2019 оны 4-р сарын 17
8 цаг 00 минут

Японд зэсийн баяжмал гаргаж, БНСУ-ын компани Монголын жоншийг сонирхож байна

Монголын эдийн засгийн зүтгүүр хүч болсон зарим металлын  экспорт эхний улирлын байдлаар өссөн гэх мэдээллийг ҮСХ-оос  гаргаад буй.  Тухайлбал, энд зэсийн баяжмал болон төмрийн хүдэр, цайр, мөн жоншны тухай яригдаж байгаа юм.

Өөр нэг сонирхуулах  мэдээ гэвэл  Оюутолгой компани  зэсийн экспортын зах зээлээ төрөлжүүлэхээр Японд туршилтаар зэсийн баяжмал экспортолжээ.  Гэсэн хэдий ч тээвэр, логистикийн асуудал бэрхшээлтэй байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес  мэдээлжээ.

Монгол Улс өнгөрөгч 2018 онд улбар металын экспортоосоо 1.9 орчим тэрбум ам.долларын орлого олж байв.  Харин 2019 оны эхний улиралд зэсийн баяжмалын экспорт долоон хувиар өсөж, 361.4 мянган тонн болсон байна. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 503.7 сая ам.доллар болж байгаа бөгөөд орлого есөн хувиар өссөн үзүүлэлт юм. Одоогоор зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ-д нийлүүлжээ.

Гол экспортлогч “Оюу Толгой” ХХК-ийн тухайд  улс төрийн болон уурхайн нөхцөл байдлаас хамаарч далд уурхайн бүтээн байгуулалтын ажил сунжирч магадгүй гэсэн мэдээлэл байгаа аж.  Оюутолгойн гэрээгээр хэтэрхий их улстөржиж байгааг өчигдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар онцолсон. Тэрбээр салбарын сайдын хувьд Оюутолгой болон Дубайн гэрээг цуцлахгүй гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ дээрхи хоёр гэрээний аль аль нь төгс бус, учир дутагдал байгаа. Иймд талууд ширээний ард сууж ярилцаж  сайжруулах боломж байгаа гэдгийг сайд хэлсэн.

Үнэхээр Оюутолгойн гэрээг цуцалбал  Могол Улс эдийн засгийн эрсдлээ даахгүй гэдэг нь аль ч талаасаа үнэн үг юм.

Үүнээс  гадна Монголын уул уурхайн экспортод төмрийн хүдэр томоохон орон зай эзэлэх болсон. Оны эхний улиралд төмрийн хүдрийн экспорт биет хэмжээгээр 44 хувиар өсөж, хоёр сая тонн болжээ. Төмрийн хүдрийн экспортоос  106.5 сая ам.доллар  орлого олоод байна. Энэ жилийн тухайд төмрийн хүдрийн экспорт их өсөлттэй байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд 1.4 сая тонн хүдэр экспортолж байсан бол энэ жил даруй 600 тнн-оор өсчээ.

Монгол орон жоншоор баян.  Жоншны гол бүс нутаг нь Дорноговь, Хэнтийн Бор-Өндөр. Мөн Дундговийн зарим   сумын нутгаар  тархалттай гэсэн судалгаа байдаг.

Энэ оны  байдлаар  жоншны экспорт биет хэмжээгээрээ 41 хувиар өссөн нь харьцангуй өндөр үзүүлэлт болж байна.  Энэ нь биет хэмжээгээрээ 110.6 мянган тонн болсон бөгөөд мөнгөн дүнгээр 40.5 сая ам.доллар болж байгаа юм. Жоншны экспортын 69 хувийг БНХАУ-д, 30 хувийг ОХУ, нэг хувийг БНСУ-д нийлүүлжээ.

Шинээр БНСУ-ын “Posco” компани Монголын жоншны салбарыг сонирхож байгаа бол мөн энэ асуудлаар  Японы төлөөлөгчийн газар байгуулагдсан байна.

Цаашид "Хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөр"-ийг 2019-2024 онд хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа юм байна.  Энэ бүхнээс харвал хайлуур жонш Монголын  эрдэс баялгийн экспортод томоохон жин дарж мэдэхээр байна.

Өөр нэг дуулгах сайн мэдээ гэвэл дэлхийн зах зээл дээр цайрын ханш өсөж,  Лондоны Металлын биржид нэг  тонн цайрын фьючерс ханш 2928 ам.доллар болоод байна.

