2019 оны 4-р сарын 17
12 цаг 35 минут

Үхэж мөхөхийг зөгнөсөн 76-г Өсөж өөдлөхийг бэлгэдэх 81-ээр өөрчлөе

Өнөөдөр бидний тархинд боловсорч байгаа бодол санаа, хэлж ярьж буй үг хэлээр тогтохгүй биднийг хүрээлж буй амьтай, амьгүй эд юмс бүхэн өөр өөрийн эрчим, далд энергийг ялгаруулж байдаг гэдэгийг салбар салбарын эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрөөд байна. Зарим нэг туршилт судалгаагаар ч батлагдаад байна.

Энэ хүрээнд бидний өдөр тутмын амьдралыг тооноос ангид төсөөлөхийн аргагүй, тоогоор илэрхийлэгддэггүй нэг ч зүйл үгүй билээ. Таны төрсөн огноо, нас, амьдарч буй байшин, орц, хаалганы дугаар, машин тэрэг, утас, харилцах дансны дугаараас өгсүүлээд юу эсийг хэлж барах билээ. 2500 жилийн тэртээ амьдарч байсан эртний грекийн гүн ухаантан, аугаа математикч Пифагорийн “бидний эргэн тойронд болж буй үзэгдэл юмс, оршин буй бүхий л зүйлс тоонд харъяалагдана” гэсэн үзэл баримтлал нь орчин үеийн нумерлогийн ухааны суурь болдог. Нумерлогийн ухаанаар натурал тоо бүрд хамаарах нуугдмал энергийн хүч нь тухайн цаг үеийн төлөв байдал, мөн чанар, үйл явдал, үзэгдэл юмсад нөлөөлж, эзэн биедээ эерэг ба сөрөгөөр нөлөөлдөг гэж үздэг байна.

Монголчуудын өдөр тутмын амьдралдаа баримталдаг ивээл жил-орд, үйл хийх сайн-муу өдөр зэргийг тодорхойлдог зурхайн зурлагын үндэс нь тоонуудын бие биендээ нөлөөлөх шүтэлцэлийг нар сар, гариг эрхсийн хөдөлгөөнтэй уялдуулан тооцож гаргадаг тоон үйлдэлийн хариу гэхэд хилсдэхгүй байх. Тийм ч болохоор бид өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саатан хүлээж ажил үйлсээ зохицуулж ирсэн нь тооны эерэг эрчимийг ашиглаж ирсэний нэг илрэл гэж боддог.

Эрт дээр үеэс хүмүүс олон зуун жилийн ажиглалт туршлагын явцадаа натурал тоо бүрийн далд энергийн хэв шинжийг олж мэдээд ”азын тоо”, ”муу ёрын тоо” хэмээн нэршүүлж ахуй амьдралдаа хэрэглэх эсвэл зайлсхийх явдал дэлхийн аль ч үндэстэний сэтгэлгээнд хадгалагдан үлдсэн байдагийн бид мэдэх билээ.

АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудад тоо, огноо нь зөвхөн хүмүүсийн амьдралд төдийгүй улс орнуудын улс төр, эдийн засаг, бизнес, нийгмийн бүх л салбарт хэрхэн нөлөөлсөнийг тогтоосон үнэ цэнтэй баримт, нотолгоонуудыг цуглуулж боловсруулан судалгаа шинжилгээ хийдэг бүхэл бүтэн үндэсний нууц хүрээлэн үйл ажиллагаа явуулдаг гэж сонссон юм байна.

Ямартай ч нумерлогын ухаан одоохондоо хувь хүний хувь тавиланд нөлөөлөх тооны хүчин зүйлийг судлаж ихээхэн амжилтанд хүрч байгаа билээ.

Харин одоо төрийн эрх барих дээд байгууллагатай нягт холбоотой, улс төр, нийгэмийн харилцаанд маш олон давтамжтай хэлэгддэг, Үндсэн хуулиар дархлагдсан, тооны ухаанаар бол хүчтэй энерги агуулсан Монгол Улсын хөгжил, дэвшил, ирээдүйг хөтлөгч нэгэн тоог хамтдаа шинжиж үзье. Мэдээж ямар тооны тухай ярих гэж буйг гадарласан байх.

