2019 оны 4-р сарын 16
10 цаг 40 минут

ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно

Хавдар судлалын үндэсний төв хорт хавдрын туяа эмчилгээ хийдэг шинэ технологийн шугаман хурдасгуур аппаратыг Монголдоо анхлан нэвтрүүлж байгаа билээ. Бид уг аппарат хэзээ ашиглалтад орох, одоо хэрэглэгдэж буй аппаратнаас ямар давуу талтай талаар тус эмнэлгийн Туяа эмчилгээний тасгийн ахлах физикч инженер, шинжлэх ухааны магистр В.Энхцэцэгтэй ярилцлаа. 

Туяа эмчилгээний шинэ аппарат ямар технологиор яаж ажилладаг юм бэ? 

Энэ аппарат нь туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппарат. Дэлхий нийтээрээ шугаман хурдасгуур аппаратанд шилжээд 20 жил болж байна. Манайд анх удаа суурилуулж байгаа дэлхийн хэмжээний өндөр дэвшилтэт орчин үеийн технологи гэж ойлгож болно.

Өмнөх аппаратнаасаа юугаараа илүү ач холбогдолтой вэ? 

Аппарат маш олон давуу талтай. Хөгжил дэвшил, технологийн хувьд нэг шат ахиж байна. Олон энерги ашиглах боломжтой. Өндөр хүчин чадалтай энергитэй цацраг гаргаж, биеийн гүнд байрласан хавдрыг эмчлэх боломжтой. Өөрөөр хэлвэл нэг бус, хэд хэдэн өөр төрлийн цацраг гаргах боломжтой гэсэн үг. Зарим үед өндөр энергитэй рентген гаргаж, зарим тохиолдолд өнгөц байрлалын хавдруудад эмчилгээ хийх боломжтой электрон цацраг гаргадаг. Цацрагийн хувьд олон сонголттой гэх үү дээ. 

Хавдар яг ямар хэмжээтэй байна, түүгээр нь цацрагийг хэлбэржүүлэн гаргадаг онцлогтой. Мөн технологийн хувьд цацрагийн чадал, урсгалыг их, бага ямар ч хэмжээгээр өгөх боломжтой.

Эмчилгээнд орохдоо өвчтөн маань зөв газар, зөв байрлалд хэвтэж чадсан уу, хийх гэж байгаа эмчилгээ тооцсон байрлалдаа зөв очиж чадаж байна уу гэдгийг тооцоолж , хянах боломжтой гэдгээрээ том давуу талтай.

Нарийн технологийнх гэж ойлголоо. Монголд анх удаа ийм аппарат суурилагдаж байна. Энэ аппаратыг суурилуулахын тулд нүсэр том баг ажиллаж байгаа байх даа?

Өндөр цацрагийн үүсгүүртэй аппаратыг суурилуулахад туяа эмчилгээний их том баг оролцдог. Эмч, эмнэлгийн физикч, инженер, техникч, дозиметрист гээд энэ бүх хүмүүс хамтарч ажиллаж байж туяа эмчилгээг гүйцэтгэдэг.

Суурилуулалтын үйл явц бол тухайн үйлдвэрлэгч компанийн өөрсдийнх нь инженерийн үйлдлээр хийгддэг. Үүний дараа цацрагийн аюулгүй байдал, аппаратын чанарын баталгаатай холбоотой ажлуудыг эмнэлгийн физикч хийнэ. Үүний дараагаар эмчилгээнд нэвтрэх болно. 

Аппарат суурилуулалтын үйл явц ямар шатандаа явж байгаа вэ. Өнгөрсөн жилийн зун орсон борооны улмаас танай дээврээс ус нэвтэрсэн. Энэ нь аппаратыг суурилуулах үйл явцад ямар нэг нөлөө үзүүлсэн үү?

Өнгөрсөн жилийн борооны уршгаар манай аппаратын суурь нь усанд автаж эвдэрсэн. Үүнээс болж суурилуулалтын үйл явц бага зэрэг удааширлаа. Хэдий бэрхшээлтэй, санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан ч энэ бүхнийг манай байгууллага, ЭМЯ-аас хурдан хугацаанд шийдэж өгснөөр гарсан бүх эвдрэл гэмтлийг засварлаж, суурилуулалтын ажил өнгөрсөн 1 сараас эхлээд 2 сарын дунд гэхэд дууссан. Аппарат суурилуулсан гаднын инженерүүдтэйгээ хамтраад энэ аппарат бидний шаардлагад нийцэж байна уу, аюулгүй найдвартай ажиллаж байгаа эсэх дээр тестүүд хийгдээд 2 сарын сүүлээр аппаратаа хүлээж аваад гарын үсэг зурсан. Одоо цацрагийн чанарын тохируулгын ажил явагдаж байна.

