4-р сарын 18
15 цаг 37 минут

Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажлыг эхлүүлжээ

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй баригдсан хашаа, хайс сурталчилгааны самбар зэргийг буулгахаар болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Нийслэлийн засаг дарга дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг хангамжийг нэмэгдүүлэх” захирамж гаргасан байна. Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун “Нийслэлийн засаг дарга хоёр захирамж гаргасан. Эхнийх нь орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайс буулгах ажил зохион байгуулах тухай. Харин хоёр дахь нь газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан. Бид эхний ээлжид өнгөрсөн жил явагдсан явган хүний зам арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна. Иргэдээс болон холбогдох байгууллагуудаас ирсэн саналуудыг хэлэлцээд, 30 байршил дээр ажиллаад, 25 газрыг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн. 25 байршлын ихэнхэд нь явган хүн явах боломжгүй шон, төмөр хашаа зоосон байсан. Хашааны эзэд тодорхойгүй байсан учраас албадан чөлөөлөх арга хэмжээ авсан. Газар чөлөөлөхөд 4.1 сая төгрөгийн зардал гарсан.

Хариуцах эзэнтэй, объекттой тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж буруутай этгээдээс зардлаа нөхөж гаргуулна. Цаашид өөрсдийнхөө сайтаар иргэдээс санал авна. Өнөөдрийн байдлаар 45 санал ирсэн байна. Газрын  зөрчлийг арилгах арга хэмжээний хүрээнд авто замын орц гарц явган хүний зам чөлөөлөх зөвшөөрөлгүй баригдсан хайс, хашааг болон өөрийн эзэмшил газраас илүү хашаа барьсан газруудыг буулгахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хороон дээр нарийвчилсан судалгаа явуулаад, ирэх долоо хоногт холбогдох байгууллагууд зөрчлийг арилгаад явна. Нарийвчилсан судалгаа гаргаад шаардлага хүргүүлнэ. Шаардлага биелүүлэхгүй бол албадан буулгана” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Гадна зар сурталчилгааны самбар нийслэлийн нутаг дэвсгэрт байршуулах тухай Иргэдийн хурлын журам байдаг. Тус журмын дагуу холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллагаас бүрдсэн зөвлөл ажилладаг.

Иргэдийн хурлын баталсан журмаар тулгуурт хөлтэй, 2, 3 талтай хулдаасан хэвлэмэл самбарыг Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага болон  Их тойруу хэсгийн нийт 24 гудамжинд байршуулахгүй гэж заасан байгаа. Дээрх гудамжинд орчин үеийн шийдэлтэй, Led болон үсгэн гэрлээр гүйдэг самбар байршиж болно гэсэн журамтай юм.

Гэвч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр тулгуурт зар сурталчилгааны самбаруудыг байршуулсаар байна. Тийм учраас журам зөрчсөн рекламны самбаруудыг бид өмнө долоо хоногоос эхлүүлэн буулгаж аваад байна. Цаашид ч мөн дурдагсан байршлууд дээр тавьсан самбаруудыг буулгасаар байх болно” гэв.

Түүнчлэн иргэд зам чөлөөлөх тухай санал, хүсэлтээ http://gazar.ub.gov.mn/ гэсэн Нийслэлийн газрын албаны вэбсайтаар зочлон хүргүүлж, хийгдэж буй ажлуудтай танилцах боломжтой юм байна.

Т.Гэрэл 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.50Зочин   • 4 сарын 19. 10 цаг 36 минут

Нийслэл хотынхон сайн ажиллаж байгаа шүү, амжилт

66.181.161.49Зочин   • 4 сарын 19. 10 цаг 25 минут

Иргэд та бүхэн өөрсдийн амьдардаг газрын эргэн тойрон болон бусад нийтийн эзэмшлийн талбайг хааж барьсан зүйлсийн зургийг авч баталгаажуулан хаягтай нь хамт гаргаж байж л энэ бүгд шийдэгдэнэ шүү

202.9.42.3Зочин   • 4 сарын 19. 9 цаг 01 минут

Bayar hurgii!! Mash zub shuu!!!! Zubshuurulgui Zogsooluudiig uah be???? Zamraagaa aldlaa!!!!

103.17.109.131Зочин   • 4 сарын 19. 8 цаг 40 минут

ер нь бол хотын төвийн сургууль, цэцэрлэг, онцгой объектоос бусад хашааг бүгдийг нь буулгах хэрэгтэй шүү

103.111.68.3Зочин   • 4 сарын 19. 8 цаг 21 минут

БЗД-н Зүүн 4 замын хойд талын автлбусны буудлыг цэвэрлэмээр байна Гадаа бараа дэлгэчихсэн хотын өнгө үзэмжийг гутаасан нээх муухай майхан шиг юманд худалдаа хийлгэмээргүй байна