Бид шинэ ардчилсан үндсэн хуулиндаа “УИХ бол төрийн эрх барих барих дээд байгууллага мөн”, “УИХ нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гээд тов тодорхой заачихсан тул “76” гэсэн нийлмэл тоо нь яалт ч үгүй монголын нийгэмд маш чухал ач холбогдолтой тоонд тооцогдохоос аргагүй юм.

Энэ дашрамд төр түшилцэж хууль боловсруулах гишүүдийнхээ тоог анх тогтоохдоо ямар учир шалтгаан, үндэслэлээр, хэний санал санаачлагаар сэтгэлд цөвтэй, сөрөг энергитэй адгийн дорд тоог сонгож баталгаажуулсаныг тайлбарлах хүн байна уу.

Дугаарлалын ухаанд аливаа юмс 1-ээс 9 хүртэлх дан тоогоор илэрхийлэгддэг гэж үзээд аливаа тоон утга болоод огноо зэрэгт оролцож буй цифрүүдийг дахин давтан нэмэх замаар ”хөтлөгч, өдөөгч” тоог тодорхойлж уг тоогоор зан байдлыг шинжих зарчим баримталдаг. 76 тоог нумерлогийн ухаан болон монгол тооны бэлгэдэлийн үүднээс харьцуулан шинжиж үзье.

-76-ийн ”өдөөгч” тоо нь эхний ээлжинд 7+6=13 гарч байна. Тоон зурхайд 13-ыг хамгийн муу энергэтэй тоогоор тодруулсан байдаг. 13 нь үхэл, уналт, сүйрэлийг бэлгэддэг ”чөтгөрийн” гэсэн тодотголтой тоо билээ. Энэ тооны хүчийг буруугаар ашиглавал таагүй явдал, доройтол, сүйрэлд хүргэдэг гэж үздэг. Өрнөдөд 13-ын тоонд маш сэтгэл таагүй хандаж байшин, өрөө, давхар, суудал зэргийг 13-ыг алгасаж дугаарладаг, түүнээс бололцоогоороо зайлсхийдэг гэж байгаа.

-Хэрэв цаашлаад 13-ын ”өдөөгч” тоог олбол 1+3=4 гарах бөгөөд дорнодод 4 гэсэн тоо бас л үхэл, мөхөл гэсэн утгатай адил сонсогддог тул утас, машин, хаалганы дугаар зэргээ 4-ийн тоогоор төгсгөхгүйг хичээдэг.

-Нумерлогийн ухаанаар 4 нь өөрчлөгдөмхий, хувьсамтгай, урваж шарвасан, амжилт олохгүй гэсэн шинж чанарыг илтгэдэг байна. Мөн хоёр хоёрын дөрөв гэдэг талаасаа 2-ын тооны энергээр тэтгэгдэж байдаг. Тэгвэл нумерлогчид 2-ыг эсрэг тэсрэгийн зөрчил, тэгш бус байдлын эхлэл, тэмцэл, хөдөлгөөний шалтгаан болдог гэж үздэг.

-Нөгөө талаас 76 тооны бүтцэд 6 ба 7 гэсэн дараалсан 2 тоо уруудах эрэмбээр байрласан нь ямар ч нөхцөл байдлыг дордуулах, уруудуулах, муудуулах чиглэлийг эхлүүлсэнтэй адил тун ёозгүй тоон дараалал юм.

-Мөн монголчуудын тооны бэлгэдэлд 7-ын тоо муу шинж, төлөвийг төлөөлдөгийг бид мэдэх билээ. Монголчууд хүсмээргүй хамгийн муу зүйлээ “долоон уулын цаагуур далд орог” гэж шившдэг, хамгийн муу нөхцөл байдлыг “Долоо дордов”, “нэг бүдэрвэл 7 бүдэрнэ” гэх мэтээр хэлэлцдэг.

