2019 оны 4-р сарын 19
11 цаг 20 минут

Да.Жаргалсайхан: Диваажингийн хаалганд

"Тоншуул" сэтгүүл 2006 он.

ДИВААЖИНГИЙН ХААЛГАНД
\Хошин өгүүллэг\

-Хэнийг ч оруулахгүй ээ, оруулахгүй. Энэ чинь диваажингийн хаалга, хэн дуртай нь ордог хаалга биш. Наад мөнгөө аваад тэр там руугаа арил, цаашаа тонил... цаашаа...
-Үгүй ядаж ганц хүн аргалчих арга алга уу, би хоёрын хооронд юм өгөхгүй, ахиухан юм..
-Үгүй үгүй, энд арын хаалга гэж ерөөсөө байхгүй. Та ийшээ орьё гэж бодож байгаа бол явж буян үйлд. Их буян хийвэл ар өврийн хаалга гэхгүй л орно шүү дээ, яв яв...
-Арын хаалгагүй юм гэж энэ орчлонд байхгүй ш дээ, дүү хүү.
-Орчлонгоос гарчихаад байна ах хүү... гэх мэт яриа диваажингийн хаалганы гадна болж хүн бүхэн л тэр хаалгаар орох гэж аль чаддаг аргаа хэрэглэж гүйлдэнэ. Гэвч хэн ч орж чадахгүй, хий дэмий л бухимдаж байв. Энэ хаалгаар ердөө л 100 хүн ороод хаалга хаагдах ёстой аж. Дэлхийн шинжлэх ухааны шилдэг мэргэд, улстөрчид, бизнесменүүд, тэрбумтан баячуул бүгд л ирчихсэн хэдэн тэрбум доллар, эдлэн газар өөр юу хэрэгтэй байна тэр бүгдийг өгье гээд ч оруулахгүй байв. Гэтэл юу ч байхгүй бараг нүцгэн шахуу халамцуу, Монгол залуу хумүүсийн дундуур зүтгэсээр байж хаалганд тулав. Түүнийг харсан хаалгач: 
-Хөө ер, чи ямар буян хийсэн гэж наашаа зүтгээд байгаа юм. Чамаас хэд дахин их буян үйлдсэн хүмүүс орж чадахгүй байхад, энэ монголчууд мөн хачин улс шүү. Хийсэн нүглээ буян гэж боддог юм уу, хаашаа юм. Цаашаа яв гэж хөөхөд:
-Битгий донгос, намайг буян хийсэн үү, нүгэл хийсэн үү гэдгийг чи яаж мэдэж байгаа юм.
-Шал согтуу л байна ш дээ, архи уух нүгэл биш юм уу?
-Хуцваа чи. Уусан нь биш өгсөн нь нүглийг нь үүрдэг юм. Алив, би орьё гээд хаалга руу дайрхад, хаалгач хамар луу нь дэлсэж орхив. Цохиулсан хамраас нь цус гарахыг үзсэн Монгол залуу ихэд уурсаж,
-Чи муу хаалгач яаж байна аа, энэ чинь Чингис удмын цус. Хэн дуртай нь гоожуулдаг юм биш шүү гэхийг сонссон хаалгачийн урьдын байдал эрс өөрчлөгдөж:
-Чи сая юу гэсэн бэ? Чингисийн цус гэсэн үү, үнэн юм уу тэгээд...?
-Үнэн байхгүй яах юм. Энэ чинь жинхэнэ Монгол цус, Чингис удмын..
-Үнэн бол оруулж болох юм шуү, гэхдээ цусаа өгвөл шүү дээ.
-Тэг тэг, би чамд өөрийг олоод өгсөн ч чадна.
-За за бушуухан ор гээд залууг диваажингийн хаалгаар руу түлхэж орхив. Хөл нүцгэн шахам залуу орчихсонд гайхсан хүмүүс тэрүүгээр нэг шуугилдаж,
-Энэ яагаад орчихов, нээрээ буянтай хүн байсан уу, аль эсвэл согтуу хүн оруулдаг юм уу? гэх мэтээр маргалдан бужигналдаж байв. Хүмүүс нутаг нутгаараа, үндэстэн ястнаараа цугларч яаж орох талаар зөвлөлдөнө. Хэсэг монголчууд цугларч, сая нэг монгол залуу орчихлоо, тэгэхээр бидэнд ч гэсэн орох арга байж л таараа. Хэдүүлээ янз янзаар оролдоод үзье гэж ярилцацгаана. Нэг залуу эхнэрээ дагуулан таван тэмээ ноолуур ачаад очсон боловч бас л халгаасангүй. Эхнэрийг нь нэг л жогтой хараад байхыг ажсан залуу “Би чамд эхнэрээ өгье, намайг оруулчих” гэж шивнэлээ. Хаалгач ч толгой дохилоо.
Хоёр дахь монгол орсноос хойш ямар нэг арга байна гэдгийг мэдсэн монголчууд улам бужигналаа. Бусад орны хүмүүс ч бас монголчуудаас дутахааргүй үйлмэлдэж байв. Шүүгчийн хар нөмрөгтэй нэгэн эр өгөх юм олж ядан цүнхээ уудалтал ганц ном. Арга тасарсан байдалтай номоо үзүүлвэл “Монгол Улсын Үндсэн Хууль” гэсэн бичгийг уншсан хаалгач ор гэж дохив. Удалгүй монгол улсын газрын зураг барьчихсан нэгэн хариалган очлоо.
Том төмөр хонх гурвантаа дуугарч диваажинд авах хүний тоо дууссан гэдгийг хаалгач сонордуулаад хаалгаа хаав. Далай лам, Терезо эх хоёроос бусад бүх суудалд аль хэдийн монголчууд тухалжээ. Далай лам “Энэ монголчууд яасан их буянтай хүмүүс вэ, дэлхийн бүх хүнийг монголд л төрүүлж хайрла” хэмээн залбирч номоо нь бясалгаж байхад Терезо эх “Энэ олон хүний үрсийг диваажин, там гэж ялгалгүй адилхан энэрч хайрла” хэмээн залбирч суув. Харин нэг монгол “Диваажингийн суудлыг яаж хоёроор нэмэх вэ” гэж толгойгоо гашилгана. Бас нэг нь “Ах дүү, төрөл төрөгсөд, танил талаасаа хэнийг нь нааш татах вэ” гэж тооцоо бодож, хуруу даран бүртгэж сууна. Далай ламыг харсан нэг монгол “Далай лам наашаа ирж яадаг байна аа, юу нь ч диваажинсаг юм билээ, тамд байсан ч өөрийгөө аргалаад байж дөнгөх хүн шүү дээ” гэж ад үзсэн бололтой хялалзаж байлаа. 
2006 он
Да.Жаргалсайхан

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 6 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 10 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 15 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 20 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 25 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 30 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 35 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур7 цаг 40 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй7 цаг 45 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй7 цаг 50 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа7 цаг 55 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цагийн өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 5 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 10 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 15 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 20 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 25 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 30 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 35 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ8 цаг 40 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ8 цаг 45 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт8 цаг 50 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ8 цаг 55 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цагийн өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 5 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 10 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 15 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 20 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 25 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.