4-р сарын 15
15 цаг 25 минут

Засаг даргын явуулын өрөө Нийтийн Тээвэрт ажиллалаа

“Засаг даргын явуулын өрөө”-г 2019 оны 03 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд дүүргийн 7 хороонд зохион байгуулж, дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, үйл ажиллагаагаа сурталчилан ажилласан.

Энэ хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Засаг даргын явуулын өрөө”-г Налайх-Улаанбаатар, Улаанбаатар-Налайх чиглэлийн нийтийн тээвэрт ажиллууллаа.

Хуваарийн дагуу дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг нар 04 дүгээр сарын 12-ны өглөө 07:30, 08:00, 09:00 цагуудад Налайх-Улаанбаатар, Улаанбаатар-Налайх чиглэлийн нийтийн тээврийн автобусанд ажиллаж, иргэд, зорчигчидтой уулзан, мэдээлэл хүргэлээ.

Уулзалтын эхэнд дүүргийн удирдлагууд энэ онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл хүргэсэн юм. Мөн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажил 04 дүгээр сарын 15-наас эхлэхтэй холбогдуулан хийгдэж байгаа ажил, хөдөлгөөний зохицуулалтын талаар иргэд, зорчигчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, иргэдийг зам хаах хугацаанд хүлээцтэй, тэвчээртэй байж авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг санууллаа. 

“Эрдэм Транс” ХХК-ийн Налайх дүүрэг хариуцсан тээвэр зохицуулагч н.Баттогтох дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай цуг автобусанд ажиллах үеэр замын ажил хийгдэх хугацаанд нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хүргэсэн юм. Түр замаар зорчих хугацаанд нийтийн тээвэр одоо байгаа хугацаанаасаа удаан явах учраас иргэдийг ажил алба, цаг зав, эрсдэлээ тооцож үйлчлүүлэхийг уриалаад шинэ зам ашиглалтад орсны дараахан 20 шинэ автобусаар үйлчилж эхлэхээр парк шинэчлэлийг хийгээд бэлэн болгосон гэдгийг хэлсэн юм. 

Иргэдийн зүгээс орон сууцны дээвэр, дулаалга, авто замын ажилд Налайхын иргэд ажиллах боломжтой эсэх, МСҮТ-ийн сургалттай холбоотой асуудлаар асуулт асууж, санал хэлж байсан бөгөөд газар дээр нь хариулт өгч, мэдээлэл хүргэсэн юм.

 
5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.197санал   • 4 сарын 16. 8 цаг 22 минут

сандлын хиртэй бүрээсүүдыг угаалгаж, хог шороог угаалгаж, өнгө үзэмжийг өөд татах асуудлыг бодит ажил болгож, хотын дарга өгсөн үүргийнхээ үр дүнд хяналт тавих шаардлагатай

119.40.98.162Энгүүн   • 4 сарын 16. 7 цаг 53 минут

зөв бодитой ажил бна, хэд рекламдаад л больчихов оо?

150.129.140.185хотын иргэн.   • 4 сарын 15. 18 цаг 02 минут

Улаанбаатарын дарга нар энэ дүүргээсээ суралцаачээ. Бодлого улс төр гэх мэт яриад энд тэнд явахаар нийтийн тээвэр, хүнс хоёроо дотор нь орж байгаад босгочихвол олон түмэн сайн үнэлнэ дээ

202.9.42.14Номгон   • 4 сарын 15. 17 цаг 59 минут

Налайхын засаг дарга та ТИТАН грид ХХК т яагаад ШИНЭ НАЛАЙХ хорооллыг цахилгаанаар хангуулхаар монопол эрхөгөв . Энэ тухай асуухад гүлдийгээд хариулж чадаагүй. Үүнийгээ зогсоо одоо хуулийн байгууллага ажиллаж эхэлсэн шүү

64.119.25.215Зочин   • 4 сарын 15. 15 цаг 45 минут

зөв

Шинэ мэдээ

Г.Анхмаа: Сүрьеэ ядуурлын өвчин юм бол ядуу биш байлга л даа5 минут 57 секундын өмнөЛэнс Стевэнсон MVP болжээ7 минут 47 секундын өмнөД.Хаянхярваа: Монгол Улсын “эцэг” хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэн бүрийн санаа чухал10 минут 15 секундын өмнөБид хэрэгцээт хоол хүнснээсээ 200-300 дахин их хоол хэрэглэж байна12 минут 47 секундын өмнөОСНААГ болон Дайцэцэн ХХК-ийн ажилчид бохирын худагт унаж амиа алдлаа15 минут 29 секундын өмнөАнгараг дээр амьдрал байж магадгүй шинж тэмдгийг илрүүлжээ17 минут 47 секундын өмнөЕвропын зуны спортын гуравдугаар наадам Краковт болно22 минут 47 секундын өмнөБ.Жонсоныг тойрсон дуулиан шуугиан чансааг нь унагаажээ27 минут 47 секундын өмнө“Сайнцагаан-95” спортын бага наадамд иргэдийн оролцоо сайн байлаа32 минут 47 секундын өмнөЯг түүн шиг П.Баярцэнгэлийн содон гоёл37 минут 47 секундын өмнөBox office: "Тоглоомын түүх'' эргэн ирлээ42 минут 47 секундын өмнөУлсын шалталтад дээд оноо авсан Путин амжилтын нууцаа дэлгэжээ47 минут 47 секундын өмнөАСЕАН-ы орнууд хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана52 минут 47 секундын өмнөПарис хот хэт халуунтай хэрхэн тэмцэж байна вэ57 минут 47 секундын өмнөОросыг буруутгасан дүрс бичлэгт одууд үг хэлжээ1 цаг 3 минутын өмнөӨнөөдөр 32 нас хүрсэн Лионель Мессигийн амьдралын дүрэм1 цаг 8 минутын өмнөЭнэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ1 цаг 13 минутын өмнөЭ.Батзаяа: Талын тайга нохой миний үнэнч анд1 цаг 18 минутын өмнөАвстралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв Австралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв1 цаг 23 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 28 минутын өмнөШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын 1.4 тэрбумын хаусыг албадан чөлөөллөө1 цаг 31 минутын өмнөСур харвааны төрлийн тухайд ...1 цаг 33 минутын өмнөЯмар ч бичиг баримтгүй 16 шуудай химийн бодис нэвтрүүлэхийг завджээ1 цаг 38 минутын өмнө“Boeing” компанийн эсрэг 400 гаруй нисгэгч гомдол мэдүүлжээ1 цаг 38 минутын өмнөЭмэгтэйчүүдийн 1/3 нь үнэгүй хоолны төлөө болзоонд явдаг гэв1 цаг 43 минутын өмнөОсака хотын төмөр замын өртөөнүүдэд хогийн сав, тээш хадгалах хайрцаг ашиглахыг хориглов1 цаг 48 минутын өмнөБатбаяр: Э.Сумьяагаас дэлхийн томчууд жийрхэж байсан1 цаг 53 минутын өмнөАмралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ1 цаг 58 минутын өмнө15-р сургуульд сурч байгаад сүрьеэгээр нас барсан хүүгийн ээж дахин ярилцлага өглөө2 цаг 3 минутын өмнөРоманаас болж ойд амиа хорлох нь ихэсчээ2 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.