4-р сарын 15
8 цаг 10 минут

Далан сая малтай Монголд төв суурин газрынхан махны үнэд дарлуулж байна  

Амралтын өдрөөр Хотын дарга С.Амарсайхан “Хүчит шонхор” зах дээр ажиллалаа. Хотын даргын очсон зорилго махны үнэ ханштай танилцах, цаашид буулгах боломжийг бас судлах байсан байх. Даанч дарга ирлээ гээд махны үнэ буурахгүй  юм даа.  Ерөнхийдөө хүнсний аюулгүй байдал талаас нь илүү анхаарч байх шиг харагдана лээ.  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун Засаг даргыг дагалдаж явсан нь бас үүнийг нотолно.

Гэхдээ өнөөдрийн хувьд нийслэлийн оршин суугчдын хоолойд тээглэсэн асуудал махны үнэ болчихоод байна. Монгол хүн энэ тарчиг хавраар махгүйгээр ганц хоноход бэрх. Эмч нар ч хаврын улиралд махаа ахиухан идэж, нойр сайн авахыг зөвлөдөг.  Гэтэл энэ жилийн тухайд аль намраас л мах магнаг бож, үнэ өртөг нь  жирийн иргэдэд гүйцэгдэхэд бэрх болсон. Намрын адаг сараас эхлэн монголчуудын бэлтгэсэн махыг урд хөршийнхөн үнэ цохиж баруун солгойгүй авсан болохоор  нийслэлийн иргэдийн ихэнх нь өвөл хаврын махаа ахиухан бэлдэж амжаагүй. 

Махны үнэ нэмэгдсэнээс малчид л хожсон байх. Харин бусад хэрэглэгчдийн хувьд халаасаа сэгсрээд л өнгөрсөн.  Намрын тэр өндөр тогтсон үнэ өвөлжин хадгалагдсаар одоо бүр гаарчихаад байна.

Тухайлбал, өчигдөр Бөмбөгөр худалдааны төв дээр хонины ястай мах кг нь 8500 төгрөг, үхрийн цул мах 13000 төг, ястай нь 10500 төгрөгтэй байв.  Харин Хүчит шонхор зах дээр бол хонины хуучин мах /зоорины/ гулуузаараа 7500-8000 төгрөг, үхрийн ястай мах 9000-9500 төгрөгөөр арилжаалагдаж байна. 

Захын махны худалдагч нарын ярьж байгаагаар бол махны нийлүүлэлт бага байгаа гэцгээж байна.  Намар мах  нөөцөлсөн компани хувь хүмүүс л зоорины мах  түлхүү нийлүүлж байна гэв.  Харин зарим худалдан авагчдын хэлж байгаагаар бол намар хятадууд их хэмжээний мах бэлтгэж  гадагш нь гаргасан. Мөн нэг хэсгийг нь хавар үнэ хүргэж зарахаар нөөцөлсөн. Одоо тэр махаа нийлүүлж байгаа байх гэж ярихтай таарлаа.

Мах ховор байгааг далимдуулан Баян-Өлгий аймгаас үхсэн малын мах нийслэлийн хэрэглэгчлэгчдэд нийлүүлэх гэж байгаад хяналтын байгууллагынханд илчлэгдсэн явдал өнгөрсөн долоо хоногт гарсан.  Энэ мэт явдал дахиад гарахыг үгүйсгэхгүй.  

Одоо өдийд хаврын тарчиг цагаар шинэ мах нэг их нийлүүлэгдэхгүй. Өвлийг давж хаврын салхи шуурганд бөмбөрсөн мал арга хүчээ хэдийнэ алдсан байгаа. Тэгэхээр улсын баяр наадам хүртэл  махны үнэ буурахгүй, хангамж нийлүүлэлт ч нэмэгдэх боломж хомс.

Үнийн энэ өсөлтийг бага ч болов сатааруулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлдэг нь нөөцийн мах. Нөөцийн махыг ХХААХҮ-ийн яам хариуцаж, бэлтгэх ажлыг  зохицуулах учиртай.  Урьд жилүүдэд жил бүр 12 мянган тонн махыг нөөцөлдөг байсан жишиг бий.  Харин энэ жил 4 мянган тонн буюу өмнөх жилүүдээс 3 дахин бага мах нөцөлсөн гэж байна. 

