2019 оны 4-р сарын 16
15 цаг 00 минут

Охин хүүхэд хүмүүжүүлэхэд анхаарах 10 чухал зүйлс

1. Өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргаж, түүнийгээ чөлөөтэй илтгэж байхыг сурга. Охин хүүхэд өөрт нь таалагдахгүй зүйл байвал тэр бүхнээ шууд илэрхийлж, хэлж сурах нь чухал. 
2. Маш тодорхой, бодит магтах хэрэгтэй. "Чи минь мундаг охин шүү" гэхээсээ илүү, "Чиний минь ой тогтоолт үнэхээр сайн шүү", "Миний охин тоо цээжлэхдээ хамгийн мундаг нь" гэж хэлж байгаарай.
 3. Хэн нэгэн найзынхаа төрсөн өдөрт уригдаагүй, хэн нэгэн хүүхэд охинтой чинь найзлахаас татгалзаж, элдэв үг хэлсэн бол яагаад гэдгийг нь тайлбарлаж өг. Энэ бүхэн охиноос чинь болохоос илүү бусад хүүхдийн бухимдалтай холбоотой гэдгийг ойлгуул. 
4. Гэрийн даалгавар, үүрэгт ажлаа хийж байхад нь юу юугүй туслах гэж гараа оролцуулах хэрэггүй. Тодорхой хугацаанд өөрөөр нь хийлгээд, тусламж хүссэн үед л оролцож байгаарай. 

