4-р сарын 18
14 цаг 25 минут

Иргэдийн зорчих орчны аюулгүй байдлыг Их тойруугаас эхэлнэ

Нийслэлээс өнгөрсөн жилүүдэд “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлж энэ хүрээнд явган зам гарч орцыг чөлөөлөх ажил хийгдэж байсан билээ. Тэгвэл энэ ажлыг 2019 онд дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай А/321 дүгээр захирамж гарсан.  Энэ хүрээнд  Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгоод байгаа билээ.  Ингэснээр иргэдийн зорчих орчны аюулгүй байдлыг хангах ажил хэрэгжиж эхэлж байна гэсэн үг.

Тэгвэл эхний ээлжинд  Улаанбаатар хотын Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай хашаа, хайс, хаалт, түр хашааны судалгааг гаргаж шаардлагатай арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

Дээрхи  судалгааг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь шаардлагад нийцэхгүй хашаа, хайс, түр хашааг ажлын 10 хоногт багтаан  буулгах мэдэгдлийг холбогдох иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлэн урьдчилан мэдэгдэх юм.

Мэдэгдэлд заасан хугацаанд хашаа, хайс, хаалт, түр хашааг буулгаагүй тохиолдолд албадан чөлөөлөх үйл ажиллагааг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба,  Нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлж, буулгахтай холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хариуцан хэрэгжүүлэх юм байна.

М.Нэргүй

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.98Зочин   • 4 сарын 19. 10 цаг 36 минут

заваан замаа тэргэжлийн хэмжээнд засаад, хайс хашлагаа үзэмжтэй хийгээд тухтай цэвэрхэн болгосоих хэрэгтэй. гэхдээ зөвхөн хотын төв хэсэгтээ биш бүхий л гудамж замаа хамруулах хэрэгтэй шү дэ. хийсэн зам шиг юм нь 2-3 жил болоод бөөн нүх, дов сондуул болчихоор явахаас харахаас гутахын, хоёрын хооронд юм хийсэн газарт нь хариуцлага тооцож бвал ийм байдалд хүрэхгүй дээ

66.181.190.60Инженер   • 4 сарын 19. 8 цаг 04 минут

Циркийн баруун хойд талд нэшэн өндөр барилга барьсан. Одоо орчных нь түр хашааг авахгүй юм. Тэнд хүн машин нэр замаар явж байна. Их ч хөдөлгөөнтэй газар. Нөгөө гэрэлт гудамж нь хажууд нь. Хуучин Хангай зочид буудлын балгас хичнээ ч жил болж бна. хот эзэн байхгүй юм шигл байх юм.

66.181.190.60Инженер   • 4 сарын 19. 7 цаг 59 минут

Гудамж замд иргэдийн аюулгүй байдлыг хангах хамгийн гол хийх ажил бол сайн гэрэлтүүлэг автозамын тэмдэг тэмдэглэгээг үргэлж тод сайн байлгах. Гэтэл модоо гэрэлтүүлээд л г.м юу хийгээд байдгиймдээ !!!

66.181.161.103Зочин   • 4 сарын 19. 7 цаг 24 минут

Ub aar duuren shorongiin hashaa shig eldev yanziin saraaljiidiig buulgaj neg zagvar standarttai bolgo

Шинэ мэдээ

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030" бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцлээДөнгөж саяЖингээ барихын тулд давсны хэрэглээгээ багасга10 минут 7 секундын өмнөСургамжит түүх: Нөхрийн гомдол18 минут 29 секундын өмнөОХУ-тай хэлэлцээ хийх талаар санал асуулга явуулахыг эсэргүүцжээ18 минут 34 секундын өмнө“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно25 минут 52 секундын өмнөТерминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа33 минут 50 секундын өмнөБНХАУ-ын ЭСЯ 7 хоногийн гурван өдөр визийн материал хүлээн авна39 минут 44 секундын өмнө"LG NeoChef" богино долгионы зуухтай амьдралын шинэ хэв маяг40 минут 26 секундын өмнөУушгины хорт хавдар үүсгэгч радоны хий Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгт их гарчээ46 минут 2 секундын өмнөLIVE: Мэргэжлийн сүмогийн Нацү башё51 минут 3 секундын өмнөБНПУ-ын Цэргийн Урлагийн академид алба хаагчдыг сургах талаар ярилцжээ51 минут 58 секундын өмнөНийтийн тээврийн үйлчилгээний газарт шалгалт хийлээ58 минут 24 секундын өмнөМонгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ1 цаг 5 минутын өмнөГар утсаа өгөхгүй байх шалтгаан1 цаг 11 минутын өмнөШууд: ФИБА 3х3 Азийн АШТ Монгол -БНСУ1 цаг 19 минутын өмнөО.Бямбадорж: Бидний үеийнхэн хүнийг хайрлах, бусдын төлөө гэсэн чин сэтгэлээр хүмүүжсэн1 цаг 23 минутын өмнөХандгайн ихэр төлийг аварчээ1 цаг 29 минутын өмнө74 настай жүжигчин Дэннид ”Нохой зээх”-ийн дүрийг санал болгов1 цаг 34 минутын өмнөХогийг эрчим хүч болгох үйлдвэр 2021 онд ашиглалтад орно1 цаг 41 минутын өмнөЛеонардо да Винчи ямар өвчтэй байсан бэ?1 цаг 47 минутын өмнөЯмар багийн ерөнхийлөгч хамгийн баян бэ?1 цаг 53 минутын өмнөУкраин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ1 цаг 59 минутын өмнөШар тосны гайхалтай ид шид2 цаг 4 минутын өмнөИлон Маскийн компани Лас Вегаст автомашины нүхэн гарц барина2 цаг 11 минутын өмнө"Фэйсбүүк" компани 2.2 сая хуурамч хаяг устгажээ2 цаг 17 минутын өмнөМонголын нөлөө бүхий улс төрч Солонгос жүжигчин бүсгүйг баян Хятадтай танилцуулжээ2 цаг 23 минутын өмнөСи Зиньпин авлигыг ялснаа зарлалаа2 цаг 29 минутын өмнөХ.Цагаанбаатар эхнэртээ 2018 оны ”Land Cruiser” бэлэглэжээ2 цаг 34 минутын өмнө‘’Би сэлж чадна’’ усанд сэлэлтийн тэмцээн болно2 цаг 41 минутын өмнөГудамжинд амьдардаг хүүхдүүдэд хандив өгөхийг хоригложээ2 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.