4-р сарын 18
11 цаг 55 минут

"Буруугүй буруутан"-ууд

Монголын өнөөгийн нийгэмд нэг хүнд нийт буруу, нийгэм тогтолцооны гажуудлыг тохох хандлага асар хүчтэй боллоо. Үүний төлөө ихээхэн хөрөнгө мөнгө, хүн хүч зарж байгаа нь ч анзаарагдана. Гэвч нэг хүнийг буруутан болгох их ажиллагааныхаа хүрээнд хүмүүсийн нэр хүндийг хэзээ ч дахин сэргэхээргүй болтол харлуулж, нэгэн цаг үеийг тэр чигт нь харлуулж байгаагаа сэхээрэхгүй байгаа бололтой. Магад үүнийгээ хамгийн сайн мэдэж байж ч болно л доо.

Ямартаа ч дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн гэрээг муу гэрээ болсон гэж үзээд буруутнаар нь С.Баярцогтыг нэрлэсэн. Харин Дубайн гэрээний буруутанг Ч.Сайханбилэг гэсэн бол хэдхэн сарын өмнөхийг хүртэл Монгол улсад хамгийн муу хүн М.Энхболд байлаа. Энхболд л муу муухай бүхний эхлэл, хөгжүүлэгч, хонгилын түлхүүр эзэмшигч хэмээн өглөө оройгүй сошиал ертөнцөөр балбаж байж “шударга” нөхдүүд түүнийг албан тушаалаас нь авч хаясан. Ингээд голлон тэмцэж байсан нөхөд өөрсдөө албан тушаал дээр очиж, хөрөнгө орлого нь өмнөхөөсөө 2-10 дахин нэмэгдсэнээр өнөөх “муу хүн” нь сайн хүн болж орхино лээ. 

Тэгвэл ойрын өдрүүдэд өнөөх “шударга”-ууд дахин нэг “муу хүн” олсон бололтой. Тэр нь Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болж таарав. Эбэ гэж нөхрөөс л хамаг муу муухай үүсэлтэй гэсэн өнөөх л танил арга барил харагдаж байгаа ч иргэдийн олонх мэдээ мэдээллийг ангилж ялгадаггүй хэвээрээ л байна. Нэг үгээр бол нэг ч удаа өөрийн санаагаар ажил хайж үзээгүй, ажлын ярилцлагад орж үзээгүй эхнэр, нөхөр хоёр ажилгүй байгаагаа Эбэгийн буруу, ажилгүй ядаж байхад эхнэр нь жирэмсэлсэн нь ч түүний буруу гэх нь л холгүй байна. Дээр нэр дурдагдсан “буруутан”-ууд буруутгагдаж байгаа зүйлдээ буруутай байж болно л доо. Буруутай ч байх. Гэсэн хэдий ч монгол төрийн ажлыг ганц нэгхэн хүн хийдэггүй, хамтын шийдвэр байдаг гэдгийг яагаад хэн ч өнөөдөр ярихгүй байна вэ гэдэг л эргэлзээ төрүүлээд байдаг юм. Элбэгдорж гэдэг хүн амьдралынхаа туршид олон буруу, олон муухай зүйл хийсэн л биз. Хэний ч амьдрал сайн, муутайгаа нийлж саваа дүүргэдэг жамтай. Харин бидний амьдран буй өнөөгийн нийгэм бол шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч буруутгаж болдоггүй АРДЧИЛСАН нийгэм. Бид өнөөдөр хэн дуртайгаа шүүмжилж байна. Энэ эрх чөлөөг 30 жилийн өмнө бидний ах дүү, хамаатан садан, аав ээж бүгдээрээ нийлж байж цогцлоосон юм. Тэрнээс биш Элбэгдорж, Энхболд, Баттулга гэсэн хэдхэн хүн тэмцээд энх сайхан нийгэм болгочихоогүй. Тэднийг буруу зүйл хийсэн дариуд нь хууль шүүхэд хандаад, тэмцээд, албан тушаалаас нь буулгаад явах эрх, эрх чөлөө бидэнд байсан, одоо ч байна. Даанч ирээдүйн амьдралынхаа сонголтоо шуудай гурил, таван төгрөгөөр зарж үрснээс л өнөөдрийн ийм байдал бий болчихоод байна шүү дээ. Тиймээс хамгийн их буруутан нь сонгогчид бид өөрсдөө.

Эцэст нь хэлэхэд бид бусдын хэлсэнд сохроор итгэж, аливаа мэдээлэлд дүгнэлт өгөхгүйгээр хүлээж авсаар байвал “БУРУУГҮЙ БУРУУТАН” улам олширч, цаана нь жинхэнэ муу нөхдүүд нь үлдсээр байх болно. Тиймээс л өнөөдөр бид төмөр зам тавихаар танктай хятадууд ороод ирнэ гэсэн үгэнд итгэн, хятадууд бидэнд л зориулаад хортой хүнс үйлдвэрлээд байгаа мэтээр ярьж, ойлгож болохгүй. Дэлхий нийт 21-р зууны хориод оныг туулаад улс төр нийгмийн хувьд илүү хүчирхэг, ард иргэд нь сэтгэлгээ, оюуны хувьд хэнээс ч хараат бус болсоор байхад бид л гэж хөмөрсөн тогоон дотроо хэн нэгний хашгирсан цуурайг даган хашгичиж боломгүй байна. Тиймээс л “Чи хэдэн настай вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд 19-тэй гэж хариулсан хүү “Энэ муусайнууд сүүлийн 30 жилд юу хийсэн юм. Би л лав мэдэхгүй байна” гэж хариулсан инээдтэй, эмгэнэлтэй бодит онигоог дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.   