Монгол улс оны эхний улиралд цайрын экспортоосоо 62.6 сая ам долларын орлого олжээ.

Цайрын экспортын 75 орчим хувийг “Цайрт минерал”, үлдсэнийг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шин шин” компани экспортолдог гэсэн мэдээлэл байна.

М.Нэргүй

 

 

 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.17.78Хүрэлээ   • 4 сарын 18. 7 цаг 58 минут

Ард түмэнд ашиг тус нь ирэхгүй юмаар яах вэ дээ... Дээгүүрээ хуваачих юм даа

64.119.17.78Хүрэлээ   • 4 сарын 18. 7 цаг 54 минут

Аливаа зүйлд хэм хэмжээ, зааг схязгаар гэж байдаг. Харин манай аваргуудад тийм ойлголт байдаггүй бололтой. Гадныхан ондоо юм аа. Францад Нотр-дамын сүм шатсан. Сэргээн босгоход нь зориулж, Арно гээд нутгийн тэрбумтан эр 200 сая евро хандидлаж байна ш дээ...

66.181.161.27Зочин   • 4 сарын 17. 21 цаг 54 минут

Уул уурхайн зѳв бодлого явуулах хэрэгтэй.Буруу зѳрүү ч их мѳнгѳ харагдаж байгаа брлрвч улс ард түмэнд нэмэргүй Оюутолгой мэтийн тѳслийг зогсоох хэрэгтэй. Бороо , Нарантолгой Нариын сухайт орд гээд ашиг гүй тѳслүүд.Алт зэс алмазаа зараач баяжсангүй Африкийн орнуудын араас орох дутуу байна.

103.212.117.33зочин   • 4 сарын 17. 21 цаг 54 минут

Дэлхийн зах зээл дээр байгалийн баялагийн үнэ өсөөд бгаа мөртөлөө хэдэн саяаар орлогоо олоод бгаа юм яриад,тэр олсон орлого ни ард түмний амидралд яагаад нөлөөлөхгүй байнаа.хэдэн баячууд хувааж аваад ард түмэнд хүртээхгүй болохоор ядуу тарчиг хэвээрээ 29 жил боллоо.одоо яаах гээд бгаа юм,ард түмний нуруун дээр татвар,торгуулиа нэмж хүнд дарамт өгөөд байх юм.уул уурхайн орлогоороо ард түмний бодит орлогыг нэмэгдүүлэх юм биш үү.бухын доодохыг үнэг харж турж үхэв гэгч болж бна.цалин тэтгэвэр яаасан бэ.эрдэнэт 49% хувицаа,эрдэнэс ТТ ноогдол ашиг яа

202.9.43.116Зочин   • 4 сарын 17. 21 цаг 48 минут

Oyutolgoi mash chuhal, gereeg saijruulah ni zuv. MANAN-giin avilgach nar nadad mungu ugvul tanaid ashigtai geree hiij ugiye geed iim balai geree hiisen baij taaraa.

202.55.188.37Зочин   • 4 сарын 17. 20 цаг 17 минут

Oyutolgoin gereeg yasan ch tsutsalj bolohgui shuu. Mgliig gol tejeej baigaa baiguullaga

202.179.25.11MONGOLKA   • 4 сарын 17. 19 цаг 57 минут

BI SOLONGOS UVUUGIIN BOOV HUHMUURGUI BAINASHDE

66.181.177.196Зочин   • 4 сарын 17. 18 цаг 52 минут

ӨМНӨ НЬ ФРАНЦАД АЛЛАГА БОЛОХОД БАРАГ БҮГДЭЭРЭЭ ФРАНЦЫН ТУГААР ПРОФАЙЛАА СОЛЬЖ ЭЛЧИНГИЙНХЭН ГАДАА ОЧИЖ ЦЭЦЭГ ТАВЬЖ ИХЭЭХЭН "ГАШУУДАЖ" БАЙСАН. ОДОО ХАНДИВ ЦУГЛУУЛААД ЭХЭЛЖЭЭ. ГЭТЭЛ ӨӨРСДИЙН ЭХ ОРОНД НЬ НИЙТЭЭР ГАМШГИЙН БАЙДАЛТАЙ БАЙХАД ОЙЛГОЖ БАЙГАА ХҮН АЛГА. УХААР‼