Туяа эмчилгээний аппарат ихээхэн онцлогтой. Цацрагийн үүсгүүртэй учраас энэ аппаратыг суурилуулсан барилга байгууламж хангалттай хамгаалж чадаж байна уу, энд үйл ажиллагаа явуулж болох уу, энд ажиллаж байгаа ажилчид, үйлчлүүлж байгаа өвчтөнүүд, ойр орчимд амьдарч байгаа оршин суугчид аюулгүй байж чадаж байгаа юу зэргийг бүгдийг нь баталгаажуулах ёстой.  Үүний дараа цацрагийнхаа бүх үйл утгуудыг тооцооллын машинд оруулна. Тооцооллын машинд хавдарт ямар тун өгөх, яаж эрүүл эд эрхтэнээ хамгаалах уу гэдэг тооцооллуудыг хийдэг. Энэ тооцооллын ажил гурван сар орчим үргэлжилнэ. Ингэж байж эмчилгээ хийхэд бэлэн болдог. Өнөөдөр аппарат тавьж суурилуулаад маргааш эмчлээд эхэлчихнэ гэдэг хялбархан ойлголт байхгүй. 

Бид 6 сарын эхээр эхний өвчтөнөө авах төлөвлөгөөтэйгээр ажиллаж  байна.

Ач холбогдол өндөртэй аппарат учраас орчин нөхцөл чухал байх нь ээ. Танай эмнэлэг өргөтгөл барьж байж энэ төхөөрөмжийг суурилуулсан гэж сонссон? 

Энэ аппаратыг суурилуулахад өрөө тасалгааны тусгай орчин нөхцөл шаардагддаг. Ямар энергитэй хэдий хэмжээний цацраг гаргах уу гэдгээс эхлээд өрөөний хана, зузаан, хамгаалалт, хөргөлт, өрөөнд байх агаарыг хэрхэн сэлгэх, цахилгааны хувьд тогтмол байх ёстой гэх мэт маш олон шаардлагыг хангаж байж аппарат зөв ажиллана. Цацрагийн аюултай учраас аюулгүй байлгах үүднээс барилга байгууламжийн хувьд бүх шаардлагыг хангаж байж энэ аппаратыг суурилуулах боломж бүрдэх учиртай. Ингэж орчин бүрдүүлж, суурилуулсны дараа дахин шалгадаг. Энэ дахин шалгалт хийгээд дуусчихсан байгаа. Шаардлага хангасан. Тиймээс одоо барилга байгууламж болон орчны хувьд ямар нэг аюул, асуудал байхгүй.

Энэ бүх ажил ямар үнээр бүтсэн бэ? 

Аппаратын өөрийн өртөг гурван тэрбум гаруй төгрөг. Өргөтгөлийн барилгын төсөв зургаан тэрбум. Энэ бол хямдхан аппарат, төсөрхөн ажил биш.

Аппаратын суурилуулалтанд ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн ур чадвар, ажиллах нөхцөлд хэрхэн бэлтгэгдсэн бэ?

Шинэ технологи орж ирсэн урчаас боловсон хүчнээ бэлтгэх нь хамгаас чухал байлаа. Олон улсын атомын энергийн агентлаг гэж цацрагийн үүсгүүр ашиглаж байгаа газруудад дэмжлэг үзүүлдэг том байгууллага бий. Энэ байгууллагын хүрээнд бид үндэсний төсөл хэрэгжүүлж, уг төслөөрөө ихэнх хүмүүсээ сургасан. Дотооддоо хүнээ бэлтгэх боломж байхгүй. Заавал гадагш нь явуулж байж энэ аппаратыг хэрхэн яаж хэрэглэх талаар сурах хэрэгтэй болсон. Энэ аппаратын худалдан авалтын хүрээнд тодорхой хэмжээгээр сургалтууд явагдаж, тус бүрдээ өөр өөрийн гэсэн чиглэлээр арваад хүн бэлтгэгдлээ.

Анхны юм бүхэн ихээхэн туршлага шаарддаг. Гадагшаа яваад сураад ирсэн  хэдий ч газар дээр нь гардаад хийж үзэхээр бэрхшээл их тулгарна шүү дээ. Тиймээс бид гаднын улсуудаас мэргэжлийн дэмжлэг хүссэн. Манайд одоо  Австралийн эмнэлгийн физикч Аби гээд залуу ирчихсэн бид нарт туслаад ажиллаж байна. Дээр нь Өмнөд Солонгосын “KIRAMS” эмнэлгээс сайн дурын үндсэн дээр эмнэлгийн физикч ирж ажиллахаар болсон. Энэ бүхний эцэст бид аппарат дээрээ бүрэн ажиллах чадвартай боловсон хүчний багтай болж чадлаа.

