Таван хүүхдийнхээ эрүүл мэндийг 50 жилдээ баталгаажуулсан “ОТОЧ” аав

Хотын төвөөс хойд зүгийг чиглэн Шадивлан зуслан тийш манай сурвалжлах баг “хүлгийн жолоо” заллаа.

“Шарга морьт”-ийн наахна "Яргайтын богино" хэмээх газарт модон дунд дүнзэн торхон байшингууд эгнэн харагдана. Харин дунд нь жижигхэн таван ханатай бор гэр харагдана. Энэ бол эргэн тойрны байшингуудаа харж хамгаалдаг С.Гомбынх.  Тэрбээр том хүүгээ 3 сартай байхад энд ирсэн бөгөөд хүү нь одоо 15 настай. С.Гомбо “Надад гараа хумхиад, хөлөө жийгээд сэтгэл амар унтах эрхгүй байхгүй” гэж байлаа. Учир нь тэрбээр өөрийг нь харуулдан хүлээх 5 хүүхэдтэй. Тэднийгээ өлсгөхгүй, мөр бүтэн амьдруулахын тулд тэр өглөөнөөс үдэш хүртэл хариуцсан ажилдаа хариуцлагатай ханддаг нэгэн.

Түүний анхны эхнэр өвчнөөр нас барж, хүү охин хоёртойгоо өнчирч үлдсэн ч хослон амьдрах хорвоогийн жамаар дахин гэр бүл зохиож хоёр охин, нэг хүүтэй болжээ.

Гэхдээ түүний амьдрал дардан байсангүй. Эхнэр нь гэр бүлээс илүү найз нөхөдтэйгээ байхыг илүүд үзэн гэрээсээ олон хоногоор явж, буцаж ирж байсаар байгаад эцэст нь бүр мөсөн орхижээ. Амьдралыг хамт даван туулах хань ижил нь орхиод явсан ч хэзээ нэгэн өдөр ороод ирэх болов уу, үр хүүхэддээ хорогдох болов уу гэсэн итгэл тээн сэтгэлдээ нууцхан хүлээж, алдаатай нь уучлахад бэлэн байдгаа ч нуусангүй. Учир нь энгэрийг нь чимэх таван зүүлт болсон үрс нь том болоод ижийгээ асуувал юу гэж хэлэх  вэ гэхээс өөрийгөө буруутгадаг гэж байсан юм. Хэтэрхий зөөлөн хандаж, хорьдоггүй байсан нь алдаа байж гэж боддог гэв.

Тэрбээр өөрийн амьдралаа энэ бол миний давах ёстой даваа. Үүнийг л давчих юм бол таван хүүхдийн минь өмнө гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байгаа гэдэгт би итгэж зүтгэдэг гэж байлаа.

С.Гомбод үнэхээр л хийхгүй ажил, хийж чадахгүй зүйл ч гэж байхгүй гэдгийг хажуу хөршүүд нь хэлж байв. Хариуцан хардаг байшингуудаа хүлээж авахдаа тогийг нь салгаж, хүлээлгэж өгөхдөө залгаж цахилгаанчин болно. Лагерийн байшиндаа ирж зугаацчихаад тортой хогоо хашаан дээр өлгөөд явсан нэгний хогийг цэвэрлэдэг цэвэрлэгч болно. Ингэлээ гээд түүнд байшингаа харуулсан жилийн 80 орчим мянган төгрөгийн төлбөрөө бүрэн өгдөг айл ховор. Шуудай гурилханаар хуурдаг гэдгийг ч хөршүүд нь хэлж байсан юм.

С.Гомбо ажилдаа хариуцлагатайн дээр эцэг эхийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Хүүхдүүдийн хоол, цай хийх, хувцас угаах, хүүхдүүдээ сургуульд зөөх гээд л түүний ажил барагдахгүй байсаар өдөр хоног өнгөрнө.

Харин түүний 15 настай том хүү аавынхаа хамгийн том туслагч ажээ. Дүү нараа харж, хамгаалах, усаа зөөх зэргээр тусална.

