4-р сарын 18
18 цаг 10 минут

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Завханы нутаг, Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр, маргааш өдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Архангайн зүүн, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 04-р сарын 18-ны 12-16 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 18-ны 20 цагаас 04 дүгээр сарын 19-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 7-12 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Алтайн өвөр говиор 20-25 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр эрс сэрүүсч 1-6 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын 3-8 хэм хүйтэн, бусад хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна. Үдээс хойш сэрүүснэ.

2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 24-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 21, 23-нд зарим газраар секундэд 14-16 метр, 20, 22-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр зургаан иргэн, 20 аж ахуйн нэгж шалгарлаа5 минут 27 секундын өмнөТодруулга: Шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдэж, 1940 төгрөг хүрлээ15 минут 27 секундын өмнөУЗ өнөөдөр хуралдаж, Бага хурлын товоо тогтоохоор болжээ20 минут 27 секундын өмнөБалбын уулчин Эверестийн оргилд 24 удаа гарч дээд амжилт тогтоов25 минут 27 секундын өмнөШ.Пүрэвсүрэн: Байгаль хамгаалдаг ид шидтэй бургас модны тухай29 минут 50 секундын өмнөТөвдийн залуужуулах 5 дасгал30 минут 27 секундын өмнөХудалдааны маргааны ялагч нь Вьетнам35 минут 27 секундын өмнөУмард Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийг Хятад улсад бараа адил борлуулж байна35 минут 43 секундын өмнөМонголын цөөн хэдэн эмэгтэй уран дарханы нэг Л.Мянганцэцэгийнд саатлаа40 минут 27 секундын өмнөД.Баярсайхан: Соробан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг дасгал юм43 минут 34 секундын өмнөВенесуэл Visa, Mastercard картнаас татгалзахаар шийджээ45 минут 27 секундын өмнөКакүрюү М.Ананд аваргын тэвчээр заан барилдсан 10 дахь өдрийн тойм46 минут 47 секундын өмнөБолсон явдал: Бүгдээрээ тэр Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов47 минут 12 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд50 минут 27 секундын өмнө"Ард түмний зарц" В.Зеленскийгийн зоримог шийдвэрүүд55 минут 27 секундын өмнөЗөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал1 цаг 1 минутын өмнөАНУ-ын шахалтад бууж өгөхгүй гэж мэдэгджээ1 цаг 6 минутын өмнөНутгийн зарим хэсгээр хур тунадас орно1 цаг 11 минутын өмнөТрамп: Ким Жөн Ун цөмийн таван талбайнхаа нэг эсвэл хоёрыг татан буулгахыг хүссэн1 цаг 16 минутын өмнө2-4 цаг алхахад л зүрхний шигдээс тусах эрсдэл 54 хувь багасдаг1 цаг 21 минутын өмнөМорган Фриман эдлэн газраа зөгийн аж ахуй болгохоор шийджээ1 цаг 26 минутын өмнөГэртээ жин хаях шилдэг 10 дасгал1 цаг 31 минутын өмнөАжлын хэсгүүдийн хуралдаан болно1 цаг 36 минутын өмнөУИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана1 цаг 41 минутын өмнөLIVE: Өдөр тутмын сонины тойм 5 сарын 221 цаг 46 минутын өмнө“Huawei”-гийн бүтээгдэхүүнд “Android”-ыг ашиглахгүй байх хоригийг хойшлуулжээ1 цаг 51 минутын өмнөӨнөөдөр: Сүхбаатар талбайд жолооны эрх сэргээж, автомашин оношилно1 цаг 56 минутын өмнөҮндэсний компаниа хааш нь чирч эхлэв ээ?2 цаг 1 минутын өмнөХууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө2 цаг 6 минутын өмнөМУГТ Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ2 цаг 11 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.