монгол орон Монголчууд та нарын боол болдог өдөр байхад босс болж боомилох өдөр ирнээ гайгүй .

66.181.161.17Зочин   • 4 сарын 12. 14 цаг 30 минут

Солонгосын элчинд очерлодог шигээ талбай дээрээ цуглаж төрийг атгасан мафийн эсрэг тэмцэж байж л улс орноо Солонгос шиг хөгжүүлнэ шүү дээ Монголчуудаа

118.200.126.63Зочин   • 4 сарын 12. 14 цаг 09 минут

Zuv l tailbar hiisen bnadaa. Manai MGL-chuud bas arai l heterch bga shuu

59.102.3.181Зочин   • 4 сарын 12. 13 цаг 02 минут

Одоо яая гэхэв, Улс орон нь ядуу бна гэдэг эргээд үнэ цэнэгүй дорд харьцах үндэс болдог. Ядуу оронд хүн болж төрснөөс баян орны нохой болж төрдөг байж гэдэг үг яг одоогийн Монголын цаг үед таарч байгаа. Тиймээс хар амиа бодоод хуурамч материал бүрдүүлж элчингийн итгэлийг алдуудлаад байгаа тэнэгүүд, хил даваад хулгай хийж, бие үнэлж эх орныхоо нэрийг шороотой хутгаад байгаа хулгайч, бие үнэлэгч нартаа, улс орноо тонон дээрэмдэж элгээр нь хэвтүүлсэн цагаан захт хулгайч нартаа ГОМД, БУРААТГА, ЖИГШИХ хэрэгтэй.

202.21.115.110Зочин   • 4 сарын 12. 12 цаг 51 минут

Виз хүссэн хүн болгоныг явуулах хэрэгтэй. Солонгост байгаа аав, ээж үр хүүхдүүдтэйгээ уулзаад ирэх нь ирнэ биз, үлдэх нь үлдэнэ биз Солонгос улсын ард түмэнд лав хор хохирол учруулахгүй ш дээ цөөхөн Монголчууд.

202.9.44.211Зочин   • 4 сарын 12. 12 цаг 41 минут

Шалгах хугацаа удаан бна,виз хүсэх хугацаанд би Эрээн лүү бараандаа хэд хэд ороод гармаар бна,Гэтэл паспортоо Солонгосын элчинд гацаачаад бна,2 сар гэдэг арай дэндүү урт хугацаа

66.181.161.60Зочин   • 4 сарын 12. 12 цаг 12 минут

Archaagui emegneltei tur zasgiin l buruu uur henii ch buruu bish

150.129.141.136Зочин   • 4 сарын 12. 17 цаг 13 минут

Buruug busdaas haih archaagui setgegdel

66.181.166.32з   • 4 сарын 12. 11 цаг 41 минут

үнэ зөв байсан ч гадагүй юм бсан

202.9.42.241Зочин   • 4 сарын 12. 11 цаг 22 минут

Солонгосын элчин сайдын яамын зөв. Монголчууд солонгост очоод хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суудаг. Гэмт хэрэг үйлдээд байхаар чинь солонгосын элчин сайдын яам виз мэдүүлгээ хойшлуулж визээ чангалах нь аргагүй шүү дээ.

150.129.141.136Зочин   • 4 сарын 12. 17 цаг 14 минут

I'm l engiin yum oilgochihgui humuus ih bna daa

43.242.243.53Зочин   • 4 сарын 12. 11 цаг 17 минут

huuramch baina uu ynen baina uu so- nart yamar hamaa bainaa bid archaagyi turiin zolios bolj baigaa uchir tyr yabaad butsaad l irne bid hyataduud shig ochson gazartaa ulam oluulaa bolood suurishihgyi bid tanai ornoos ilyy saihan eh orontoi bayalagtai haan zayatai uls tanai ulsiig hyamd hulsuur hugjyylchiheed l irne tanai ulsd hyn horgodood baihiim baihgyi za tanaid ochood alt uhah uu mahaih shig bol ta nar heniig oruulahgyi l dee

118.200.126.63Зочин   • 4 сарын 12. 14 цаг 10 минут

archaagui turtuuduu bish, chini archaagui bdlaas iim yum bolj bna

150.129.141.136Зочин   • 4 сарын 12. 17 цаг 15 минут

Saihan baylag orondoo ajlaa hiigeed unen zuv amidraachdee. Tur zasah chamaig yum hiih erhiig chin haagaagui shu

43.242.243.53Зочин   • 4 сарын 12. 11 цаг 05 минут

ter olon saya /5 saya / iig bairshuulj ta nar bas mungu ugaaj baigaa ene chin gemt yildel bish yy