-Эртний аман зохиолд ч долоогийн тоогоор үхэл, мөхөл, гамшгийн шинжийг тодотгосон байдаг. 7-ын тоонд “дордохын 7” гэж ёгт нэр өгсөн зэргээс харахад долоогийн тоо нь хүчин мөхөсдөж доройтох, уруудахын илэрхийлэл ажээ. Иймийн учир долоогийн тоо нь монголчуудын хувьд хамгийн муугийн бэлгэдэлийг төлөөлдөг тул төрийн үйл хэрэгт 7-оор эхэлсэн нийлмэл тоог хэрэглэх нь тун ч оновчтой шийдэл биш юм.

-Өрнөд ч гэсэн долоогийн тоо ямар их таагүй зүйлд хүргэдгийг 2014.07.17-нд Украйны Донецк мужид сүйрсэн Малайзын иргэний агаарын тээврийн MH17 нислэгийн Бойнг-777 онгоцны сүйрэл бодитоор харуулсан байдаг. Ядаж байхад энэ онгоц анхны нислэгээ 1997.07.17-нд хийсэнээс хойш яг 17 жилийн дараа сүйрсэнийг тогтоосон байна. Энд “дордохын долоо” бүр 12 удаа давтагдсан нь онгоцыг сүйрэлд хүргэхэд хангалттай байсан юм байлгүй.

Энэ дээрх шинжүүдийг тоолоод үзвэл 76 нь үнэхээр жинхэнэ утгаараа 7 шидийн муу нь бүрэлдсэн тоо болж байна шүү дээ.

Арчилалын замаар замнасан 30 шахам жилийн хугацаанд манай улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал тоон зурхайд урьдчилан өгүүлсэнтэй яв цав нийцээд байгаа тул үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгаа яг энэ үед эрхэм гишүүд нухацтай тунгаан бодно буй за.

76 гэсэн тоо тйим муугийн туйл болсон тоо юм бол, монголын төрд 3 сая ард түмнийг төлөөлөх гишүүдийн тоо 76 хавьцаа байхад болно гэж үзэж байгаа бол хамгийн боломжит төгс тоо бол 9*9=81 юм. Яагаад.

800 жилийн тэртээ бидний монголын өвөг дээдэс морин дэл дээр дэлхийн талыг эзлэн сүр хүчээ гайхуулж, бусдыг 9 хөлт цагаан тугны өмнө сөхрүүлж явсан агуу түүхтэй ард түмэн билээ. Чингис хаанд энэ бүхнийг гүйцэлдүүлэх эрч хүч, хатан зориг, алдагдсан энерги, аугаа их хүсэл зориг хаанаас ундран гарч байсан юм бол оо?

Мөнх хөх тэнгэрийг шүтэж байсан Чингэс хаан илүү ч үгүй дутуу ч үгүй төрийн 9 хөлт цагаан тугыг шүтэж, хажуудаа 9 өрлөг жанжныг тохоон томилж, бусдаас алтан мөнгөн аяга сав есөн ес, хөвгүүд охид есөн ес, морь тэмээ есөн ес, элдэв зүйл тус бүр есөн ес 81-н тоогоор бэлгэнд авч байсан нь тохиолдлын хэрэг биш.

Дорно дахинд 9-н тоог дээд тэнгэрийн тоо хэмээн бэлгэдэж дээдэлж бишэрдэг байсан нь Чингэс хаан 9-н тоонд маш их ач холбогдол өгч байсанаар илэрч байна. ”Алтан товч” зэрэг түүхийн сурвалж бичигт ”Ерэн есөн тэнгэрийн орноос бууж ирэн хамаг бүгдийг эзэлсэн Есүхэйн хөвгүүн Богд Чингэс хаан” гэж түүнийг тэнгэр гаралтай гэдгийг онцлон дурьдсан байдаг. Тэгэхлээр тэр үеийн бөөгийн шашинд ч 9-н тооны энергийг чухалчлан үзэж заавар зөвлөлгөө өгч байсаны үр дүнд Чингист хаан өөрийгөө 9-ийн тоогоор хүрээлүүлсэн байж тун магадгүй.

Одоо ч бөөгийн шашинд ”хүй ихт ерэн есөн тэнгэр”-ийн тухай ойлголт байдаг.

