4-р сарын 15
18 цаг 10 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 15-ны 20 цагаас 04 дүгээр сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 9-14 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 18, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 17, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах "Түмний байр" төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 41 минутын өмнө“Музейтэй Монгол” аян үргэлжилж байна1 цаг 45 минутын өмнөФото: Орон орны хуримын даашинзны загвар1 цаг 55 минутын өмнөХятадын ерөнхий сайд асан Ли Пэн таалал төгсжээ1 цаг 59 минутын өмнөЦөмийн асуудлаарх хэлэлцээр хохиролд учирсан нь Ираны ганц талын хариуцлага биш2 цагийн өмнөСэтгэл гутралтай хүмүүст ямар шинж тэмдэг илрэх вэ?2 цаг 5 минутын өмнөМал төхөөрөх, дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна2 цаг 10 минутын өмнөЗуны дэлгэр цагт Гэмтлийн эмнэлгийн ачаалал ихэсдэгт аав, ээжүүд буруутай юу2 цаг 15 минутын өмнөТуркменистаны Ерөнхийлөгч комд ороод сэргэсэн гэв2 цаг 20 минутын өмнөД.Түвшинжаргалын хүү Т.Энхбат Пермийн Дуурийн театрыг сонгожээ2 цаг 20 минутын өмнөМ.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ2 цаг 25 минутын өмнөДөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна2 цаг 30 минутын өмнө12 өдөрт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 7795 иргэнээс 200 мянга 439 санал иржээ2 цаг 33 минутын өмнөСураггүй болсон ажилтны цогцос 10 жилийн турш хөргүүрт байжээ2 цаг 35 минутын өмнө"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ"2 цаг 35 минутын өмнөИргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байна2 цаг 45 минутын өмнө7 настай охины хурууг тасалсан этгээдийг ирэх сарын 1-нд шүүнэ2 цаг 48 минутын өмнөГоо сайхны мэс заслын хохирогч Keрол Брайон2 цаг 50 минутын өмнөӨвөрмонголоос бөхчүүдэд урилга ирүүлжээ2 цаг 55 минутын өмнө"Говь" ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ2 цаг 59 минутын өмнөХ.Лхагвасүрэн: "IT park"-ын ажилчид хугацаагүй ажил хаях боллоо3 цагийн өмнөХамгийн амар хялбар аргаар илрүүлсэн хар тамхины хэрэг3 цагийн өмнөТаймазов дахин нэг алтан медалиа хураалгахаар болов3 цаг 5 минутын өмнөДөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна3 цаг 5 минутын өмнөМалчдаа бодоогүй “махчид”-даа бодсон харалган шийдвэр3 цаг 13 минутын өмнөАфганистаны асуудлыг цэрэг зэвсгээр биш зөвхөн улс төрийн аргаар л зохицуулна гэв  3 цаг 15 минутын өмнөЗ.Наранцацралт: Миний хүү чимээгүй яваарай3 цаг 20 минутын өмнөDisney баатруудын гол дүрүүд “Титаник” кинонд тоглосон бол иймэрхүү харагдах байжээ3 цаг 25 минутын өмнө“Metallica” хамтлаг Виктор Цойгийн дууг дууллаа3 цаг 30 минутын өмнөЗГ: “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулав3 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.