4-р сарын 17
16 цаг 40 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын эхэнд 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлигийг уншиж сонордуулав.

Мөн зарлигийг:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг,
  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулж өгөв.

Хүүхэд хамгааллын чиглэлээр:

  • 2018 оны наймдугаар сарын 30 – /унших/
  • 2018 оны аравдугаар сарын 08 /унших/ -ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж ярилцсан бөгөөд өнөөдрийн уулзалт гурав дахь удаагийнх юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх уулзалтын талаар товч дурдаад:

“…Бид энэ бүрэлдэхүүнээрээ гурав дахь удаагаа уулзаж байна. Өнгөрсөн жилийн олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгүүдийн дүнд дээрх зарлиг гарч, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж байна. Зарлигт өнгөрсөн жил хэлэлцүүлж, шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бүхий л асуудлыг тусгасан. Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн дүнд хүүхэд хамгаалалд зориулсан төсөв  нэмэгдэж найман тэрбум төгрөг болсон.

Энэ бүхний дүнд өнгөрсөн жил чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой гэж бодож байна. Гэр бүлийн болон сургуулийн орчинд хүүхэд эрсдэх, бэртэж гэмтэх, ямар нэг сөрөг нөлөөлөлд өртөх нь эрс буурах ёстой. Өнгөрсөн жилийнх шиг хүүхэд хамгааллын мөнгөөр ширээ сандал, тавилга худалдаж аваад, үйл ажиллагааны зардал болгоод дуусч болохгүйг бүгд анхаарна биз. Ер нь хүүхэд хамгаалахтай холбоотой зардлыг жил бүр нэмэгдүүлж төсөвт суулгаж батлуулахад сайд нар онцгой анхаарах ёстой. Миний зүгээс ч мөн анхаарч ажиллана” гээд холбогдох байгууллагынхнаас асуулт асууж, хариулт авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Хүүхэд хамгаалалд зориулсан найман тэрбум төгрөгийг ямар ямар үйл ажиллагаанд зарцуулах гэж байгаа талаар хэн хариулах вэ?

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх:

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар төсвийн хуваарийг баталсан.

  • 4 тэрбум төгрөг орон нутаг, сум, аймаг дүүрэгт хуваарилагдаж байгаа. Хүүхдийн тооноос хамааралтайгаар 47.5-120 сая төгрөг орон нутаг тус бүрд оногдож байгаа.
  • Улаанбаатар хотод 2.6 тэрбум төгрөг хуваарилагдсан.
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төсөвт 1 тэрбум төгрөг,
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын /харьяа байгууллагууд ороод/ зардалд 2.6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Төлөвлөлт үр дүнд хүрч, зарцуулалт хяналтад байна гэдэгт итгэж байна. Өнгөрсөн жил 5 тэрбум төгрөг байсан төсвийг 8 тэрбум болгосон тул цаашид илүү анхааралтай ажиллаарай.

Өнгөрсөн жил хүүхэд хамгааллын чиглэлээр хоёр төсөл эхлүүлсэн талаар Цагдаагийн газраас тодруулж асууя. Гадаа дулаан болж хүүхэд хичээл сургуульдаа явах, чөлөөт цагаа гадаа өнгөрүүлж байна. Зам тээврийн ослоос сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна.

Нөгөө талдаа тэтгэвэрт гарсан ахмадууд болон иргэдийг хүүхэд хамгааллын ажилд татан оролцуулах “Хүүхэд хамгаалал” төслийн үр дүнд ямар байгаа вэ. Цаашид ямар байдлаар үргэлжлүүлэх вэ?

ЦЕГ-ын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг:

-ЦЕГ сургалт, хүмүүжлийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа. Сургуулийн орчинд хүүхдийг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Бид 2017 онд сургуулийн орчимд 400 орчим өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулсан. Энэ жил 200 гаруйг нэмж, 650 өсвөрийн сэргийлэгч бүлгэм байгуулагдан ажиллаж байна.

Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төсөл боловсруулж, зардал нь шийдэгдсэн. Хууль сахиулахын байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадуудыг сурагчдын сургууль-гэр-сургууль гэсэн маршрутаар зорчих замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллуулах, ажиллах хүмүүсийг судалж байгаа. Энэ төслийг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ гэж тооцож байгаа.

-Судалгааны явцыг танилцуулж өгнө үү.

-Танаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын 153 хорооны хүүхдийн ирэх, буцах замын аюулгүй байдал гэж үзээд 700 орчим цэг бүртгэсэн. Эдгээр замд иргэд олон нийтийн дэмжлэгээр, хуулийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан ахмад ажилчид буюу 6000 хүний судалгааг гаргасан. Тэдгээрээс 800 орчим хүнийг аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллуулна. Тэдгээр хүмүүс 350 мянган төгрөгөөр гэрээ хийж дээрх ажлыг хийх эсэхийг мөн судалж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Хүүхэд хамгааллын орчны стандарт, өдөр өнжүүлэх төвүүдийг ажиллуулах заавар стандартаа баталж, үүний мөрөөр хяналт шалгалт зохион байгуулах талаар олон уулзалтаар яригдсан. Үр дүнгийн талаар хэн хариулах вэ?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү:

-Хүүхдийн эрхийн аюулгүй байдлын талаар боловсруулсан эрхзүйн бичиг баримтуудад санал тусгуулахаар саналаа Төрийн захиргааны төв байгууллага, УИХ-д хүргүүлсэн. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад боловсрол, соёлын хяналтын чиглэлээр ЕБС-ын сургалтын орчны стандарт, сурагчдын  дотуур байрын стандарт, хүүхдийн зуслангийн стандартуудыг боловсруулахад тодорхой саналууд өгсөн. Эдгээр саналууд нь сүүлийн хоёр, гурван жил мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтын дүн юм. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөлд 46 санал өгсөн. Цахим тоглоомын газарт мөрдөх журам зэрэгт мөн бид санал, дүгнэлтээ хүргүүлж байгаа.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

-Өнгөрөгч онд Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын тухайд БСШУСЯ үндэсний хэмжээнд стандарт боловсруулах суурь ажил болох эрсдэлийн үнэлгээг улс орон даяар, ЕБС, дотуур байруудад хийж Стандартчилал, хэмжил зүйн газарт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүлээлгэж өгсөн. Энэ байгууллага стандартаа гаргаад батлах ёстой.

Эрсдэлийн үнэлгээгээр улсын хэмжээнд их эрсдэлтэй 13 хувь, дунд эрсдэлтэй 74 хувь буюу эрсдэлгүй сургууль гэж байхгүй байна гэсэн үр дүн гарсан. Өнөөдрийг хүртэл бид аймаг нийслэлийн боловсролын газраар дамжуулан сургуулиудад аль болох өөрсдөө эрсдэлээ арилгах тал дээр үүрэг чиглэл өгч ажиллаж байна” зэргээр ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“…Олон удаагийн уулзалтаас тодорхой үр дүн гарсан. Хэлэлцүүлэг, уулзалтаас гаргасан санал, зөвлөмжийн дагуу ЦЕГ-ын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийж, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг сэргээн байгуулсан байна. Харин одоо тоог нь нэмэх талаар тал талдаа хүчин чармайлт гаргаж ажиллаж хэрэгтэй. ЦЕГ-ын дарга С.Баатаржав төсөвт санал оруулсан хэдий ч төсөв хасагдсан байна. Энэ бол бид хүүхдийнхээ ирээдүйгээс мөнгө харамлаж байгаа хэрэг. Ирэх жилийн төсөв анхаарч ажиллах хэрэгтэй.

Хүүхдэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах, үүссэн асуудлыг шийдэх гарц арга замыг эрэлхийлж, зарим асуудал шийдэгдтэл дахин дахин уулзаж, ярилцах, тодорхой үүрэг чиглэл өгч, өөрийн биеэр хяналт тавих зэргээр ажиллаж ирсэн. Бид энэ хамтын ажиллагааны эрчмээ алдахгүй ажлаа үргэлжлүүлцгээе” гэсэн юм.

Мөн Монгол Улсад Ерөнхийлөгчид хаягласан 13 мянга гаруй хүүхдээс ирүүлсэн захидал, гар зургийг эмхтгэл болгосноо уулзалтад оролцсон төрийн байгууллагын удирдлагуудад өгч, хүүхдүүд ирээдүйгээ мөрөөдөхөөс илүү ирээдүйдээ санаа зовж буйг олж харах, ширээний номоо болгож, ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг захив.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл болгосугай:
  • 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах;
  • Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн  үр дагаварт үнэлгээ хийж, харилцан уялдаатай хэрэгжүүлэх;
  • Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах;
  • Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх;
  • Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг дэмжих;
  • Хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн болон бусад шаардлагатай зөвлөгөө, туслалцааг үзүүлж хэвших;
  • Хүүхдийг цахим орчны халдлагаас хамгаалах тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлж, хэрэгжилтийг сайжруулах, энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
  • Хар тамхи, мансууруулах бодисоор өсвөр, залуу үеийг хордуулж байгаа нөхцөл байдлыг судлан, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
  • Хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах, үндэсний хэмжээнд гарч байгаа хүүхдийн хөгжил, хамгааллын бүх төрлийн хөтөлбөр /контент/-ийн агуулга, чанарыг сайжруулах;
  • Нийгмийн ажилтны (гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллага зэрэг бүх салбарт ажиллаж байгаа) албан тушаалын тодорхойлолтыг хүүхэд хамгааллын чиглэлээр хүлээх үүрэгтэй нь уялдуулан шинэчилж, нэгдсэн арга зүй, хариуцлагын зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг дэмжих, импортын хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах.
  1. Зарлигийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүрэг, тухайн жилийн төсвийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжилтийн талаар дараа жилийн II улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлж байхыг Засгийн газар (У.Хүрэлсүх)-т даалгасугай.
  1. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэддээ уриалсугай.