122.201.23.99Зочин   • 4 сарын 12. 10 цаг 53 минут

Монголын дийлэнх айл өрхүүдээс доор хаяж нэг хүн 90 хоног дотор ажил эрхлэхээр Солонгос руу явж байгаа нь нууц биш. Тэгэхлээр тэдний ЭСЯ ачаалалтай байгаа нь үнэн, буруутгах шаардлага байхгүй юм шиг. Мөн нөгөө талаас өөрсдөө Солонгосчуудыг гөлөг адил царайчлан долооцгооодог нь тэднийг ч бас оодруулдаг биз. Тэгэхлээр өөрсдийгөө зориуд ийм арчаагүй байлгуулж байгаа төрийн мафийн хулгайч, дээрэмчид нараа эхний ээлжинд цэвэрлэх тал дээр элчинд очерлодог шигээ ухаан санаагаа зориулцгаавал яасийм.

66.181.191.93Зочин   • 4 сарын 12. 10 цаг 49 минут

АДИЛХАН ЧАНГАЛАХ ХЭРЭГТЭЙ . БИД БҮРЭН ЭРХТ БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭД . ГУЙЛГАЧИН ДЭЭРЭМЧИН ТОНУУЛЧИД БИШ . ОДОО СЕКС ТУР ХИЙХ ГЭСЭН ТОСГОНЫ ГАХАЙЧИН НОХОЙЧИН ТАРИАЧИД НААШАА ЦУВНА АДИЛХАН ЧАНГАЛ .

121.183.182.10Иргэн   • 4 сарын 12. 10 цаг 44 минут

Дагаж далдаганаж ард иргэдийг ядуу хоосон, гуйлгачин тvvлгэчнээр дуудахаа болиорой. Сайн ч муу ч улс. Сайхан ч муухай ч ард тvмэн.

121.183.182.10Иргэн   • 4 сарын 12. 10 цаг 40 минут

Дорд vзэж байгаа юм. Манайх шиг цоон хvн амтай улсад виз олгохдоо ингэж тvvртээд байхдаа яахав дээ. 1.5 тэрбум хятдуудад хэдэн саяар нь виз олгоол зvгээр л байна даг. Оросууд онгоц онгоцоор л очиж байна. Тэгээд бас хуурамч материал нэрээр муу муухайгаа буцаагаад бидэн руу бухчжээ. Монгол эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт vзvvлж байгаа бичлэг нь бичлэгээр ил болоод нvдний булай болсон. Тэрийгээ бид нар тэгээгvй гээл байсан улаан цагаан. Тэр явдлаас хойш визний хугацаа ийм болсон ш дээ. Мэдэхгvй хэн байдгийн.

66.181.165.160Зочин   • 4 сарын 12. 10 цаг 26 минут

Баахан л шүлсээ үсчүүлж. Солонгосын ЭСЯ 1 хүний визний материалыг 3 сар зарцуулан байж шалгаж байгаа нь чадварын хувьд ч, ёсзүйн хувьд ч, хамгийн гол нь адилхан хүн шүүдээ гэдэг хүн ёсны талаасаа үнэхээр байж боломгүй хөгийн үзүүлэлт юм. Ер нь Улаанбаатарт байгаа Солонгосын ЭСЯ-г Японыхтой харьцуулахап яалтачгүй үнэхээр жул байдаг. Ажилчид нь арайл бүдүүлэг. Эсвэл манай улсруу дандаа гологдол, өлөн, юм үзээгүй хүмүүсээ явуулдаг юм болов уу.

124.158.110.82Элчин сайдын яам буруугүй   • 4 сарын 12. 10 цаг 06 минут

Арчаагүй улс орон гэдгээ бид үүгээрээ тод харуулж байгаа юм. Хуурамч бичиг баримт, нийгмээрээ ядуугийн туйл, өр зээлэнд баригдсан, улс орон нь аюулгүй байдал, эдийн засгийн хувьд бүрэн дампуурсан Монгол орон гэдгээ харуулж байгаа юм. Солонгос элчин сайд ямар буруу байхав дээ. Буруугаа Улс орноо ийм болгосон Улс төрчдөөсөө асуу??????

64.119.23.95Зочин   • 4 сарын 12. 10 цаг 04 минут

Монголд байгаа гөлөг солонгосуудыг адил доромжлох хэрэгтэй монголчуудаа!

