2019 оны 4-р сарын 19
14 цаг 33 минут

Хүн аз жаргалтай амьдрахын хэрээр энгийн даруухан хувцаслаж эхэлдэг

Хүн аз жаргалтай амьдрахын хэрээр энгийн даруухан хувцаслаж эхэлдэг байна. Ийм нэгэн хачирхалтай дүгнэлтийг НҮБ-аас эрхлэн гаргадаг жил бүр дэлхийн аз жаргалын түвшинг тодорхойлсон тайланд дурджээ.

2011 оноос эхлэн жил бүр дэлхийн аз жаргалын судалгааг явуулдаг болсон. Эрдэмтэд судалгааны технологи дээр нухацтай ажилласан бөгөөд дэлхийн улс орнуудын ард иргэд өөрийн хэрэгцээг хангаж байгаа объектив түвшин болон өөрсдийнх нь амьдрал ямар байгаад субъектив үнэлгээ хийх замаар мэдээ мэдээллийг цуглуулна. Дараа нь үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулж улс орнуудын ард иргэд хэр аз жаргалтай байгааг жагсаан гаргадаг ажээ.

2017 онд аз жаргалтай улс орнуудын жагсаалт ийн гарчээ:

Норвеги
Дани
Исланд
Швейцар
Финлянд
Нидерланд
Канад
Шинэ Зеланд
Австрали
Швед
Бас яг л энэ бүрэлдэхүүнээрээ, гэхдээ жагссан байраа багахан сольсон байдалтайгаар өмнөх жилийн тайлан гарч байсан түүхтэй.

Эдгээр улс орнуудыг юу нэгтгэж байгааг та мэдэх үү? Үүнээс гадна амьдралын өртөг маш өндөртэй, нийгмийн стандартын тухайд бол чанд гэж жигтэйхэн бараг л коммунизм гэж хэлж болохоор (энэ үгийн сайн утгаар нь шүү). Блогеруудын нүдээр дүгнэхэд, эдгээр улс орнуудыг маш энгийн зүйл нэгтгэж байгаа юм – нутгийн ард иргэд хувцсыг ямар нэгэн хээнцэр, тансаг хэрэглээ гэж хардаггүй ажээ.

Дэлхийн моод болон загварыг тодорхойлогч улс орнуудын хувьд: гэрэл зурагчид гудамжаар алхаж байхдаа стрит-стайлыг илэрхийлэх гэрэл зургаа дарна, хоёр оюутан тутмын нэг нь яг л загварын бурхан шиг харагдах улс – аз жаргалтай улс орнуудын жагсаалтад 40 орчимд явж байна уу даа? Франц 32 дугаарт, харин Испани 37 дугаарт бичигджээ. Итали гэхэд л бараг төрсөн цагаасаа л эхлээд (хүйс хамаарахгүй) өмдөө яаж зөв нугалахыг мэддэг – бүр 50 дугаарт жагсаж байна гээд бод доо. Судалгаанд оролцсон нийт 157 улс орнуудын гуравны нэг нь италичуудаас аз жаргалтай амьдарч байна гэсэн үг юм.

За тэгэхээр аз жаргалтай улс орнуудад ямар байна вэ? Тэнд хэн нь ч өмдөө VOGUE сэтгүүлийн заавраар хэдэн миллиметрээр нугалах хэрэгтэй бол гэж толгойгоо гашилгаж бодохгүй. Өөрт эвтэйхэн байгаа хувцсаа л өмсөнө, загварлаг харагдаж байна уу үгүй юу гэдэгт нэг их анхаарал хандуулах ч үгүй. Жийнсэн өмд (майк, кет), пүүз, зузаан сул цамц. Хаа нэгтээ Дани эсвэл Голландад хосууд цугтаа алхаж байна – тэднийг хараад хэн нь бүсгүй, хэн нь залуу болохыг ч тодорхойлоход бэрх. Тэд ялгагдахын аргагүй хувцаслажээ.

