4-р сарын 19
16 цаг 25 минут

"Нэг бүс нэг зам" Хятад, Монголын хамтын хөгжилд алтан жигүүр ургуулна

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн өдрийн дараа БНХАУ-д төрийн айлчлал хийж “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох болно. Энэ бол Хятад, Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх чухал үед тохиож буй хоёр улсын харилцааны томоохон үйл явдал юм. Мөн Монгол Улсын “Нэг бүс нэг зам” санаачилгын бүтээн байгуулалтад илүү гүн гүнзгий бүх талын оролцоог нэмэгдүүлэх чухал боломж юм. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд би Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн айлчлалд Монголын найз нөхөдтэй адил дүүрэн хүлээлттэй байна.

    “Нэг бүс нэг зам” санаачилга бол БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны чухал санаачилга. Уг санаачилгын гол цөм нь дэд бүтцийн харилцаа холбоог хөгжүүлэхэд орших бөгөөд бүс ба зам дагуух улс орнуудын хооронд төрийн бодлого, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж олон улсын хамтын ажиллагааг дэмжин хамтын хөгжлийг биелүүлэх зорилготой билээ. “Нэг бүс нэг зам” санаачилга дэвшүүлснээс хойш 6 жилийн хугацаанд олон улс орон, нийгэмд өргөн дэмжлэг нааштай хариуг авснаар өдгөө хэдийнээ дэлхийн хамгийн том цар хүрээтэй, хамгаас таалагдсан хамтын ажиллагааны талбар, олон нийтийн бүтээгдэхүүн болж чадсан байна. Одоогоор 150 гаруй улс орон болон олон улсын байгууллага “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, холбогдох хамтран ажиллах үзэл баримтлал, саналаа НҮБ, G20, АПЕК, ШХАБ зэрэг  олон улсын чухал механизмын үр дүнгийн баримт бичигт тусган оруулаад байна.  

6 жилийн турш бүтээн байгуулалтын санаачилгад нэгдэн орох улс орнуудын тоо нэмэгдэх хэрээр “Нэг бүс нэг зам”-ын тэмүүлэл бодит үйлдэл болон хөрсөнд бууж, үзэл бодлууд бодит үр дүн болон биелж байна. 2013 - 2018 онд Хятад Улс болон Бүс ба зам дагуух улс орнуудын худалдааны нийт эргэлт 6 их наяд ам.доллароос давж, холбогдох орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 80 тэрбум гаруй ам.доллар давжээ. Энэ нь дэлхийн худалдааны өсөлтийг 1.1%-2.2%-иар бууруулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг багадаа 0.1%-иар нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хамарсан “6 коридор, 6 зам, Олон улс олон боомт ” гэдэг олон улсын хамтын ажиллагаа тасралгүй гүнзгийрч, Хятад-Европын буухиа галт тэрэг, “Олон улсын эх газар-далайн тээврийн шинэ хонгил” зэрэг бүтээн байгуулалтууд тодорхой үр дүнд хүрсэн байна. “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаа тухайн улс орнуудад нийт 240 мянган шинэ ажлын байр, 2 тэрбум ам.долларын татварын орлогыг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, “Нэг бүс нэг зам” санаачилга нь шинэ эриний урсгалыг дагаж олон улсын хамтын ажиллагаанд шинэ чиглэлийг бий болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөх хүчээр хангаж эдгээр улс орнуудад хөгжлийн шинэ тавцанг байгуулж өгсөн гэж болохоор байна.

