2019 оны 4-р сарын 13
11 цаг 10 минут

Капитал банк дампуурсан ба Цэргүүд Төмөр зам барихаар болсон долоо хоног

АН бүлэггүй болсноо мэдэгдлээ

УИХ дахь АН-ын бүлэг Мягмар гарагт хуралдаж УИХ-д бүлэггүй болсноо зарлалаа. Хуралдааны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор бүлэг тарснаа пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргад мэдэгдэнэ.Гэхдээ бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдагаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна" гэсэн юм.

Бүлэггүй болсоноо УИХ-ын даргад мэдэгдэхийн зэрэгцээ зөвлөл байгуулах талаар долоон гишүүний гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ гэв. Зөвлөлийн даргаар Д.Эрдэнэбатыг улираан томилжээ.

-------------------------------

Капитал банкийг татан буулгахаар боллоо

Даваа гарагийн 14 цаг 30 минутад Монголбанк хэвлэлийн хурал зарлав. Монголбанкны хэвлэлийн хурлаар Капитал банкыг татан буулгах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

Капитал Банкны эрх хүлээн авах ажиллагааг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш удирдахаар болжээ.

Капитал банкны хувьд чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байна.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ.

Хадгаламжийн даатгалын корпораци иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ямар нэгэн хохиролгүйгээр олгох бөгөөд ингэхдээ ХААН Банкаар дамжуулан олгох юм байна.

------------------------------------------------------

Төрийн өндөр албан тушаалтан, хуулийн байгууллагынхны оролцсон хэргийг шалгах ажлын хэсэг байгууллаа

Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянах болжээ.

Хэргүүдийг хянаснаар мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа бөгөөд хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргуулахгүй байхад онцгойлон анхаарахыг даалгасан байна. Ажлын хэсгээс өгсөн чиглэл, даалгаврын хэрэгжилтийг хангуулж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэт явуулж дууссаны дараа бодитой мэдээллийг нийтэд хүргэж байхаар шийдвэрлэжээ.

-----------------------------------------------------------------

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад Монгол цэргүүдийг дайчилна

Лхагва гарагт Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан төмөр замын талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр, мэдээллийнхээ эхэнд "Өнөөдрийн гарсан Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414.6 километр төмөр замыг Монгол Улс өөрийн дотоодын бололцоог ашиглан барих боллоо. Энэ жил Эрдэнэс Таван толгойн цэвэр ашиг 807 тэрбум төгрөг болсон ба үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдаж авах зарчмаар дотоодын бүтээн байгуулалт болгохыг батлаад байна.

Ингэснээр дотоодын бүтээн байгуулалт болох юм. Бонд гаргагч нь Монголын Төмөр зам, бонд худалдаж авч буй байгууллага нь Эрдэнэс Таван толгой харин гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч нь Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штаб юм. Өөрөөр хэлбэл бид цэргийнхээ хүч, бололцоогоор бүтээн байгуулалтыг босгох юм.

Үүнд 1,800 цэргийн албан хаагч оролцох ба санхүүгийн асуудал шийдэгдсэн тохиолдолд тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэв.

-------------------------------------------------

Ё.Баатарбилэг: Зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэхгүй

Мягмар гарагт БСШУЯ-ы сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болчихоод байгаа юм. 1000 орчим хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл их байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр дөнгөж цэцэрлэгээ төгсөж байгаа зургаан настай хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Дээрээс нь зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх тушаал гарсан. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд аль алинд нь хэрэгтэй. Харин тухайн ондоо 72 сар хүрэх хүүхдийг элсүүлнэ" хэмээн онцоллоо.

Тодруулбал, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019.04.05-нд А/200 тоот тушаал гаргажээ. Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалд хэд хэдэн чухал асуудал багтсан байна. Тодруулбал,

Урлагийн төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиас бусад Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгав.

Өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд 6 нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглов.

Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинж, сургалтын орчноос хамаарсан чанарын яалгаатай байдлыг арилгах, сургууль бүр сургалтыг чанартай зохион байгуулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгов.

Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг бүтээн байгуулалт, аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан, судалгаанд үндэслэн шинэчлэн тогтоох арга хэмжээ авахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, нийслэлийн Боловсролын газрын дарга нар тус тус үүрэг болгожээ.

---------------------------------------------------------------

Налайхын замын ажил дуустал иргэд түр хугацаанд дараах чиглэлээр зорчино

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих” төслийн замын барилгын ажлыг энэ сарын 15-наас эхлүүлж, 2019 оны арваннэгдүгээр 30 гэхэд дуусгах үүргийг Засгийн газраас өгсөн.

Уг замын барилгын ажил дуусах хүртэл иргэд түр хугацаанд дараах чиглэлийн замыг сонгон зорчих юм байна.

Үүнд: Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-Дөрөвдүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-Дөрөвдүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зорчих аж.

Харин нийт жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчих юм байна.

--------------------------------------------------

Монголын багш нарын VII их хурал Төрийн ордонд боллоо

Монгол улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын багш нарын VII их хурал хоёр өдөр Төрийн ордонд боллоо. Хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулсан байна.

Энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцжээ.

Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр сүүлийн 16 жилд 3 удаа өөрчлөгдсөний үр дагавар, сургамж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулалт хийх асуудлыг хөндөх болно. Шинэ цаг үе, нийгмийн шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх /2030 оны иргэн/, тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилгыг тодорхойлох, багш бэлтгэх тогтолцооны гажуудал, багш бэлтгэх бодлогын үр ашигтай хувилбарыг хэлэлцэх нь хурлын бас нэг онцлог болов.

-----------------------------------------------------------

Батаарын олдворыг АНУ-аас эргүүлэн авчрахаар болжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх шийдвэр гаргажээ. Энэхүү ажлыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна.

--------------------------------------------------------

"Чингис хааны өв, соёлын хүрээлэн" байгуулахаар боллоо

Засгийн газрын ээлжит хурлаар "Чингис хааны өв, соёлын хүрээлэн" байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тус хүрээлэнг байгуулснаар "Мянганы суут хүн-Чингис хаан"-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргээр өмчлөх хандлагыг зарим улс орнууд ил тод илэрхийлэх болсон. БНХАУ-ын ӨМӨЗО гэхэд бодлогоор Чингис хаан судлалд онцгой анхаарч, их хэмжээний санхүүжилт гарган судалгааны олон чиглэлээр ажиллаж Чингис хаан судлалыг ӨМӨЗО-нд төвлөрүүлэх хандлагатай болсон. Дэлхий нийтэд ч Чингис хаан, 13-р зууны үеийн түүх, соёлын талаарх бодитой ойлголт хангалтгүй байгаа. АНУ-ын дунд сургуулиудад л гэхэд Хубилай хаан бол түүхэндээ Хятадын хаан байсан гэж зааж байна.

Чингис хааны өв, соёлын хүрээлэнтэй болсноор Чингис хааны нэр, хаяг, хөрөг зураг, хөшөө дурсгалын дүрсийг хэрхэн ашиглах асуудлыг ч хуульчлах боломжтой болох юм.

Энэ мэтээр олон жил яригдсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулах бодитой олон шалтгаан байсан. Тиймээс энэ бүхнийг Засгийн газар харгалзан үзээд их хаантай холбоотой асуудалд Монгол төрийн нэгдсэн бодлого, зохицуулалттай болох, Чингис хаан судлаач гадаад, дотоодын түүхч, эрдэмтэн, судлаачдын оролцоог нэг чигт хандуулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан гэхэд болно.

Өөр нэг чухал асуудал бол Монгол улсад түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх ЗГ-ын шийдвэр тус хүрээлэнд төвлөрч, бодит ажил болох юм.

ЗГ-ын 2017 оны 05 дугаар сарын сарын 10-ны өдрийн 142-р тогтоолоор баталсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулахаар, тус аймгийг түүхэн аялал жуулчлалын өлгий нутаг болгохоор тусгасан юм.

