4-р сарын 18
13 цаг 00 минут

Ирэх сарын 15-наас түүхий нүүрсийг хориглоно

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс  хэрэглэхийг ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд “Агаарын чанарын хяналтын хэлтэс”-ийг шинээр байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын /ахлах/ байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар хороо тус бүрээр томилон хороодын Засаг дарга, 1368 хэсгийн ахлагчидтай хамтран агаар бохирдуулагч суурин эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байгаа аж.

Тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

1. Улаанбаатар хотод ажиллаж байгаа халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжид үе шаттайгаар холбох ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран 81 халаалтын зуухны байгууламжны 100 кВт-аас  дээш  хүчин чадалтай халаалтын 176 зууханд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгч, үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ.

2. Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 9 аж ахуйн нэгж, байгууллагын 41 обьект, тусгай зөвшөөрөлгүй 107 ААН-д тогтоолын хэрэгжилтийг хангуулах бэлтгэл ажлыг гүйцэтгэх талаар улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.

3. Төвлөрсөн инженерийн системд холбогдоогүй 105 шатахуун түгээх станц /ШТС/, ахуйн хийгээр цэнэглэх станц /АХЦС/, худалдаа үйлчилгээний төв, 30 амралт, жуулчны баазын ариун цэврийн байгууламжийн байдалд хяналт шалгалт хийж шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж буй 17 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлэн, 320 айл өрхийн ариун цэврийн байгууламжид 4 төрлийн 25 асуумжийн хүрээнд тандан судалгаа хийлээ. Албан шаардлагын дагуу долоон амралт, жуулчны бааз, 21 ШТС, АХЦС нүхэн жорлонгоо буулган мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэж үечлэн булж ариун цэврийн байгууламж болон, цэвэрлэх байгууламжаа стандартын шаардлагад нийцүүлэн өөрчилсөн.

4. Хот, суурин газрын “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг шинэчлэн тогтоож, халаалтын зориулалтаар шатааж хэрэглэхийг хориглох зүйлсийн жагсаалтыг гарган мөрдүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн 6 дүүргийн агаарын чанарыг сайжруулах 1, 2, 3, 4 дүгээр бүсэд харьяалагдах агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй авто засвар, дугуй засвар, ТҮЦ мухлаг, харуулын байр, хүнсний дэлгүүр, цайны газар зэрэг нийт 5234 объектод шалгалт хийж бүсийн дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр  3328 мэдэгдэл, мэдэгдэх хуудас, акт, албан шаардлага хүргүүлсэн. Энгийн 269 зуухыг сайжруулсан зуухаар солиулж, 629 объектод цахилгаан халаагуур тавиулж, төвлөрсөн шугамд холбогдсон 71 объектод хяналт тавьжээ.

5. Хороодийн хэсгийн ахлагч, Засаг дарга, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан “Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо” сэдвээр 112 удаагийн сургалт зохион байгуулж, Агаарын чанарыг сайжруулах I, II, III, IV бүсэд мөрдөх журмыг сурталчилсан зурагт хуудас, тортог ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгсэл, тоосжилт үүсгэж буй зам, барилгын үйл ажиллагаа зэрэг агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн мэдээлэл ирүүлэх талаар анхааруулга, дугуй, пластик болон хог хаягдал шатааснаас ялгарах химийн хорт бодис, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар сэрэмжлүүлгийг худалдаа, үйлчилгээний газрууд байршуулсан.

6. Дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг үе шаттайгаар хориглох арга хэмжээний хүрээнд Нарантуул Олон улсын худалдааны төв, Нарантуул худалдааны төв-2, Хар хорин худалдааны төвүүдэд ахуйн зуух худалдан борлуулж буй 31 иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж худалдан борлуулж буй бүтээгдэхүүнд эрх бүхий байгууллагын дүгнэлт, тохирлын гэрчилгээ, аюулгүй ажиллагааны ба ашиглалтын заавар зэрэг дагалдах баримт бичиггүй, байгууллагын дотоод хяналтаар холбогдох дүрэм журам, тушаал гаргаагүй, ахуйн хэрэглээний зуух худалдаалалтад хяналт тавих талаар тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул албан шаардлага хүргүүлж Нийслэлийн Засаг даргын А/17 захирамж, MNS 5216:2016 стандартын шаардлага хангасан ахуйн хэрэглээний зуухны талаар зөвлөмж хүргүүлэн сургалт зохион байгуулан ажиллалаа.

7. “Боловсруулсан түлш үйлдвэрлэх ажиллагаанд хяналт тавих” ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй “Бэржинхангай”, “Эрдэнийн болор илч”, “MCPT”, “Гүүдшэйринг”, “Таван толгой түлш” ХХК-иудын шахмал түлшний үйлдвэрүүд, тэдгээрийн агуулах, нөөц бэлтгэсэн байдалд хяналт шалгалт хийж, үйлдвэрлэсэн самрын ясан шахмал, нүүрсэн шахмал, үртсэн шахмал түлшнүүдээс дээж авч байнгийн хяналт тавьж ажиллаж байна.

8. Агаар, орчны бохирдлын улмаас хүний эрүүл мэндэд учруулж байгаа урт болон богино хугацааны сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга барилыг төлөвшүүлж, агаар, орчны бохирдлын улмаас үүсэх өвчлөлийг бууруулах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын 67 сургууль, 72 цэцэрлэг, 15 эмнэлэгт олгосон 2110 ширхэг агаар цэвэршүүлэгчийн ашиглалт, төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, нэмэлт шүүлтүүрийн нөөц, агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу ашиглаж зориулалтын дагуу анги танхим, өрөө тасалгаанд байрлуулсан эсэхэд тандалт судалгаа хийж, агаар цэвэршүүлэгчийг ажиллуулах талаар зөвлөмж өгөв.