Аавын энгэрийн чимэг болсон “гарын таван хуруу”

Биднийг ийнхүү ярилцаж суутал цовоо сэргэлэн дуу цангинаж, хүүхдүүдийн гүйлдэх хөлийн чимээ гарсаар гурван тэрсхэн гэмээр нүдэндээ цогтой охид “ааваа, ааваа бид уулан дээрээс таныг явж байхыг харсан” гэсээр гүйн орж ирлээ. “Аавын тагнуулч охид” хэмээн духан дээр нь үнэрлэхэд араас нь том хүү нь хамгийн бага гурван настай дүүгээ үүрсээр орж ирсэн юм. Бага хүүгийнхээ  сэвлэгийг маргааш сүү дусааж байгаад л үргээнэ дээ хэмээж байв. Унтсан дүүгээ орон дээр хэвтүүлээд хучиж тавиад цай чанахаар тогоо шанага эргүүлдэх хүү үнэхээр дүү нараа сайн асардаг нь анзаарагдаж байлаа. Том хүүгээ сургуульд сургаж чадаагүйдээ харамсдаг. Уг нь өөр шигээ зэврээхгүйгээр сонирхдог спортоор нь хичээллүүлэхийг боддог ч энэ нөхцөл байдлаасаа болоод эрдэм номч сургаж чадаагүй хэмээн доош харан хэсэг дуугүй суув.

Харин дүү нарынх нь нэг тавдугаар ангид сурдаг. Нөгөөх нь энэ жил нэгдүгээр ангид орсон. Дараа жил бага охин нь сургуульд орох ч энэ жил цэцэрлэгт өгч чадаагүй гэж байлаа. Цэцэрлэгт өгөхөөр найз нь цахимаар бүртгүүлж өгсөн ч сонгогдож чадаагүй аж. Гэсэн ч хоёр эгчийгээ даган бичиж сурч, эгч нарынхаа цээжилсэн дуу шүлгийг суран гэрээрээ хүмүүжлийг олж авч байгаа хэмээн дэвтэр бал барин эгч нарынхаа дунд суух охин руугаа заав. Тэдний охид үнэхээр нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой аж. Тав тухтай орчин, өмсөх хувцас, халуун хоолоор дутах үе байх ч эцгийн хайраар дутаагүй нь хэн ч харсан тэдний нүднээс илт харагдана.  

Аавын энгэрийн чимэг болсон хүүхдүүдээ эрдэм номтой хүн болгож өсгөвөл эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан гэсэн үг хэмээн боддогоо хэлж байв.

Таван хүүхдийнхээ эрүүл мэндийг 50 жилдээ даатгасан “оточ” аав

Биднийг С.Гомбо гуайнд орсон мөчөөс гэрийн хаалга дэлгээтэй байсан бөгөөд хаалгаа хаахгүй юм уу гэхэд та бүхэн л даарахгүй бол манай хүүхдүүд даарна гэсэн ойлголт байхгүй. Өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу байдаг. Ах нь багаас нь тэгээд сургачихсан юм гэхэд хүүхдүүд хоорондоо баяртайгаар ярилцаж, хөхрөлдөн гүйн гарч одлоо. Хаалга дэлгээтэй байснаас гэрт сэрүү татаж, даарах тийш хандаж байснаа нуух юун.

Харин С. Гомбо “Би хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг 50 жилдээ даатгасан. Харин одоо боловсролыг олгох тал дээр үнэндээ миний хүч хүрэлцэхгүй байна. Ямар ч мөнгөгүй байх үед хүүхдийн дэвтэр бал дуусчихлаа гэхийг сонсоод яах учраа ч олдоггүй гэж байсан юм. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг 50 жилдээ даатгасан гэж чухам юу ярьсныг лавлахад “Би намрын улиралд буурал хяруун дундуур хүүхдүүдээ хөл нүцгэн гүйлгэдэг. Яагаад гэхээр би үүнийг өөрийн биеэр мэдсэн учир ханиад хүрч, хоолой өвдөж үзсэнгүй. Хүүхдүүд минь ч надтай адилхан өвдөөд байдаггүй. Жаахан ханиад томуу хүрэх юм бол энэ уул уснаасаа аньсны навч, туулайн баас, хар модны боргоцойг буцалгаад өгчихдөг” гэж байлаа.

Ер нь байгаль  надад их нөмөр нөөлөг, түшиг минь болдог. Өвөлдөө гишүү мод түүгээд түлчихнэ. Байгальтайгаа их ойрхон байдаг болохоор мод сөөг бутыг тасалж хугалахыг тэвчдэггүй. Хүмүүс хэдийгээр мод тарина гэдэг ч таримал мод байгалийн мод шиг сайхан ургадаггүй. Тиймээс амьтай нэг мөчир, нэг бутыг ч хайрладаг гэсэн юм.