“Нэг бүс нэг зам” санаачилга нь Хятад Улс гадаадад нээлттэй байх чухал арга хэмжээ болох бөгөөд Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад түлхэц өгөх практик үйл хэрэг юм. Өдгөө худалдааны Проктекционизм болон Нэг талыг баримталсан үзэл газар авч байгаа нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд илүү олон тодорхойгүй хүчин зүйлсийг дагуулж байна. Ийм л нөхцөл байдалд “Нэг бүс нэг зам” нь хамтдаа хэлэлцэх, хамтдаа хүртэх, хамтдаа бүтээх зарчмыг ямагт тууштай баримталж, бүх талын хамтын хөгжлийг биелүүлэн дэлхийн бүх улс орны хөгжлийн төлөөх хамтын ажиллагаанд чухал боломж, талбарыг бүрдүүлж өгөхөөр хичээж байгаа билээ. Энэ бол Хятадын тал Олон талын оролцоот үзэл баримтлал, нээлттэй дэлхийн эдийн засгийн хэлбэрийг хадгалж, дэмждэг болохыг бүтэх дүүрэн харуулж буй хэрэг юм. Үүний төлөө “Нэг бүс нэг зам” нь дэлхий дахины хөгжлийн загвар, дэлхийн засаглалыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. “Нэг бүс нэг зам” нь талуудын хамтын хичээл зүтгэлээр сорилтыг хамтдаа даван туулах, хамтдаа цэцэглэн хөгжих боломжийг бий болгох зам болон хөгжиж байна.

Өнөөдрийн нөхцөл байдалд “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт нь олон чухал боломжуудтай нүүрлэж байна. “Нэг бүс нэг зам”-ын олон улс дахь нөлөө ба хамтын ажиллагааг өөртөө татах хүч нь тасралтгүй эрчимжсээр байна. Талуудын хөгжлийн стратеги, хөгжлийн төлөвлөгөөний уялдаа холбоо өдөр ирэх тусам нягтарч байна. Дэд бүтцээр харилцан холбогдох, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт зэрэг салбарын хөгжлийн хэрэгцээ шаардлага нь олон улсын хамтын ажиллагааны өргөн боломжийг бий болгож байгаа юм. БНХАУ нь өөрчлөлт нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлэх бөгөөд эдийн засгийн хөгжлийн ирээдүйтэй, гадаад улс орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагаа ч гэсэн асар их орон зайтай гэдэгт эргэлзэхгүй байна. “Нэг бүс нэг зам” нь улам хөгжих тусмаа улам өндөр чанартай байж Монгол Улсыг хамарсан бүх улс орнуудын эдийн засгийн хөгжилд илүү өргөн боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.

Олон улсын хүрээнд “Нэг бүс нэг зам” санаачилгын тухай адил бус ойлголттой байна. “Нэг бүс нэг зам” санаачилга нь геополитикийн багаж хэрэгсэл, зарим улс орнуудад өрийн дарамт учруулж мэднэ гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ нь “Нэг бүс нэг зам” санаачилгын талаар үнэн бодит танилт дутмаг эсвэл буруу ойлголттой байгаагаас үүдэлтэй. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван И-гийн хэлсэнчлэн “Нэг бүс нэг зам” санаачилга нь бусдыг өрийн дарамтад оруулдаг “харанхуй нүх” биш, харин “шалбан” болох бөгөөд геополитикийн багаж хэрэгсэл биш харин хамтдаа хөгжих боломж мөн гэсэн байна. “Нэг бүс нэг зам” нь эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга, бид бүгд эрх тэгш оролцогч, хувь нэмэр оруулагч, үр ашгийг нь хүртэгч болно. “Нэг бүс нэг зам” нь нээлттэй, хүртээмжтэй байдаг. Геополитикийн мөрийцсөний талбар биш, хэн нэгнийг гадуурхах бүлэг эвсэл ч биш. Бусдын дургүй зүйлийг түүнд хүчээр тулгах үйлдэл хийхгүй. Үнэн хэрэг уран хоншоорыг ялна гэдэгчлэн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын үр ашгийг оролцогч нар л сайн мэдэрнэ.

Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа холболдсон сайн хөрш, сайн найз, сайн түнш. “Нэг бүс нэг зам” санаачилга нь хөрш орнуудын хооронд харилцан ашигтай хамтдаа хожих, чин сэтгэлээсээ харилцан туслалцах, хамтдаа хөгжихөд чухал ач холбогдол өгдөг хөгжлийн өргөн зам болно. “Нэг бүс нэг зам” санаачилга нь Монгол Улсын хөгжилд алтан жигүүр ургуулж өгөх болно.

“Нэг бүс нэг зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш Монголын тал идэвхтэй дэмжин оролцож ирсэн байдагт бид баяртай байдаг. Монголын удирдагчид “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулах үйлсэд идэвхтэй дэмжин оролцох болно гэдгээ олон удаа илэрхийлсэн. 2017 онд, Монгол Улсын Ерөнхий сайд “Нэг бүс нэг зам” Олон улсын хамтын ажиллагааны анхдугаар удаагийн дээд хэмжээний форумд оролцсон. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр, “Нэг бүс нэг зам” санаачилга ба Монголын талын “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдаа холбоог эрчимжүүлэх тухай нэгдсэн саналд хүрсэн. Монгол Улсын Гадаад харилцааны сайд олон улсын олон талт арга хэмжээнд оролцохын үеэр “Нэг бүс нэг зам” санаачилгыг олон ч удаа сурталчлан танилцуулж, тус санаачилга нь дэлхийн хөгжилд асар их боломжуудыг авчирсан байна гэж өндрөөр үнэлж, бүх улс орнуудыг “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцохыг уриалсан байдаг. Монголын тал нь онгоцны буудалд “Нэг бүс нэг зам”-ын ногоон гарц байгуулах зэрэг холбогдох олон сайхан арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.

Хятад, Монгол хоёр улсын “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагаа тасралтгүй урагшлан гүнзгийрэхийн хэрээр, бодит хамтын ажиллагааны төслүүд ар араасаа хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Монголын найз нөхөд ч “Нэг бүс нэг зам”-аас бодит ашиг тус хүртэж буйгаа мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. “Нэг бүс нэг зам”-ын ачаар, Монголд авто замын анхны давхар гүүр, анхны хурдны авто зам, анхны орчин үеийн стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвтэй болж, хамгийн дэвшилтэт технологи бүхий цэвэрлэх байгууламж болон гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн том төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Эдгээр төслүүд нь Монголын ард иргэдийн амьжиргааны том төсөл болох бөгөөд ирээдүйд түмэн олны амьдралд бодит үр өгөөжөө өгөх болно.

Удахгүй болох гэж байгаа “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форум дээр, оролцогч талууд хамтын ажиллагааны нэгдмэл ойлголтыг нэмэгдүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг төлөвлөн, “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх хамтын ажиллагааг өндөр чанартай хөгжүүлэх болно. Энэ удаагийн чуулга уулзалт олон талын онцлог тойгоор хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Нэгдүгээрт хүндэт зочид олноор оролцох буюу 40-өөд орны төр засгийн тэргүүн нар уг форумд оролцохоор Бээжин хотод чуулна. Хоёрдугаарт илүү өргөн хүрээг хамарч байгаа буюу 100 гаруй улс орны олон салбар хэдэн мянган төлөөлөгч хүрэлцэн ирнэ. Гуравдугаарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах бөгөөд тодорхой сэдэв бүхий 12 салбар хуралдаан болохоос гадна, бизнесийн уулзалтыг анх удаа зохион байгуулахаараа онцлог болно. “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форум нь амжилттай болж “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын аянд шинэ бэлэг тэмдэг болох нь дамжиггүй юм.