Энд сонирхуулахад Монголын эзэнт гүрэн байгуулагдсан 3-р жарны 60 дахь гал барс жил /3+6/ буюу европ тооллын 1206 оны /1+2+6/ аль аль нь 9-ын тооны ивээлд захирагдаж байна. Чингис хааны эцэг Есүхэйн нэр ч есийн тооноос үүдэлтэй биш биз, эрхэм түүхчидээ.

Өрнө дорнын нумерлогын ухаанаар 9-ийн тоо нь гурван гурвын /3+3+3/ нийлбэр гэдэг талаасаа өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагт бат тогтвортой, хэзээ ч гуйвж дайвшгүй, тууштай байдал, эр зоригийн илэрхийлэл болдог. Геометрт 3 цэгээр хавтгайг байгуулдаг гэдгийг, 3 хөлт тулгуур бат бэх найдвартай суурь болдогыг захын боловсрол эзэмшсэн хүн мэднэ. Боловсрол мэдлэггүй хүн ч тулгын 3 чулуун дээр тавьсан аяны тогоо дайвалздаггүй гэдгийг амьдралын туршлагаасаа мэдэж авсан байдаг. Мөн 9-ийн тоо нь дан тоонуудаас хамгийн ахлах нь гэдэг талаасаа хамгийн эрч хүчтэй, юунаас ч үл айж шантрах, бусдыг давамгайлах энергийг агуулж байдаг гэж үздэг.

Монгол тооны билэгдэлээр 9-ийн тоо нь “олон зүйл”, “хамаг хотол” гэсэн санааг агуулдаг. Олон омог угсааны хүн, олон зүйл амьтныг “есөн хэлтэн”, тэр олны хүсэл гэгээрлийг есөн хүсэл, хамаг амт шимтийн манлайг “есөн амт” гэхчилэн хэлдэг ажээ. Монгол сургаал, үлгэр туульд “эр хүний есөн эрдэм”, “түшмэл хүний есөн эрдэм”,“Есөн цагаан сүлд гэх мэтээр есийн тоог эрхэмлэсэн байдаг. Хэзээнээс уламжилж ирсэн нь тодорхойгүй ч монголчууд нэгэндээ сайн сайхныг хүсэхдээ 9 хүсэл чинь биелэх болтугай гэж ерөөдөг, төрт ёсонд адуу мал оролцуулан 9 цагаан бэлэг барьж байсан, 9 эрдэнийн орон гэж эх нутгаа магтан дууулдаг, төрийн хүндэтгэлийн идээг 9 үе засдаг зэргээс үзэхэд монголчууд 9-ийн тоог эртнээс бэлэг дэмбэрэлтэй сайн тоо гэж үзэж түүний зөв энергийг ахуй амьдрал, төрт ёсондоо ашиглаж ирсэн байгаа юм.

Дээрхээс үзвэл есийн тоо нь хотол олон, оюун ухааны хүч, сэцэн мэргэн оюун бодол, идээ ундааны охь шим, эд баялгийн эрхэм дээдийг бэлгэддэг ажээ. Тэгэхлээр нийт арт түмнийг төлөөлөх эрдэм билэгт түшмэлүүдийн тоонд 9-ийн тоог оролцуулах нь зүй ёсны хэрэг болох юм. Йимд оройтоогүй дээр үндсэн хуулийг нэгэнт өөрчлөхөөр зэхэж байгаа дээр УИХ-ын гишүүний тоог дөрөвхөнөөр нэмэгдүүлж уруудан доройтохын 76 биш өөдлөж өсөж дэвжихийн есөн ес 81 болгож өөрчлөн засаж залруулах боломж эрхэм төрийн түшээдэд байна.

Хэрэв УИХ 81 гишүүнтэй байвал хуулинд тоогоор илэрхийлэгддэг ухагдхуунуудыг дараах байдлаар илэрхийлж болох юм. Олонх /41 ба түүнээс дээш/, цөөнх /40 ба түүнээс бага/, үнэмлэхүй олонхи /54 ба түүнээс их/, бүлэг байгуулах доод хязгаар /9 гишүүн/, нийслэл, орон нутгын мандатын харьцаа /27:54/ зэрэгээр хувиарлаж болно.