Багшаа гэж хүндлэх тамирчидтай "Спортын мастер"

С.Гомбо анхнаасаа ийм ядуу зүдүү амьдарч байгаагүй. 1990-ээд онд үүргийн наймаа цэцэглэж байх үед наймаа хийдэг байсан ч нэг л мэдэхэд тэр бүгд нь нуран унасан гэдэг. Мөн залуудаа 1984 -1992 оныг дуустал одоогийн Монголын хүндийг өргөлтийн холбоо, тэр үед Спорт сургалтын төв гэж байсан сургалтын төвд хүндийг өргөлтөөр хичээллэж байжээ. Спортын мастер цолтой нэгэн аж.

Хүүхдүүдээ том хүүдээ даатгаад 3 хоног Өвөрхангайд болсон Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг шүүн явуулчихаад хоёр хоногийн өмнө буцаж ирлээ хэмээж байв. Олон улсын хоёрдугаар зэрэгтэй шүүгч бөгөөд үүнийгээ сайн найз нөхөд, холбооны минь л ач буян гэж байлаа.

Хамгийн бахархмаар зүйл нь ахаа, багшаа гээд хүндлэх олон тамирчид байдагт сэтгэл өөдрөг байдаг гэж байлаа. Нэг дэвжээн дээр хүндийг өргөлтөөр хичээллэж байсан нөхөд нь түүнийг хамгийн ихээр дэмжиж тусалдаг байна. Тэдний дэмжлэгээр нэгээс хоёр сарын хугацаанд зохион байгуулагддаг хүндийг өргөлтийн тэмцээнд шүүгчээр орж ажилладаг байна.

Тэдний гэр байгаа энэ газар өөрсдийнх нь эзэмшил биш бөгөөд айлын газар дээр харуул хийхээр ирсэнээ хэлээд 15 жилийн өмнө зөвшөөрөл авч буужээ. Өнөөдрийг хүртэл байлгасан эзэд нь одоо тэднийг нүүхийг хүсчээ. Амьдралынхаа ихэнх цагийг энд өнгөрүүлсэн тэдэнд эндээс явбал хаана очих вэ, хэрхэн амьдрах вэ гэсэн асуултанд хариулт олоход үнэхээр бэрх аж. Дассан энэ газраасаа холдчихвол тэдэнд үнэхээр очих газар, орох ажил ч олдохгүй гэдгийг л сайн мэдэж байна гэж байлаа. 

 Түүнтэй холбогдохыг хүсвэл 89841361, zaluu.com сайтын 90095333 дугаарын утсаар холбогдох боломжтой. 

 

35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.62Зочин   • 4 сарын 16. 13 цаг 37 минут

Энэ залууг сайн мэдэх хшнии хувьд хэлхэд энэ залуу жинхэнэ монгол эриин жудаг занг шингээсэн настояшии мужик байдаг юм залуу насандаа нөхөрлөж явсаан Ард олон минь боломжоороо тусалчбал буян чинь дэлгэрнэ дээ

66.181.164.222сараа   • 4 сарын 16. 8 цаг 57 минут

Ганц бие аав байтугай 2 уулаа ганц хүүхэд өсгөхөд заавал нэг нь ажил албаа золиослож байна ш дээ. Сургууль цэцэрлэгт хүргэж өгнө авна, өвдөнө зовно гээд л. Хүүхдээ хаяад явж байгаа эмэгтэй хүн юу бодож өөр хүний өвөрт хэвтдэг юм бол. Бүүр сэтгэлд багтахгүй юм.

84.0.73.150Зочин   • 4 сарын 16. 6 цаг 18 минут

Эвий дээ. 5 сард Монголд очоод утсаар нь ярьж тусалнаа

202.131.243.186ganbaatar   • 4 сарын 15. 17 цаг 02 минут

mundag zaluu bn.horoo horinoos ni harj uzmeer ymdaa.iim tsag ued ingeed 5n 5n huuhdee harj handaad ywaa sain aaw bn.estoil hoorhii gert orj em gadaa garch er bolj ywaa hugaraagui noen nuruu gej ene huniig l heleh bhdaa hoorhii.huuhduudiin zaya tushnee.az jargal husii.handiwiin dans neetsgeeleldee.mongolchuud tusarhag ard tmen shuudee