Миний таньж мэдэх эрчүүдийн зарим нэг нь эмэгтэйчүүдийг хувцасласныг хараад галзуурах биз ээ, жишээ нь, Шведэд эмэгтэйчүүд яаж хувцаслаж байна? “Нүд баясгах юу ч байхгүй” – гэж тэд хэлэх биз. “Эмэгтэй хүн ийм байдаг юм уу” гэж гомдол нэхнэ. Гэхдээ энд нэг парадокс байгааг бид судалгааны үр дүнгээс шууд харна, жишээ нь, Швед – ард иргэд нь маш аз жаргалтай улс. Тэгэхээр тэр орны эмэгтэйчүүд өөрсдийгөө аз жаргалгүйд тооцдоггүй байх нь – өөрсдийгөө нарийн банзал эсвэл өглөөнөөс үдэш болтол 10 сантиметрийн өндөр өсгийтэй туфли өмсөөгүйд, бас үсээ ороож нүүрэндээ будаг наагаагүй гээд тэд аз жаргалгүй болсонгүй. Бас нөгөө талаас нь эрчүүдийг нь авч үзье л дээ, тэд эмэгтэйчүүдээ 24/7 цагаар дэлхийн загварыг илэрхийлж харагдсангүй гээд аз жаргалгүй болсонгүй. Аз жаргалыг мэдрэхийн тулд заавал дэлхийн моодны трендийг дагах шаардлагагүй юм биш үү гэсэн бодол төрнө. Өөрийнхөө галбирт таарсан банзал, хувцас сонголоо гээд аз жаргалтай болж чадах уу?

Зүгээр энгийн хувцас өмсөөд аз жаргалыг бүрэн мэдэрч болох юм гэсэн бодол төрж байна уу? Хүн өөрийгөө аз жаргалтай болохыг мэдэрч байгаа цагт өөрийгөө хамгаалалттай бас тайван байгааг ч мэдэрнэ, тэр өдөр болгон хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг батлах шаардлагагүй болдог – зүгээр л өөрт таалагдсан жийнсэн өмдөө углаад пүүзтэй гүйж байх нь өөрт нь амар байгаа, тэндээсээ амьдралын аз жаргалыг мэдэрч байна.

Мөн Израильд эмэгтэйчүүд хэрхэн хувцасладгийг сонирхох хэрэгтэй, тэд маш чөлөөтэй бас энгийн хувцасладаг. Та итгэхгүй дээ, Израиль аз жаргалтай улс орнуудын жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн. Эхний арвын араас шууд жагссан байгаа биз? Нийгмийн аз жаргалын түвшин болон амьдралаасаа таашаал авах мэдрэмж нь эмэгтэй хүний хувцаслалтаар үнэлэгдэж болохыг та юу гэж бодож байна вэ? Эсвэл энэ зүгээр л тохиолдлын зүйл үү?

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.117Гэрэлт   • 4 сарын 29. 21 цаг 44 минут

Ойлгомжтойдоо. Тансаг хувцас шүтдэг хүмүүс дандаа бусдаас ялгарах сонирхолтой, би ганцаараа мундаг гэж харуулахыг хүсдэг, хувиа хичээсэн бусадтай ялгаварлаж харьцдаг. Ийм хүн олон бол эв нэгдэл, хайр хүндлэл бага эсрэгээрээ хагарал бутрал олон байна.

203.217.139.225irgen   • 4 сарын 25. 10 цаг 42 минут

хувцас тохируулж өмсөж сурах хэрэгтэй л дээ, манайхан ч нэг үеэ бодвол гайгүй хувцасладаг болж байгаа шүү

202.179.25.249хүн   • 4 сарын 24. 10 цаг 03 минут

аз жаргал хувцас төдиийхнөөр хэмжигдэхгүй болоод л тэр байх даа

66.181.187.35Хүү   • 4 сарын 24. 5 цаг 40 минут

Дэлхийн улс орнуудад хүмүүс нь даруухан хувцасладаг. Харин манайд бол эсрэгээрээ. Брэнд хөөсөн улс. Аргагүй ш дээ. Хувцасаар нь хүнийг хэмждэг нимгэхэн сэтгэлгээтэй болохоор...