9. 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтаар агаар бохирдуулагч эх үүсвэрт 300 обьект, зөвлөн туслах үйлчилгээнд 191 объектыг хамруулахаар төлөвлөөд байна.

10. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлэх Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр /2017-2025 он/, Агаарын тухай хууль, Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, агаар бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах, мөн илэрсэн зөрчил дутагдлыг цаг тухай бүрт нь арилгуулах, мэдээлэл, судалгааг цаг алдалгүй дамжуулан хамтын ажиллагаагаа сайжруулах, хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх талаар хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

11. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгаас нийслэл хот yруу бүх төрлийн түүхий нүүрс тээвэрлэх, нэвтрүүлэх ажиллагаанд жилийн дөрвөн улиралд маршрутын бус замд байнгын хяналт тавихаар Ар гүнтийн даваа, Налайхын зам дагуу, Морингийн даваа, Тахилтын даваанд явуулын хяналтын цэг ажиллуулахаар төлөвлөн ажиллаж байна.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.152ДОРЖ   • 4 сарын 20. 17 цаг 20 минут

ХОТЫН ДАРГА АА МАШ ОЛОН АЙЛ ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХЭДЭН ТОНН ТОННООР НЬ НӨӨЦЛӨСӨН. 2-3 ЖИЛ АЙХГҮЙГЭЭ АВДАРТАА ХИЙГЭЭД АМАА ЖИМИЙН СУУЖ БАЙНА. ХҮН ГЭДЭГ ХАР АМИА Л БОДОХ ЮМ .ҮҮНИЙГ ЯАХ ВЭ?

175.112.12.45Эрч хүчтэй амьдар   • 4 сарын 18. 21 цаг 08 минут

Байранд амьдраачээ гэр хорооллынхоон. Үр хүүхэдээ гал түлж ус авахуулж өмхий жорлонд оруулахаас ичиж амьдраачээ

126.199.144.15Зочин   • 4 сарын 18. 15 цаг 09 минут

Mongol ingetlee bayjaagyi bnadaa pizdaa naraaa

122.201.23.201Зочин   • 4 сарын 18. 14 цаг 46 минут

Яг үнэн энэ өвөл хөлдөж үхэх юм байна эртнээс дугуй цуглуулахаас

122.201.23.201Зочин   • 4 сарын 18. 14 цаг 45 минут

Энэ өвөл ч хаягдал дугуй үнэд хүрэхээр боллоо доо.Сайжруулсан түлшийг нь ядарсан иргэд авч дийлэхгүй биздээ.

192.82.65.224Зочин   • 4 сарын 18. 14 цаг 02 минут

яваад хянаж барах уу

Шинэ мэдээ

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030" бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээ34 минут 4 секундын өмнөЖингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга44 минут 10 секундын өмнөСургамжит түүх: Нөхрийн гомдол52 минут 32 секундын өмнөОХУ-тай хэлэлцээ хийх талаар санал асуулга явуулахыг эсэргүүцжээ52 минут 37 секундын өмнө“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно59 минут 55 секундын өмнөТерминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа1 цаг 8 минутын өмнөБНХАУ-ын ЭСЯ 7 хоногийн гурван өдөр визийн материал хүлээн авна1 цаг 14 минутын өмнө"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг1 цаг 15 минутын өмнөУушгины хорт хавдар үүсгэгч радоны хий Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт их гарчээ1 цаг 21 минутын өмнөLIVE: Мэргэжлийн сүмогийн Нацү башё1 цаг 26 минутын өмнөБНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар ярилцжээ1 цаг 27 минутын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний газарт шалгалт хийлээ1 цаг 33 минутын өмнөМонгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ1 цаг 39 минутын өмнөГар утсаа өгөхгүй байх шалтгаан1 цаг 45 минутын өмнөШууд: ФИБА 3х3 Азийн АШТ Монгол -БНСУ1 цаг 53 минутын өмнөО.Бямбадорж: Бидний үеийнхэн хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн1 цаг 57 минутын өмнөХандгайн ихэр төлийг аварчээ2 цаг 3 минутын өмнө74 настай жүжигчин Дэннид ”Нохой зээх”-ийн дүрийг санал болгов2 цаг 8 минутын өмнөХогийг эрчим хүч болгох үйлдвэр 2021 онд ашиглалтад орно2 цаг 15 минутын өмнөЛеонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?2 цаг 21 минутын өмнөЯмар багийн ерөнхийлөгч хамгийн баян бэ?2 цаг 27 минутын өмнөУкраин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ2 цаг 33 минутын өмнөШар тосны гайхалтай ид шид2 цаг 38 минутын өмнөИлон Маскийн компани Лас Вегаст автомашины нүхэн гарц барина2 цаг 45 минутын өмнө"Фэйсбүүк" компани 2.2 сая хуурамч хаяг устгажээ2 цаг 51 минутын өмнөМонголын нөлөө бүхий улс төрч Солонгос жүжигчин бүсгүйг баян Хятадтай танилцуулжээ2 цаг 57 минутын өмнөСи Зиньпин авлигыг ялснаа зарлалаа3 цаг 3 минутын өмнөХ.Цагаанбаатар эхнэртээ 2018 оны ”Land Cruiser” бэлэглэжээ3 цаг 8 минутын өмнө‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно3 цаг 15 минутын өмнөГудамжинд амьдардаг хүүхдүүдэд хандив өгөхийг хоригложээ3 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.