4-р сарын 17
13 цаг 50 минут

Анна Хамилтон Доннел: Өргөмөл үр

Хаврын сүүл сар, бараг л сургууль амрах үе байлаа. Ингээд л Маргаретын эцэс төгсгөлгүй сунжирсан уртаас урт, уйтгарт зуны амралт эхлэх шив.
Зуны амралтыг байнга л хамтдаа гар гараасаа хөтлөлцөн гадуур зугаалж өнгөрөөдөг Нелл, Энэми, Маргарет нарын жаргалтай үе ард хоцоржээ.

 

Харин одоо эсрэгээрээ, долоо хоногийн амралтаар хүртэл Энэми зүүн зүгт, Маргарет чанх баруун тийш зам салан явах болж дээ. Энэхүү чулуун хана зүүнээс баруун руу босох нь тэр. Энэ байдал Маргаретын хувьд хүний нүднээс далдхан хамар хашааны дор бодол болон суух хэсэгхэн хормыг өөртөө зориулахад хүргэнэ. Энэ байдал нь түүнийг зүгээр л өрөвдөлтэй, ганцаардсан, золгүй нэгэн болгох адил.
 
Ийн суух зуур ханан хашааны нөгөө талд шивэр авир хийх хэсэг бүлэг ховч охидын яриа сонсогдох нь тэр. “Би нэг зүйл сонссон! Тэр өөрийн хийсэн хэргийнхээ горыг амсаж байгаа нь өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг дээ. Тэрнийг бидэнтэй тоглооч гэхэд ч ирэхгүй. Түүнийг дуудаад ч яах юм бэ? Тэр чинь хэн ч биш ш дээ. Зүгээр л нэг үрчлэгдсэн амьтан” гэх сонсдов.

 

“Хүүе, чи юу гэчих вэ?” гэж хий л сонсож зогссон олон нэгэн дуугаар ам уралдан асуухад, гайхшран “Дахиад нэг хэл дээ” хэмээн хажуухнаас нь Роди Шарп амаа хурцална.
 “Тэрнийг үрчлэгдсэн, өргөмөл охин гэж байна аа. Тэгээд л тэр. Өргөмөл амьтан тэрнээс өөр ямар нь л биднийг хамт тоглооч гэхэд ирэхгүй хэрэн тэнүүчилж явав л гэж дээ. Тэгээд ч миний бодоход бид тэрэнд хангалттай л сайн байсан биз дээ?” гэлээ.

 

Маргарет түүн дээр гишиглэх мэт хүйтэн хөндий үг хаялах энэхүү яриаг сонсон хашааны буланд зүрх сэтгэлээ тайтгаруулахыг хичээх аядан дэмий л сууна. Энэ бүхнийг сонсоход нь хүртэл хүнд тустал тийм ойрхон, хэрэв хажууд нь байна гэвэл түүнд амьсгалахад нь хүртэл бэрх байх байсан буй за.

 

“Чи хэтэрхий дэгсдүүлээд байна ш дээ!” Би чиний хэлсэн нэг ч үгэнд итгэхийг хүсэхгүй байна. Тэр ээжээрээ үнэн голоосоо бахархдаг. Зүгээр л үнэн зүрхнээсээ шүү!” хэмээн Роди Шарп түүнд эрэлхэг гэгч нь палхийтэл хэлэх нь тэр.
Роди Шарп “Тэр энэ талаар юу ч мэдэхгүй” хэмээн яриагаа яарангуй дахинүргэлжүүлэх нь, түүний дууны өнгө аяс хүртэл чимээгүйхэн сонсож суух хөөрхий Маргаретын чихэнд яг зүрх зүсэх мэт бяцхан жад хутгаар сийчихтэй адил сонсдоно. “Түүний гэрийнхэн үүнийг бүгд Маргаретаас нуудаг. Манай эмээ ч ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй, итгэхийг ч хүсэхгүй байх” гэж хэлэх нь тэр.

 

Гэхдээ л Роди Шарпын эмээгийн юу гэх нь хэнд хамаатай юм бэ гэсээр бөөгнөрсөн олны гайхан цочирдсон өнгө аяс итгэж чадахгүйн сацуу хөөрхийлөлтэй золгүй өргөмөл охиныг өрөвдсөн яриа болж хувирлаа. Тэдний өөрсдийнх нь л нэг. Гэвч тэд өдөр бүр, цаг тутамд үг нэг бүрээр нь салган ӨРГӨМӨЛ хэмээн хочлон үсэглэх нь лавтай. Тэд өмнө нь түүнийг тэдэнтэй хамт тоглохыг уриалдаг байсан ч одоо түүний өрөвдөлтэй хувь тавилан түүнийг гайхаш алдуулна.
“Яагаад, яагаад тэр гэж? Тэр тэгээд гэр оронгүй, золбин нэгэн байсан гэж үү дээ?” хэмээн нэг нь уулга алдана. “Үнэхээр, үнэнээсээ тэр энэ талаар юу ч мэдээгүй байсан гэж үү дээ?”