Манай ард түмэн алив юмны бэлгэ дэмбэрэлийг ихэд чухалчилан үзэж ”амны бэлгээс ашдын бэлгэ”, ”монгол хүн амны бэлгээр” гэсэн үгээр ярилцаж хэлэлцдэг, ерөөл магтаалыг өдөр тутмын ажил үйлсдээ байнга хэрэглэж ирсэн нь бидний өвөг дээдэс алив юмнаас ялгарах сайн, муу энергийг ялгаж салгаж мэддэг, мэдлэгээ ахуй амьдралдаа хэвшүүлж сурснаас үүдэлтэй байж магадгүй юм.

Энэ талаар нийгэмд нэр хүндтэй, олны танил төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн доктор, судлаачидыг санал бодолоо илэрхийлэхийг хүсэе.

Шилжээт овогт Болор-Эрдэнэ.

 

28
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

28 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.114Зочин   • 7 сарын 16. 22 цаг 51 минут

битгий хуц

66.181.161.90Зочин   • 4 сарын 18. 0 цаг 49 минут

Hun bolgon dor burnee ene uls ornii ireedui ur hoich uedee sanaa zowood ynz bureer gargalgaa haij bn getel zarim neg malnuud hiisen buteesen zuilgui zugeer l utasnii tsaanaas gants neg sanaa onoogoo bichsin negiigee nulimaal muu nusnuud

66.181.161.54Зочин   • 4 сарын 17. 17 цаг 21 минут

Хэт туйлширсан байнөө

43.228.129.131Зочин   • 4 сарын 17. 15 цаг 48 минут

76 гэдэг болохгүй ч тоо биш л дээ, Хаан төрийн 7 эрдэнэ гэдэг, Бурхан Будда 7 дэлбээтэй бадамлянхуа цэцэг дээр суудаг, 7 гарагаар цагалбар явдаг, ертөнцийн тэгш тэнцүү байхын бэлгэдэл 6 болно, зөгийн үүр тэнцүү талт 6 өнцөгтэй байх ажээ. Энэ хүний бичсэнээс сэтгэхүйн хоосрол үнэртэж байна.

103.26.195.93Зочин   • 4 сарын 17. 17 цаг 27 минут

6-тай нийлэхээрээ бүр ч муухай харагдуулааад байгаа юм биш үү. Муу бэлгэдэлийг сайнаар нь сольчиул яасийн бэ гэсэн бн, Энэ хүний юу нь буруу байхавдээ. Хаа газар хүний юман дээр шүлсээ үсчүүлж явдаг хүмүүс байх юм даа. Дургүй байгаа бол дуугүй л өнгөрөөч. Мэддэг шийдвэр гаргадаг хүмүүс нь бодно биз.

66.181.177.240Зочин   • 4 сарын 17. 15 цаг 07 минут

ЁООЁ МУХАР СҮСГЭЭР 76г 81 БОЛГО ГЭНЭЭ 81 ГИШҮҮНИЙГ ТЭЖЭЭХ ТАТВАР ТӨЛӨГЧ ОЛДОХ УУ ХАРИН Ч БАГАСГАЖ 34 БОЛГОЖ АВСААРХАН ПАРЛАМЕНТТЭЙ БОЛМООР БАЙНА МУХАР СҮСГЭЭР ТООГ САЙН МУУГААР ХУВААХ БИШ ХЭРХЭН ЗӨВ ХЭРЭГЛЭХ УХААНДАА БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ МУУ ХЭЛҮҮЛДЭГ 7 ГИЙН ТОО ЧИНЬ БАЙГАЛЬ БОЛОН НИЙГЭМИЙН ҮЗЭГДЭЛИЙГ ЗОХИЦУУЛДАГ ХААН ТОО ШҮҮ ТАЛИЙГААЧИЙГ ХҮНДЭТГЭХ 49 ХОНОГ, 365 ӨДРИЙГ 7 ХОНОГТ ХУВААСАН,22 ыг 7 ХУВААХАД АЛДАРТ ПИ ТОО ГАРНА ГЭЭД НЭРЛЭЭД БАЙВАЛ БАРАХГҮЙ

