4-р сарын 17
15 цаг 51 минут

Нэг мөнгөн зоос (Өгүүллэг)

Одоо үед эртний мөнгөн зоос олоход ч хэзээний хэцүү болсон цаг билээ. Одоогийн хонконг зоос нь эртний мөнгөн зоосноос арай багахан дугуй хэлбэртэй, зузаан нь бага зэрэг нимгэн байдаг. Учир нь, мөнгөн зоос бол ерэн найман хувь нь цэвэр металлаар цутгаж хийдэг, зөвхөн хоёр хувь нь өөр бусад металл байдаг. Тиймээс хатуулгийн хувьд зуун хувь цэвэр мөнгөнөөс илүү хатуу. Гэхдээ бас хуурамч мөнгөн зоос байсаар л байгаа. Зэс болон хар тугалга холилдсон байдаг. Ухаан сийрэг хүмүүс бүгдээрээ ялгаж таних өөр өөр аргыг мэддэг. Гагцхүү нэг мөнгийг аваад өөр нэг мөнгөтэй өнцгөөр нь цохиход жинхэнэ нь “жин” гэх дуу гаргана, харин хуурамч нь бүдүүн хатуу дуу гаргадаг. 
    
Өөр нэгэн маш бага зэстэй хуурамч мөнгөн зоосыг хоёр хуруугаараа гол хэсгээс нь хавчаад ирмэг рүү нь үлээхэд жинхэнэ мөнгөн зоос маш уртаар “дөн” гэх дуу гаргах ба хуурамч нь харин байхгүй шүү. Мөнгөтэй ажилладаг хүмүүс бага сургуульд байх үеэсээ л түүний өнгө төрх, төрөл зүйл, янз байдлыг ялгаж сурах гэж сургуулилт хийдэг. Мөнгөн зоосны олон хэв гарсаар байгаад хорь гаран янзаар хэвлэгдсэн байдаг билээ. Их хэмжээний мөнгөн зоосыг хуурамч, жинхэнэ эсэхийг нь ялгахын тулд хурдан шаламгай байх хэрэгтэй. Энэ төрлийн арга барилыг ойлгохгүй бол алдагдал гарна.
    
Мөнгөн зоосыг тодорхой байрлалаар жагсаахад нэгэн тогтмол жишиг байдаг ба мөнгөн зоосны нэгэн модон хавтан байдаг. Нэг хавтанд арван эгнээ сийлсэн хагас хонхор байх ба эгнээ бүрт нь тавин зоос тавьж болно, хорин эгнээ нь мянган зоос болно. Энэ нь дээр үеийн банк болон их хэмжээний гүйлгээ хийдэг газруудад заавал бэлдсэн байх ёстой багаж хэрэгсэл юм. 
    
Мөнгөн зоосыг тоолох нэгэн төрлийн арга байдаг. Баруун гартаа нэг мөнгөн зоос харин зүүн гартаа мөнгөн зоосоо овоолно. Зүүн гар дахь мөнгөн зоосоо дараалан түлхэж гаргахдаа баруун гар дахь мөнгөн зоосоо нэг нэгээр тогших агаад тогшихдоо чимээг нь сайн эсэхийг сонсоод шууд нэг нэгээр нь шидэлж гарган, дахин тогшоод дахиад тоолно. Тав, арав, арвантав, хорь гэх мэтээр тоолж, зуун юанийг нэг минут хүрэхгүй хугацаанд ялгаж болно. 
    
Жижиг дэлгүүрүүдэд мөнгөний эргэлт багатай, энгийн газар нэг зоосны худалдаа хийхэд худалдагч нар эхлээд тухайн зоосыг зузаан модон лангуун дээр шидээд, чимээ нь бүдүүн бараг байвал худалдан авагчаас солихыг хүсдэг. Тиймээс мөнгөн зоосны жинхэнэ, хуурамчийг ялгах нь энгийн хүний өдөр тутам хийдэг энгийн зүйл байлаа. 
    