14
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

14 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.185Зочин   • 4 сарын 21. 12 цаг 39 минут

huuhed burtee 20-ioo ogie

66.181.186.185Зочин   • 4 сарын 21. 12 цаг 34 минут

2019-2020 ОНЫГ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖИЛ БОЛГОЖ БАЙГАА ЮМ БОЛ ХҮҮХЭД БҮРТЭЭ 20 000 ТӨГРӨГИЙГ НЬ АЛАГЧЛАЛГҮЙ ӨГЧМӨӨР БАЙНА ШҮҮ ДЭЭ БОДИТ ЮМ Л ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ

202.179.24.155зочин   • 4 сарын 19. 10 цаг 00 минут

Та энэ муухай хэрүБл, тэмцэл, хардалт,, хүнлэг биш байдал, ес зүйгүй алхамуудыг зогсооход анхаараач ээ. Энэ Ба зандан хирээс хэтэрч байна. Телевизээр ард түмэнд ву харуулаад, шүд зуугаад байгаа юм. Түмний ач буянаар, сайхан л яваа биз дээ. Энэ хүнд юу дутагддаад байгаа юм.

202.179.24.155зочин   • 4 сарын 19. 9 цаг 57 минут

Баяр хүргэе. Таны хийж буй ажил бидний төлөө л байгаа гэдэгт бат итгэнэ. Таныг ард түмний төлөө, улс орныхло хөгжил цэцэглэлтийн төлөө биднийгээ уриалан дуудаж, биднийг энд чиглэлд нэгэн бодол, чиг шугам,, зорилготой болгоход хүчин зүтгэж байна гэж ойлгодог. Монголын мсинь нүүр царай, билэг тэмдэг болсон танд хийморь, амжилт бүтээл, үргэлждийн инээд баясал хүсье.

122.201.31.100Зочин   • 4 сарын 19. 8 цаг 44 минут

Нийслэлийн даргаа нийслэлээ цэвэр цэмцгэр хот болгомоор байна энэ талаар нилээд сайн ажил хиймээр байна

122.201.31.100Зочин   • 4 сарын 19. 8 цаг 42 минут

ЯДАЖ ХҮҮХЭД БҮРТЭЭ 20 000 ТӨГРӨГИЙГ НЬ АЛАГЧЛАЛГҮЙ ӨГЧМӨӨР БАЙХИЙН ХҮҮХЭД БҮРТЭЭ ХЭРЭГТЭЙ Л БАЙНА ШҮҮ ДЭ

183.177.100.210Зочин   • 4 сарын 18. 8 цаг 28 минут

нөгөө аль замаар нь явах вэ гэдэг хошин дуу шиг энэ олон жил зарлаад л байдаг. одоо алийг нь ч мэдэхээ байлаа. энэ нөхөр төмөр замын шороогоо зайлуулах, америк хүртэл төмөр зам тавих жил гэж зарлахгүй кккк

103.229.122.194Зочин   • 4 сарын 18. 7 цаг 25 минут

Элбэгдорж ч билүү балай нөхөр солонгост төрийн айлчлал хийж л очоод танай 1-салбар самсунгийн эзэнтэй уулзья гэтэл тэр нөхөр 3хан сая хүнээ тэжээж чадахгүй байж надтай уулзаж яадаг бнаа би9сая хүн тэдниы гэр бүлиыйг тэжээх ажилтай завгзй гэж хариулсан гэдэг

103.229.122.194Зочин   • 4 сарын 18. 7 цаг 22 минут

Элдэг элбэгдорж ч бидүү

103.229.122.194Зочин   • 4 сарын 18. 7 цаг 21 минут

1+2=3 нэгдүгээр ангиын ангийн хүүхдийн тоо та нарын идэж уудаг тоо 1тээр тэрбум гэдэг тоо болсон,арай л дэндүү днн дэндүүү.замын осол гарц юу гэнэв наадах чинь сургууль ангийн эцэг эх ээлжилж гө гараад шийдсэн асуудал,нэг бяцхан бяцханбалай юмаа яриад үүднээс хоймрын сэтгнлгээтэй ичиу ичицж ичиж амьдар.

