4-р сарын 19
11 цаг 25 минут

Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол Улсын Их Сургуулийн Номын санд өнөөдөр боллоо.

“Их сургуулийн ном” уралдаант шалгаруулалтын арга хэмжээ 20 жилийн түүхтэй бөгөөд ОХУ-ын дотоодод зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ энэ онд анх удаа гадаадад, Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа юм байна.

Энэ удаагийн шалгаруулалт “Евразийн ертөнц: Олон улсын оролцоотой шинжлэх ухаан, боловсрол, соёл” сэдвийн хүрээнд болжээ.

“Их сургуулийн ном-2019” уралдаант шалгаруулалтын шүүгчид монгол болон монгол-орос зохиогчдын хамтран бүтээсэн 600 гаруй номоос сонгон шалгаруулалт хийж, Гран при шагналаас гадна хэд хэдэн номинациар шилдгүүдийг тодруулсан байна.

Шагналыг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Сибирийн бүс нутгийн удирдлагын газрын дарга А.А.Колович, Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн захирал, хатагтай Т.Л.Музычук, “Университетская книга” сэтгүүлийн уралдаант төслүүдийн захирал, хатагтай Е.П.Шеметова нар гардуулав.

Уралдаант шалгаруулалтын Гран при шагналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн”, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко Баттулга”, академич Т.Дорж “XX зууны эхний хагасын Орос, Монголын харилцааны тулгамдсан асуудлууд” номоороо тус тус хүртлээ.  Эдгээр бүтээлүүд орос хэл дээр хэвлэгдсэн байна.     

УИХ-ын дарга Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном ардчилсан эрх зүй, төрт ёсны уламжлалаа хослуулах замаар цэгцтэй, хариуцлагатай, шударга, тогтвортой төрийг цогцлоох, төр нь иргэндээ хүндлэгдэж, иргэнээ төр нь дээдэлж байх нь хөгжлийн тулгуур зүй тогтол мөн” гэсэн үзэл баримтлалыг, хэрэгжүүлэх арга замын хамт дэвшүүлэн тавьснаараа онцгой үнэ цэнэтэй бүтээл болсон гэж шалгаруулагчид үзсэн байна.

Гран при шагнал хүртэгчдэд диплом, ном уншиж буй баавгайн дүрсийг ногоон хашаар урласан цомын хамт гардуулав.

Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулагчид Гран при шагналаас гадна “Гадаад хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос, монгол хэл дээрх шилдэг бүтээл”, “Эдийн засаг, менежементийн шилдэг бүтээл”, “Экологи, байгаль орчны менежментийн шилдэг бүтээл”, “Хэвлэлийн шилдэг төсөл” зэрэг номинациар 10 гаруй бүтээлийг тодруулснаа зарлаж, шагналыг гардуулсан юм.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.181.209Зочин   • 4 сарын 20. 11 цаг 25 минут

Neg bus neg zam. Ene pizdaanud naanaa eh oronchid, enhrii hairt ardiin nam, muusain ardchilsan hitadiin erliizuud gj hutsdag ch oorsdoo jinhene hitadiin erliiz pizdanud bdishd. Uhernuud heze oilgohin bgan. Oilgoh ued heterhi oroitood tsaaziin tavtsand, esvel daranguillin shorond orson bh biz

202.126.89.249Зочин   • 4 сарын 20. 11 цаг 22 минут

Дууриахдаа лаг юмаа. Хятад ах нарынхаа НЭГ ХЯТАД гэсэн үгийг хуулчихжээ. Өөөр санаа байгаагүй юм байхдаа.

202.21.100.210Хятад хэлнээс орчуулсан юм   • 4 сарын 19. 12 цаг 57 минут

байх даа. Номын нэрнээс харахад тэгж санагдчихлаа байна

Шинэ мэдээ

Нийт 454.3 мянган га-д тариалалт хийжээ1 минут 51 секундын өмнөБага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан сэжигтэн оргожээ5 минут 50 секундын өмнөДэлхий нийт вакцинд эргэлзэх нь нэмэгдсээр байна10 минут 50 секундын өмнөМУАЖ Д.Ухнаа гуайн ховорхон үйлдэл...15 минут 50 секундын өмнө“Ман Сити” Кулибалигийн төлөө 95 саяыг санал болгов20 минут 50 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм25 минут 50 секундын өмнөНеймар “ПСЖ”-ийн Ерөнхийлөгчид “Би энд тоглохыг хүсэхгүй байна, би гэртээ харихыг хүсч байна” гэжээ30 минут 50 секундын өмнөНаршилтаас сэргийлье35 минут 50 секундын өмнөСолонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг нь дэмжжээ40 минут 50 секундын өмнөС.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй45 минут 50 секундын өмнөМ.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ50 минут 50 секундын өмнө44 сум цахилгаанаа хоёр дахин өндөр үнээр авах нөхцөл үүсчээ55 минут 50 секундын өмнөМ.Жавзансүрэн: Зургаан мянган км замыг нэг жил туулан охиноо хүнд өвчнөөс салгаж Япон эмч нарыг гайхшруулсан1 цаг 1 минутын өмнө3x3 ДАШТ: Эрэгтэй баг хэсгээ тэргүүлэхийн төлөө, эмэгтэй баг анхны хожлоо авахын төлөө тоглоно1 цаг 6 минутын өмнөONECOIN цахим мөнгө гэж юу вэ?1 цаг 11 минутын өмнөН.Золжаргал Австрид 650 мянган ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ1 цаг 16 минутын өмнө100 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн гурав дахь баян Бернар Арно боллоо1 цаг 21 минутын өмнөБаянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа1 цаг 26 минутын өмнөН.Оюундарь: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн санал маш чухал1 цаг 31 минутын өмнөУлсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Э.Оюунболд1 цаг 36 минутын өмнөГССҮТ дэлхийд гологдсон бүтээгдэхүүн хэрэглэдэг үү1 цаг 41 минутын өмнөЧихрийн шижинг эмчлэх шинэ арга замыг хайж байна1 цаг 46 минутын өмнө"Жаст"-ын Ш.Батхүүгийн битүүмжлэгдсэн 52 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг худалдана1 цаг 51 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 56 минутын өмнөНАМ, ЛАМ хоёр ингэтлээ мунхрах гэж...2 цаг 1 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов2 цаг 3 минутын өмнөОнцгойгийнхон өнөөдөр албаа сурталчилна2 цаг 11 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилжээ2 цаг 31 минутын өмнөФОТО: Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд үүдээ нээлээ2 цаг 41 минутын өмнө600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн "АВРАГЧ"2 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.