4-р сарын 18
17 цаг 55 минут

Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном “Университетская книга” төслийн Гран при шагнал хүртлээ

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол Улсын Их Сургуулийн Номын санд өнөөдөр (2018.04.18) боллоо.

“Их сургуулийн ном” уралдаант шалгаруулалтын арга хэмжээ 20 жилийн түүхтэй бөгөөд ОХУ-ын дотоодод зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ энэ онд анх удаа гадаадад, Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа юм байна.

Энэ удаагийн шалгаруулалт “Евразийн ертөнц: Олон улсын оролцоотой шинжлэх ухаан, боловсрол, соёл” сэдвийн хүрээнд болжээ.

“Их сургуулийн ном-2019” уралдаант шалгаруулалтын шүүгчид монгол болон монгол-орос зохиогчдын хамтран бүтээсэн 600 гаруй номоос сонгон шалгаруулалт хийж, Гран при шагналаас гадна хэд хэдэн номинациар шилдгүүдийг тодруулсан байна.

Шагналыг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Сибирийн бүс нутгийн удирдлагын газрын дарга А.А.Колович, Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн захирал, хатагтай Т.Л.Музычук, “Университетская книга” сэтгүүлийн уралдаант төслүүдийн захирал, хатагтай Е.П.Шеметова нар гардуулав.

Уралдаант шалгаруулалтын Гран при шагналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн”, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко Баттулга”, академич Т.Дорж “XX зууны эхний хагасын Орос, Монголын харилцааны тулгамдсан асуудлууд” номоороо тус тус хүртлээ.  Эдгээр бүтээлүүд орос хэл дээр хэвлэгдсэн байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном ардчилсан эрх зүй, төрт ёсны уламжлалаа хослуулах замаар цэгцтэй, хариуцлагатай, шударга, тогтвортой төрийг цогцлоох, төр нь иргэндээ хүндлэгдэж, иргэнээ төр нь дээдэлж байх нь хөгжлийн тулгуур зүй тогтол мөн” гэсэн үзэл баримтлалыг, хэрэгжүүлэх арга замын хамт дэвшүүлэн тавьснаараа онцгой үнэ цэнэтэй бүтээл болсон гэж шалгаруулагчид үзсэн байна.

Гран при шагнал хүртэгчдэд диплом, ном уншиж буй баавгайн дүрсийг ногоон хашаар урласан цомын хамт гардуулав.

Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулагчид Гран при шагналаас гадна “Гадаад хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос, монгол хэл дээрх шилдэг бүтээл”, “Эдийн засаг, менежементийн шилдэг бүтээл”, “Экологи, байгаль орчны менежментийн шилдэг бүтээл”, “Хэвлэлийн шилдэг төсөл” зэрэг номинациар 10 гаруй бүтээлийг тодруулснаа зарлаж, шагналыг гардуулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

АНУ-ын шахалтад бууж өгөхгүй гэж мэдэгджээ15 минут 7 секундын өмнөНутгийн зарим хэсгээр хур тунадас орно20 минут 7 секундын өмнөТрамп: Ким Жөн Ун цөмийн таван талбайнхаа нэг эсвэл хоёрыг татан буулгахыг хүссэн25 минут 7 секундын өмнө2-4 цаг алхахад л зүрхний шигдээс тусах эрсдэл 54 хувь багасдаг30 минут 7 секундын өмнөМорган Фриман эдлэн газраа зөгийн аж ахуй болгохоор шийджээ35 минут 7 секундын өмнөГэртээ жин хаях шилдэг 10 дасгал40 минут 7 секундын өмнөАжлын хэсгүүдийн хуралдаан болно45 минут 7 секундын өмнөУИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана50 минут 7 секундын өмнөLIVE: Өдөр тутмын сонины тойм 5 сарын 2255 минут 7 секундын өмнө“Huawei”-гийн бүтээгдэхүүнд “Android”-ыг ашиглахгүй байх хоригийг хойшлуулжээ1 цаг 1 минутын өмнөӨнөөдөр: Сүхбаатар талбайд жолооны эрх сэргээж, автомашин оношилно1 цаг 6 минутын өмнөҮндэсний компаниа хааш нь чирч эхлэв ээ?1 цаг 11 минутын өмнөХууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө1 цаг 16 минутын өмнөМУГТ Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ1 цаг 21 минутын өмнө“Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуны үеэр нүүр царай болох бяцхан модель шалгаруулна1 цаг 26 минутын өмнөКакүрюү М.Ананд аваргын тэвчээр заан барилдсан 10 дахь өдрийн тойм1 цаг 31 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 36 минутын өмнөЯпоны томоохон корпораци "KDDI"-н охин компани монголын жижиг компанийг дээрэлхсэн үү1 цаг 41 минутын өмнөАн агнуурын хориотой үед агнасан 2 цагаан зээр, 626 ширхэг загасыг хураан авчээ1 цаг 51 минутын өмнөЗГ: Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж байна1 цаг 51 минутын өмнө"Мобиком" корпорацийг түрээсийн төлбөрөө төлөхийг шаардлаа2 цаг 11 минутын өмнөТодруулга: Шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдэж, 1940 төгрөг хүрлээ2 цаг 31 минутын өмнөМонголын сонгодог урлагийн ганц гал голомтыг тойрон "ШУНАЛЫН ШҮЛС" асгарч байна2 цаг 31 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 51 минутын өмнөЭнэ өдрийн зурхай3 цаг 1 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 11 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 21. 18:20Малчид, иргэдэд зориулсан мэдээ5 сар 21. 18:10Шуурхай: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа5 сар 21. 18:00Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 18:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.