Намайг бага байхад бүх зүйл элбэг дэлбэг байсан. Гагцхүү өдөр бүр эцэг, эхээсээ нэг зэс зоос авахыг л мэддэг байсан. Тухайн үед нэг зэс зоос хаана ч их юм. Түүгээр хангалттай чихэр худалдан авч болно. Том шилтэй ундаанаас төрөл бүрээс нь нэг шилийг авч болно. Эсвэл ганц хоёр лийр, хэлхээтэй хоёр туулайн бөөр авна. Санахнээ, бага байхад хотын гаднахь сүм рүү зугаалгаар явахдаа нэг зэс зоосоор яг зуун ширхэг лийрийн чихэр авч иднэ. Хүүхдүүд чихрээ идэнгээ чихрийн худалдаачны дуулах төрөл бүрийн дууны үгсийг сонсдог байв. Хотын гаднахь архины мухлагт нэг аяга хоол нь хоёр зэс зоос байдаг, нэг аяга татсан гурилтай хоол   идэх нь дөрвөн зэс зоосны үнэтэй. Нэг зоосны мах нь том бас зузаан. Хийжүүлсэн ундаа нэг шил нь хоёр зэс зоос. Нэг мөнгөн зоосоор зуун тавин өндөг авч болдог бөгөөд энэ нь үнэтэйд тооцогддог байлаа. 
    
Намайг зургаан нас хүрээгүй байхад нэг мөнгөн зоосыг харах боломж маруухан байж билээ. Шинэ жилээр есдүгээр авга эгчийнд баяр хүргэхээр очсон юм. Авга ахыг маш баян хүн гэлцдэг байв. Авга эгч намайг хараад маш ихээр баярлан надад баярын мөнгө гэж нэг мөнгөн зоос өгсөн. Би мөнгөн зоосоо авч ирээд өөрийгөө мөнгөтэй хүн мэт бодож байсан. Миний авсан тэр мөнгөн дээр авга эгч улаан цаасан дээрхи “Хос уянга” гэсэн үсгийг хайчлаад болгоомжтой наасан. Энэ мөнгийг зуу гаран зэс зоосоор сольж болно гэдгийг би маш сайн мэдэж байсан юм. Гэвч энэ нь миний хувьд анх удаа эд хөрөнгөтэй болсон явдал учраас юу ч болж байсан сольж зүрхлэхгүй, ихэнхдээ халаасандаа авч явж тоглодог, заримдаа хүмүүст гаргаж харуулан сэтгэлийн таашаал авдаг байсан билээ. 
    
Намайг багад манай гэр бүл Шанхай хотын нэгэн язгууртан айл байсан. Манай аав эцгээсээ ах, дүү тавуулаа бөгөөд хотын зүүн хаалганы төв гудамжинд нэг нь гоёмсог торгоны лангуу нээсэн, нэг нь хоргой даавууны лангуу нээсэн, нөгөө хоёр нь торгоны дэлгүүр нээсэн байв. Дээр үед Шанхай хот хараахан хөгжиж цэцэглээгүй байв. Шанхай хотын зүүн хаалганы зам нь хамгийн сайн зам, хамгийн том дэлгүүр нь үслэг эдлэлийн “Тэнгэрийн эрдэнэсийн мөнгөн харш” юм. Төрөл бүрийн даавууны том лангуу, Чин-Сүгийн цайны дэлгүүр гэх мэт зүйл оршино. Манай даавууны дэлгүүр зүүн хаалганы гадна нээгдсэн билээ. Харин бусад нь бүгд дотор нээгдсэн, тухайн үед Шанхай хотын ихэнх байгууллагууд ийм л байсан юм. 
    
Миний авга ах гэрийнхээ эд баялгаар их сайрхдаг хүн байв. Тэр хэлэхдээ “Гоугийнх хотын хагас, Жүгийнх нэг хэсэг, Чень овогтын хоёр гэрийг харуулсан” гэж билээ. Үүний утга нь гэвэл Гоу овогтын бараа хотын хагаст хүрдэг, Жү овогтынх зөвхөн нэг хэсэгт л хүрдэг. Чень овогтын байшин болон лангуу нь хотын төв хэсгээс гадагш хүртэл нээгдсэн, хоёр талаас нь мөнгө цуглуулж болно. Тэр үед бид нар маш их баярлаад, өөрсдийгөө ажил хийж хөдлөх шаардлагагүй гэж боддог байж билээ. Яг үнэндээ бол тэр үед манай гэр бүл сүйрлийн ирмэг дээр байсан юм. Авга ах харин чихэнд чимэгтэй үгээр мэхэлсээр л байсан, би тэр үед жоохон байсан болохоор юуг ч ойлгож, мэдээгүй билээ. 
    