Тиймээс Монгол улсын 2018 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Чингис хот-Норовлин-Дадал чиглэлийн 250 км хатуу хучилттай авто зам барих, “Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборыг Биндэр суманд, “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборыг Батноров суманд байгуулахаар болсон.

Мөн Чингис хааны төрсөн нутаг Дадал суманд “Мянганы суут хүн –Их эзэн Чингис хаан” төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулахаар өнгөрсөн онд ЗГ-аас шийдвэр гаргасан бөгөөд эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд өнөөдөр тухайн орон нутагт эхлээд явж байгаа билээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.114Бат   • 4 сарын 15. 7 цаг 56 минут

Одоо 5 толгойгоос хятадын хил хүртэлж төмөр замаа барихгүй юун Зүүнбаян тэгээд 1000 км зөөх цэргүүд ч гэх шиг төмөр замыг хүний олноор хийх ажил гарахгүй бүү тэнэгт

66.181.186.83zochin   • 4 сарын 14. 21 цаг 27 минут

Battulga ingeh gej l erunhiilugch bolson yum baina daa. jinhene hugiin gar bna daa.

122.201.22.216Зочин   • 4 сарын 14. 20 цаг 03 минут

Ард түмний мөнгийг өгөөч луйварчаан . Энэ бас Хадгаламж банкыг дампууруулж 14 тэрбум төгрөг завшиж казино тоглож байсан . Одоо Капитал банкны мөнгөөр тоглох нь дээ . Удахгүй ЗГ унахнээ .

202.21.108.94Зочин   • 4 сарын 14. 18 цаг 55 минут

ene buzar MAH-iig mongoloos zailuulay.Hurelsuh Capital bankiig dampuuruulaad 30 terbum tug huvidaa zavshsan ichih nuur alga

122.201.22.216Зочин   • 4 сарын 14. 12 цаг 19 минут

Гайшуунсухайтад хэний машин нүүрс зөөдөг гэж бодож байна . Чожилсүрэн Нямдорж мэтийн ИХ -ын олон гишүүдийн машин нүүрс зөөж эдэнд мөнгө хийж байна . Тэгэхээр Гашуун сухайтын төмөр зам эдэнд ямар ч ашиггүй . Тэгэхээр 20 онд эднийг унагаж байж ард түмэн Гашуун сухайтын төмөр замаа барьж чадна Хамгийн том луйварчин нь хамгийн том дарга байна .

202.21.108.94Зочин   • 4 сарын 14. 18 цаг 56 минут

ene buzar MAH-iig ustgay

203.91.115.43Зочин   • 4 сарын 14. 11 цаг 12 минут

202.126.89.126Зочин   • 4 сарын 14. 8 цаг 55 минут

Гашуун сухайтын төмөр замын эн тэргүүнд тавих хэрэгтэй шүү ЕС өө. Түүхий эдээ борлуулах л гэж бгаа юм бол, ЭЗ аа босгож валют их хэмжээгээр олох л гэж бгааюм бол урагшаа төмөр зам барих юм шүү. 2 р ээлжинд өөр чиглэл байх ёстой шүү.

103.229.122.100Зочин   • 4 сарын 13. 20 цаг 43 минут

АНХААР‼️ C.ЭРДЭНЭ НИЙГМИЙН ДААТГАЛЫН "260 ТЭРБУМ ТӨГРӨГ"-ИЙГ КАПИТАЛ БАНКААР ЗАВШСАН БОЛОЛТОЙ‼️ С.Эрдэнэ нийгмийн даатгалын 230 тэрбум төгрөг ор мөргүй замхран алга болсонд ямар ч буруугүй би нэг гарын үсэг зураагүй гэж байна. Бүх гэрээ хэлцлийг С.Эрдэнийн баруун гар гэгдэх Ц.Уртнасан Капитал банктай хийсэн байдаг. Бүх зөвшөөрлийг С.Эрдэнэ 2012 оны 12 сард сайд байх даа өгсөн байдаг. Капитал банкинд алдсан ард түмний цалингаасаа шимтгэл болгон өгдөг 230 тэрбум төгрөгөөс одоогийн байдлаар 1 ч төгрөг эргүүлэн авч чадаагүй байгаа. Энэ бүх мөнгийг