202.179.3.118зочин   • 4 сарын 23. 8 цаг 08 минут

монгрлчууд гоёх өвчнөөсөө салбал өр нь л багасах байх даа

202.72.245.122б   • 4 сарын 22. 10 цаг 49 минут

монгол залуус гоё хувцаслаад бусдыг хуурах зальдах их зан гаргах аргын Нэг хэсэг гэж үзээд байх шиг.Дотоод өөрийн үнэлэмж буурай нь шинж байх.Залуус их будаг засал хийх юм

64.119.16.108зочин   • 4 сарын 22. 9 цаг 30 минут

Бие чөтгөр хувцас бурхан гэдэг үг тэгээд худлаа юу? Тэгвэл бараа материалыг ч гоё савалгаанд хийж яах юм бэ? Хувцаслалт бол том соёл байхаа хэзээ? хаана? гээд Гадаадын тэр хүмүүс театр эсвэл оффист өөр л хувцсалж байгаа байлгүй

202.9.42.97Зочин   • 4 сарын 21. 12 цаг 19 минут

хүний аз жаргал өмссөн хувцасаар хязгаарлагдахгүй.

112.72.12.8Зочин   • 4 сарын 20. 19 цаг 39 минут

mongolchuud jaahan ulger jishee awmaar yum! huniig huwtsasaarn dugnedgee bolih heregtei!

66.181.178.157Зочин   • 4 сарын 20. 11 цаг 37 минут

Үгүй ээ тэд сайндаа ч биш улс нь бүх зүйлд татварыг өндөр тавьдаг эргээд тэр татвараа өөрсдөд нь зориулдаг учраас тэд гэмгүй сайхан царайлж явдаг хүмүүс тэгээд ч тэдэнд өрөөл бусад биш өөрсдөө их хамаатай тул зүгээр л тааваараа явдаг хүмүүс тэднийг бүү дуурайгаарай даа хувцаслах соёл хүн төрөлхтөний тэргүүн эгнээнд явсаар ирсэн явах ч болно Итали чууд өөрсдөө ч бусдыг ч аз жаргалтай болгож чаддаг улс шүү

103.26.195.140хүн   • 4 сарын 21. 17 цаг 08 минут

хн хувцас бол нээх чухал анхаарах зүйл биш болсоон биед эвтэй улиралдаа таарсан байхад л болно манайд хүний анхааралд орж үнэлгээ авахын өвчин туссан хүмүүё бараг д цалингаа хэдэн даавуунд өгөөд явж ч байх шиг

66.181.161.118уншдаг эмэгтэй   • 4 сарын 19. 19 цаг 27 минут

материаллаг хүлээснээсээ тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөж чадсан учраас

Шинэ мэдээ

ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод1 минут 17 секундын өмнө"Анхдагч" ах нар6 минут 17 секундын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ6 минут 34 секундын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан11 минут 17 секундын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ16 минут 17 секундын өмнөАрдчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана18 минут 18 секундын өмнөАнгли хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ21 минут 17 секундын өмнөДэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ26 минут 17 секундын өмнөVolkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ31 минут 17 секундын өмнөВалютын ханш36 минут 17 секундын өмнөДэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ41 минут 17 секундын өмнөТаеквондогийн "Москва гран при финал-2019"46 минут 17 секундын өмнөВидео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу51 минут 17 секундын өмнөБрэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй56 минут 17 секундын өмнөНийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна1 цаг 2 минутын өмнөHalsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа1 цаг 7 минутын өмнөУИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 цаг 12 минутын өмнө“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо1 цаг 17 минутын өмнөМелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ1 цаг 22 минутын өмнө2018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ1 цаг 27 минутын өмнөОнгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно1 цаг 32 минутын өмнөБНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл1 цаг 37 минутын өмнөУИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...1 цаг 42 минутын өмнөМиссээ дэмжих үү1 цаг 47 минутын өмнөБ.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ1 цаг 52 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод1 цаг 57 минутын өмнөЗам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна2 цаг 2 минутын өмнөТОЙМ: Хийн хоолой төслийг эхлүүлж, төсөвт хориг тавьж, Сонгуулийн хууль хэлэлцсэн долоо хоног2 цаг 7 минутын өмнөЯпон улс эдийн засгийн өсөлтийг дэмжих 240 тэрбум ам.долларын санхүүгийн төлөвлөгөөг баталлаа2 цаг 12 минутын өмнөХүн төрөлхтөнтэй эн зэрэгцэх хиймэл оюун ухаан2 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.