103.26.195.93Зочин   • 4 сарын 17. 15 цаг 27 минут

Чиний үс засуулах өдрөө сонгоод, гандан хийдээр яваад засал номоо хийлгээд, лам хараар яваад засал ном хийлгээд байгаа чн мухар сүсэг биш юм уу? ЧЯлгаагүй д амьтан юм байж. Бодолоо л хэлээ биз. хүлээж авах эсэх нь чиний л асуудал

182.160.32.195Зочин   • 4 сарын 17. 14 цаг 28 минут

Үгийн алдаа найгүй юмаа. Зөв бичиж сурах хэргэтэй.

103.26.195.93Зочин   • 4 сарын 17. 17 цаг 28 минут

Өөрөө нэг их зөв бичдэг ч юм шиг.

182.160.32.195Залруулга   • 4 сарын 17. 14 цаг 29 минут

Уучлаарай "хэрэгтэй".

192.82.65.895555   • 4 сарын 17. 14 цаг 22 минут

76 БОЛ ХЭРЭГГҮЙ ТОО ГЭДЭГ НЬ БАТЛАГДААД 29 ЖИЛ БОЛЛОО...76 ГЭЖ ХЭЛЖ ДУУСААГҮЙ БАЙТАЛ ҮХЭР ,,ТЭНЭГ ,,МАЛ..ГЭДЭГТЭЙ АДИЛХАН СОНСОГДООД УДАЖ БГААГ МОНГОЛ ХҮН БҮР МЭДРЭЭД УДАЖ БНА...ГАРГАЛГАА НЬ МАШ ТОДОРХОЙ.... ИЙМ ОЛОН ТЭНЭГҮҮДТЭЙ БСНААС ГАНЦ ГАЙГҮЙ ТЭНЭГТЭЙ БАЙЯ ТЭР БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ

43.228.129.119Лам   • 4 сарын 17. 14 цаг 14 минут

81 гэдэг тоо Монгол ухаанд хамгийн муу ёрын тоо гэдэг. Жнь: хүний насанд сэвтэй тоо муу ёр гэж 81 -ийн тоог бараг хэлдэггүй, 8-ийн тоог битүү муу ёрын тоо ч гэдэгч тал бий . Монгол ухаанд 8 -ын тоо битүү хайрцаглагдсан үхлийн тоо ч гэдэг.

103.26.195.93Зочин   • 4 сарын 17. 17 цаг 31 минут

Тэмээ гэхээр ямаа гэдэг нөхөр үү, үгүй юу. Буддын ном судар, монголчуудын бэлгэдэл 2 арай өөр зүйл байхээ? хөө

64.119.16.169Д.Алтаа   • 4 сарын 17. 13 цаг 51 минут

Зөв бичих дүрмээ ...өөрчилье... гэж ингэж бичнэ. Ном сайн уншаач ээ. Энэ мэт жижиг гэлтгүй алдааг битгий гаргаач ээ. Уншиж сурч байгаа хүүхдүүдийн доог болох вий.

64.119.16.169Д.Алтаа   • 4 сарын 17. 13 цаг 47 минут

Яасан бэлгэдэлгүй гарчигтай мэдээлэл вэ?! Уруудаж доройтох ... гэвэл арай онох байх. Ер нь үгийн зөв сонголт хэзээ ч хаана ч чухал шүү.

103.212.119.174Зочин   • 4 сарын 17. 13 цаг 38 минут

С.Дулам доктор л мэднэ. Монгол бэлгэдэл зүйгээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн. Монголчууд бэлгэдэлтэй ард түмэн гээд өөрсдийгөө гайхуулаад байдаг. 76 тоог яг хэн сонгосийн. Монголчуудыг дордуулах хүсэлтэй нэг нь санаачилсан юм биш биз.

66.181.190.197Зочин   • 4 сарын 17. 13 цаг 35 минут

Заа бас нэг мухар сүсэг ороод ирлээ гэж........

