4-р сарын 15
13 цаг 40 минут

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт ёстой

УИХ  дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.04.15/ хуралдаж, мэдээлэл хийлээ.

2018 оны үндсэн чиглэлийн 32.3 хувийн биелэлтэй байна

Зөвлөлийн хурлаар энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж ерөнхий дүгнэлтийг гаргаад байна. Үндсэн чиглэлийн нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай явж байгаа нь дэндүү хангалтгүй тоо гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын гол хийсэн ажил нь хоорондоо маргалдаж, эрх мэдэл, сандал суудал булаацалдсаар өнгөрүүллээ. Ард иргэдийн ахуй амьдрал, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд ороод байна. Эрх баригчид инфляцийн төвшинг 8 хувиас дээш гаргахгүй гэж байсан. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт 9.7 хувь болж өссөн байна. Эдийн засгийн өсөлт хэдий байгаа гэж үзсэн ч гэсэн инфляцийн төвшин буухгүй байнга өсч байгаа. Энэ нь ард иргэдийн худалдан авалтад онцгой нөлөөлж байгаа.

Үндсэн чиглэл дээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн нь эсрэгээрээ явсан. ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийн авах байсан зээлийг эрх баригчид зохион байгуулалттайгаар завшсан хэрэг өнөөдрийг болтол шийдэгдээгүй байна.

"Эрүүдэн шүүсэн" гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг бүдгэрүүлж болохгүй

С.Зориг агсаны хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг Ардчилсан намын гишүүд зарчмын хувьд дэмжиж байгаа. "Эрүүдэн шүүсэн" асуудал хүний эрхийн ноцтой асуудал мөн. Энэ асуудал ардчилсан улс оронд байж болохгүй зүйл гэдэгтээ бид санал нэгдэж байгаа. Гэхдээ "эрүүдэн шүүсэн" гэдэг дуулианы ард С.Зориг агсаны хэргийг замхруулах, будлиулах асуудал үүсэх бий гэсэн болгоомжлол байна. Зөвхөн "эрүүдэн шүүсэн" гэдэг асуудлыг хэлэлцээд, эрүүдэн шүүсэн этгээдүүдэд хариуцлага тооцоод С.Зориг агсаны хэргийг бүдгэрүүлэх асуудлыг  бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс түр хороо энэ хэргийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Хэргийн захиалагчийг зайлшгүй олох шаардлагатай. Тиймээс бид санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээр дамжуулан асуудлыг тавих болно.

УИХ-д суудалтай, суудалгүй намууд  болон Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт ёстой

Үндсэн хуулийг тойрсон асуудал маш эрчимтэй яригдаж байна. УИХ одоо ганцхан бүлэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, УИХ сөрөг хүчингүй болсон. Тиймээс ганцхан бүлэгтэй энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх чадамжаа алдсан. Үндсэн хуулийн өөрчлөхөд нэг шаардлага байх ёстой. УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх хүчин болоод Ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр Үндсэн хуулийн өөрчлөлт явах ёстой гэдгийг сануулах хэрэгтэй. Хэрвээ өнөөдөр үнэмлэхүй олонхи сөрөг хүчингүй парламент Үндсэн хуулийг хүчээр өөрчлөхийн төлөө явах бол бид эсрэг байр суурьтай байна.

Б.Аз

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

93.23.249.148Зочин   • 4 сарын 15. 23 цаг 38 минут

Хоёр Эрдэнээр АН дуусаж бна

66.181.177.196Зочин   • 4 сарын 15. 21 цаг 07 минут

ЖИЖИГ ТАРХИТАЙ МАХАН ТОЛГОЙ...

66.181.161.49Зочин   • 4 сарын 15. 16 цаг 33 минут

АН .үүрд.баяртай

66.181.161.120Бат   • 4 сарын 15. 15 цаг 30 минут

Юун зөвлөл вэ хуулиар бол сул гишүүд шдээ АН яахаараа ийм тэнэг юм ярих юм аа хөөрхийс

202.179.26.191Зочин   • 4 сарын 15. 14 цаг 59 минут

Ерөнхийлөгчийн засаглалтай болгох зөвлөмж биз

202.55.188.40Зочин   • 4 сарын 15. 14 цаг 20 минут

УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх хүчин болоод ерөнхийлөгчийн нэгдмэл санал дээр ... үндэслэн ... тэдний ... оролцоотойгоор өөрчлөлт ... хийнэ гэж ... ёстой үлгэр дээ... За за би бараг тайлчихлаа.

