4-р сарын 15
11 цаг 10 минут

Идэрийн эх хэлний их сорилго олимпиад өнжихөөр болжээ

Жил болгоны тавдугаар сард Завхан аймгийн Идэр сумнаа ахмад багш Лутын Лхагважавын нэрэмжит болгон зохион байгуулдаг  Идэрийн эх хэлний их сорилго олимпиад энэ жил өнжихөөр болжээ.

 Саяхан  БСШУС-ын сайдын  А/ 192  тоот тушаал гарч яамнаас зөвшөөрөгдөөгүй аливаа олиммпиад, тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосонтой холбоотой  Идэрийн эх хэлний сорилгыг зохион байгуулагч Шинэ Ази групп, Үлэмж эгшиглэн сангаас дээрх шийдвэрийг гаргаж, олон жил энэ арга хэмжээнд оролцож ирсэн багш сурагчдаасаа хүлцэл өчиж буйгаа мэдэгдлээ. Улс төр бизнесийн аливаа эрх ашиг,сонирхлоос ангид байлгаж, есөн жилийн хугацаанд нэг тэрбум шахам төгрөгийн санхүүжилтийг хувийн хэвшил өөрөөсөө гарган монгол хэл,бичиг соёл, энэ салбарын багш сурагчдын   хөгжлийн  төлөө шударгаар зориулж ирсэн уг олимпиад тасалдсанд хөдөө орон нутгийн багш  сурагчид харамсалтай байгаагаа илэрхийлж буй аж.  Энэ олимпиадад түрүүлсэн мэргэжлийн багш 5000000 төгрөг, Эрдэнийн тэмдэг хүртэж, түрүүлсэн  баг 2000000 төгрөг хүртдэг төдийгүй  оролцсон багуудын шатахууны зардлыг зохион байгуулагчид бүрэн хариуцдаг юм байна.  Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 13 аймгаас 50 гаруй багийн 200 орчим багш, 1100 орчим сурагчид оролцож  эх хэлний мэдлэг чадвараар өрсөлдөж, багш сурагчдын  шагналын санд 65 сая төгрөг зарцуулж байжээ.  Ирэх жил бид БСШУС-ын яаманд албан ёсоор хүсэлтээ тавьж, сорилго олимпиадаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байна гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.                                                  

   С.Бат

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах "Түмний байр" төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 50 минутын өмнө“Музейтэй Монгол” аян үргэлжилж байна1 цаг 54 минутын өмнөФото: Орон орны хуримын даашинзны загвар2 цаг 4 минутын өмнөХятадын ерөнхий сайд асан Ли Пэн таалал төгсжээ2 цаг 8 минутын өмнөЦөмийн асуудлаарх хэлэлцээр хохиролд учирсан нь Ираны ганц талын хариуцлага биш2 цаг 9 минутын өмнөСэтгэл гутралтай хүмүүст ямар шинж тэмдэг илрэх вэ?2 цаг 14 минутын өмнөМал төхөөрөх, дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна2 цаг 19 минутын өмнөЗуны дэлгэр цагт Гэмтлийн эмнэлгийн ачаалал ихэсдэгт аав, ээжүүд буруутай юу2 цаг 24 минутын өмнөТуркменистаны Ерөнхийлөгч комд ороод сэргэсэн гэв2 цаг 29 минутын өмнөД.Түвшинжаргалын хүү Т.Энхбат Пермийн Дуурийн театрыг сонгожээ2 цаг 29 минутын өмнөМ.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ2 цаг 34 минутын өмнөДөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна2 цаг 39 минутын өмнө12 өдөрт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 7795 иргэнээс 200 мянга 439 санал иржээ2 цаг 42 минутын өмнөСураггүй болсон ажилтны цогцос 10 жилийн турш хөргүүрт байжээ2 цаг 44 минутын өмнө"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ"2 цаг 45 минутын өмнөИргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байна2 цаг 54 минутын өмнө7 настай охины хурууг тасалсан этгээдийг ирэх сарын 1-нд шүүнэ2 цаг 58 минутын өмнөГоо сайхны мэс заслын хохирогч Keрол Брайон2 цаг 59 минутын өмнөӨвөрмонголоос бөхчүүдэд урилга ирүүлжээ3 цаг 4 минутын өмнө"Говь" ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ3 цаг 8 минутын өмнөХ.Лхагвасүрэн: "IT park"-ын ажилчид хугацаагүй ажил хаях боллоо3 цаг 9 минутын өмнөХамгийн амар хялбар аргаар илрүүлсэн хар тамхины хэрэг3 цаг 9 минутын өмнөТаймазов дахин нэг алтан медалиа хураалгахаар болов3 цаг 14 минутын өмнөДөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна3 цаг 15 минутын өмнөМалчдаа бодоогүй “махчид”-даа бодсон харалган шийдвэр3 цаг 22 минутын өмнөАфганистаны асуудлыг цэрэг зэвсгээр биш зөвхөн улс төрийн аргаар л зохицуулна гэв  3 цаг 24 минутын өмнөЗ.Наранцацралт: Миний хүү чимээгүй яваарай3 цаг 29 минутын өмнөDisney баатруудын гол дүрүүд “Титаник” кинонд тоглосон бол иймэрхүү харагдах байжээ3 цаг 34 минутын өмнө“Metallica” хамтлаг Виктор Цойгийн дууг дууллаа3 цаг 39 минутын өмнөЗГ: “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулав3 цаг 54 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.