Ингэж багассан нь Улаанбаатарчуудын махны хэрэглээ буурсан, аль эсвэл төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалсангүй.   Улсын төсөвт 12 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 4,6 тэрбум төгрөг суусан юм байна. Харамсалтай нь яамны ажил хариуцсан дарга нар энэ үүргээ биелүүлсэнгүй, бодлого зохицуулалтаа хийж чадсангүй.

Өнөөдрөөс эхлэн нөөцийн мах  худалдаанд гарна гэж  дарга нар бахархалтайяа мэдэгдэж байна. Мөнөөх 4000 тонн мах.  Махны жижиглэнгийн үнэ үхрийнх нэг килограмм нь 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөг байх аж. Албан ёсны нөөцийн махыг 2-3 килограммаар савлаж, “Мах сүүний анхдугаар аян” гэж шошголох юм байна.

Ийм хэмжээний махаар хангамжийг нэмэгдүүлж, үнийг хазаарлана гэдэг  угаас худал. Аргацаах төдий үзэгдээд л өнгөрнө.

Дал шахам сая малтай монголчууд ийн  валютын ханшаас үл хамаардаг махны үнэд  дарлуулж сууна. Төр засаг нь махны экспорт гэж ярьдаг.  Харин энэ хооронд төв суурин газрын ялангуяа нийслэлчүүдийн эрх ашиг  орхигдсоор ирлээ.  Экспортыг дэмжих ч асуудлын эрэмбэ, ач холбогдол гэж бий. Дотоодын хэрэглээг хямд чанартай махаар хангах  асуудал л түрүүлж тавигдах учиртай байх.

 

М.Нэргүй  

 

44
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

44 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.23.136Энхээ   • 4 сарын 18. 11 цаг 58 минут

Эмээлт зах орж аваад ч адил үнэтэй л байна лээ. Уг нь малчид өөрсдөө зардаг гэхээр нь очиж авсан. Ялгаагүй л үнэтэй.

66.181.161.64malchin   • 4 сарын 15. 22 цаг 48 минут

bvx ymand gar xuluu dvrdeg ashig xonjoonxaisan tsuuxun xeden ger bvl bgaa tatwar tuldgvi ym bvxniig vnegvidvvlj uursduu xvssenneeree vnee xuurugddug tedniig boliykax xeregtei malchid uursduu maxaa awaad xot orj zaxuudaar jijiglengeer zarax bolomjiin neej ugux xeregtei tegvvl ingej xuurugduxgvi xeregch dr 3aas 4n damjlaga damjaad ochxooroi vnetei bolood bgaan chenjiin sistemiig nuraaa

66.181.161.64Зочин   • 4 сарын 15. 22 цаг 44 минут

malchdaas mash xymd awdag mongold ene chenj nertei luiwarchdiin sistemiig nuraax xeregtei jiliin durwun uliral udur shunugvi uwul zungvi mallaj malaa dagan xuduu xuxurch gadaa gandaj baij usgusun malaa arai xiin buun zardal chiregdel bolj xotruu awtsarxaar emeeltees exleed bvleg deeremchid deeremdej exlene tednii ax dvv xamaatan sadan aaw eej awgai xvvxed bvgd niisleliin zaxuudaar taran bairlaj xvsseneeree vniig xuurugddug yg malchnaasaa bol mash xymd niilj myalj kg ene ter gd bvx yman dr ajilj bgaad deeremddeg ted nart xvn chanar gj yuch bxgvi

66.181.161.96Adya   • 4 сарын 15. 22 цаг 33 минут

Uuniig gonshgonoh gej bgaa yum daa Mahnii une usuj bj mingolchuud bid malaa mallah bodol husel suuh bh zalhuugaas bolj ugvul salah heregtei diplomtoi uuriiguu seheetend bodson munhaguudaas bolj ih zuil bolj bna malaa mallasan shn shn zaluus bas elbegshij bna sn hereg.

192.82.66.139би   • 4 сарын 15. 15 цаг 59 минут

Малчид өөрсдөө сум багаараа нэгдээд нэгийгээ томилоод хот руу өөрсдөө ачиж ирж зараач!!!!