Аппарат ашиглалтад орсны дараа ажиллах багийнхнаас ямар хариуцлага, арчилгаа шаардагдах вэ? 

Шугаман хурдасгуур аппарат үнэхээр үр дүнтэй эмчилгээ үзүүлэх сайн аппарат мөн үү гэвэл мөн. Гэхдээ их эмзэг аппарат гэдгийг хэлэх хэрэгтэй. Цацрагийн гаралт нь тогтвортой биш, байнгын цахилгаан соронзонгийн тусламжтайгаар цацрагийг үйлдвэрлэж  гаргадаг учраас программ хангамж, электроникийн хувьд эмзэг гэж хэлэх гээд байна. Энд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд маш их болгоомж, хариуцлага шаардагдана.

Бидний хийж чадах зүйлээс  гадна  чадахгүй зүйл гэж байгаа. Аппаратын засварын ажил. Сүүлийн үеийн төхөөрөмжүүд үйлдвэрлэгчээсээ албан ёсны баталгаат засварын гэрээтэй байдаг. Үйлдвэрлэгч зөвхөн өөрийнхөө инженерийг л үүнд зориулж сургадаг. Тэгэхээр энэ аппаратын хувьд засвар үйлчилгээний гэрээг үйлдвэрлэгч компанитай хийхгүйгээр засах, сэлбэх тал дээр хүндрэлтэй. Энд мэдээж тухайн үйлдвэрлэгч байгууллагын бизнесийн бодлого явааг үгүйсгэхгүй. Энэ аппаратыг манай засварын инженерүүд сайн засварлаж сурсан байлаа ч бие дааж, дур мэдэн засах боломжгүй.

Чанарын хувьд үйлдвэрлэгч ямар баталгаа өгдөг юм бол? 

Цацрагийн аюулгүй байдлын шалгалт хийгдээд баталгаагаа хангачихлаа. Цацрагийн дозиметрийн хувьд ч мөн адил шалгуурыг давсан. Чанарын баталгаа гэхээр зөвхөн өнөөдөр шууд хэлчихдэг зүйл биш. Энэ машиныг арван жил, цаашлаад 20 жил ашиглалаа гэхэд энэ бүх хугацаанд өдөр бүр чанарын баталгаа нь анхных шигээ байна уу гэдгийг баталгаажуулж явна гэсэн үг.

Хавдартай хүмүүс энэ аппаратаар эмчлүүлснээр өмнөх аппаратнаас илүү үр дүн гарах уу?

Дэлхийн бусад хөгжилтэй орнуудад энэ аппаратыг хэрэглэсэн туршлагаас харахад чанар, үр дүнгийн хувьд харьцуулшгүй сайн. Хавдрын эдгэрэлт сайн болж, цацрагт өртөх боломжтой эрхтэнүүдэд хамгийн бага тун өгч, эмчилгээний дараа гарах гаж нөлөө, зовиур багатай гэдгээрээ давуу талтай болох нь батлагдсан.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 41 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд1 цаг 46 минутын өмнө“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана1 цаг 51 минутын өмнөГар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ1 цаг 56 минутын өмнөЛинз болон хиймэл сормуусны сөрөг тал2 цаг 1 минутын өмнөХөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд2 цаг 6 минутын өмнөБразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй2 цаг 11 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’2 цаг 16 минутын өмнөНидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ2 цаг 21 минутын өмнөАмьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам2 цаг 26 минутын өмнөТаван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ2 цаг 31 минутын өмнөХөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв2 цаг 36 минутын өмнөВакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ2 цаг 41 минутын өмнөХоакин Феникс гал унтраах машин мөргөжээ2 цаг 46 минутын өмнөНАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн2 цаг 51 минутын өмнөГалт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл2 цаг 56 минутын өмнөАНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ3 цаг 1 минутын өмнөА.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан3 цаг 6 минутын өмнөЯагаад мацаг барих хэрэгтэй вэ3 цаг 11 минутын өмнөДоналд Трампын бага охин Тиффани3 цаг 16 минутын өмнөУлаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ3 цаг 18 минутын өмнөБиднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд3 цаг 21 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 26 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ3 цаг 31 минутын өмнө“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ3 цаг 36 минутын өмнөЦөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ3 цаг 41 минутын өмнөБ.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг3 цаг 44 минутын өмнөЗэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ3 цаг 46 минутын өмнөХятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ3 цаг 51 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй3 цаг 53 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.