Манай торгоны дэлгүүр төрөл бүрийн торготой, лангуунаасаа гадна маш том байшинтай, хоёр мү газар эзэмшдэг байв. Би тэнд л төрсөн юм. Би эхээс ах, дүү гурвуулаа. Том ахыг Чэн Чи гэдэг, багын нэр нь А-Шин. Миний нэр Чэн Юань, багын нэр маань Ай Юань. Дүү тухайн үед төрөөгүй байсан. Гагцхүү би л торгоны лангуун дээрээ тоглодог байлаа. Би ангийнхаа Жан овогт нэгэн хүүхэдтэй ойр дотно нөхөрлөдөг байв. Нэгэн өдөр би халаасандаа өнөөх зоосоо авч яван, гартаа эргүүлж тоглон, түүнд үзүүлэхэд тэр найз маань хараад бүр манарчихсан юм. Яагаад гэвэл түүнд цалин мөнгө байгаагүй, сар болгон хоёр мао хэрэглэх ёстой, энэ мөнгө нь сурагч найзын маань усанд орох, үс засуулах, оймс, гутал худалдаж авах зэрэгт л дөнгөн данган хүрдэг байлаа. Тэр миний нэг мөнгөн зоосыг хараад тоглохоо болин гартаа тавьж, түлээ түлшний мөнгө хамгийн их гардаг даавууны дэлгүүрийн эзэнд гомдоллож гарсан. Сар бүрийн түлээ түлш найман зоосноос хэтрэхгүй, энгийн ажилчин зургаан зоосноос хэтрэхгүй, дөрвөн зоос, багшийн сургууль дөнгөж дүүргээд би сардаа дөнгөж нэг л зоос авна, би жил ажиллаад ганцхан юань авна. Тэгэхэд чи гэж үнэхээр атаархмаар хүн байна. Чи мөнгөө сайн хадгалах хэрэгтэй гэсэн билээ. 
    
Би түүний үгийг сонсоод нэг тийм онгирсон байдал гаргахад Жан овогт нүд нь дасахгүй, уруулаа хавиралдуулан байж: “Бяцхан хүүхдээ, битгий онгироод бай. Би багш болоод хичээж хөгжих юм бол тухайн үеийн мөнгө лавтай чинийхээс их байх болно. Түүгээр ч зогсохгүй талхан тэрэг авах болно (хоёр гэрийн хооронд явдаг хүн тэрэг). Тэр үед намайг өргөж талхан тэргэн дээр суулгах болно. Чам шиг ийм амьтан ямар ч хэрэггүй, магадгүй гуйлгачин болчихоод гагцхүү надад тэрэг л түрж өгөх байх. Миний буянт гараас нэг зоос авна биз” хэмээж билээ. 

Би түүний үгийг сонсоод маш ихээр уурласан. Гэхдээ түүний хэлсэн энэ хэдэн өгүүлбэр миний зүрхэнд хадаатай үлдсэн юм. Чадваргүй хүн ирээдүйд гуйлгачин болохыг би мэднэ. Тиймээс нэг зоос олохын тулд хэр их хичээл зүтгэл(цус хөлс) шаардахыг мэдэж эхлэв. Тийм болохоор “Хөлс цус бол мөнгө”. Тухайн үед нэг зоос олоход амаргүй байлаа. Энэ Жан овогт Рунг Чү гучин жилийн дараа хоёр ч сүлжмэлийн үйлдвэр нээсэн, мөн Лиү Хуанг Шэнтэй хамтран Жан Хуа Ни ноолуурын үйлдвэрийг байгуулсан нь улсын хамгийн сайн үйлдвэр, бас Шанхай хотын тоотой хэдэн том үйлдвэрийн нэг нь болсон билээ. 

Орчуулсан Э.Оюундарь
Чэнь Цүн Рэн  
Чэнь Цүн Рэн зохиолч нь 1908 онд Хятад улсын Шанхай хотод торгоны наймаачны хүү болон мэндэлсэн.Түүнийг найман настай байхад эцэг нь өөд болсоноос хойш тэрээр Хятадын уламжлалт анагаах ухаанаар суралцаж, Шанхай хотын уламжлалт анагаахын дээд сургуулийг дүүргэсэн. Мөн 1935 онд хятадын уламжлалт эмийн толь бичиг гаргасан. 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ6 цаг 43 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ6 цаг 53 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө7 цаг 3 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ7 цаг 14 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна7 цаг 28 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна7 цаг 43 минутын өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд7 цаг 50 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ7 цаг 59 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг8 цаг 13 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна8 цаг 28 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ8 цаг 43 минутын өмнөХовд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ8 цаг 46 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР8 цаг 58 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна9 цаг 14 минутын өмнөӨнөөдрийн зурхай9 цаг 28 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 43 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 сар 15. 10:35Цагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.