192.82.66.139би   • 4 сарын 15. 15 цаг 56 минут

Мах хятадууд авч байгаа нь маш сайн, ингэж эргэлтэнд оруулах ёстой. Бэлчээрийн даац хэтрээд цөлжөөд байна. Яваандаа хүн сөнөөд мал л үлдэх нь. Малчид аквариумд загас тэжээж байгаа юм шиг олон мянган малаа хараад амьтан болж сууж байхаа болимоор юм. Чанаржуулж эдийн засгийн эргэлтэнд оруулж экспортлож баймаар юм 25 сая байхад л хангалттай

175.112.12.45Солонгосоос   • 4 сарын 15. 15 цаг 34 минут

Мах хүний биед муу шүү ногоо түлхүү **. Солонгост будаа ногоо идсээр байгаад маханд дургүй болж байна.

202.21.113.238Зочин   • 4 сарын 15. 15 цаг 01 минут

adfasd

49.0.212.162Зочин   • 4 сарын 15. 14 цаг 59 минут

tor zasag ni uasiim ezengyi uymuu xaahsaa uym zoxitsuulaacn

203.217.139.225Ганзориг   • 4 сарын 15. 14 цаг 38 минут

Аливаа үнийн хөрөгдөлийг маш их шуналтай ченжүүд хийдэг юм.Ченжүүдийг төрийн толгой нар эрхлүүлж байгааюм.Махны үнэ их болохоор малын хулгай их байгаа юм.

81.65.90.50Зочин   • 4 сарын 15. 14 цаг 20 минут

Үхэрүүд бүх махаа илжигэн ченжүүдийн гарт өгчихдөг

202.55.188.40Зочин   • 4 сарын 15. 14 цаг 10 минут

Гүй тэгээд юу нь муу юм бэ? Махны үнэ өссөнөөр малчид цагаан сараа ядаж асуудал багатай тэмдэглэсэн байх даа уг нь. Дэмий гоншигонохоо болимоор юм. Махаа дийлэхгүй байгаа юм бол хөдөө гараач дээ.

202.9.42.210Зочин   • 4 сарын 15. 13 цаг 32 минут

Зах зээлийн нийгмийн гол зарчим эрэлт хэрэгцээ юугий нь тэгж их сонирхов аваар л бол дуугай л ав чадахгүй бол бас дугай яв

202.179.26.17Зочин   • 4 сарын 15. 13 цаг 26 минут

tur l medeldee avchih yostoi l doo,ingeed setgechih tolgoitoi bugd l ard irgedee shulah zorilgotoi tembuunuud deer suuj baigaa daa

202.179.26.73үйлдвэрлэгчид   • 4 сарын 15. 12 цаг 52 минут

ченж худалдаачдыг хүний тооноос хасмаар юм энэ төр засаг

66.181.161.85Зочин   • 4 сарын 15. 12 цаг 49 минут

ЧЕНЖ ЧЕНЖ ЧЕНЖ

66.181.178.193аөыб   • 4 сарын 15. 12 цаг 16 минут

Көөркийс би л лав цэцэрлэгт байхаасаа малчдад шүдэнз, лаа, элгэвч нэмнээг ээж, ааваараа авахуулаад ажилд ороод зуданд цалингаасаа хандивлаж явлаа. Харин малчид маань котын маниусыг мал маллаж чадахгүй, бид л хамгийн хүнд ажил хийж байна, та нар муусайн цагаан гартнууд гээд тавлаж суудаг юм байна лээ ш дээ. Одоо мал махаараа боож байна.өбэыб

66.181.161.81Зочин   • 4 сарын 15. 15 цаг 58 минут

Яг үнэн шүү

202.126.89.13Т   • 4 сарын 15. 12 цаг 10 минут

Махаа бага идэж мацаг барьцгааж дээ. Уур уцаар багатай сайхан болно. Бүдүүн гүзээтэй хүмүүс турна. Хаха

64.119.25.215Зочин   • 4 сарын 15. 12 цаг 02 минут

Цаашдаач дарлуулах янзтай болчихлоо. Энэ 2 нам аль аль нь юуч хийж чадсангүй

66.181.170.110Зочин   • 4 сарын 15. 11 цаг 39 минут

Мал нь мянга хүрэхээр алж идэх мал олдохогүй гэдэг шиг малчид малаа өсгөх сонирхол байгаа ч тоо биш бүтцэд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй.Нөгөө талаар үнэ тогтоогоод байгаа ченжүүдийг буруутгаж болохгүй ээ.Энэ хүмүүс өнөөдөр хөдөө орон нутгаас махыг хотыхонд нийлүүлж байгаа ганц дэд бүтэц.Гол нь бараа түүхий эдийн биржийн тогтолцоог олон улсын жишигт хүргээхэд энэ асуудал цэгцрээд ирнэ.Хонь бүтэн чоно цатгалан гэдэг шиг ченж малчин хэрэглэгч бүгд сэтгэл ханамжтай болно.

