4-р сарын 18
8 цаг 00 минут

АНУ-ын Конгресс Монголын ноолуурт ногоон гэрэл асаах уу

Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 11-ний өдөр  АНУ-ын Конгрессын Сенат дахь Ардчилсан намын гишүүн Бен Кардин монголчууд бидний аж амьдралтай холбоотой нэгэн хуулийн төслийг Конгресст өргөн барьсан. Тэр бол Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль юм.  Хэрэв энэ хууль дэмжиж батлагдвал  Монголын ноос ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнийг  Америкийн зах зээлд  борлуулах боломж бүрдэнэ.  

АНУ бол 320 гаруй сая хүн амтай асар том зах зээл.  Иргэдийнх нь худалдан авах чадвар өндөр.  Энэ улсад  одоогоор  жилд 3 сая гаруй ноолууран сүлжмэл хувцас борлуулагддаг гэсэн тооцоо бий. Үүнийхээ дийлэнхийг импортоор хангадаг болохоор Монголын  ноолууран бүтээгдэхүүнд маш таатай боломж  байна гэсэн үг. БНХАУ-аас экспортлох ноос, ноолууран бүтээгдэхүүнд АНУ импортын тариф тогтоогоод байгаа нь үүлэн чөлөөний сиймхий гэсэн үг.

Ер нь тэгээд хийж л чадвал зах зээл байна аа, байна. Тухайлбал, Европын холбоо гэж  дундаршгүй зах зээл байна. Тус холбоо Хятадаас жилд 225 мянган ширхэг ноолууран бүтээгдэхүүн импортлох хязгаартай тул цаана нь  хэрэглээний багагүй  орон зай үлдэж байна гэсэн үг. Энэ бас л Монголын ноолуурын үйлдвэрлэл, экспортод ирж байгаа боломж.

Бидний хувьд боломжоо ашиглаж чадах эсэх асуудал л байна. Харамсалтай нь энэ тал дээрээ тун дутуу дулимаг хэвээр байна.  

Европын холбоо гэж дундаршгүй зах зээл байна. Тус холбоо Хятадаас жилд 225 мянган ширхэг ноолууран бүтээгдэхүүн импортлох хязгаартай тул цаана нь хэрэглээний багагүй орон зай үлдэж байна гэсэн үг. Энэ бас л Монголын ноолуурын үйлдвэрлэл, экспортод ирж байгаа боломж.

Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг  Монгол  Улс эзэлдэг. Харин эцсийн боловсруулалтын 15 хувийг дотооддоо боловсруулдаг гэсэн мэдээлэл байна. Үлдсэн хувийг нь түүхийгээр болон хагас боловсруулан  экспортолдог. Өөрөөр хэлбэл өртөг шингээж чадахгүй шахам гадагш нь гаргаж байна гэсэн үг.

Гэтэл дэлхийн ноолуурын зах зээлийн 48 хувийг бүрдүүлдэгманай урд хөршийнхэн  ноолуурааа боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон өндөр өртгөөр  зах зээлд борлуулж энэ салбараасаа ихээхэн хэмжээний валютын орлого олж байна.  Тус улс  боловсруулаагүй ноолуур экспортлохыг хориглосоны үр дүнд  ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрхи эцсийн бүтээгдэхүүний 60 хувийг дангаараа хангаж байна.

Харин бидний хувьд дүр зураг огт өөр байна. Тухайлбал, 2017 оны байдлаар нийт ноолуурын экспортын 20 хувийг бэлэн бүтээгдэхүүн эзэлж байжээ. Өөрөөр хэлбэл үлдсэн 80 хувь нь  түүхий болон хагас боловсруулсан ноолуур гэсэн үг.

Энэ байдлыг халж 2021 онд  ноолуурын экспортонд бэлэн бүтээгдэхүүний эзлэх хувийг 60%-д хүргэхээр Засгийн газар зорьж байгаа юм.

Ноос ноолууран бүтээгдэхүүний экспортоос Монгол Улс уул уурхайгаас дутахааргүй орлого олох боломжтой гэж ярьдаг.  Цаашилбал, эдийн засгийн нэг тулгуур болох боломжтой.  Энэ зорилтыг хангахад АНУ-ын Конгресст өргөн барьсан дээрхи хууль чухал нөлөөтэй  бөгөөд энэ талаар дэлгэрүүлэн тодотгоё.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Йохо нарын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Энэ хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын төлөөлөгч Дайна Тайтус, Стив Коэн, Дэвид Прайс, Жэймс Макговерн, Сюзи Ли болон Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын төлөөлөгч Брайн Фитцпатрик, Ральф Норман, Дон Яанг  гэхчлэн олон хууль тогтоогчид дэмжиж байгааг тухайн үед мэдээлж байв.