“Өнчин ганц цэцэг дэлгэрснээр хавар болдоггүй, өнгө алагласан цэцгүүд бүгд дэлгэрч байж хаврын үзэмж бүрддэг” гэсэн хятадын хэлц үг байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад төрийн айлчлал хийж,  “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форумд оролцсоноор Монгол Улс “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад гүнзгий оролцоход илүү сайхан боломж бүрдүүлэх болно гэдэгт итгэж байна. Мөн “Нэг бүс нэг зам” гэх алтан жигүүр нь Хятад, Монгол хоёр орны хамтын хөгжилд эрч хүчээ нэмэрлэн, алсын зорилт аугаа хүслийг биелүүлэн хоёр ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байх болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд   

Шин Хаймин

36
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

119.40.98.162Энгүүн   • 4 сарын 29. 8 цаг 08 минут

Алтан жигүүртэй болчихоод л нисээд байх уу. Худлаа яриад байгаарай. Одоо хятад хэрэгжүүлж байгаа болон төлөвлөсөн Европ орох бүх замууд/4-5 бнуу даа/ нь бүгд Монголыг тойрсон байгаа

202.179.31.242Зочин   • 4 сарын 24. 11 цаг 33 минут

Үгүй шүү. Зөвшөөрөхгүй.

27.99.42.182Зочин   • 4 сарын 26. 3 цаг 41 минут

Chi meddeg yumuu mal mini

27.99.42.182Зочин   • 4 сарын 26. 3 цаг 42 минут

Дүнхүү мал минь боовоо саагаад хэвтэж байвал барав.

202.21.99.226Зочин   • 4 сарын 24. 10 цаг 15 минут

Уг нь сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ. Бид нар алийн болгон хардаж амьдрах вэ. Харин хамтарч их гүрнүүдийн дэмжлэгийг авч жаахан хурдтай хөгжмөөр байнаш дээ. Харин иргэн бүр ухамсартай байж хүйсэндээ үр цацуулахгүй л байвал болоо бишүү.

59.153.113.49Өвгөн   • 4 сарын 23. 16 цаг 33 минут

Тэр Хятад элчингийн: "Нэг бүс нэг зам" гэх алтан жигүүр нь Хятад, Монгол хоёр орны хамтын хөгжилд эрч хүчээ нэмэрлэн, алсын зорилт аугаа хүслийг биелүүлэн хоёр ард түмэнд үр өгөөжөө өгнө" гэсний АЛСЫН ЗОРИЛТ АУГАА ХҮСЭЛ гэдэг нь Монголын тусгаар тогтнолыг үгүй хийх хятадын хүсэл зорилго гэж ойлгох хэрэгтэй шүү. Энэ бол монгол хүний хүсэл биш билээ.

202.179.31.242Зочин   • 4 сарын 24. 11 цаг 25 минут

Үнэн. Алс хэт нь Хятад том гүрэн улс Монголыг эзлэх, уусгах бодлого. Манай төрийн түшээд ул суурьтай хүлээцтэй хандаж бодлого шийдвэрээ зөв гаргах хэрэгтэй. Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлддөг гэдэг үг бий мартаж болохгүй. Зүгээр сонсоод судлая гэж хэлээд л өнгөрөөх хэрэгтэй. Төмөр зам, хурдны замаар нь нэг л өглөө үй түймэн ***** нар манай нутагт ороод ирэх боломжтойг ямагт сана.

59.153.113.49Өвгөн   • 4 сарын 23. 16 цаг 24 минут

Монголын төрд гарсан хүмүүс яаж худалдагдаж, түүнээс болж яаж сүйрэлд хүргэснийг өнөөгийн залууст үнэн мөнөөр нь хүргэх хэрэгтэй байна. Худалдагдаагүй монгол төрийн зүтгэлтнүүдийг яаж Орос, Хятад хоёр хөнөөж байсныг ч хүмүүст мэдүүлэх хэрэгтэй байна.