Т.Дархан

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.191.190Иргэн   • 4 сарын 18. 14 цаг 19 минут

Бусдыг нь хэн мэдэхэвдээ?! Мэддэгээ хэлэхэд М.Энхболд гэдэг хүнд гаргасан алдаа, хийсэн хэрэг байхгүйдээ?! Ёстой жинхэнэ төрийн хар хүндээ?!

202.179.26.63Иргэн   • 4 сарын 18. 13 цаг 38 минут

Яг үнэн бичсэн байна. Сүүлийн үед манай монголчууд хэтэрхий туйлширдаг болчихсон.Нэг хүнийг сайн гэсэн бол дагаад л сайн, муу гэсэн бол дагаад л муу гээд өөрийн гэсэн бодол байхгүй болчихсон.Түүнийг нь төрийг үймүүлэгч нар нь ашиглаад ард түмнийг хагаралдуулж байна.

64.119.20.41Зочин   • 4 сарын 18. 13 цаг 26 минут

unen unen mash zuv helsen bn manahan bas aria dendvv bga shu

172.58.140.116Иргэн   • 4 сарын 18. 12 цаг 35 минут

Монголчууд хэн нэгнийг муулж буруутгаж санаа амардаг. Өөрөөсөө өө хайна гэж байхгүй бусад л буруутай гэж итгэдэг. Үүн дээр нь овжин зальтай этгээдүүд тоглолт хийж өөртөө ашигтайгаар эргүүлдэг болж дээ.

Шинэ мэдээ

Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 18:00Непомнящий шатрын супер тэмцээний гуравдугаар тойрогт Мамедяровтай хайнцжээ8 сар 21. 17:55“Зөрүүд” андууд сугалаанд хожжээ8 сар 21. 17:50Монгол бөхийн уламжлал ба шинэчлэл8 сар 21. 17:45Лампард: Гарааны хүнд цохилт тоглогчдын сэтгэл зүйд нөлөөлсөөр байна8 сар 21. 17:40Порше компаний хамгийн анхны загвар дуудлага худалдаанд оржээ8 сар 21. 17:35Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ8 сар 21. 17:30Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д стандартын шаардлага хангаагүй бол үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо8 сар 21. 17:27Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Японы багт хэн хэн багтав8 сар 21. 17:25Хятадыг орхихыг “Apple” компанид уриалжээ8 сар 21. 17:20Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 зөвшөөрлийг цуцалжээ8 сар 21. 17:15Хүүхдийг бүрэг ичимхий хүн болгодог 10 хэллэг8 сар 21. 17:10“Facebook” хэрэглэгчийн мэдээлэлд хяналт тавих боломжийг олгоно8 сар 21. 17:05ФОТО: Хөгширдөггүй хөөрхөн эгч нар8 сар 21. 17:00“OnePlus” анхны зурагтаа худалдаанд гаргана8 сар 21. 16:55Гвардиолла, Агуэро нар юунаас болж маргав8 сар 21. 16:50Халуунаас болж Египетэд болор уул бий болжээ8 сар 21. 16:45Манай 18 жүдоч “Токио-2019” ДАШТ-д хүчээ сорино8 сар 21. 16:40Их Британи ЕХ-ны цөөн уулзалтад оролцоно8 сар 21. 16:35Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:30Жүдо бөхийн ДАШТ энэ ням гарагт эхэлнэ8 сар 21. 16:25Манай шигшээ баг  “FIBA 3x3 U18 Asia Cup”-д оролцохоор Малайз Улсыг зорилоо8 сар 21. 16:20Хятад иргэдийн бичиг баримтыг хурааж авсан иргэн Л.Өнөрчимэг нарыг цагдаагийн байгууллага шалгаж байна8 сар 21. 16:15Унадаг дугуйгаар 4000 км замыг туулсан анхны эмэгтэй тодорлоо8 сар 21. 16:10Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна8 сар 21. 16:05Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүд дотроо санал зөрөөд, Үндсэн хууль явахгүй, гацаанд орчихоод байгаа юм байхгүй8 сар 21. 16:00“Тайм констракшн” ХХК-ны барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс 17 настай хүү амиа алдлаа8 сар 21. 15:55Ам.долларын ханш 2672 төгрөг байна8 сар 21. 15:50Намар өвлийн загварын чиг хандлага8 сар 21. 15:45Будаггүй Ким Кардашьян бусдыг ангайлгав8 сар 21. 15:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.