103.212.119.174Зочин   • 4 сарын 17. 13 цаг 34 минут

Үнэхээр таагүй л бэлгэдэлтэй юм байна шдээ. Нэгэнт өөрчлөх гээд байгаа юм бол 81 болгоод л харийлдаа

78.188.222.48kol   • 4 сарын 17. 13 цаг 31 минут

dahiad 5 atgaaljin har mangas tejeeh gee yu......

202.21.105.186Zochin   • 4 сарын 17. 13 цаг 20 минут

SETGELTEI KHUN SONGOJ CHADVAL TOOCH KHAMAAGUI L DEE

122.201.31.174zOCHIN   • 4 сарын 17. 13 цаг 16 минут

ZA 76G ARAI GEJ TEJEEJ BAIHAD YN 8I BE UY HUCDAG NOHOR BE.

66.181.182.18Зочин   • 4 сарын 17. 13 цаг 06 минут

БИТГИЙ СОЛИОР ТОО ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ ХУЛГАЙЧАА

122.201.22.216Зочин   • 4 сарын 17. 13 цаг 04 минут

Өдөөгч тоо нь 7 энэ бол дордохын 7 дараах тоо нь 6 энэ тоо бол зөн билгийн тоо байж ч магадгүй байхгүй байж ч магадгүй .гэхдээ инэнхдээ байдаг . Тэгэхээр муу ёрын 76 байна гэсэн үг .

66.181.171.26Зочин   • 4 сарын 17. 13 цаг 04 минут

45 GISHVVNTEI BAIYA 4+5

192.82.65.195ЦЭНД   • 4 сарын 17. 13 цаг 01 минут

БАС НЭГ СОЛИОРОГЧ НЭИЭГДГЭЭ.76 ҮХРИЙГ ЦӨӨЛӨХ БАЙТАЛ НЭМЭХ ГЭЖ СОЛИОРЧ БАЙХ ГЭЖ.

103.26.195.93Зочин   • 4 сарын 17. 12 цаг 57 минут

Гээндээ ч бий, гоондоо ч бий гэж нэг байдагдаа. Бодох л асуудал.

202.179.27.178714   • 4 сарын 17. 12 цаг 52 минут

76-n BODONGO 1 ARSLANGAAR SOLEOO OOOOOOOOO

203.91.118.180зочин   • 4 сарын 17. 12 цаг 50 минут

тоондоо биш хүндээ байгаа биз дээ

Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ8 цаг 11 минутын өмнөХарвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ8 цаг 16 минутын өмнөРоналду нууцаар хуримлажээ8 цаг 21 минутын өмнөФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд8 цаг 26 минутын өмнөФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл8 цаг 31 минутын өмнөОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд8 цаг 36 минутын өмнөГерманд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна8 цаг 41 минутын өмнөАнгараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ8 цаг 46 минутын өмнөЦээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо8 цаг 51 минутын өмнөАбэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо8 цаг 56 минутын өмнөСанаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд9 цаг 1 минутын өмнөGoogle улс төрийн сурталчилгааг хориглоно9 цаг 6 минутын өмнөИнстаграмд хамгийн их орлоготой орос одод9 цаг 11 минутын өмнөӨмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө9 цаг 16 минутын өмнөБ.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг9 цаг 16 минутын өмнөШүдний чулуу гэж юу вэ9 цаг 21 минутын өмнөК.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав9 цаг 26 минутын өмнөХөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"9 цаг 28 минутын өмнөБоливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ9 цаг 31 минутын өмнөДэлхийд шинэ улс мэндлэх гэж байна9 цаг 36 минутын өмнөОнгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно9 цаг 41 минутын өмнөПутин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив9 цаг 46 минутын өмнөЦахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд9 цаг 51 минутын өмнөОдон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ9 цаг 56 минутын өмнөЭх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө11 сар 21. 16:10Өдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа11 сар 21. 16:07БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ11 сар 21. 16:05Шорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ11 сар 21. 16:00Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье11 сар 21. 15:55Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт11 сар 21. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.