202.21.113.238Зочин   • 4 сарын 15. 11 цаг 15 минут

ARGAGUI L MAL SHIGEE ULSUUD DAA BUGDEEREE UHEJ DALD OR

66.181.161.35Иргэн   • 4 сарын 15. 10 цаг 39 минут

Махны худалдааны хууль дүрэм батлаж гаргахгүй бол ямар ч хяналт шалгалт алгаа. Монголын малыг монголчууд л мэдэх ёстой атал яагаад хятадууд мэддэг болчихсон юм??????!!!!!!!!

103.9.90.98Зочин   • 4 сарын 15. 10 цаг 38 минут

zud bolohoor l tuslamj gene zunshlaga bolohoor martdag

202.179.27.202Зочин   • 4 сарын 15. 10 цаг 34 минут

Естой битгий гуц зах зээлийнхээ жамаар л явна хотод амьдардаг хкмууст махаа зугээр шахуу огох юм гэнээ хаха

59.153.113.123Зочин   • 4 сарын 15. 13 цаг 55 минут

bvgdiig hujaadaa uguuch..

202.21.100.210ТЭГҮҮЛ ТА НАР   • 4 сарын 15. 11 цаг 19 минут

ЭНЭ ХОТОД ШИГДСЭН ОРКУУДАА /УЯАЧДЫН ХОЛБОО, НУТГИЙН ЗӨВЛӨЛ, ИХ ХУРЛЫН ГИШҮҮД Ч ГЭХ ШИГ/ АВЦГАА. ЭЗЭНГҮЙ ХОТ, УЛСАД МАХНЫ ХЭРЭГ Ч ҮГҮЙ БОЛОХ БИЗ

202.126.89.41Зочин   • 4 сарын 15. 10 цаг 26 минут

юу нь болохгүй байгаан улс татвар ч өгдөггүй энэ нэг заваан даварсан авгайчуудыг лангуунаас нь бүрэн зайлуулмаар байгаан улс мал махаа бэлдээд дэлгүүрүүдээр зарж болно биздээ.шуналтай банзал балиар авгай нарын гарт хамаг үнээ бариулчихсан.арчаагүй улс үнэн биздээ.70саЯ малтай байж.махны үнийг ямарч үнэгүй болгож үнийг нь бүүр доош нь унагаах бодлого барих хэрэгтэй

139.5.219.19Зочин   • 4 сарын 15. 10 цаг 22 минут

Малчид малаа зарах ямар ч сонирхолгүй байгаа учраас нийлүүлэлт багасч махны үнэ өсөөд байгааг ойлгооч дээ. 1000 эр сувай малтай малчин хэдэн мянгаараа байна. Тэд малаа зарж мөнгө олохоос илүүтэй тоог нь харж кайф авч байна. Тэд бэлчээрийг хайрлахгүй юу ч үгүй мөлжүүлж цөөн хэдэн малтайгаа дарлаж байгаа.

202.126.89.41Зочин   • 4 сарын 15. 10 цаг 20 минут

ченж гээд хэдэн муухай авгайчуул хамаг үнийг нь өсгөж байгаа эд нар малчдаас хямд аваад лангуун дээр асар өндөр үнээр зардаг даварсан хэдэн дарвайсан авгай нарыг ажилгүй болгож хандыг нь хага дарах хэрэгтэй байгаан.эд нар ямар мал маллаж ч үзсэн биш.хүнс хөдөө аж ахуйн яам гэж нэг юу ч хийдэггүй юу ч мэддэггүй арчаагүй татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг энэ газрыг татан буулгах хэрэгтэй.ийм газар байхгүй байсан дээр тэгээл сул цалин авж байдаг.махны хэдэн заваан балиар үмхий будмал муухай авгай нарт хамаг мэдлээ өгчихсөн дарлуулж доромжлуулж

202.179.24.239Зочин   • 4 сарын 15. 10 цаг 17 минут

Хонь мал ихтэй Австралид махыг үнэтэй мөртлөө маш сайхан боловсруулаад хэрэглэгчид хүргэдэг Монголд ҮНЭТЭЙ мөртлөө маш бохир орчинд боловсруулаагүйгээр

