4-р сарын 15
8 цаг 40 минут

ҮАБЗ чуулганд ямар мэдээллийг хаалттай хийхээр болов

Энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчээ. Ингэхдээ баасан гаригийн чуулганы хуралдааны хамгийн төгсгөлд ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсохоор болсон байна. Энэ нь чухам ямар мэдээлэл вэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байна. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хаалттай мэдээллээрээ АТГ-ын удирдлагуудын асуудлаар мэдээлэл өгнө гэнэ. 

Тодруулбал, АТГ-ын одоогийн удирдлагуудыг чөлөөлөх асуудал мөн шинээр томилогдох дарга нарын мэдээллийг өгөх юм байна. 

АТГ-ын удирдлагуудыг солих асуудал УИХ-ын гарт бий. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 22.1-д АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал эсвэл огцруулах бол ҮАБЗ-ийн саналыг УИХ-д оруулна. ҮАБЗ-өөс АТГ-ын удирдлагуудыг чөлөлөх, огцруулах санал гаргавал саналаа УИХ-д хүргүүлнэ. Улмаар УИХ хэлэлцээд ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжтэй санал нэгдэж байвал чөлөөлж, огцруулна. Хэрвээ санал нийлэхгүй бол АТГ-ын удирдлагууд үлдэх хуулийн заалттай юм. Гэхдээ энэ удаад УИХ Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч, АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын удирдлагуудыг солих хүсэлтээ хэдийнээ гаргачихсан. Бүр тэдний оронд томилох хүмүүсийн нэрийг өргөн бариад амжсан ч өнгөрсөн сарын 28-ны өдөр саналаа эгүүлэн татсан. Энэ нь ч тодорхой байсан. Учир нь түүнийг АТГ-ын даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа хүргүүлэхэд л энэ бол халхавч хэмээн хүмүүс жиг жуг хийлцэж байв. Олны үг ч ортой байсныг Ерөнхийлөгч баталж, тэдний нэрийг эгүүлэн татаж, бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д дахин санал оруулах шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдсэн юм.

Харин одоогийн байдлаар нэрсээ өргөн бариагүй ч Ерөнхийлөгчийн оруулж ирэх дараагийн хүмүүс хэн бэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын даргаар Сийлэнгийн Ганбат, Зандраагийн Дашдаваагийн нэрийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа гэх мэдээлэл бий. 

С.Ганбат нь өдгөө хурандаа цолтой, Дотоодын цэргийн штабын даргаар ажилладаг. Эрүүгийн цагдаагийн газрын ахлах төлөөлөгчөөс тасгийн дарга, дэд дарга, ЭЦГ-ын дарга хүртэл дэвшин ажиллаж байжээ. Ойр тойрныхон хүмүүс түүнийг ажилдаа зарчимч, шударга хэмээн үнэлдэг аж. 

Гэвч тэрбээр удахгүй генерал цолоо авахаар хүлээж байгаа бөгөөд бас бус шалтгаанаар АТГ-ын даргын албан тушаалаас татгалзсан гэх мэдээлэл байна. 

Тиймээс З.Дашдаваагийн нэрийг АТГ-ын даргад ярьж байна. З.Дашдаваа нь Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан, одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажилладаг юм байна. 

Б.Аз

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Роботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно32 минут 28 секундын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь37 минут 28 секундын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина42 минут 28 секундын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт47 минут 28 секундын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна52 минут 28 секундын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна57 минут 28 секундын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 3 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 8 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 13 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 18 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 23 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов1 цаг 28 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд1 цаг 33 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө1 цаг 38 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ1 цаг 43 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав1 цаг 48 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ1 цаг 53 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов1 цаг 58 минутын өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 3 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 8 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 212 газар, 28085 иргэнд танилцуулаад байна2 цаг 13 минутын өмнөНобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэн2 цаг 18 минутын өмнөШведийн гүнж Кейт Мидлтон, Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил хувцас өмсчээ2 цаг 23 минутын өмнөХар тамхи таниас хайртай бүхнийг чинь авна!2 цаг 28 минутын өмнөАжил дээрээ аз жаргалтай байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлье2 цаг 33 минутын өмнөДэлхийн нийтийг шимшрүүлж буй дүрвэгч аав, охин хоёрын зураг2 цаг 38 минутын өмнө“Falcon Heavy” пуужингаар хиймэл дагуулууд хөөргөжээ2 цаг 43 минутын өмнөФранцын “Миразур” дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарлаа2 цаг 48 минутын өмнөФото: Тэд бол "HIME style" түгээгчид2 цаг 53 минутын өмнөКанадын гахайн махны импортод түр хугацаанд хориг тавьжээ2 цаг 58 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.