103.229.122.194Зочин   • 4 сарын 18. 7 цаг 16 минут

За энэ хэдэн малнууд нэг сайхан юм яриад л хуралдаад л мөнгийг яаж хусаад өөр өө байр зуслан үнэтэй машт машинаа сольж сайжрулахаа д л бодох байх.яг ийм юм р хийнэ энэнд тийм төгрөг гэсэн тоо алга.1+2=3гэж тоо байдаг х+1=???энэ л байнш дээ та нар урд нь улсаас цалин аваад 2удаа хуралдаад ямар үр дүн бн энэ 3хан сая хүнд дэндүү олон дарга сэтгэлгүй сэтэртэнгүүд өнаа бнаа

92.240.183.129Зочин   • 4 сарын 18. 5 цаг 28 минут

Erongiilogch tand ih bayarlalaa gehdee ard tu mendee teR tomo zamíi haa asuudlig bayrlA

122.201.21.200Зочин   • 4 сарын 17. 23 цаг 26 минут

Ёстой сайхан шийдвэр бна. Ерөнхийлөгчид талархая!

182.160.1.221Зочин   • 4 сарын 17. 21 цаг 19 минут

Монгол улсын ерөнхийлөгч 2019-2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгох тухай зарлаж байгаа нь сайшаалтай.Гэтэл нийслэлийн 5-р сургуулийн захирал тус сургуульд энэ онд өргөтгөл бариулан 3-р ээлжээс чөлөөлөх тухай нийслэлийн шийдвэрийг эсэргүүцэн бүр сургуулиа нэн яаралтай нураах тухай мэргэжлийн хяналтын Ёндон гэгч хүнд удаа дараа нөлөөлж акт гаргуулсан.Ингэж 3600 хүүхдийг гудамжинд гаргах гэж байна.Үүний ард мөнгө угаах том хуйвалдаан явагдаж байгааг дээд байгууллагууд мэддэг болуу.Мэргэжлийн хяналт гэж мэрэгчдийн хяналт болждээ.

Шинэ мэдээ

Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 18:00Непомнящий шатрын супер тэмцээний гуравдугаар тойрогт Мамедяровтай хайнцжээ8 сар 21. 17:55“Зөрүүд” андууд сугалаанд хожжээ8 сар 21. 17:50Монгол бөхийн уламжлал ба шинэчлэл8 сар 21. 17:45Лампард: Гарааны хүнд цохилт тоглогчдын сэтгэл зүйд нөлөөлсөөр байна8 сар 21. 17:40Порше компаний хамгийн анхны загвар дуудлага худалдаанд оржээ8 сар 21. 17:35Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ8 сар 21. 17:30Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д стандартын шаардлага хангаагүй бол үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо8 сар 21. 17:27Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Японы багт хэн хэн багтав8 сар 21. 17:25Хятадыг орхихыг “Apple” компанид уриалжээ8 сар 21. 17:20Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 зөвшөөрлийг цуцалжээ8 сар 21. 17:15Хүүхдийг бүрэг ичимхий хүн болгодог 10 хэллэг8 сар 21. 17:10“Facebook” хэрэглэгчийн мэдээлэлд хяналт тавих боломжийг олгоно8 сар 21. 17:05ФОТО: Хөгширдөггүй хөөрхөн эгч нар8 сар 21. 17:00“OnePlus” анхны зурагтаа худалдаанд гаргана8 сар 21. 16:55Гвардиолла, Агуэро нар юунаас болж маргав8 сар 21. 16:50Халуунаас болж Египетэд болор уул бий болжээ8 сар 21. 16:45Манай 18 жүдоч “Токио-2019” ДАШТ-д хүчээ сорино8 сар 21. 16:40Их Британи ЕХ-ны цөөн уулзалтад оролцоно8 сар 21. 16:35Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:30Жүдо бөхийн ДАШТ энэ ням гарагт эхэлнэ8 сар 21. 16:25Манай шигшээ баг  “FIBA 3x3 U18 Asia Cup”-д оролцохоор Малайз Улсыг зорилоо8 сар 21. 16:20Хятад иргэдийн бичиг баримтыг хурааж авсан иргэн Л.Өнөрчимэг нарыг цагдаагийн байгууллага шалгаж байна8 сар 21. 16:15Унадаг дугуйгаар 4000 км замыг туулсан анхны эмэгтэй тодорлоо8 сар 21. 16:10Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна8 сар 21. 16:05Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүд дотроо санал зөрөөд, Үндсэн хууль явахгүй, гацаанд орчихоод байгаа юм байхгүй8 сар 21. 16:00“Тайм констракшн” ХХК-ны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс 17 настай хүү амиа алдлаа8 сар 21. 15:55Ам.долларын ханш 2672 төгрөг байна8 сар 21. 15:50Намар өвлийн загварын чиг хандлага8 сар 21. 15:45Будаггүй Ким Кардашьян бусдыг ангайлгав8 сар 21. 15:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.