4-р сарын 17
19 цаг 34 минут

Жюү жицүгийн ДАШТ-д хамгийн бага нь 6 настай тамирчин оролцоно

 Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо. Энэ удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод 4-р сарын 20-26-ны өдрүүдэд болно. Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотод хөшгөө нээнэ. Баг тамирчдын бүрэлдэхүүнд 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн тамирчид мөн насанд хүрэгчдийн ангилалд ДАШТ, Ази, Дэлхийн цомын медальтнууд гээд шилдгүүд багтжээ.

Өнөөдөр баг тамирчдыг үдэн гаргах ёслол болж насанд хүрэгчдийн багийн ахлагч С.Жавхлан, өсвөрийн багийн ахлагч, МЖЖХ-ны дэд ерөнхийлөгч Д.Бадрах нарт Монгол улсын төрийн далбааг гардуулан өглөө. Энэ жилийн ДАШТ-д мастерс ангилалд 5 тамирчин өсвөрийн ангилалд 33 тамирчин 4 дасгалжуулагч, насанд хүрэгчид гээд нийтдээ 55 тамирчин Абу Даби хотыг зорих юм. Баг тамирчдын эхний ээлж өсвөрийн тамирчид маргааш эх орноосоо мордоно.

Жюү жицүгийн өсвөрийн ДАШТ-ний охидын өрсөлдөөн 21-ний өдөр эмэгтэй тамирчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. Харин 4-р сарын 22-ны өдөр өсвөрийн эрэгтэй бөхчүүд Абу Дабигийн дэвжээнд барилдана. Тэгвэл 23-ны өдөр Мастерсийн ДА, 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчид ДАШТ-д оролцох хуваарьтай байна. Харин АНЭУ-аас тэмцээнийг зохион байгуулах хорооноос жил бүр фестиваль томоохон арга хэмжээг зохион байгуулдаг уламлалжтай. Энэ жилийн фестиваль 4-р сарын 27-ны өдөр болохоор төлөвлөжээ.

АНЭУ-ын хувьд жюү жицүгийн спортыг өндөр түвшинд хөгжүүлж ирсэн. Абу Даби хотын Мубадала Аренад зохион байгуулах мэргэжлийн жиү жицүгийн ДАШТ-д 100 гаруй улс орны баг тамирчид оролцохоо мэдэгджээ. Өнгөрсөн жил манай улсын жюү жицүгийн өсвөрийн 27 тамирчин ДАШТ-д өрсөлдөж бүгд медалийн тавцанд зогссон бахдам амжилтыг үзүүлсэн билээ. 2018 онд Монголын жюү жицүгийн баг тамирчид олон улсын чансаатай томоохон тэмцээнээс уралдаанаас нийт 199 медаль хүртжээ. Монголын жюү жицүгийн холбоо энэ оны 7-р сард Ази тивийн АШТ-ийг өөрийн эх оронд хүлээн авч зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.66Зочин   • 4 сарын 18. 11 цаг 18 минут

Багшийнхан нэр яагаад бичигдээгүй байна. Болд-Эрдэнэ бил үү?

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ6 цаг 11 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ6 цаг 20 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө6 цаг 31 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ6 цаг 41 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна6 цаг 56 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна7 цаг 10 минутын өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд7 цаг 18 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ7 цаг 26 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг7 цаг 41 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна7 цаг 56 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ8 цаг 11 минутын өмнөХовд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ8 цаг 14 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР8 цаг 26 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна8 цаг 41 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 56 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 цаг 11 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 цаг 36 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.