202.9.42.89Зочин   • 4 сарын 15. 16 цаг 02 минут

Yamar negen tuslamjiin ayn zohioovol bi negden shu...iim l zov hund tuslah heregtei 5iin 5 huuhdiig taarchilgui asramjind ugchilgui eleg buten bailgah gej etsgiin hairaar hairlaj zutgej yavaa hun baina

202.70.33.242Судалгаа   • 4 сарын 15. 15 цаг 17 минут

2 жилээр гэрээ хийж тавлаг сайхан газар 5-6 айл харуулах ажил байна

202.21.113.238Зочин   • 4 сарын 15. 16 цаг 33 минут

Түүнтэй холбогдохыг хүсвэл 89841361, zaluu.com сайтын 90095333 дугаарын утсаар холбогдох боломжтой.

202.55.191.130Зочин   • 4 сарын 15. 16 цаг 19 минут

Mundag

202.131.225.197Зочин   • 4 сарын 15. 15 цаг 08 минут

Stguulch ni unshij baiga bol ene huni utasig setgegdel deer uldeene uu???

202.21.113.238Зочин   • 4 сарын 15. 15 цаг 17 минут

Түүнтэй холбогдохыг хүсвэл 89841361, zaluu.com сайтын 90095333 дугаарын утсаар холбогдох боломжтой.

202.55.191.130Зочин   • 4 сарын 15. 15 цаг 07 минут

Ene hunii utas baina uu? tuslay... Setgulch ni utas holbogdoh medeelelig ni uldeechihed yaadag ym be? Setgel ni uwdduggui ymu?

202.21.113.238Зочин   • 4 сарын 15. 15 цаг 17 минут

Түүнтэй холбогдохыг хүсвэл 89841361, zaluu.com сайтын 90095333 дугаарын утсаар холбогдох боломжтой.

202.131.243.190өөнөө   • 4 сарын 15. 15 цаг 07 минут

мундаг аав байнаа. хүндийг өргөлтийн холбооныхон гэж байдаг бол уриалга гаргаж зохион байгуулвал, олон хүн дэмжих байх гэж бодож байна. хандив цуглуулж сэтгэлийн дэм өгье. ийм л хүмүүст туслах юмсан

49.0.212.162Зочин   • 4 сарын 15. 14 цаг 57 минут

mundag aab uym bna xarin eej ni sonin bna 5 5iin xyyxdyydee orxicnixood uy bodoj uabj bna gedeg sonin bna ter xvn amid bol xvvxdyydee xarax estoi hsde ***** l eej bna daa

203.91.115.41ЗОЧИН   • 4 сарын 15. 14 цаг 27 минут

БИТГИЙ ШҮҮМЖИЛЦГЭЭ. ИЙМЭРХҮҮ ЗӨВ БОДОЛ САНААТАЙ МӨРТЛӨӨ АРГАА ОЛОХГҮЙ ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮС ХАА САЙГҮЙ БАЙДАГ ЮМ. ЖИШЭЭ НЬ БИД НАРЫГ ДУГ НОЙРОНДОО УНТАЖ БАЙХ 4-5 ЦАГ ГЭЖ ӨГЛӨӨ БҮР ГАРААД ХОГ ТҮҮЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЗАЛХУУ ГЭЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ. АМЬДРАХ АРГЫГ Л ЗААЖ ӨГМӨӨР БАЙГАА ЮМ АА. ЦААШИЛ ЯАНАА ГЭЖ АЙЖ БАЙГАА НЬ АРГАГҮЙ ТОМ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ГЭЭД БАЙНА ШҮҮ. ЯГ ИЙМ ТОХИОЛДОЛД ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, НИЙГМИЙН АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨӨД АМЬДРАЛД ЧИГЛҮҮЛЭЭД ӨГӨХ ЁСТОЙ ЮМ ....

202.9.42.89Зочин   • 4 сарын 15. 16 цаг 03 минут

Tiim shu

202.131.245.154Гэрэл   • 4 сарын 15. 14 цаг 23 минут

Туслах ёстой л айл байна даа.Энэ олон сайхан хүүхдийн хувь заяа түшинэ биздээ.Хүүхдүүдээ орхилгүй,архичин бололгүй сайн аав байна.Төрийн байгууллагууд ч гэсэн аэхаарах хэрэгтэй байна ш дээ.