66.181.186.213Zochin   • 4 сарын 18. 23 цаг 07 минут

Gazar chuluulult mash sain hiigdej baisan shvv odooch sain hiigdej bna yawgan hvnii zam chuluutei bolno gedeg vneheer sain baina hvvhed hugshid yawah zamgvi mashin teregend dairuukah shahdag bailaa odoo saihan setgel amar alhdag bolloo bayarlaj baina shv ta bvgend BATARLALAa amid yawah bolomjtoi bolj bna

202.9.42.35Зочин   • 4 сарын 18. 20 цаг 47 минут

Баяр хүргэе. Бүр гэртээ харихын тулд вертолет хэрэгтэй болоод байсан юм. Хороололд зам хаагаад хашаа барьдаг эсвэл хашаагаа томруулаад тэлчихдэг,явах газаргүй болоод байлаа. Хороо захиргаанд л хүсэлтээ гаргадаг боловч тэднийг тоодоггүй вм

103.229.120.249Зочин   • 4 сарын 18. 19 цаг 21 минут

tuuz haichlah uu kkk andaa ehelle geh yum hezee duustsl n hiih uu

46.101.152.145жуков   • 4 сарын 18. 19 цаг 11 минут

БЗД жуков худалдааны төвийн зүүг талд ЕКО дэлгүүрийн урд засмал зам дагуу явган хүний зам байхгүй машин зүүнээсээ орж ирэх тойрох хөдөлгөөн маш хэцүү явах зөрөх боломж муу байна

46.101.152.145зочин   • 4 сарын 18. 19 цаг 09 минут

Сансар тунел явах зам дагуу E MART худалдааны төвийн үүдэнд 2 сурталчилгааны самбар тулгуур шон явган хүний замд байна.

182.160.36.1Зочин   • 4 сарын 18. 18 цаг 38 минут

чингэлтэй 1-р хороо хүнсний 20 мөнгөнзавъяагийн баруун талын залгаа өргөтгөлийг яаралтай буулгана уу? олон жил явган зам хаалаа.

122.201.22.3энхээ   • 4 сарын 18. 17 цаг 38 минут

Хан уул дүүрэг 3-р хороо Шаравын гудамж 43р байрны хажууд байгаа хашааг буулгаж тохижуулах хэрэгтэй байна шүү

59.153.114.38Зочин   • 4 сарын 18. 17 цаг 17 минут

1 haalt bariad l mungu huraadag gazruudiig boliulmaar bn

49.0.137.164Amjilt   • 4 сарын 18. 16 цаг 30 минут

UB ter chigeeree hashaa bolsoon zegzleh ajil bainaa b na !

122.201.23.84zochin   • 4 сарын 18. 16 цаг 16 минут

13-р хороолллын Шинэ монгол сургууль, Миний дэлгүүрийн ойр орчмын хашааг

139.5.219.100Зочин   • 4 сарын 18. 16 цаг 12 минут

САНСАР ТУННЕЛ

192.82.64.153ыыыы   • 4 сарын 18. 15 цаг 53 минут

10 хороолол Голден паркийн орчныг янзлаачээ арай л дэндүү нийслэлд амьдарч байна

59.153.114.39Зочин   • 4 сарын 18. 15 цаг 43 минут

БЗД ийн 6 ДУГААХР ХОРООНЫ ЗҮҮН ТАЛД БАЙГАА ҮЖИРЧ ӨМХИЙРСӨН МОДОН БАЙШИНГ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ХҮНИЙ ДЭЭРЭЭС НУРАХАД БЭЛЭН БОЛЧИХООД БАЙНА

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй27 минут 19 секундын өмнөИндонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ5 цаг 44 минутын өмнөХонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна5 цаг 49 минутын өмнө68 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв5 цаг 54 минутын өмнөНаранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай5 цаг 59 минутын өмнөЭртний очир алмааз олжээ6 цаг 4 минутын өмнөБиеэс давс гадагшлуулах арга6 цаг 9 минутын өмнөИх мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг6 цаг 14 минутын өмнө61 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм6 цаг 19 минутын өмнөТокио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити6 цаг 24 минутын өмнөОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ6 цаг 29 минутын өмнөЗүүдний тухай сонирхолтой 10 баримт6 цаг 34 минутын өмнөНөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв6 цаг 39 минутын өмнөЗаанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар6 цаг 44 минутын өмнөНил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ6 цаг 49 минутын өмнөЖеннифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ6 цаг 54 минутын өмнөФото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин6 цаг 59 минутын өмнөЗалуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт7 цаг 4 минутын өмнөКазах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ7 цаг 9 минутын өмнөХомхой гарах шалтгаан болон эмчлэх арга7 цаг 14 минутын өмнөМессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо7 цаг 19 минутын өмнөН.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ7 цаг 24 минутын өмнөКонор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ7 цаг 29 минутын өмнөХовд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ7 цаг 34 минутын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна7 цаг 39 минутын өмнөАмралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж7 цаг 44 минутын өмнөМонгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл7 цаг 49 минутын өмнө“Бавария” Коутиньог зээлээр авлаа7 цаг 54 минутын өмнөЯпоны импортын хаягдлын хяналтыг чангатгана7 цаг 59 минутын өмнөДомог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 цаг 4 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.