2019 оны 4-р сарын 19
12 цаг 35 минут

Р.Чойном "Сүүлчийн захидал"

Р.Чойном “До яам”-ны хараанд орсноос хойш гэрээсээ яваад эргэж ирээгүй гэнэ лээ. Энэ нь түүний гэр бүлээ хамгаалах гэсэн ухаан байсан юм болов уу. Энэ бүхнийг гэргий Н.Нина ч ойлгож “Түүнд гомдох үе байсан ч би их хайрладаг” хэмээн сүүлд нэгэн сонинд ярилцлага өгсөн байдаг. Р.Чойном Дорноговь аймгийн Хажуу-Улааны чанга дэглэмтэй шоронд хоригдож байхдаа...
Эл хуль чимээгүйн дунд ужиг хатуу шорон
Эрлэг номуун хааны орд мэт “Улсын төв шорон”
Энэ зууны чимээг өргөст тороор хориглож
Энд гагцхүү хар төмөр ноёрхоно.
...Тэнхлүүн явахад
Тэжээсэн нохой ч тоохгүй
Өлөнгийн шээс шиг бантанг чинь
Өлбөрөхгүйн эрхэнд амсъя
Жаргасан нөхөдтэйгээ дуулах гэж
Зовсон түмэнтэйгээ уйлах гэж
Дутуу дуугаа тэдэндээ
Дуулахын тулд би эвлэрье... гэж бичсэнээс харахад түүнд амьд байж уран бүтээлээ бусдад хүргэх нь хамгаас чухал байжээ. Улс төрийн гэмт хэрэгтэн гэгдэж байсан учраас ойр дотныхондоо төвөг удахаас болгоомжилно. Тийм ч учраас гэр бүлийнхнээсээ зай барьж хувийн амьдралаа золиослоод охинтойгоо уулзалгүй явсаар бурхны оронд заларсан юм.
Хамт ял эдэлж байсан Б.Очирхуягаа ажилд гаргахгүйн тулд шөнө дөлөөр сууж сийлбэр сийлэх, зураг зурах зэргээр хоёр хүний ялыг давхар хийж байсан нь түүнийг ямархуу шазруун эр болохыг нотлоно. Дэгсдүүлэн хэлбэл уран зохиолын эерэг дүрийн баатар шиг тийм эрэлхэг, хүчирхэг нэгэн байжээ.
Найз нөхдөдөө хир халдаахыг хүсдэггүй хүн, хайрт охиноо яаж хамгаалах нь тодорхой. Өөрийн охин Хулангаа 1965 оны хавар орхиод гарснаас хойш эргэж уулзаагүй юм. Баригдахаасаа өмнө Хулангийн ээж хайрт эхнэр Норзодын Нинадаа “Миний хойноос хөөцөлдөх хэрэггүй. Охиноо миний хүүхэд гэдгийг нууж яваарай” гэж захисан байдаг. Энэ бол түүний охиноо гэсэн агуу хайрынх нь өчүүхэн хэсэг байсан юм. 
Ийнхүү хайртаа охинтойгоо уулзаж чадахгүй бэтгэрч явсан хүний дотор ямар их багтраа шаналал нуугдаж явсан бол. Гэхдээ тэр охидоо санадаг, уулзахыг хүсдэг байсан юм. Тиймдээ ч “Охиныг минь тэдний өдөр, тэнд аваад ирээч” гэсэн үгийг хүмүүсээр дамжуулан бичсэн захиандаа дайсан нь олон. Гэхдээ тэр болзсон газраа очиж охинтойгоо уулзаж зүрхлээгүй юм. Учир нь байнгын мөрдлөгт байсан түүнийг охинтойгоо уулзаж байхыг “До яам”-ныхан харчихвал охиныг нь “Нийгмийн дайсан” хэмээн цоллож зовоох вий гэдгээс айдаг байжээ. 
Ямартай ч Р.Чойном охинтой уулзаж чадалгүй явсаар байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд хамгийн сүүлчийн захидлаа Н.Нинадаа хаяглаж “Охинтойгоо уулзахсан” гэж бичсэн байлаа...
Уг захидалд “Сайн байна уу? НИНА! Би Р.Чойном бичиж байна. Чиний минь ажил амьдрал сайн биз дээ. Улам сайн сайхныг чамдаа ерөөж сүүлчийн энэ захидлыг чамд бөхийн илгээв... ...Тэр хавраас хойш би гэрийн мухар сахиж өнгөрсөн бүхнээ эргэн бодож буруу зөв явдлаа тунгаан хэвтсээр байлаа. Ийнхүү би хэвтрийн хүн болов. Хамаг чадал минь дуусав. Хар үс минь унав. Халуун бие минь хөрөв. Хайран чиг дөчин жил минь. Чамтайгаа уулзаж сэтгэлээ онгойтол зовлон жаргал, зөв буруугаа яримаар үе олон байсан боловч чиний тухай сонсоод чив чимээгүй явсаар бүрмөсөн чив чимээгүй шинжтэй болсон тул үүнийг бичлээ. Намайг үхчихвэл чи миний юу бодож явсныг мэдэхгүй үлдэх болноо. Гэтэл Хулангийн ээж Чойномын тухай огт мэдэхгүй үлдэж яаж болох билээ. Би охиноо, чамайг бас бусдыг үргэлж санаж явдаг. Та нарын өмнө их буруутай боловч үүрдийн буруутан бус, тухайн үеийн буруутан байлаа. Би та нарыг авчирч учрахсан гэж хүсдэг. Гэвч боломж алга. Би ядаж өөрийн гэсэн орон байргүй яваа... ...Чи надад тодорхой захиа нэг удаа бичээрэй. Охиндоо өгөх юмгүй, бэлгүй байгаа тул та хоёрыгоо урьж чадахгүй байнаа. Номоо хэвлэгдэхийн наана үхчихгүй бол нэг уулзанаа. Миний мэдэх Нина минь баяртай. 1979.IY.2”гэжээ.