5. Ямар спорт, нэмэлт дугуйлан түүнд илүү тохирох вэ гэдгийг өмнөөс нь бүү шийд. Харин өөрөө шийдсэнийх нь дараа дэмжлэг их хэрэгтэйг санаарай. 
6. Танай хүүхэд охин байлаа гээд сул дорой байх ёстой гэсэн үг биш. Тиймээс юу, юугүй өмнүүр нь орж бөөцийлөх, хөл бөмбөг сагс тоглуулахгүй хорих, машинаар тоглоход нь гайхаж болиулах хэрэггүй. Харин ч дэмжиж өгвөл хүүхэд илүү өөртөө итгэлтэй, олон талын авьяастай болоход тусалдаг. 
7. Эрүүл бие хамгийн сайхан гэдгийг ойлгуулах үйлдэл тогтмол хийж байгаарай. "Би хөөрхөн үү?" гэж асуухад нь "Тийм ээ" гээд чин сэтгэлээсээ хариул. Мөн гадаад төрхийг нь магтахдаа үйлдлийг нь ч давхар магт. "Чи минь өнөөдөр бүжгийн хичээл дээрээ уян налархай, жинхэнэ гоо охин шиг харагдаж байсан", "Миний охины нүд ч гэрэлтээд л тун үзэсгэлэнтэй шүү" гэх мэт магтаал хэлээрэй. Бас сэтгүүл дээрх загвар өмсөгчид бодит амьдрал дээрх бүсгүйчүүдээс тун ялгаатай гэдгийг хэлж өгөөрэй. Гэр бүлийн гишүүдийн үгс маш их нөлөөтэй учраас хэзээ ч биенийх нь өөг онцгойлж хэлж болохгүй. Харин давуу тал бүхнийг нь магтаарай. 
8. "Охин шиг сул дорой, охин шиг аймхай...." гэх мэтийн үгс огтхон ч хэлж болохгүй. Үүнийг сонссон хүүхэд өөрийнхөө чадварт эргэлзэж, аймхай, зориггүй болох нь бий. Ямар нэгэн шашин, мухар сүсэгтэй холбоогүй л бол өнөөдрийн нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгнийхээ хийж байгаа бүхнийг чаддаг, хийдэг болсон шүү дээ.
 9. Үлгэр дуурайлал үзүүлэхүйц алдартнуудын тухай ярьж өг. Oprah Winfrey, Jennifer Lawrence, Ellen DeGeneres, Malala Yousafzai гэх мэт салбар бүрийн хүмүүсээс хэн ч байж болно. Тэдгээр хүмүүс хэрхэн хүнд хэцүүг давсан тухай, хэрхэн өөртөө итгэсэн тухай, хэрхэн мөрөөдлөө биелүүлсэн тухай залхаахгүйгээр бага багаар ярьж өгч байгаарай. 
10. Охидын хүмүүжилд хөвгүүдээс олон зүйлээр ялгаатай. Гэхдээ хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл юм. Тиймээс зөв хийсэн үйлдэл бүрийг нь магт. Харин буруу хийснийг нь зэмлэхийн оронд хамт хийж, зааж өгч байгаарай.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өв уламжлалаа танин мэдэх “Балар эртний цадиг” үзэсгэлэн нээгдэнэ2 минут 39 секундын өмнөХанхүү Харри болон Меган Маркл нарын хааны гэр бүлийн алтан дүрмийг зөрчиж байсан7 минут 39 секундын өмнөОрдууд хэрхэн өтөлдөг вэ? /Хошин зурхай/12 минут 39 секундын өмнөВладимир Имамович Норов ("ШХАБ-ын цэцэрлэг") барих хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа17 минут 39 секундын өмнөТэргүүлж явсан Окиноуми уналаа22 минут 39 секундын өмнөЭ.Сноуденд орогнох эрх олгохыг дэмжжээ27 минут 39 секундын өмнөЖүдогийн ДАШТ-ий шилдэг 20 цэвэр ялалт32 минут 39 секундын өмнөТрамп: “Пхеньян руу дараа очъё”37 минут 39 секундын өмнөМУАЖ Ш.Чимэдцэеэ цомог, номоо зарж сууна42 минут 39 секундын өмнө“General Motors” компанийн 50 мянган ажилтан ажил хаяжээ47 минут 39 секундын өмнөМбаппе, Неймар нар Аваргуудын лигийн “Реал Мадрид”-тай хийх тоглолтыг өнжинө52 минут 39 секундын өмнөХамгийн сайныг хүүхдүүддээ зориулаарай57 минут 39 секундын өмнөАжилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болжээ1 цаг 3 минутын өмнөБНАСАУ дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ухаалаг гар утсаа худалдаалж эхэлжээ1 цаг 8 минутын өмнөҮндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг ШҮҮХ ямар учраас ЦАГААТГАВ!1 цаг 13 минутын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг-ийн жингийн сугалаа1 цаг 18 минутын өмнөТосон баримал VS Бодит зураг1 цаг 23 минутын өмнөЭмил Хески Лэмпард, Жеррард хоёрыг доош нь хийв1 цаг 28 минутын өмнөВ.Путин Саудын Арабад "С-300" худалдан авахыг санал болгожээ1 цаг 33 минутын өмнөД.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна1 цаг 38 минутын өмнөМадуро: Сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн1 цаг 43 минутын өмнөӨнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороотой1 цаг 48 минутын өмнө"It: Chapter Two" кино “Box Office”-ийг дахин тэргүүллээ1 цаг 53 минутын өмнөСексгүй байх нь гэнэтийн үхэлд хүргэдэг1 цаг 58 минутын өмнөКпопын урт хөлтэй үзэсгэлэнт охид2 цаг 3 минутын өмнөЖеки Чан Оросын фэнүүдээсээ хүлцэл өчжээ2 цаг 8 минутын өмнөЖээнбеков Киргизстан улсыг Латин цагаан толгойн үсэгт шилжүүлэхийг эсэргүүцлээ2 цаг 13 минутын өмнөАвстралийн шигшээ багт хожигдлоо2 цаг 18 минутын өмнөБНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсны 103 жилийн ой тохиож байна2 цаг 23 минутын өмнөCалбартаа “элэггүй” Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвших зөв үү, У.Хүрэлсүх сайд аа?2 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.