64.119.25.177иргэн   • 4 сарын 17. 17 цаг 53 минут

НАДАД АШИГГҮЙ ЮМ БОЛ ЧИНИЙ СОНИРХОЛ ЦААШАА

66.181.161.71Зочин   • 4 сарын 17. 15 цаг 43 минут

Яасан ч их мөнгө орж ирдэг юм . Тэгээд хаашаа гараад явчихдаг юм

202.131.243.186Зочин   • 4 сарын 17. 15 цаг 41 минут

монголчууд уул уурхайгүйгээр хөгжихгүй. олсоноо зөв зарцуулах нь чухал болохоос уурхайг зогсоох нь эрсдэлтэйв тэнд хэдэн хүн хөдөлмөрлөж байна. ямар татвар төлж байна. тэр нь чухал нэгэнт бүтээн байгуулалт эхэлсэн хойно зогсооно гэх нь туйлын тэнэг. гэрээгээ засаж сайжруулах, ард түмнийг зөв мэдээллээр хангах хэрэгтэй улс төржилт сайн зүйл дуулгахгүй. одоо улс төржиж болсон. ажлаа хийж амьдралаа дээшлүүлэх нь чухал

103.229.121.34Зочин   • 4 сарын 17. 15 цаг 26 минут

Уул уурхайн сайдыг бөх хүнээр удирдуулж байгаа цагт энэ салбар удахгүй дампуурна.

66.181.161.116са   • 4 сарын 17. 13 цаг 44 минут

Орлого өсөх яах вэ өссөнийхээ хэрээр ард түмний амьдрал дээшлэх ёстой.Гэтэл тэр нь алга байна.

202.179.26.60Зочин2   • 4 сарын 17. 12 цаг 38 минут

Хүрэлсүхээ чи одоо суудлаасаа буу. Чи Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгаж байна. , дараа нь шииээр цэвэрлэх байгууламж барих шавь тавилаа, барьж эхэллээ гэх мэтээр ёстой бидний хуураад зогсохгүй хэдэн хүний алтан амиар тоглов оо. Одоо ажлаа хурдан өг. Зайл. Төр зам шиг галзуу солиотой хүнээр дутаагүй шүү. Төрөл садангийнхаа хэдэн хүнээ аваад зайл.Жагсаал цуалөөн зохион байгуулж ард түмэн бидний тоглгойг эргүүлээд байгаа 6 хүн өнөөдөр Баттулга, Хүрэлсүхтэй төрөл садангийн ямар холбоо хэлхээтэй байгааг сонин дээр гаргасан ч тэр сон . ,

202.9.42.99Зочин   • 4 сарын 17. 11 цаг 59 минут

аваад ирээ авъяа л гээд байгаашд бүр нүүрс ч авъяа л гээд 10 жил болж байна тээвэрээ шийдэх хэрэгтэй байнашд

59.153.115.206Зочин   • 4 сарын 17. 10 цаг 48 минут

Sumyabazar gej neg surhii saad guai garchee. Uuriigee erunhiilegch geed bodtson havitsan oitsonoo zandarch zagnaad, medemhii hooson tolgoit. Urvagch dulzen, eniig zailuulah heregtei.

202.9.43.155иргэн   • 4 сарын 17. 15 цаг 08 минут

Хэдий мэрэгжлийн бусч гэсэн уурхайн мэргэжлийн хүмүүийн яриаг сонсоход харинч суулийн жилүүдийн сайд нарыг бодвол ажил хөөцөлдөж, аль болох зөв шийдвэрлэх гэж чармайж байгаа сайд бол Сумъяабазар. Хүн ажилдаа сэтгэл гаргаж, хичээвэл бүтдэг, Оюу толгойн хувьд гэрээг засч сайжруулах, хүний үгээр тэдний ятгалгаар ажилласан хүмүүст хариуцлаг ярих нь нь зөвөө. Юм л бол хаана. хураана гэдэг тиймч зөв шийдэл хэрхэвч биш. Хий улс төржиж болохгүйээ. Хэрэв Оюу толгойг зогсооход хүрвэл Монголын уул уурхайн хөгжлийг зогсоож, улсын төсөв тасрах аюул нүүрлэ