Гэвч энэ хуулийн төсөл хэлэлцэгдэж амжилгүйгээр АНУ-ын Конгрессын 116 дахь бүрэлдэхүүн сонгогдсон бөгөөд үүнтэй холбоотойгоор дээрх хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сенат дахь Ардчилсан намын гишүүн Бен Кардин Конгресст дахин өргөн бариад байгаа юм.  Хуулийн төслийг мөн шинэ бүрэлдэхүүний нэр бүхий гишүүд дэмжиж байгаа гэх мэдээлэл бий.

Хэрэв АНУ-ын Конгрессын танхимд хэлэлцүүлэхээр дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдвал Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох юм. Ингэснээр оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа билээ. Мөн Монголын Хөдөө аж ахуйн салбарын өсөлтөд эергээр нөлөөлж, ноос, ноолуурын салбар, эмэгтэйчүүдийн орлого бодитоор нэмэгдэх хүлээлт байна.

 Г.Хантулга

 

 

 

 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.206Иргэн   • 4 сарын 18. 22 цаг 01 минут

Тийм шүү

103.229.121.73Зочин   • 4 сарын 18. 19 цаг 48 минут

100% pure cashmere , Made in Mongolia gedgee batalgaatai ner hundtei avch yavah l ih chuhal daa.

88.130.155.73Зочин   • 4 сарын 18. 17 цаг 37 минут

ug ni ene huuli batlagdval Mongoliin nooluur,noosnii salbart ih heregteisen...adaglaad tuuhii ed ni baigaa bolhoor undesnii heden uildver höl deeree battai bosoh jmdaa...

202.179.25.205Зочин   • 4 сарын 18. 15 цаг 44 минут

OLIGTOIHONSHIG NOOSON PALITO HIIGEED ARD TUMENEE HUVTSASLAJ CHADAHGUI BAIJEEJ UHSNIIH NI AMERIK ENE TER

66.181.191.183Зочин   • 4 сарын 18. 16 цаг 31 минут

ЭНЭ САЙХАНБИЛЭГ ГЭГЧ ЭТГЭЭД МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯАГ АЙМШИГТ БАЙДАЛ РУУ ЭРГҮҮЛХЭД ГОЛ ГАР ХӨЛ БОЛСОН НЬ УЛАМ БҮР ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА. ТҮҮНИЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД "ДУБАЙН ГЭРЭЭ", "БАГАНУУРЫН 25 ЖИЛИЙН КОНЦЕССЫН ГЭРЭЭ" ХИЙГДЖЭЭ. ОДОО ТҮҮНИЙГ ШҮҮХ ШУДАРГА ШҮҮХ ЭСЭХИЙГ ХАРЪЯ‼

66.181.169.70Зочин   • 4 сарын 18. 14 цаг 23 минут

ЭЛБЭГДОРЖ ҮХЭХГҮЙ ЭЭ, ТЭРЭНД ӨӨРИИГӨӨ БУУДАХ ӨЧҮҮХЭН ТӨДИЙ ЗҮРХ ЗОРИГ БАЙХГҮЙ, ХУУРЧ ХУДАЛ ЯРЬЖ ЗАЛИЛАХДАА Л МЭРГЭШСЭН ГАР?

182.160.39.48faaaaaaaaaap   • 4 сарын 18. 13 цаг 27 минут

GUIEE TEGEED BAATARSAIHAN L BAYJIJ TERBUMTAN BOLNO BAIHDAA, YADUUS MONGOLCHUUD YADUUGAARAA L BNSHDEEE

66.181.191.183Зочин   • 4 сарын 18. 14 цаг 08 минут

Авлигал авсан Перугийн ерөнхийлөгч асан баривчлагдахаасаа өмнө өөрийгөө бууджээ‼ Өмнөд Америкийн Перу улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Алан Гарсиа өчигдөр авлигын хэргээр баривчлагдахаасаа өмнө амиа хорложээ. Түүнийг ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үедээ Бразилийн барилга угсралтын Odebrecht компаниас авлига авсан гэж сэжиглэж байсан юм. Гарсиа үүнийг үгүйсгэж байв. Тэрээр 1985-1990 онд, дараа нь 2006-2011 онд Перу улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байжээ. Өчигдөр Гарсиаг гэрээс нь баривчла