178.128.99.127Зочин   • 4 сарын 15. 10 цаг 17 минут

Мах экспортоо зогсоо!!! Хэдэн мильярд хүнийг бид тэжээж чадахгүй. Монгол хүн морь, мал, газрын баялагаа алдахад Африк л болно

202.179.24.239Зочин   • 4 сарын 15. 10 цаг 14 минут

Хятадууд мах ихээр авч байна гэж их яригдсан шүүдээ

103.240.241.110АДУУЧ БӨӨ   • 4 сарын 15. 10 цаг 10 минут

ХАВАР МАЛ ТУРАНХАЙ НӨӨЦ БАГАССАН 4-6САРД МАХ ҮНЭД ОРДОГ НЬ СҮҮЛИЙН 100ЖИЛД БАТЛАГДСАН ЦААШДАА 1000ЖИЛДЭЭ Ч ТИЙМ БАЙНА, ЗАЛУУС МАЛ МАЛЛАХААС ТӨВӨГШӨӨГӨӨД ӨВГӨД ҮХЭЭД БҮР ҮНЭД ОРНО, МАЛ 60САЯ БОЛООД 15САЯ- ТӨЛ АВААД 15САЯ НЯДЛААД ЯГ Л ТОО ХЭВЭЭРЭЭ 3ЖИЛ БОЛЖ БАЙГАА

202.9.43.75Зочин   • 4 сарын 15. 10 цаг 10 минут

Хөлдүү би $р хэвлэдгүй яаж мэдэх юм гээд байсан одоо би мал малладгүй яаж мэдэх юм гэж шаанаа

66.181.161.10Зочин   • 4 сарын 15. 10 цаг 05 минут

Өнгөрсөн жил 4000 тонн мах нөөөцөлсөн.Өсөхөөс аргагүй.Улстөр гэж солиороод ажлаа хийж чаддаггүйн жишээ.Улаан гэж улайдаггүй өвгөн гарч ирж худлаа үнэн юм ярьж иргэдээ тайвшруулах хэрэгтэй.

203.91.115.50Зочин   • 4 сарын 15. 9 цаг 52 минут

Ченж нэртэй хэдэн хүмүүс махны үнэ хөөрөгдөж байгааг зогсоох хэрэгтэй. Улсад ямар ч татвар төлдөггүй хэдэн юмнууд Нус цэрээ мах руугаа нулимаад гутлаараа дээгүүр нь гишгээд явж байдаг юм.

202.179.31.19зочин   • 4 сарын 15. 9 цаг 46 минут

Хятад руу мах экспортлохыг хориглох хэрэгтэй. Мал махаа хятадуудад хямд үнээр өгчихөөд өөрсдөө үнэтэй мах идэх болж байна. Хятадын махны үйлдвэрүүд малыг сорчилж авч байна дан эм хонь, төлөг авна гээд өөхийг шулж толгой гэдэстэй нь хамт жалганд хаяж байна.

124.158.110.82Мах аа гэж   • 4 сарын 15. 9 цаг 40 минут

МАН, АН хоёр махны хэрэгцээг зохицуулж чадахгүй байгаа юм чинь Улс орны эдийн засгийг яаж зохицуулах вэ дээ. Ойлгомжтой юм даа хөөрхий

139.5.219.28Зочин   • 4 сарын 15. 9 цаг 30 минут

Хүнсний үнэ өндөр байгаа нь бидний залхуугийнх. Хаана хямд хар зах руу бүгд гүйнэ. Японд бол гэрийнхээ хажуугийн дэлгүүрийг их дэмжинэ. Үнэтэйч гэсэн татвар төлдөг баримт гаргадаг газраар үйлчлүүлэж байж улс хөгжинө

139.5.219.28З   • 4 сарын 15. 9 цаг 04 минут

Нөөцийн махаа ихээр бэлдэх хэрэгтэй

122.201.28.8irgen Dugar   • 4 сарын 15. 8 цаг 55 минут

darga nariin setgelgvi amin huvia hicheesen iim archaagvi bdal ard tvmend ene meteer nuluulj bna. havar mah homsddogiig medehgvi bgaa bol ajlaa chaddag t ni shiljvvleesei

124.158.110.8276   • 4 сарын 15. 9 цаг 42 минут

Энэ 76 нөхөр, 70 сая малтай 3 сая хүнийг махаар хангаж чадахгүй байгаа юм чинь Яаж Улс орноо авч явах вэ дээ. гаднаас эдийн засгийн баг авч цалинжуулж ажиллуулсман нь дээр.