202.21.108.232Зочин   • 4 сарын 13. 19 цаг 19 минут

JDU 51% Capital banknii tuhai meddelel taraahaas sergiilj MAH-aas 26 terbum tug sonin setguul hevlel medeeleliin albiig hudaldan avahad zartsuulav.26 tsetserleg barih moneygeer busdiin amiig taglav

66.181.190.122Зочин   • 4 сарын 13. 17 цаг 58 минут

Менгийг нь Жэнко идэж, баригдаагvй темер замын бурууг ядуучуудын цэрэгт явсан хvvхдvvдэд тохох Жэнкогийн басамжлал!

103.26.194.65Battulga pisdaagiin owoon bn   • 4 сарын 13. 14 цаг 53 минут

Vhej brand Jenko battulga pisda tomor zamiin sangaas mongiin ooroo luiwardaj idcheed odoo yu Genvv zeregeer zam hiilgene genvv muu llr haltmaagiin golog vhvvl ttarna

66.181.190.122Зочин   • 4 сарын 13. 17 цаг 57 минут

Жэнко темер зам нэрээр 2 удаа 280 сая $ идчихсэн. Нийт 560 сая $ буюу 1 триллион 480 тэрбум тегрег иргэдээс тереес идлээ! Тэгээд темер зам баригдаагvйн бурууг цэрэгт тохох арга олжээ!

103.26.194.219Зочин   • 4 сарын 13. 16 цаг 56 минут

Зэрэгээр ч гэх шиг цэрэг гээд зөв бич. Цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцоход болохгүй нь юу байна. Бие биенээ дэглэж, мөлхүүлж байхаар ажиллаж бие хаа, булчингаа хөгжүүлж байсан нь дээр шүү дээ хө.

202.126.89.126Зочин   • 4 сарын 14. 8 цаг 51 минут

Түмний үр чиний идсэнийг бие хүч хөлс, хөдөлмөрөөрөө дарж өгөх болж бна уу

64.119.26.250Гн   • 4 сарын 14. 23 цаг 15 минут

Тийм л болж байна

202.9.42.162Бат   • 4 сарын 13. 13 цаг 57 минут

Хятадын төмөр замтай холбох нүүрсээ л зөөх нь чухал баймаар одоо орос тэгээд ёвропод нүүр с гаргана ч гэх шиг үлгэр яриад л улс төрчид яаж монгол орноо ядуу байлгавал ард түмэн ядуу байх вэ гэдэг ганц зорилотой тэгвэл хариуд нь эрхмүүд сонгогдох гадны тусламжаас өөрсдөө ахиухан идэх энэ л шүү дээ

202.21.108.212Зочин   • 4 сарын 14. 22 цаг 03 минут

яг үнэн. Энэ Женко оросуудад ямар өртэй болоод Монголын төмөр зам, нүүрсийг гацаах үүрэг аваад байгаа юм ?????? Маш сайн биелүүлж байна шүү.....

66.181.161.63Зочин   • 4 сарын 13. 12 цаг 58 минут

сохор номин юмаа хүүкийн шороо боллоо доо

202.179.24.161Зочин   • 4 сарын 13. 12 цаг 53 минут

HOISHOO DONODOOR OROSIN VLADIVOSTOK GEJ HOID AZIIN SUPER EDIIN ZASAG ERCHIM HUCHNII SUPER MEGA HYPER SULJEE BAIGUULJ BAIGAA ARTERIIN SUDASTAI HOLBOGDOH HEREGTEI TEGEED CH TENDHIIN USAN BOOMTOOS SOLONGOS,YAPONRUU,UUR BUSAD ORONUUDRUU NUURS ZESEE ACHUULAHAD HAMAAGUI OIRHON SHUUD CHIGLELD OCHNO,.HYATADAAR DAMJAAD TIANJINAAS SOLONGOS YAPONRUU BUUN ZARDAL BARAG ASHIGCH GARAHGUI DALAIGAAR TOIRCH TOIRCH OCHNO