192.82.65.104Зочин   • 4 сарын 18. 13 цаг 16 минут

пөөх би хэрэггүй гэж хэлмээр байна. Америкт тэгвэл үнийн хөөрөгдөл болно доо. Монголчууд бид ноолууран хувцас авах гэж бүтэн сарынхаа цалинг өгөх болдог штээ. Харин Америкчууд цалингаасаа хувцас хунар аваад цаана нь хуримтлал үүсгэх боломж олгодог биз дээ??? Хэзээ бид нэг нэгнээ ингэж шулахаа зогсоох вэ???

66.181.180.210Зочин   • 4 сарын 18. 12 цаг 06 минут

Худал реклам. Жэнкод тереес менге хулгайлж, хууль шvvхийг хувьдаа авахаас еер нийтийн эрх ашгийн телее хийж буй ажил нэг ч алга!

66.181.165.91zochin   • 4 сарын 18. 11 цаг 55 минут

Mongol undesnii kompaniud oorsdoo ene bolomjoo buren ashiglah heregtei shdee

139.5.216.206эх оронч ард санал   • 4 сарын 18. 11 цаг 41 минут

Хэрвээ ингэвэл, манайх нүүрс ухах хэрэггүй болно. Тэр АНУ-гийн Бен Кардинд Монголд алтан хөшөө босгож МУ-ын Хөдөлмөрийн Баатар цол олговол таарна

202.9.43.193Зочин   • 4 сарын 18. 11 цаг 16 минут

Засссс

43.250.126.26Зочин   • 4 сарын 18. 10 цаг 11 минут

tegeed ymar hereg bhv dee ngoo hytadiin nohod orj ireed mongoliin neree gagaad buh mongo ni hytad uruu ursaa

66.181.161.23Зочин   • 4 сарын 18. 10 цаг 04 минут

24jil ....yrilaa.......amjiltgui....l....bn.daa

84.2.107.133Зочин   • 4 сарын 18. 9 цаг 39 минут

Хятадууд Өвөр Монголоос Монгол ноолуур гэсэн нэрээр ноолуураа дэлхийд гаргаад байгаа

202.9.42.99Зочин   • 4 сарын 18. 8 цаг 03 минут

Tatvar tuldgui bayan zahirluudtai urunduu barigdsan ajilchid l baidagshd

Шинэ мэдээ

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 цаг 46 минутын өмнөАНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 цаг 47 минутын өмнө“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 цаг 53 минутын өмнөТаксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 цаг 57 минутын өмнөТамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 цаг 58 минутын өмнөАкадемич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ8 цаг 2 минутын өмнөХөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд8 цаг 3 минутын өмнө50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина8 цаг 5 минутын өмнө40 жил үсээ засуулж, угаагүй эр8 цаг 8 минутын өмнөНэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга8 цаг 13 минутын өмнөАНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв8 цаг 18 минутын өмнө2019 оны хамгийн их борлуулалттай ТОП-10 цахилгаан машин8 цаг 28 минутын өмнөДурлалын дуу8 цаг 33 минутын өмнө2019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт8 цаг 38 минутын өмнөӨдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан8 цаг 48 минутын өмнөДэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв8 цаг 53 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ8 цаг 57 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ8 цаг 57 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ9 цаг 4 минутын өмнөДэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх9 цаг 7 минутын өмнөСталлоне матарт “хайртай”9 цаг 12 минутын өмнөХадам ээж, хүргэн, бэрүүдийн харилцаа9 цаг 18 минутын өмнөПутин “Билетийн мафи”-ийн эсрэг хуульд гарын үсэг зурав9 цаг 32 минутын өмнөБайгууллагын үр бүтээмжийг нэмэх 4 чухал зүйл9 цаг 38 минутын өмнөЕвропын холбооны улсуудад тэмбүүгийн өвчлөл ихэсжээ9 цаг 47 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ9 цаг 53 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ9 цаг 53 минутын өмнөХөгширч биш хөшиж...9 цаг 58 минутын өмнө“Улаанбаатар Ипекс” Авто сэлбэгийн худалдааны зах шинээр нээгдлээ10 цагийн өмнө“Их хурд-8” наадмын хөтөлбөр7 сар 19. 14:44
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.