202.21.100.210Зочин   • 4 сарын 15. 14 цаг 02 минут

юу л бичээд байна даа ойлгомжтой зүйл бичмээр юм өөрөө ажил хийх дургүй юм бишүү

139.5.216.70Zochin   • 4 сарын 15. 13 цаг 05 минут

Tuslakh ayn urnuulie

122.201.22.216Зочин   • 4 сарын 15. 11 цаг 37 минут

Хийх хүнд арга олдоно хийхгүй хүнд шалтаг олдоно гэдэг дээ . Хүүхдүүд нь овоо л болчихсон юм байна ш дээ . Хот орж ажил хийгээч . Гэр орноо өөд нь татаач . Охин хүүхэддээ ажил сурга . Өөр шигээ амьдруулахгүй нь тулд ажил сурга сургуульд явуул арчаатай хүн болгож өсгө .

84.0.73.150Зочин   • 4 сарын 16. 6 цаг 17 минут

Ганц биeаав байтугай хосоороо хүмүүс ч амтдаа зүтгээд тавын таван хүүхэд өсгөх бас ч чанга шүү начир дээрээ

185.89.248.5Зочин   • 4 сарын 15. 11 цаг 04 минут

Bieiin amriig haisan ajil medehgui emegteichuud olshrood ihenh ny zovlongoo haij yavdag yum shig. Jargaliig hunees haih bish uurinhoo dotroos haij olood amydralaa uud ny tatah ny hamgiin zuv zam. Amydral medehgui emegteichuud mungo yarisan huuramch hunii amand uursdoo yavj orood hamag hurungo munguu luivarduulaad zovlong uur deeree duudsan jishee zundoo baina.

202.9.42.89Зочин   • 4 сарын 15. 10 цаг 42 минут

Yag l iim amidrhiin tuluu ur huuhduudiinhee tuluu zutgej yavaa hund l tuslmaar baigam daa...heden huuhdiinhen zaya tushnee ah meni..

192.82.65.224ЮУН ОТОЧ ААВ БЭ?   • 4 сарын 15. 10 цаг 26 минут

Залуу.ком-ын сэтгүүлчид гэж арай л биш ээ. Ядаж өгүүлж байгаа сэдэв, санаатайгаа уялдуулж нэрээ өгөөч. Юун оточ аав гэж ? Ядуу зүдүү амьдралын тухай эмзэг сэдвийг бичиж байгаа мөртлөө оточ аав гэж нэрлэхдээ яахав дээ. Үнэн дүүп кк.

202.9.42.89Зочин   • 4 сарын 15. 19 цаг 06 минут

Ene huii tuhai bichihdee yadruu taliig n haruulj tuslamj guihaasaa iluu ene huniig uuriig n tuhain hunii mun chanriig n gargahiig hicheesen setguulchiin uuriinh uzemj bas erh n bdiin boluu...unen Duup gej ireed bas buduuleg baina shu...

202.21.100.210ЯДУУ НЬ Ч ЯДУУ ЮМ АА   • 4 сарын 15. 11 цаг 06 минут

Бага охин нь айяфонн барьчихсан павжийдээд ухаангүй сууж байна ш дээ

202.9.42.89Зочин   • 4 сарын 15. 19 цаг 08 минут

Aaviinhaa utasiig huuhed n barilgui l yaahav dee...

202.131.245.138Зочин   • 4 сарын 15. 18 цаг 16 минут

Чам шиг өмхий амтай, өөчилж гоочилдог нэгэн биш, ХҮН шиг хүн өөрөөсөө илүүчилж бэлэглэсэн байх шүү

202.9.42.89Зочин   • 4 сарын 15. 19 цаг 08 минут

Tiim shu...

202.9.45.178Зочин   • 4 сарын 15. 9 цаг 34 минут

huhdud l hurhi du.ene olon huhdig hayad ybsan ej ta holoi ru chini hol dabj chadaj ba u.ej hun yamar ch hetsu baila ged huhdudu orhino gedeg aimshigtai.

202.21.117.210Зочин   • 4 сарын 15. 9 цаг 26 минут

Хүүхдийн нас нь хэд байх нь хамааралгүйгээр Насан туршийн боловсролын төвд яваад боловсролын гэрчилгээ авч болно. Хамгийн ойр байгаа хорооны ажилтан, сургуулиас асуувал зүгээр байх. Гэрчилгээ авчихвал, мэргэжлийн боловсролын байгууллагууд дээр 70000 ₮-өөр сураад мэргэжилтэй болох боломжтой.