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.164.239Үнэн хаана байна   • 5 сарын 3. 12 цаг 17 минут

Юмны жинхэнэ учир утгыг тийм үед яаж олж буруу зөвийг ялгаж чадаж байсан нь гайхалтай. Тэхээр дээрээс хувь хүний хэлбэрээр илгээгдсэн болж таарах гээд байна. Өөрөөр шашны утгатай. Гэхдээ энэ огт ббр шинэ шашин байж болно шүүдээ.

202.72.245.122б   • 4 сарын 22. 16 цаг 19 минут

Эртний үеийн Есөн өрлөг гэж ийм сэтгэлийн хат ухаантай хүмүүс байсан Ямар нэг булчин шууны тамирчид биш

202.72.245.122ө   • 4 сарын 22. 9 цаг 26 минут

Ерөөл тоссон түүхийн хойчдоо үлдээсэн Есөн өрлөгийн хаттай Хэнтий нутгийн найрагч .

103.10.23.1240000   • 4 сарын 19. 20 цаг 55 минут

Одоо ч Монгол улс тэр цагын Монгол улсаас долоо дордсонуу гэхээс сайжраагүй Чойном байсан бол ямарч гэсэн магтан дуулахгүй байсан Алт шивэж Холтос хөвсөөр л байгаа шүү дээ Шудраг адлагдаж ядуурч Шулам эрх мэдэлд хүрч хулгай луйвараар баяжсаар байгаа нь энэ шудраг найрагчад лав таалагдахгүй дээ

211.36.156.50Зочин   • 4 сарын 19. 18 цаг 17 минут

Хөөрхийдөө. Хатуу гэхэд дэндүү хатуу нийгэмд тэнэг гэхэд дэндүү тэнэг хүмүүсийн дунд яаж их зовж хавчигдаж амьдраа болдоо хөөрхий

202.72.245.122ё   • 4 сарын 19. 14 цаг 01 минут

Өнөөдөр залуус хүүхэд гаргаж тэдэндээ машин утас авч өгөх л гавьяа болж

202.72.245.122ы   • 4 сарын 19. 13 цаг 52 минут

Хүн өнөөдөр ховор чанар шудрага үзэлийннхээ төлөө авьяас амь насаа золиож Хэдэн зуун жил домог түүхт мөнхөрсөн амьд жишээ. Мал амьтан шиг сураггүй хөрсөнд шингээгүй.

202.72.245.122ы   • 4 сарын 19. 13 цаг 42 минут

Баатар гэдэг өнөөгийн залуусын дүрслээд байга шиг Булчин шуугаа ил гаргаж хөмхий зуусан нөхөр биш Том сэтгэл зүйтэй Нигмийн төлөө тэмцэгч билээ.

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ6 цаг 59 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 3 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 8 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 13 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 18 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна7 цаг 23 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд7 цаг 28 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур7 цаг 33 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй7 цаг 38 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй7 цаг 43 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа7 цаг 48 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ7 цаг 53 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ7 цаг 58 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 3 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 8 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 13 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 18 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ8 цаг 23 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...8 цаг 28 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ8 цаг 33 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ8 цаг 38 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт8 цаг 43 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ8 цаг 48 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ8 цаг 53 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна8 цаг 58 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 3 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 8 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 13 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 18 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.