4-р сарын 18
15 цаг 38 минут

Японд ур чадвартай ажилтан илгээх санамж бичиг байгууллаа

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Японд ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр үдээс хойш Японы Хууль зүйн сайд Такаши Ямашитатай уулзаж, тус улстай байгуулж буй “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү Хамтын ажиллагааны санамж бичгийг Япон улсын талаас Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний цагдаагийн агентлаг нь Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулж байгаа юм.

Санамж бичигт гарын үсэг зурахын өмнө сайд нар хоёр улсын олон жилийн найрсаг хамтын ажиллагааны талаар санал солилцож халуун дотно яриа өрнүүллээ

С.Чинзориг сайд  Япон улс Гадаадын иргэн харьяатын багц хуулиндаа өөрчлөлт оруулж есөн орноос ур чадвартай ажилтан авахаар болсны нэгэнд манай улс багтаж монгол залуус дэлхийн өндөр хөгжилтэй оронд хөдөлмөрлөж, техник технологийн дэвшлээс суралцах бас нэгэн боломж нээгдэж буйд талархал илэрхийллээ. Хамгийн гол нь энэхүү санамж бичгийг байгуулснаар монголчуудыг Японд хөдөлмөрийн гэрээгээр япон хүнтэй адил нөхцөлд, адил цалин хөлстэй ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна монгол ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, Японд оршин суухтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болох сайн талтайг ч С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ онцолсон.

Япон улсын Хууль зүйн сайд Такаши Ямашита хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж, холбогдох уулзалтууд хэд хэдэн удаа хийсний үр дүнд “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж байгаад талархаад энэ нь манай хоёр орны олон жилийн түүхтэй найрсаг хамтын ажиллагаа салбар бүрт гүнзгийрч буйн илэрхийлэл хэмээсэн. Тэрбээр мөн монгол иргэдэд Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, цалин хөлс, нийгмийн халамжид хамрагдах зэрэг хууль ёсны эрх эдлэх боломжийг Санамж бичиг бүрдүүлж байгааг тэмдэглэв.

Уулзалтаар мөн Монгол Улс Япон улстай Ур чадвартай техникийн дадлагажигч илгээх санамж бичгийг 2017 онд шинэчлэн байгуулсан бөгөөд энэ хүрээнд ХНХЯ-наас олгосон тусгай зөвшөөрөлтэй 76 байгууллага дадлагажигч илгээх ажлыг хариуцан хийж буй талаар сайд нар ярилцсан.

Харин шинээр байгуулсан “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн дагуу шинэ тогтолцооны хэрэгжилтийг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахаар тогтсон. Энэ нь төрийн холбогдох байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, зөвшилцөх механизмыг бүрдүүлэхийн хамт хууль бус зуучлах үйл ажиллагааг зогсоох сайн талтай аж.

Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тохиолдолд ур чадвараас  гадна япон хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ асуудлыг Японы тал өөрөө хариуцахаар тогтсон байна.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.24.126zochin   • 4 сарын 19. 13 цаг 38 минут

XNX n SAIDAA tanii hkugatsaa tal ilvv ni engersen Ta tetgebriig telsen NDSH s ni hkamaaruulaad nemeed egeechee Ter HKAMTIIN TETGEBRIIN HKUULIIG MAN hkumuus yagaad bustaasan be , odoo hkeregjuulekh ni zeb ydarch bna

122.201.31.100Зочин   • 4 сарын 19. 8 цаг 38 минут

zaluuchuud ni gadagshaa garch ajillaad harin yadarsan hogchuuliinhee tetgeveriig nemj ogmoor bna aa

66.181.187.130Зочин   • 4 сарын 19. 1 цаг 20 минут

Ямар 9 улс юм бол? Бодвол монголорхуу ядуухан, эргэцүүлэхдээ тааруухан 8 орон л байх даа. Японд ажилгүй хүн нь цөм ажилтай болчихоод, гадны 9 орны ажиллах хүчийг Япон хүний жишгээр ажилд авах юм бололтой.

66.181.187.130Зочин   • 4 сарын 19. 1 цаг 12 минут

Ур чадваргүй, хөгшин, доголон, боловсролгүй хэд нь монголдоо үлдэж аваад хүмүүнлиг ардчилсан, хөрөнгөтөн нийгэм байгуулна аа хөө

66.181.187.130Зочин   • 4 сарын 19. 1 цаг 13 минут

хахуулчин удирдагч нараараа удирдуулаад

122.201.21.245з   • 4 сарын 18. 18 цаг 58 минут

фукишимад авах юм уу яаж очих вэ

Шинэ мэдээ

Британийн музейгээс 18 каратын цул алтан жорлонгийн суултуур хулгайд алдагджээ7 цаг 3 минутын өмнөБяцхан Кристина охин өдөр, цаг, жингийн онцгой давхцалд мэндэлжээ7 цаг 12 минутын өмнөДэлхийн хамгийн агуу хөшөө7 цаг 22 минутын өмнөСибирийн баавгайнууд хоол хайж, монголын хилийг давжээ7 цаг 33 минутын өмнөАминдэм дутагдахад дараах өөрчлөлт гардаг байна7 цаг 47 минутын өмнөХүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байхыг анхааруулж байна8 цаг 2 минутын өмнөЗэрлэг ан амьтдын гэрэл зургийн уралдааны сүүлийн шатанд шалгарсан хөгжилтэй зургууд8 цаг 9 минутын өмнөАймгийн арслан Н.Мустафа түрүүлж, Б.Серик начин үзүүрлэжээ8 цаг 18 минутын өмнөӨдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг8 цаг 32 минутын өмнөБОКС: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Г.Баярхүү нар тэмцээнээ үргэлжлүүлж байна8 цаг 48 минутын өмнөЗам хаасантай холбоотой нийтийн тээврийн маршрут өөрчлөгджээ9 цаг 2 минутын өмнөХовд аймгийн өрхийн эмнэлгийн салбар зөвлөлийн мэндчилгээ9 цаг 5 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР9 цаг 18 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна9 цаг 33 минутын өмнөӨнөөдрийн зурхай9 цаг 47 минутын өмнөЦаг агаарын мэдээ9 сар 15. 11:00“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо9 сар 15. 10:35Цагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.