 

“Өө, бурхан минь гэж. Бодохоос хүртэл аймшигтай юм аа. Та нар тэгээд түүнийг мэдэж байсан хэрнээ энэ бүхнийгээ нууж байсан болов уу гэсэн бодол төрөхгүй байна гэж үү дээ?” хэмээн хэн нэгний ярих нь хүртэл энэ бүхэн нууц байсан, надаас бүхнийг нууж байсан гэсээр зөөлөн чийглэг зүлгэн дээр хэвтэх нь хүртэл түүнд хүндээс хүнд, бэрхээс бэрх, сэтгэл өвтгөж, зүрх зүсэгдэм ....Энэ бүх бодол толгойд хөвөрсөөр л, тэдний аймшигтай хэрцгий яриа үргэлжилсээр л.
“Энэ бүхэн зүгээр л гутамшигтай юм аа. Тийм биш гэж үү дээ? Хэрэв ийм зүйл та нарын хэн нэгэнд тохиолдсон бол гэж бодож үзсэн үү? Үгээр хэлшгүй тийм аймшигтай мэдрэмжийг?”

 

"Бодоод үз дээ. Үдэш “Сайхан амраарай, ээж ээ” гээд ээжийгээ үнсэхэд тэр чиний ээж биш байна гээд.....”
Маргарет гараараа өөрийгөө тумлайдан ширэлдсэн өвсөн дээр өнхрөн...... энэ бүхэн.....юу болох нь энэ вэ? Ямар аймшигтай зүйл гэхээрээ......! Түүний айж балмагдсан энэ байдал хором, мөч бүрт түүнийг улам бүр азгүй, золгүй, өрөвдөлтэй нэгэн болгож байлаа.

 

Тэгээд энэ гутамшиг, ичгүүр зэрэгцэн, яг л энэ бүх адгийн хийгээд муу ёрын байдал түүнийг айдас дунд отоод хүлээж байсан гэлтэй. Тэгээд л түүний ээлж иржээ. Айх, ичих зэрэгцсэн Маргарет зүлгэн дээрээс босохдоо мэдрэх тэр хачин мэдрэмжийг үгээр хэлж, үзгээр бичишгүй, ямартай ч урьд өмнө нь ийм гутамшигтай байдалд орж байсангүй. Ердөө есхөн настай түүний хувьд энэ бүх болж өнгөрсөн зүйлийн хажууд тэр зүгээр л нэг золгүй, өрөвдөлтэй бяцхан охин гэдгээ мэдрэн суух, ийм мэдрэмжийг өдий насандаа амсана гэдэг......! Ийм байдалтай босоод хатагтай Стрээтэрийнх, тэгээд цаашлаад номлогчийнх, мөн Энимигийн хажуугаар өнгөрөн гэртээ харих замаа дөтөлдөг ч болоосой гэсэн бодол! ᠌Тэд бүгд түүнийг цонхоороо хараад ‘Хөөе, нөгөө өргөмөл охин явж байна” гэж шаагилдах вий гэсэн түүний айдас. Ийнхүү Маргарет нүдээ аних төдийд л магадгүй тэд түүнийг хараад хуруугаараа чичлэн, хатагтай Стрээтэрийн булцгар хуруу, номлогчийн савхан хуруу мөн Энимигийн богинохон бор хуруу, түүнийг чиглэн зааж байгаа дүр зургийг төсөөлөн, түүнийг толгойноосоо авч хаяхыг хүсээд ч дийлсэнгүй. Зөвхөн чи л золгүй, өргөмөл нэгэн гэсэн үгс оюун бодолд нь хөвөрсөөр.......

 

Ямар нэг зүйлийг хийх л хэрэгтэй. Түүний хийж чадах ямар нэг зүйл байж л таарна. Зүгээр л тэр одоо яг эхлэх л хэрэгтэй.........