77.136.84.169Зочин   • 4 сарын 23. 16 цаг 21 минут

Хятадуудтай ч зам нийлээд хэрэггүй бх аа

59.153.113.49Өвгөн   • 4 сарын 23. 16 цаг 17 минут

"Нэг бүс нэг зам" гэж хятадууд зүгээр нэг гаргаж ирээгүй, энэ нь төрийн бодлогын хэтийн зорилгоо ийн тунхагласан хэрэг гэж мөхөс би ойлгож байна. Энэ үгийн цаад утга нь олон улсыг би эрхшээлдээ оруулж, тэд ганц хятадын бодлогыг дагах болно гэсэн утгатай л гэж бодож байна. Тийм учраас тэр эрхшээлд нь яаж орохгүй байх вэ гэдгээ л МОНГОЛ ХҮН бүр бодох хэрэгтэй дээ.

59.153.113.49Өвгөн   • 4 сарын 23. 16 цаг 05 минут

Хятадын төрийн бодлогын цаад санаа хэтийн зорилгыг ухаж бодож ухаарч явахыг хүн бүхнээс хүсье. Өвөг дээдсээс уламжилж ирсэн: "Саруул тал байвч шаврыг нь мэдээрэй, сайхан амраг байвч санааг нь мэдээрэй" гэсэн сургаал нь хувь хүнд ч хамаатай, нийгэм, улс төрд ч хамаатай гүн утгатай билээ. Эртний "Торгоны зам" - ыг уул нь монголчууд бий болгосон билээ. Эрт урьдын өвөг дээдсийн хийсэн, бүтээсэн бүхэн төрийн бодлогоосоо эхлээд хар, улаан хятадуудын өмчлөлд орсон нь үнэхээр харамсалтай, гутамшигтай юм шүү.

202.21.97.90зочид   • 4 сарын 23. 13 цаг 21 минут

монголд байгаа авилгачдыг ши жин пин яагаад барихгүй байнаа ши жин пин үнэхээр авилгачдыг барьдаг нь үнэн ??

150.129.141.226зочин   • 4 сарын 23. 13 цаг 06 минут

Замчин балтын ачаар Жонон вангийн хошуу битгий хэл Сэцэн Хан аймагт сохор гуйлгачингүй болно гэдэг шиг юм болох нь ээ.

202.179.26.234ИРГЭН   • 4 сарын 22. 16 цаг 50 минут

МАНАН ДАЙСНААС САЛЖ ЯДАЖ БАЙХАД ӨӨР ЮУ Ч ХЭРЭГГҮЙ.БИДЭНТЭЙ БИДЭНГҮЙ БОЛДОГООРОО БОЛОХ Л БАЙЛГҮЙ.100 ГАРУЙ УЛСААС 40-ӨӨДХӨН ТЭРГҮҮНҮҮД НЬ ОРОЛЦОЖ БАЙГАА ЮМ БОЛ МАНАЙХ ОРОЛЦОХГҮЙ БАЙЖ БОЛНО.ДУУДСАН БОЛГОНД НЬ БӨХӨЛЗӨӨД ГҮЙГЭЭД ОЧДОГ,ЭХ ОРНОО ЗАРЖ ИДЭЖ БАЙСАН УРВАГЧ ТҮШМЭД ЛАМ НАРЫН ТҮҮХ ДАВТАГДАХГҮЙ ГЭХ ГАЗАРГҮЙ ШҮҮ. МОНГОЛ ХҮН БҮР СЭРЭМЖТЭЙ АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ БАЙГАА ШҮҮ.