202.179.23.247Зочин   • 4 сарын 17. 10 цаг 45 минут

Монголын уул уурхайн баялаг гуравдагч зах зээлд гарахад тээврийн асуудал саад тээг болно. Тиймээс хоёр хөршийнхөө нутгаар дамжуулан тээвэрлэх асуудлыг удаан хугацааны гэрээгээр зохицуулах хэрэгтэй:

66.181.178.203базар   • 4 сарын 17. 10 цаг 01 минут

энииг гарагсанаар ард түмэнд ямар өгөөж өгсөн юм бүгдииг төр авч асуудлыг шиидэх хэрэгтэй луйварчидаас төр баялгаа авах цаг болсон сумъяа базар гуй битгии олон юм донгос за

202.70.34.98zaagch   • 4 сарын 17. 8 цаг 12 минут

ene niitleliinhee gatchig sedviig hardaa uuruu odoo uuruusuu zovdoggui yum bhdaa ene setguulch

103.14.38.144Зочин   • 4 сарын 17. 10 цаг 09 минут

harin tiin jahan utgaguil garchig baina.

202.126.89.232зочин   • 4 сарын 18. 8 цаг 04 минут

энэ хүмүүс мөнч их дураараа ярих юм юу ч хииж бүтээж чадахгүй байж худлаа ярьж мэдэмхийрнэ бүгдээрээ ажил хийж татвар төлөх хэрэгтэй Татвар төлөх естой ААН нэгж иргэдийн 27 хувь нь татвар өгч байхад монгол улс яаж хөгжих юм бэ.

Шинэ мэдээ

Өмнөд Осет, Гүржийн хил дээр өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ11 сар 11. 18:00Диана гүнж АНУ-ын тэргүүн хатагтай ч болох боломжтой байжээ11 сар 11. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №2 The Rolling Stones, ‘(I Can’t Get No) Satisfaction’11 сар 11. 17:50“Tesla” цахилгаан автомашиныг үйлдвэрийг Шанхайд 6 сарын дотор барьжээ11 сар 11. 17:45Домогт Шумахерын экс менежер Михаэль олон нийтийн өмнө ил гарна гэдэгт итгэлтэй байна11 сар 11. 17:40Дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврүүд11 сар 11. 17:35Хүүхдэд унтахаас нь өмнө өгч болохгүй хүнс11 сар 11. 17:30Box office: "Midway" тэргүүлжээ11 сар 11. 17:25Гордон Хэйвард гэмтсэн ч баг нь хожиж, дорнодыг тэргүүлж байна11 сар 11. 17:20Холливудын жүжигчин Том Холланд, Том Харди нар хамт кинонд тоглоно11 сар 11. 17:15Хиймэл оюун ухааны салбарт ОХУ дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох боломжтой11 сар 11. 17:10Япон маягийн "алагчлал" буюу эмэгтэйчүүд яагаад шил зүүж болохгүй вэ11 сар 11. 17:05Бүх мөс нь хайлвал, манай дэлхийд юу болох вэ11 сар 11. 17:00Н.Робертсон снукер биллиардын Аваргуудын Аварга боллоо11 сар 11. 16:55Тэян Монгол хэлээр мэндчилжээ11 сар 11. 16:50Иракт амиа алдсан хүний тоо 300 давжээ11 сар 11. 16:45Дэлхий ертөнцийг гайхшируулсан эмэгтэй11 сар 11. 16:40Өвлийн тухай шүлгийн дээжис11 сар 11. 16:35Хийлч Дээгийгийн нэгэн үдэшийн гангараа11 сар 11. 16:30Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-баримт аппликейшн ашиглан төлж болно11 сар 11. 16:26Монгол Улсын начин Б.Серик дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ11 сар 11. 16:25“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана11 сар 11. 16:20Хамгийн их “уудаг” ард түмнийг нэрлэжээ11 сар 11. 16:15“Умард урсгал-2” төслийг ЕХ дэмжиж байгааг буруушаажээ11 сар 11. 16:10Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна11 сар 11. 16:05Их хэмжээний загас тээвэрлэсэн зөрчил илрүүлжээ11 сар 11. 16:00Английн премьер лигийн гол тоглолт Ливерпүүлийн ялалтаар өндөрлөв11 сар 11. 15:55Хайр бол ДЭМБ-ын албан ёсны жагсаалтад орсон өвчин11 сар 11. 15:50Сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байна11 сар 11. 15:45Т.Бархүү сөгдөж байж хамтарав11 сар 11. 15:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.