202.131.243.190Zochin   • 4 сарын 15. 8 цаг 27 минут

Bid chni yaduu buurai orond amidardag hirnee heregledeg huns baraagaa delhiin ondor hogjiltei ornuudiin huns baraanii unetei ijil hemjeenii uneer avdag gaj togtoltsoo baisaar bgaa ni chenjuud hemeeh dundiin shulaachid bii bolsonoos uudeltei. Mon jijig hudaldaachid bogino hugatsaand ondor ashig oloh shunal, zah zeeliin choloot hash nertei shunaliin luivaraar ard irgedee shulj bgaagiin ilrel. uund estoi toriin zugees zohitsuulalt hiihgui bol ene shulah uzegdel ulam l havtgairah bolno

Шинэ мэдээ

“Глобал хурд” компанийн захиалгаар баригдаж байгаа барилга дээрээс блок унаж, нэг хүн гэмтжээ1 цаг 54 минутын өмнөНАТО Оросоос айв уу1 цаг 55 минутын өмнөБНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй2 цагийн өмнөДэлхийн хамгийн том онгоц2 цаг 5 минутын өмнө"Нэг бүс нэг зам" Хятад, Монголын хамтын хөгжилд алтан жигүүр ургуулна2 цаг 9 минутын өмнөМөс ба дөлийн улс төр: “Хаадын тоглоом” бодит улс төрийн талаар юу өгүүлнэ вэ2 цаг 10 минутын өмнөУургийн дутагдалд орсон юм биш биз2 цаг 15 минутын өмнөМ.Дариймаа: Кармен бол маш том, хүнд дүр2 цаг 20 минутын өмнөЧУУЛГАН: УИХ хаалттай горимоор хуралдаж байна2 цаг 21 минутын өмнөКанад: The North Face компанийн ивээн тэтгэдэг дэлхийн шилдэг уулчид амиа алджээ2 цаг 25 минутын өмнөЭм, тариа хэрэглэхгүйгээр зөвхөн НАР-аар биеэ эмчлэн ДОЛООН АЛХАМ2 цаг 30 минутын өмнөБНХАУ сансар судлалын хөтөлбөрт хамтран оролцохыг уриалжээ2 цаг 35 минутын өмнөДуучин Т.Дэлгэрмөрөн тодорч явна2 цаг 40 минутын өмнө0-6 сартай хүүхдэд гэрийн нөхцөлд хэрхэн массаж хийх вэ2 цаг 45 минутын өмнөБНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид “Бүс ба зам” форумд адил тэгш байдлаар оролцоно2 цаг 50 минутын өмнөАн Чангрим: Гадаадад дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй2 цаг 55 минутын өмнөАмерикийн тээвэрлэгч пуужин ОУСС-д ачаа хүргэхээр сансарт хөөрлөө3 цагийн өмнөЗээлсэн жаахан юмаа хэрхэн хурдан буцааж авах вэ3 цаг 5 минутын өмнөСолонгос эмэгтэйг илсэн Монгол залууг цагдаагийн газраас шалгаж байна3 цаг 10 минутын өмнөЭдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ3 цаг 15 минутын өмнө"Ellie Goulding" - ийн шинэ уран бүтээл "Sixteen"3 цаг 20 минутын өмнөСонирхогчдын боксын Азийн АШТ /ШУУД/3 цаг 23 минутын өмнөИжил хүйстнүүдийн үзэх хамгийн дуртай цуврал “Хаадын тоглоом”3 цаг 25 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд3 цаг 30 минутын өмнөЕрөнхийлөгч Монгол судлаач эрдэмтэд талархал илэрхийллээ3 цаг 31 минутын өмнөД.Оюунхорол: Нийгмийн үнэт зүйлийг бий болгоход МҮОНРТВ хамтарч ажиллах хэрэгтэй байна3 цаг 32 минутын өмнөНотр-Дамын ойролцоо жагсаал цуглаан хийхийг хоригложээ3 цаг 35 минутын өмнөФОТО: Улаанбаатар хотод шороон шуурга шуурч байна3 цаг 40 минутын өмнөЖинхэнэ эр хүн хэзээ ч эмэгтэй хүнийг уйлуулдаггүй3 цаг 40 минутын өмнөХүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг3 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.