64.119.23.95Зочин   • 4 сарын 12. 10 цаг 03 минут

Доромжилдог гаруудыг энд байгаа солонгос гөлөгнүүдийг доромжилох хэрэгтэй улс юмхоног хүний га

58.79.24.83Зочин   • 4 сарын 12. 9 цаг 57 минут

Хар мөнгөөр өндөр хүүтэй 5.0 мая байршуулж арайхийж виз авсан хүн дээр нь тийзний зардлаа тооцохоор яаж 3 сардаа ирэх юэ харлалт энд байна. Мөнгө байршуулахгүй бага зардлаар явсан хүн 3 сар битгий хэл 30 хоногтоо ирж байгаа. Хэн харлаж байгааг судлах хэрэгтэй.5.0 саятай хичнээн хүн харласныг тооц

58.79.24.83Зочин   • 4 сарын 12. 9 цаг 54 минут

Монголчууд маань өөрсдөө төвөгтэй байдал үүсгэж байгаа улс орны эдийн засгийн байдал нөлөөлж байгаа ьал байгаа. Гэхдээ гадна юу болж байгааг мэдэхгүй байна. Ямар ч худал матeриалгүй учраас өөрийн биeэр матeриалаа бүрдүүлээд өгөхөд татгалзаж харин худал матeриалыг бүрдүүлдэг газраар өгсөн нь гараад байгааг мэдээгүй ажлаа мэдэхгүй байна. Виз зуучийн газрууд МК бриджээс эхлээд сошиалд 5.0 сая байршуулна гээд ил зарлаж байгаа шүүдээ. Тэрэндээ тохирсон түрээсийн гэрээг нь хийж өгөөд виз авчихаж байна.

202.21.108.163мууд хатуу байх нь зөв ч....   • 4 сарын 12. 9 цаг 42 минут

хөгжилтэй улс байна даа энэ байтугай юмны учрыг олдог байж монголчуудтай болхоор л болохоо байчихдаг нь .... тэнэг улсыг хуурч буй мэт... бусад улс нь хурууны хээ гэх мэтийг ашиглаад мэдээллийн сан байгуулж асуудлыг хурдан шуурхай шийдэж болоод байхад эд...

124.158.92.14Зочин   • 4 сарын 12. 9 цаг 42 минут

gehdee 2ba 3 saruudad 5-6say togrogoor dotorh ajiltnuud viz gargaj bsan shuudee uuniig you gej oilgoh ve

202.21.111.170Зочин   • 4 сарын 12. 9 цаг 32 минут

ялгаж салгаач дээ илт тодорхой хүнийг юуг нь судалдаг юм бэ бас 10 анстай хүүхдийг юуг нь судалдаг юм бэ

202.131.245.125KOREA SHIBPALI   • 4 сарын 12. 9 цаг 30 минут

SHIBALUUD zuerl meduuleg bolgoniig daraad ywuulchihad yadag bnaa

202.70.36.226Зочин   • 4 сарын 12. 9 цаг 13 минут

Манай Монголчууд хаа явсан газраа худал хуурмаг, хулгай дээрэмд орооцолдож явах юм. Өөөрийнхөө нэрийг боддоггүйт гэхэд улс орноо бодмоор юм. Нэг нэгнийхээ явах замд садаа болж хуурамч материал бүрдүүлж байх ч гэж. Толгой нь буруу тал руугаа илүү ажилладаг хэсэг бүлэг хүмүүс л байгаа. Хамаг Монголынхоо нэрийг муу зүйлийн жишээ болгож байгаагаа ухаарахгүйлдээ. Тэр хэсэг бүлэг ухаан муутай хүмүүсийн үе удахгүй дуусна.

103.26.194.219Зочин   • 4 сарын 12. 9 цаг 02 минут

Монголчуудад их учир бий. Өөрсдөөсөө бурууг хайна гэж байхгүй, бусдаас л бурууг хайна. Шүүмжилнэ, хулгайлна, луйвардана , соёлгүй бүдүүлэг

103.11.195.34Зочин   • 4 сарын 12. 9 цаг 02 минут

Манайхан хуурамч материал бүрдүүлдэгээ болих хэрэгтэй л дээ. Аль ч элчинд яг үнэн мэдээллээ мэдүүлэх шиг сайхан юм байхгүй

122.201.24.115Зочин   • 4 сарын 12. 9 цаг 02 минут

зүгээр л санаатайгаар удааж мѳнгѳ эргүүлдэж бна.Одоо ямар 19 зуун биш бүх иргэдийн лавлагаа цахимд байхад тэнэг улсад тайлбарлаж байгаа биш юу гэж хуцаад байна.Тэр бум хэдэн зуун сая хүн амтай хятадтай мѳн жишвээ

176.59.142.136Зочзочин ин   • 4 сарын 12. 9 цаг 00 минут

Улсаасаа хулгайлаад улсаа худалдаад ..ард тмэнээрээ ажил хийлгэхгүй даа ГАДНЫ ажилчид ГАДНЫ компаниар ажил хийлгэдэг муу бузар шуламын туламнууд..шалтгаан н ТОДОРХОЙ гадныхан мөнгөө өгдөг тэгээд хүмүүсээ оруулж ирж ажил хийлгэдэг ..3-10% хүртэл мөнгийг н өгч тендер авч гайгүй бүх ажлыг н хийдэг ..гэтэл солонгосчууд ард түмнээ ажилтай улсаа хөгжүүлэхийн тулд хүмүүсээ япон герман саудын араб зэрэг олон газар явуулж ажиллуулан валют олж мөн зээл тусламж авч өөрийн улсаа ийм болтол хөгжүүлсэн байдаг гэтэл манайд бүх юм байдаг..ганхцан улс төр гээд