202.179.26.234ИРГЭН   • 4 сарын 22. 16 цаг 40 минут

НЭГ ЗАМ Ч БАЙ НЭГ ХӨНЖИЛД Ч БАЙ МОНГОЛ ӨӨРИЙН ЗАМ МӨРӨӨР ЯВАХ ЁСТОЙ ШҮҮ. ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ.БУСАД УЛС ОРОН НЭГДЭЖ БАЙГАА НЬ БИДЭНД ЯМАРЧ ХАМААГҮЙ.ТЭД НЭГДНЭ ҮҮ НИЙЛНЭ ҮҮ МАНЬД ЯМАРЧ ПАДГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛ ХҮН БҮР ХЭЛЭХ БАЙХ ШҮҮ.ТИЙМЭЭС МОНГОЛ ХҮНИЙ ӨМНӨӨС ЭНЭ БАЙГУУЛЛАГАД ОРОХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАХ ЭРХГҮЙ ШҮҮ.ТУСГААР ТОГТНОЛОО ХЭН НЭГЭН ЭРХТЭН ДАРХТНААР ШИЙДҮҮЛЭХГҮЙ ЗӨВХӨН БҮХ МОНГОЛЧУУДЫН САНАЛААР ШИЙДНЭ ГЭДГИЙГ ХАТУУ САНААРАЙ.

202.55.191.130Зочин   • 4 сарын 22. 8 цаг 37 минут

алтан жигүүр ч гэх шиг хаха

202.131.249.202Зочин   • 4 сарын 21. 17 цаг 27 минут

goloog golog golog gej ,,,,

202.131.249.202Зочин   • 4 сарын 21. 17 цаг 23 минут

ogor xujaa nariig ar xalxad jigvvr urguulj baisniig bi bolood nadaas omnox xeden ve eeree sonsoogvi l yum bna, shvv,muu lalaruud aaa,

202.179.24.163Зочин   • 4 сарын 20. 15 цаг 01 минут

ZA ZA INGEE HUJAAD DAGAAR ORIIDOO

66.181.161.120Зочин   • 4 сарын 20. 11 цаг 06 минут

1 бүс 1 зам гэж юу вэ гэвэл 1 улсын бодлогоор Хятадын зааснаар явахыг хэлж байгаа юм шүү дээ. Манайх очоод алтан жигүүр ургуулаад л байх уу. Юу л бичээд байнаа.

103.20.152.50МОНГОЛ ТҮМЭН   • 4 сарын 20. 10 цаг 06 минут

АНХААР!!!!!!!!!!!!!!!!!!!!СЭРЭМЖЛЭХТҮН!!!!!!!!!!!!!!!!!!!

64.119.18.71zochin   • 4 сарын 20. 9 цаг 13 минут

End zarim humuus eruuldee unshij oilgoj yam bichij baival yaasan yam end zuv l yam bichsen bn shuu dee bid hamtdaa hugjih estoi delhiin uls ornuudaas tusgaarlagdaad yu ch olj doloohgui yalanguyaa mongol shig ded butets muutai hoer tom gurneer tusgaarlagdsan oron bol ene tusliigr garaa urgun demjih heregtei geree heltslee l uhaalag zuv hiih heregtei

202.179.31.242Зочин   • 4 сарын 24. 11 цаг 30 минут

хөлсний бичээч улсаа худалдсан авилгачид далд ор. Битгий тархи угаах гэж яад.

156.56.171.212z   • 4 сарын 20. 8 цаг 58 минут

odoo ene deer chin dandaa erliiz huvalznuud gartsiimuu yasiin baishiigeed l neg hachin hachin yum gargah gej oroldood baih bolj

103.229.122.67Зочин   • 4 сарын 20. 8 цаг 49 минут

Бодож олонтойгоо зөвлөлдөж байж шийдэх асуудал байх шүү

203.91.118.254Зочин   • 4 сарын 20. 8 цаг 43 минут

нөгөө төмөр замаар танк орж монголыг эзэонэ гэсэн ерөнхийлөгч одоо танкуудаа орулах нь дэээ ккккк гөлөг

149.159.221.255Z   • 4 сарын 20. 5 цаг 50 минут

Za yostoi hutsaaraa jaahan ayataihan baigaarai hulgaichdaa hujaad uguh gej bsigaa bol zugeer l saihan medeerei

202.21.108.185harhun   • 4 сарын 20. 0 цаг 51 минут

Mongolchuudiin ono monhiin orsoldogch bol Hytad shuu.Bodoltoi l yavaarai daa

78.116.228.97Зочин   • 4 сарын 19. 23 цаг 51 минут

Хятадууд бүү горьд эднээс сайн зүйл хэзээ ч гарахгүй

98.113.248.233Sanal   • 4 сарын 19. 23 цаг 25 минут

Mongol orohoos oor arga bhgui bolood bna! Harin yaj tusgaar togtnoloo hadgalah talaar ene tosloig sain heregjuuleh ve? Gedegt ertnees anhaarch ajillasan ni deer baihoo!