202.55.191.194Зочин   • 4 сарын 15. 13 цаг 58 минут

"Өөрчлөх", эсвэл "өөрчлөлт хийх" гээд биччихээч дээ. Нүдний булай юм. Муу сурдаг хүүхэд шиг....

122.201.23.226Зочин   • 4 сарын 15. 13 цаг 57 минут

Ойлгохгүй байна сэтгүүлчийн оронцогоо

66.181.160.3ХА ХА ХА   • 4 сарын 15. 13 цаг 55 минут

Б.аз СЭТГҮҮЛЧИЙН ОРОНЦОГОО ЧИ МОНГОЛ ХҮН МӨН ҮҮ, ЯДАХДАА ГАРЧИГАА МОНГОЛ ХҮН ОЙЛГОХООР БИЧИЖ СУР.

202.21.98.166Зочин   • 4 сарын 15. 13 цаг 52 минут

аз гэгч дүүрчихсэн мангуу байх юм аа

202.21.98.166Зочин   • 4 сарын 15. 13 цаг 51 минут

ГАРЧИГИЙГ НЬ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ

202.131.243.186Иргэн   • 4 сарын 15. 13 цаг 49 минут

Сөрөг хүчний байр сууриа олигтой илэрхийлэхгүй явсаар байгаад өнөөдөр ийм байдалтай байна.Ардчилал хүний эрх,эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч мянга мянган гишүүд байгаа шүү.

Шинэ мэдээ

жирэмсэн эмэгтэй цус алдаж байна гэсэн яаралтай дуудлаганд явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөөгүй байна5 цаг 9 минутын өмнөМакрон: К.Гоны эрхийг хамгаалах хэрэгтэй4 сар 24. 18:00Ж.Токаевыг сонгуульд нэр дэвшүүлэхийг санал болгожээ4 сар 24. 17:55Яргуй цэцгийн ач тус болон хор хөнөөл4 сар 24. 17:50Өвлийн дугуйг бүх улиралд ашиглаж болох уу4 сар 24. 17:45“Азийн цагаан & ногоон дагина”4 сар 24. 17:40БНСУ болон АНУ цэргийн хамтарсан сургууль хийж байна4 сар 24. 17:35Костюм пиджакаар бие ээ чимсэн эмэгтэйг ихэмсэг гэж бүү бод4 сар 24. 17:30Террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ4 сар 24. 17:25Жижиг биетэй эрийг захирал нь хүүхэд гэж боджээ4 сар 24. 17:20Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох өдрийг тэмдэглэнэ4 сар 24. 17:15NBA-ын шилдэг 5 үзүүлбэр (19.04.23)4 сар 24. 17:10Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад ажиллалаа4 сар 24. 17:09Худал мэдээллээс айсан Шри Ланк нийгмийн сүлжээг ХОРИГЛОЛОО4 сар 24. 17:05Монголын шигшээ баг аман хүзүүдэв4 сар 24. 17:00ТЦА: Маргааш 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн автозамын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана4 сар 24. 16:58Хүний итгэлийг олж, сэтгэлийг татах сэтгэл зүйн нууцаас4 сар 24. 16:55Хятадын иргэд АНУ-аас нууц мэдээлэл хулгайлсан хэрэгт холбогджээ4 сар 24. 16:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №170 R.E.M., ‘Losing My Religion’4 сар 24. 16:45Мал төллөлт 55 хувьтай байна4 сар 24. 16:40Ж.Баттөмөр: Бүх л аймаг, хотын харваачдад миний урласан нум бий4 сар 24. 16:35VIII БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ ОРШВОЙ4 сар 24. 16:31Хойд Солонгосын эмэгтэйчүүдийг богино үстэй байхыг шаарджээ4 сар 24. 16:302050 он гэхэд далайн эргийн хотууд усанд автаж, шүрэн арлууд устахаар байна4 сар 24. 16:25Монголын №1 Diss-чин түүнээс авах юм бас их бий4 сар 24. 16:20ОХУ-тай БНАСАУ-ын талаарх байр сууриа ойртуулахаар төлөвлөж байна4 сар 24. 16:15Дональд Трамп Twitter-т анхааруулга өглөө4 сар 24. 16:10Нөөцийн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт4 сар 24. 16:05Динг Нинг 4 дэх түрүүгээ авахын төлөө Будапештэд хүрэлцэн ирсэн4 сар 24. 16:00Ука Цэцэ-гийн фүүзнүүд доор дуулан бүжив4 сар 24. 15:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.