202.179.24.161Зочин   • 4 сарын 13. 12 цаг 53 минут

HOISHOO DORNODOOR OROSIN VLADIVOSTOK GEJ HOID AZIIN SUPER EDIIN ZASAG ERCHIM HUCHNII SUPER MEGA HYPER SULJEE BAIGUULJ BAIGAA ARTERIIN SUDASTAI HOLBOGDOH HEREGTEI TEGEED CH TENDHIIN USAN BOOMTOOS SOLONGOS,YAPONRUU,UUR BUSAD ORONUUDRUU NUURS ZESEE ACHUULAHAD HAMAAGUI OIRHON SHUUD CHIGLELD OCHNO,.HYATADAAR DAMJAAD TIANJINAAS SOLONGOS YAPONRUU BUUN ZARDAL BARAG ASHIGCH GARAHGUI DALAIGAAR TOIRCH TOIRCH OCHNO

202.55.188.35Зочин   • 4 сарын 13. 12 цаг 32 минут

Цэргүүдээр гэж байгаа нь мунхаг иргэдийн тархийг угааж анхаарлыг нь сарниулах үйлдэл. Угтаа бол Гашуунсухайтын төмөр замыг барих бодит боломж бүрдсэн байхад зориуд өөр чиглэлд хөрөнгө оруулж хүчин чадавхыг нь хуваан гол чиглэлийн замын бүтээн байгуулалтыг хойшлуулж буй ажил. Энд Москвагийн бодлого л явагдаад байна.

66.181.161.63Зочин   • 4 сарын 13. 10 цаг 42 минут

цэргүүдээр биш ажмлгүй залуучуудаар бариулах хэрэгтэй шүү 2дохь овоолсон шорооны үлгэр битгий болоосой

103.229.122.100Зочин   • 4 сарын 13. 12 цаг 19 минут

ЯРЬДАГ "ХЭЛ" ОГТ БАЙХГҮЙ БОЛООД УДАЖ БАЙГАА ЭНЭ БАГАБАНДИ ГЭГЧ БАЯН ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ БАЙЦААХ ХЭРЭГТЭЙ‼

66.181.178.15зочин   • 4 сарын 13. 10 цаг 21 минут

Гашуун ,сухайтын төмөр ,замыг өөрийн хүчээр ,бариулах хугацаа ,бломж байсан даа. Энэ ,олон ,машин осол зөрчил гаргасаар,,, сонин бодлого юм аа.

146.112.240.228Зочин   • 4 сарын 13. 8 цаг 58 минут

xyjyydaap xaalt xiideg,cain dampyypyylagch

146.112.45.22CEREMjlyyleg   • 4 сарын 13. 9 цаг 00 минут

10cymiinshaapyydp+xoliu

146.112.240.199rbm-xynii?   • 4 сарын 13. 9 цаг 05 минут

a/xtn,xntsrm,decpmopm,ubm

146.112.240.245acemcitmfb   • 4 сарын 13. 9 цаг 08 минут

cptrbmyj/ylrbiucxctm

146.112.45.13Зочин   • 4 сарын 13. 9 цаг 12 минут

yjmedeeg youtubs

146.112.45.13Зочин   • 4 сарын 13. 9 цаг 10 минут

zyjm

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа3 цаг 24 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ6 цаг 38 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов6 цаг 43 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ6 цаг 48 минутын өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт6 цаг 53 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй6 цаг 58 минутын өмнөШар айрагны гаж нөлөө7 цаг 3 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ7 цаг 8 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна7 цаг 13 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент7 цаг 18 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ7 цаг 23 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ7 цаг 28 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ7 цаг 33 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна7 цаг 38 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ7 цаг 43 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа7 цаг 48 минутын өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө7 цаг 53 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна7 цаг 58 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно8 цаг 3 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй8 цаг 8 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ8 цаг 13 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна8 цаг 18 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ8 цаг 21 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ8 цаг 23 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ8 цаг 28 минутын өмнөДуут хавдар илэрчээ8 цаг 33 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ8 цаг 35 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ8 цаг 38 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ8 цаг 43 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна8 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.