103.229.122.186M   • 4 сарын 19. 21 цаг 57 минут

gutsoo zailooo

223.38.60.146Bold o   • 4 сарын 19. 18 цаг 53 минут

Neg bus. Neg zam.Neg hyatad gedeg bodlogoo tulgaj bh chiv dee ..Manai horvogiin gurvan ***** ondologuud eniig oilgohgui maluuddaa

193.80.236.10mnbv   • 4 сарын 19. 18 цаг 26 минут

hyatad ugui bol ta nar juch hiij chadahgui gej surduulj bna

202.9.43.193Зочин   • 4 сарын 19. 17 цаг 55 минут

Америкчуудаа Хятадын дээрээс атомийн бөмбөг хаяач.

84.2.107.133Зочин   • 4 сарын 19. 16 цаг 56 минут

Ямар зорилго санаатай, эцэс рүү нь өнчин цэцэг ч гэх шиг сүрдүүлсэн өнгө аястай мэдэгдэл хийгээд байна. Өөрсдөө мэднэ биз гээд орхихгүй ятган ухуулаад байгаа нь сэжигтэй

93.103.140.201 Zochin   • 4 сарын 19. 16 цаг 36 минут

Bitgii huts yas mahand mini hujaa nariig uzen yadah bodol arilaagui l bna

Шинэ мэдээ

Баярын өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ7 сар 15. 12:45Маргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00Арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 12:30Үер усны аюул ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна7 сар 14. 12:00Цэцэг төвийн уулзварын замыг энэ сарын 16-наас хаана7 сар 14. 11:45Ерөнхийлөгч Х.Баттулга тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочилжээ7 сар 14. 11:22Хэнтийнхэн шинэ аваргадаа 5 өрөө байр бэлэглэжээ7 сар 14. 11:00Өнөөдрийн зурхай7 сар 14. 10:30Цаг агаарын мэдээ7 сар 14. 10:00Улсын аварга Э.Оюунболдод үүрд хадгалагдах "Тоёота" цомыг нь гардууллаа7 сар 13. 15:23Эмэгтэй жолооч майханд унтаж байсан 6, 7 сартай хоёр хүүхдийг дайрчээ7 сар 13. 14:37Шинэхэн аварга Э.Оюунболд шагналын автомашинаа гардан авлаа7 сар 13. 14:27БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-ийн айлчлал өндөрлөв7 сар 13. 13:00Монгол Улсын мэргэн харваач хоёроор нэмэгдлээ7 сар 13. 12:30Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндэсний их баяр наадмыг хаахдаа хэлсэн үг7 сар 13. 11:33Э.Оюунболдод улсын аварга цол олголоо7 сар 13. 11:00Улаанбаатарт 26-28 градус дулаан байна7 сар 13. 10:00Өнөөдөр уяачдын наадамтай7 сар 13. 9:45Өнөөдрийн зурхай7 сар 13. 9:30Шинэ аварга Энхтөгсийн Оюунболд7 сар 13. 3:21Ши Жиньпин Монголын үндэсний баярт зориулан мэндчилгээ дэвшүүлэв7 сар 12. 16:54ДААГА: Түрүү магнайд Архангай аймгийн уяач Р.Дуламсүрэнгийн халиун даага хурдаллаа7 сар 12. 13:58ШУУД: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа7 сар 12. 12:34Трамп өөрийгөө суутан гээд өрсөлдөгчдөө доромжилжээ7 сар 12. 12:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.