 

“Би одоо бүхнийг олж мэдлээ. Би ийм зүйл байдаг, ийм зүйл болно чинээ төсөөлж ч байсангүй. Би хэн нэгэн шиг байж чадсангүй. Зүгээр л хаягдаж хоцорсон өнчин нэгэн, өөрийгөө хэн байснаа, өөрийгөө хэн болохоо гэнэтхэн ийм байдалтай олж мэднэ гэдэг зүрх зүсэм....Хэрвээ...Хэрэв би үнэнийг эрт мэдсэн бол сэтгэлийн ийм гүн ангалд унах байсан ч уу, үгүй ч үү. Магад ч үгүй би сэтгэлийн томоос том шархтай л үлдэх байсан байж болох. Бүх зүйл хангалттай. Би одоо хамт байх, хамт амьдрах эрхгүй хүмүүсийнхээ дундаас холдон алга болох болно. Энэ бүхнийг бичихэд хүртэл хуруу минь чичирч, сэтгэл зүрх эмтэрч, хэзээ ч минийх байгаагүй ээждээ одоог хүртэл хайртайгаа яалтай..... Үүнийг харах тоолондоо та намайг яг л сарнайн улаан өнгөтэй, алаг нүдэн цэцэг цэнхэр өнгөтэй, элсэн чихэр чихэрлэг амттай байдгийн адил намайг санан дурсах буй за.
МАРГАРЕТ” гэжээ.

 

Ийнхүү захиагаа дагжин чичрэн байж айдас дунд бичиж үлдээгээд, ор руугаа тэмтчин сэм орлоо. Магадгүй, тэр унтахаар хэвсэн байх. Ямар ч байлаа гэсэн түүнийг ор руугаа явав уу, үгүй юу хаалганы цаана аав, ээжийнх нь ярих сонсогдов. Энэ бүхэн түүнд тийм ч сонин байсангүй. Тиймээс зүгээр хэвтэнгээ тэдний яриаг сонссоор ...

 

“Неллиг энэ бүхнийг олж мэднэ гэдгийг би эртнээс гадарлаж байсан. Түүнийг гэртээ ирэхээр нь энэ бүхнийг түүнд илүү найрсгаар, эвээр хэлэх хэрэгтэй. Тийм биз дээ, Хэнри? Тэр бусдаас үүнийг сонсож байснаас энэ нь илүү дээр. Хөөрхий, бяцхан охины минь сэтгэл эмтэрнэ шүү дээ...” хэмээн ээжийг нь хариулах зуур Хэнри “Хэрвээ бурхан бидэнд ийм сайхан бяцхан үр заяагаагүйсан бол бид түүнийг үрчилж авахгүй л байсан” хэмээн ярилцах хооронд Маргарет хөнжлөө хуу татаж, цурхиртлаа уйлан нулимс асгаруулсаар шатны уруу гүйн одлоо. Гомдол тарчлал, айдас түгшүүр, түүнийг элэглэн дооглох, энэ бүхэн хэдийнэ ард хоцоржээ. Тэд бяцхан охины зүрх сэтгэлдээ ойлгох гэж оролдож байсан том сэтгэлийн дарамт, ачааг хөнгөлж өгсөн нь энэ бололтой. Энэ бүх айдас түгшүүр, гутамшиг, дооглол тохуурхал ахиж хэзээ ч, дахин хэзээ ч ирэхгүй. Маргарет “Уухай, уухай! Энэ бол ялалт. Энэ бүх гуниг харуусал анхнаасаа түүнийх биш байсан” гэж бодов. Түүний сүнс хүртэл өнгөрснийг мартан урагш тэмүүлж байлаа.

 

Харин хаалган дээр гайхаш тасран шаналал харуусалтайгаар зогсох тэднийг дүүлэн нисэх адил бяцхан охин гайхшруулж орхих нь энэ. Тэд охиныг хоёр гараа дэлгэж тэврэн авлаа. Энэ бол бүхэлдээ шаналалд тарчилж байсан охины тэмцлийн ялалт, баяр хөөр, аз жаргал дүүрэн бяцхан охины халуун дулаан тэврэлт байлаа.
- Хөөх, та хоёр минь минийх, би ч та хоёрын охин. Бид бүгдээрээ бие биеэсээ олсон. Би золгүй өргөмөл, өрөвдөлтэй хэн нэгэн биш…

 

Тийм ээ, Маргарет Энимиг ч тодоос тод санаж байлаа. Түүний өрөвдөлтэй байдалд сэтгэл зүрхтэйгээ тэмцэн тарчилж байсан тэр бүх зүйл одоо ард хоцорлоо. Үүрд мөнх!
Маргарет магадгүй Неллиг тийм ихээр хайрлаж, өхөөрдөж чадахгүй л байх. Гэхдээ л тэр ᠌цаашдаа улам ихээр хичээх болно оо. Тэгээд ч түүний амьдрал бол бүхэлдээ тэр өөрөө өөрийгөө олох эрэл, өөрийгөө хайрлаж үнэлэх үнэлэмж гэлтэй.
Анна Хамилтон Доннел 
Орчуулсан О.Мөнхчимэг
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 21 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна7 цаг 35 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.