202.131.243.190Зочин   • 4 сарын 15. 8 цаг 58 минут

jaahan zailaal buuchihgui yu tegeed manaach hiihed jild 80000 myanga baihdaa yadgiin sariin 1 ailaas 20000 abdag ym ba lee

202.131.245.138Зочин   • 4 сарын 15. 18 цаг 13 минут

үнэн шүү, жилийн 80 мянган төгрөг авдаг, илүү нэхэж сүйд болохгүй, айлууд ч боломжоороо тусалдаг шүү

202.131.243.190Zochin   • 4 сарын 15. 8 цаг 19 минут

3-n huuhdee orhiod bieiin jargal tsengelee iluud uzsen emegteichuud neg bish bdag. Muu l bol nogoo erchuudee muulaad bdag horvood bas l adilhan ur huuhdee orhiod yavchihdag tiim eh hun bgaad yahav. Ene hund nogoo toroos torson terbumtnuudaas, esvel nogoo saihan nertei toriin bus baiguulaguudaas tuslachih gazar alga uu. Bag sum horoo horind yaduu ajilgui danstai gar huruu chihendee altan eemeg bogj zuusen arga zalitai avgai huuhnuudees iluu ene meted tuslah zasag zahirgaanii negjuud baihgui bgaa ni haramsaltai. Bodit tuslamj ezendee ochihgui

182.160.34.161Зочин   • 4 сарын 15. 8 цаг 15 минут

ийм олон залуучууд бндаа яандаа яана

Шинэ мэдээ

жирэмсэн эмэгтэй цус алдаж байна гэсэн яаралтай дуудлаганд явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөөгүй байна4 цаг 52 минутын өмнөМакрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй4 сар 24. 18:00Ж.Токаевыг сонгуульд нэр дэвшүүлэхийг санал болгожээ4 сар 24. 17:55Яргуй цэцгийн ач тус болон хор хөнөөл4 сар 24. 17:50Өвлийн дугуйг бүх улиралд ашиглаж болох уу4 сар 24. 17:45“Азийн цагаан & ногоон дагина”4 сар 24. 17:40БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургууль хийж байна4 сар 24. 17:35Костюм пиджакаар бие ээ чимсэн эмэгтэйг ихэмсэг гэж бүү бод4 сар 24. 17:30Террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ4 сар 24. 17:25Жижиг биетэй эрийг захирал нь хүүхэд гэж боджээ4 сар 24. 17:20Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох өдрийг тэмдэглэнэ4 сар 24. 17:15NBA-ын шилдэг 5 үзүүлбэр (19.04.23)4 сар 24. 17:10Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад ажиллалаа4 сар 24. 17:09Худал мэдээллээс айсан Шри Ланк нийгмийн сүлжээг ХОРИГЛОЛОО4 сар 24. 17:05Монголын шигшээ баг аман хүзүүдэв4 сар 24. 17:00ТЦА: Маргааш 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн автозамын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана4 сар 24. 16:58Хүний итгэлийг олж, сэтгэлийг татах сэтгэл зүйн нууцаас4 сар 24. 16:55Хятадын иргэд АНУ-аас нууц мэдээлэл хулгайлсан хэрэгт холбогджээ4 сар 24. 16:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №170 R.E.M., ‘Losing My Religion’4 сар 24. 16:45Мал төллөлт 55 хувьтай байна4 сар 24. 16:40Ж.Баттөмөр: Бүх л аймаг, хотын харваачдад миний урласан нум бий4 сар 24. 16:35VIII БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ ОРШВОЙ4 сар 24. 16:31Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг богино үстэй байхыг шаарджээ4 сар 24. 16:302050 он гэхэд далайн эргийн хотууд усанд автаж, шүрэн арлууд устахаар байна4 сар 24. 16:25Монголын №1 Diss-чин түүнээс авах юм бас их бий4 сар 24. 16:20ОХУ-тай БНАСАУ-ын талаарх байр сууриа ойртуулахаар төлөвлөж байна4 сар 24. 16:15Дональд Трамп Twitter-т анхааруулга өглөө4 сар 24. 16:10Нөөцийн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт4 сар 24. 16:05Динг Нинг 4 дэх түрүүгээ авахын төлөө Будапештэд хүрэлцэн ирсэн4 сар 24. 16:00Ука Цэцэ-гийн фүүзнүүд доор дуулан бүжив4 сар 24. 15:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.