192.82.66.139иргэн   • 4 сарын 12. 8 цаг 56 минут

зөв

176.59.142.136Зочзочин ин   • 4 сарын 12. 8 цаг 52 минут

Арчиагүй төртэй байхаар ард түмнээ ингэж хаа яваа газар н доромжлуулах юм

176.59.142.136Зочин   • 4 сарын 12. 8 цаг 51 минут

Визний мөнгө авдаг байж юу гээд хүн хүч хүрэхгүй цай чихэр цаасны мөнгөөр нэмэлт хүн ажиллуулсан юм бичих юм эсвэл санаатайгаар ингэж ачаалаалал үүсгэж мөнгө олж байгаа бусуу ..би виз хүсэж байгаагүй ч хүн визэнд зориулж 1000.000 төгрөг зарсан гэж ярьж байсан өдөрт 700- 1000 хүн гээд байгаа юм бол өдөрт 700.000.000 саяаас 1 ТЭРБУМ ТӨГРӨГ олж байна шүүдээ та нар за яахав тэр визийн материал бүрдүүлдэг газарт 10хувь өгөх биздээ арай дэндүү юм аа

Шинэ мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн асрамж, халамжийн байгууллагуудад очлоо5 цаг 6 минутын өмнөБайнгын хороо дэмжвэл БНСВУ-ын хоёр иргэнийг улсад нь шилжүүлнэ5 цаг 7 минутын өмнөНӨАТ-ын урамшууллын 80 саяын АЗТАН тодорно5 цаг 23 минутын өмнөАвстралийн эрх баригчид ЯЛАЛТ байгууллаа5 цаг 37 минутын өмнөОнцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байхыг анхааруулж байна5 цаг 52 минутын өмнөТөл бойжилт 98.3 хувьтай байна6 цаг 7 минутын өмнөДэлхийн нэг сая төрөл зүйл амьтан устах аюулд оржээ6 цаг 23 минутын өмнөМексикийн шоронгийн хананы цаана...6 цаг 38 минутын өмнөАриана Грандег гудамжны гэрэл зурагчид шүүхэд өгчээ6 цаг 52 минутын өмнөЗүүн аймгийн чиглэлийн замыг түр хаалаа7 цаг 8 минутын өмнөӨнөөдрийн зурхай7 цаг 22 минутын өмнөЦаг агаарын мэдээ7 цаг 38 минутын өмнө“Байгаль Опен” ОУТ-ий хоёрдахь өдөр дахин зургаан бөх финалдав5 сар 18. 22:35“Байгаль Опен” тэмцээнд МУГТ О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар түрүүлэв5 сар 18. 22:23ЦЕГ: УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэргийг хуулийн дагуу шалгаж байна5 сар 18. 21:58Нацү башё: Ёкозүна Какүрюү болон Точиношин нар башёг тэргүүлж байна5 сар 18. 21:33Иргэд “Автомашингүй өдөр”-ийг сард нэг удаа зохион байгуулдаг болгох саналаа хотын Захирагчид уламжлав5 сар 18. 19:59“Улаанбаатар хотын жишиг төлөвлөлт ямар байхыг Яармагийн шинэ бүтээн байгуулалтаар үлгэрлэн харуулна”5 сар 18. 15:22НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 15:00Австралийн алслагдмал арлуудаас 414 сая ширхэг хуванцар хаягдал олджээ5 сар 18. 14:55Жүжигчин Со Жи Соб нууц үерхэлээ хүлээн зөвшөөрчээ5 сар 18. 14:50Энэ ямар учиртай газар вэ5 сар 18. 14:45Сармис бол байгалийн хүчтэй антибиотик5 сар 18. 14:40Австралид бүх нийтийн сонгууль болж байна5 сар 18. 14:35Стрессээс хэрхэн ангижрах вэ5 сар 18. 14:30Сумын зааны ганц шавь юм би5 сар 18. 14:25NBA-ын шилдэг 5 (19-05-17)5 сар 18. 14:20Дуучин Г.Сүндэрмаа МУГЖ Г. Батбаярын дүрд хувирна5 сар 18. 14:15Зэвэг, хадран загасыг үржүүлж байна5 сар 18. 14:10Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-гийн бичлэг ил болжээ5 сар 18. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.